Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 1
Users Today : 21
Users Yesterday : 33
Total Users : 12581
Views Today : 33
Views Yesterday : 41

Өлсгөлөн, өвчин тахал, алан хядлага, хүчирхийлэл, дайн дажин, амиа хорлолт, цунами, усны үер, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, гол усны бохирдол, хоол унданд хордох, ой хээрийн түймэр – Гариг эрхэс газар дэлхий маань олон олон ноцтой өвчний шинж тэмдгийг бидний мах цусанд шингэтэл мэдрүүлж та биднийг эргэцүүлэн тунгаахыг эрхгүй бодоход хүргэж байна. Дээр дурдсан бүх зүйл олон янзын зовлон зүдгүүрийг дагуулдаг. Орчин үеийн ямар ч хүний хувьд жирийн л нэг зүйл болон хувирсан дүр төрх гэлээ ч эдгээр нь ямар нэг материаллаг мөн чанартай бус харин цаанаа нарийн утга учиртай бурханлаг, оюунлаг мөн чанартай юм. Эдгээр проблемууд нь бидний бусдыг хайрлаж мөн бусдаар хайрлуулж чадахаа байсны харгай. Ямар ч технологи, бүр хамгийн хөгжингүй, боловсронгуй техник технологи ч энэхүү хамгийн нарийн нандин хүслийг, хэрэгцээг гүйцэлдүүлж чадахгүй. Бид өдөр өдрөөр, аажим аажмаар шинжлэх ухааны, техник технологийн гайхалтай хөгжил дэвшлээр урагшилж байна. Хэдий тийм ч бидний энэ соёл иргэншил, хөгжил дэвшил нь хайр гэж юу болох, бидний амьдралын бурханлаг үнэ цэнэ юунд орших тухай мэдлэгийг өгдөггүй. Чухамдаа бид өөрөө өөрийгөө, өрөөл бусдыг, төрөлх гариг дэлхийгээ, түүн дээр оршин буй амьд бүхнийг хайрлаж сурах ёстой.

Машин техник, шинэ технологи, гял цал, өндөр өндөр тэнгэр баганадсан байшингууд, үйлдвэржсэн соёл иргэншил биднийг хөтлөн хөтөлсөөр мухар нүхэнд, мухардлын эхэнд аваачиж байна. Орчин үеийн хэрэгцээ шаардлагын нийгэм маань хүмүүн биднийг яаж л аль болох ихээр, бүр дээд зэргээр өөрийнхөө хүслийг хангахыг уриалан дуудаж, түүн рүү түлхэж, түүний зэрэгцээгээр амьдралынхаа мөчлөг тутамд илүү их материаллаг цэнгэл жаргалыг амсаарай хэмээн уриалан дуудаж байна. Бид өөрийн гэгээлэг дотоод мөн чанарыг таних, өөрийн хувь заяаны жинхэнэ эзэн болохын оронд бид өөрийн мэдрэхүйгээ ханган цэнгүүлэх тоо томшгүй төсөл төлөлвлөгөөний эзэд болжээ. Энэхүү гадаад үйл ажиллагаа, хөгжил дэвшил нь аз жаргалд хүрэх цорын ганц зам гэж бодсон хөөрхий амьтад болжээ, бид. Та бид багагүй эд баялагийг хуримтлуулж, эрх мэдэлтэй болсон ч үлэмжийн аз жаргалгүй, сэтгэлийн уй гунигтай хүмүүсийг олонтоо л таарч байдаг даа. Энэ нь юуг илэрхийлээд байна вэ гэвэл бид чухам явах ёстой замаараа явахгүй байгааг л илтгэж байна.

Асуудлын гол нь юунд оршиж байна вэ гэвэл бид өөрийнхөө хайрыг илэрхийлж сурахын оронд харин өөрийнхөө шунал хүслийг хангахад амьдралаа зориулдаг болсноос үүдэлтэй. Бид байгалиасаа хайрлахаар заяагдсан амьд амьтас ч гэлээ өөрсдийн төрөлх мөн чанараа мартагнан, Бурханы заяан хайрласан энэ эрхээ золисонд гарган харин оронд нь өөрсдийн хамаг л эрч хүчээ зориулж баяр хөөрийн оронд гаслан зовлон дуудах гадаад үйл хэрэгт зориулж байна, хөөрхий. Бид нийтийн ерөнхий зорилго болвоос өөрийн мэдрэхүйнүүдийг хангах учраас аандаа бид өөрсдөө амиа бодсон соёл иргэншлийг үндэслэгчид болж байгаа юм. Энэ соёл иргэншил маань хүмүүсийг өөрийн хүссэндээ ямар ч хамаагүй үнээр хүрэх гэсэн оролдлого тэмүүлэл, хүмүүсийг хооронд нь чоно, нохой мэт уралдуулан хэрэлдүүлэхийн үндэс, нэг нэгнээ аль болох ихээр ашиглахыг чармайх булай хүслийн суурь болж байна. Бидний амиа бодсон зан төлөв маань шунал хүслээр сүлэгдэн тоолж баршгүй олон олон хэлбэрээр илрэн гардаг. Жишээлэхэд, бид өөрсдийгөө илүү хүчтэй гэдгээ мэдрэхийн тулд бусдыг дарамталж, доош нь дардаг, хайр сэтгэлгүйгээр эр эмийн харьцаанд ордог, байр суурь олохын тулд худлаа хэлдэг, хууран мэхэлдэг, хөгжиж хөөрөх, баясаж цэнгэх гэж мансууруулах бодис хэрэглэдэг, илүү их мөнгө хөрөнгө олохын тулд үр хүүхэд гэр бүлээ үл хэрэгсдэг гэх мэт олон жишээг нэрлэж болох л доо.

Байгалийн гамшиг болон бидний ёс суртахууны доройтол, өөрсдийн амиа бодсон зан төлөв ноёлох энэ л хүнд бэрх цаг үед та бидэнд чухамхүү оюунлаг, бурханлаг эрдэм мэдлэгийг түшиглэх, түүнээс илүүтэйгээр түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх илүү чухал хэрэгцээ урган гарч байна. Чухам тэр цагт л бид өөрсдийгөө оюунлаг, бурханлаг нэгэн хэмээн нэрлэж болох хийгээд бусдад туслах чадвартай болохсон. Үүний хамт бидний хамгийн том давуу байдал бол хайр ба харин нэгдүгээр зэргийн өстөн дайсан бол шунал тачаал юм гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

Эн тэргүүнд энэ олиггүй шунал хүслийг хайр болгон хувиргах нь манай орчин үеийн нийгмийн удирдагч, лидерүүдэд нэн хэрэгтэй. Орчин үеийн хамгийн ажиглагдахуйц асуудлуудын нэг бол эдийн засгийн болон улс төрийн салбарт нөлөө бүхий манай лидерүүд ёс суртахууны болон хэв журмын байдлын нилээд доод түвшинд орсон явдал юм. Ерөнхийдөө тэдний маань ихэнхи нь өөрсдийн шунал тачаалыг удирдаж чаддаггүй байна л даа. Ялангуяа тэд өөрийн бэлгийн эрчмийг бүтээлч байдлаар ашигладаггүй бөгөөд ямар нэг ашиг хонжоо харсан хувийн хүсэлгүйгээр бурханлаг хайрыг илэрхийлэн гаргахын оронд харин ч өөрийг нь улам доош дарах хүсэл шуналдаа хөтлөгддөг. XVIII зууны Францын их зохиолч Вольтер нэгэнтээ хэлэхдээ, дийлэнхи хүмүүс хэн нэгэнд захирагдаж байх мөн чанартай гэсэн байдаг. Тэд маш хянамгайгаар өөрийн эзний зальжин ааш аягийг ажиглаж байдаг ба түүнийг нь дууриахыг ихэд хичээж байдаг гэнэ. Чухам тийм учраас л би лидерүүдийн байр суурийг сайжруулах нь нийгмийн нүүр царайг өөрчлөх үндсэн суурь нь болно хэмээн тооцож байгаа хэрэг. Дэлхий нийтээрээ л тэдний мөрөөр замнаж байна. Харин хөөрхий манай лидерүүд эрдэм мэдлэгээр тэгтлээ сайн цэнэглэгдээгүйн дээр өнөө үед тохиож буй таагүй сөрөг бүхнийг сөрөн зогсох чадвар алга. Чухам үүнээс болж л хүмүүс доод зэрэглэлийн эрч хүчний амтат зууш нь болж байна.

Тэгвэл хэрхэн яаж энэ байдлыг сайжруулах вэ?

Онцгой хариуцлага, нэр төрийн улмаас лидерүүд юуны өмнө сексийн нөлөөллийн объект болохгүй байхыг хичээж энэ тал дээр онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй. Тэд өөрийн мэдрэхүйгээ онцгой хянаж байх хэрэгтэй бөгөөд мэдрэхүйгээ хянах чадваргүй байх нь олон хүмүүсийн итгэл үнэмшлийг алдах, өөрийн байгууллага, хүрээллийг эвдэн нураах шалтгаан болно гэдгийг анхаар. Шунал, тэмүүлэл аандаа л бий болдог. Энэ байдлаасаа ичих, сэтгэлээр унах хэрэггүй. Зүгээр л энэ олиггүй муу хүсэл зуршил дахин таныг зовоохгүй түгшээхгүй байхын үүднээс түүнийг хэрхэн даван гарахад л суралцах хэрэгтэй.

Манай нийгэмд буюу улстөрийн, шашны байгууллагууд, ажил, сургууль, гэр орондоо лидерүүд ёс суртахуунч, бүтээлч уур амьсгалыг бүрдүүлж, бүгдийн сайн сайн сайхны төлөө сэтгэл зовниж, өөрийн удирдлаган доор байгсадын үйл хөдлөл бүрийг байнгад ажиглаж байх нь удирдагчийн гол чанар юм. Ер нь дээхэн үед бусдын тулд санаа зовних эрдэм ухааныг ойлгож ухаарсан, бурханлаг, оюунлаг эрдэм мэдлэгийг ойлгон танисан хүн л чухамхүү удирдагч болдог байж. Ариун гэгээнтнүүд, хутагт хуврагууд нь тэднийг, лидерүүдийг биеэ хэрхэн авч явж буйг хянадаг байжээ. Лидерүүдийн хамгийн гол чанар бол өөрийн харъяанд байгаа хүмүүс, албат иргэддээ санаа тавих, тэдний төлөө үнэн сэтгэлээсээ сэтгэл зовних явдал юм. Ингэснээр лидер юуг ч алдахгүй. Харин ч эсрэгээр тэдний хайр, хүндэтгэлийг хүлээх болно. Эртний дорнын нэгэн зүйр үг байдаг. “Удирдагч хүний зүрх нь төмөр мэт, үг нь хайлсан тос мэт харин хуврага хүний зүрх нь хайлсан тос мэт үг нь төмөр мэт” гэж. Үнэндээ энэ зүйр үг ёстой л голын олоод хэлчихсэн мэт. Гадна өнгөн дээрээ ёстой л нөгөө чихэн дээр цэцэг ургамаар сайхан зүйл ярих боловч мөн чанар дээрээ хэлсэн амласнаа юуг ч үл биелүүлэх нь хуурамч лидерийн дүр төрх. Бурханлаг амьдралын зам мөрд дэвшингүй амжилтат хүрсэн жинхэнэ лам хуврага хүн хүмүүсийн зовлон зүдгүүрийг хараад үнэндээ дуугүй байж тэвчдэггүй. Тэд үнэн бодит байдлыг яг байгаа тэр байдлаар нь хэлчихдэг. Зарим нэг хуурамч удирдагч нар шиг сайхан гоё үгээр харъяатуудаа хуурч, толгойг нь эргүүлэх нь тэдний хувьд санаанд нь багтамгүй явдал. Тийм ч учраас жинхэнэ хуврага хүний зүрхийг хайлсан тос мэт, үг нь хатуу төмөр мэт гэсэн байна л даа. Тэгвэл орчин үед лидерүүд энэ шинж чанарыг өөртөө хөгжүүлэх нь хамгийн зөв шийдэл болно. Ингэсэн цагт тэд энэ цаг үеийн бузар булай төлөв байдал, элдэв янзын түгшүүр, байгалийн хүчний эсрэг зогсох бурханлаг хүчийг өөртөө бий болголоо гэсэн үг. Бид элдэв зэвсэг техник, шинэ, сүүлийн үеийн технологиор биш харин өөрийн дотор байгаа муу чанаруудыг ялан дийлснээр жинхэнэ ясны удирдагчийн дүр төрхийг олох бөгөөд энэ нь шинэ эрин үеийн шилдэг лидерийн дүр төрх байх болно. Өөрөөр хэлбэл мэдрэхүйгээ ялан дийлэх, бусдын төлөө сэтгэл тавьж амьдрах нь лидерийн хүч чадлыг байнгад сэлбэж байх учиртай. Энэтхэгийн их мэргэн, хааны ордонд олон жил хааны зөвлөх байсан Чанакъя Пандит ( МЭӨ 350-275 оны үед амьдарч байсан) хэмээх ухаантан хэлэхдээ, шударга зан- аз жаргалын үндэс, эд баялаг – шударга байхын үндэс, нөхөрсөг байдал- эд баялагийн үндэс, мэдрэхүйгээ ялан дийлэх нь нөхөрсөг байдлын суурь гэж хэлсэн байдаг. Энэ үгийг манай лидерүүд ямагт санаж явахад илүүдэхгүй боловуу.

 

Өлсгөлөн, өвчин тахал, алан хядлага, хүчирхийлэл, дайн дажин, амиа хорлолт, цунами, усны үер, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, гол усны бохирдол, хоол унданд хордох, ой хээрийн түймэр – Гариг эрхэс газар дэлхий маань олон олон ноцтой өвчний шинж тэмдгийг бидний мах цусанд шингэтэл мэдрүүлж та биднийг эргэцүүлэн тунгаахыг эрхгүй бодоход хүргэж байна. Дээр дурдсан бүх зүйл олон янзын зовлон зүдгүүрийг дагуулдаг. Орчин үеийн ямар ч хүний хувьд жирийн л нэг зүйл болон хувирсан дүр төрх гэлээ ч эдгээр нь ямар нэг материаллаг мөн чанартай бус харин цаанаа нарийн утга учиртай бурханлаг, оюунлаг мөн чанартай юм. Эдгээр проблемууд нь бидний бусдыг хайрлаж мөн бусдаар хайрлуулж чадахаа байсны харгай. Ямар ч технологи, бүр хамгийн хөгжингүй, боловсронгуй техник технологи ч энэхүү хамгийн нарийн нандин хүслийг, хэрэгцээг гүйцэлдүүлж чадахгүй. Бид өдөр өдрөөр, аажим аажмаар шинжлэх ухааны, техник технологийн гайхалтай хөгжил дэвшлээр урагшилж байна. Хэдий тийм ч бидний энэ соёл иргэншил, хөгжил дэвшил нь хайр гэж юу болох, бидний амьдралын бурханлаг үнэ цэнэ юунд орших тухай мэдлэгийг өгдөггүй. Чухамдаа бид өөрөө өөрийгөө, өрөөл бусдыг, төрөлх гариг дэлхийгээ, түүн дээр оршин буй амьд бүхнийг хайрлаж сурах ёстой. Машин техник, шинэ технологи, гял цал, өндөр өндөр тэнгэр баганадсан байшингууд, үйлдвэржсэн соёл иргэншил биднийг хөтлөн хөтөлсөөр мухар нүхэнд, мухардлын эхэнд аваачиж байна. Орчин үеийн хэрэгцээ шаардлагын нийгэм маань хүмүүн биднийг яаж л аль болох ихээр, бүр дээд зэргээр өөрийнхөө хүслийг хангахыг уриалан дуудаж, түүн рүү түлхэж, түүний зэрэгцээгээр амьдралынхаа мөчлөг тутамд илүү их материаллаг цэнгэл жаргалыг амсаарай хэмээн уриалан дуудаж байна. Бид өөрийн гэгээлэг дотоод мөн чанарыг таних, өөрийн хувь заяаны жинхэнэ эзэн болохын оронд бид өөрийн мэдрэхүйгээ ханган цэнгүүлэх тоо томшгүй төсөл төлөлвлөгөөний эзэд болжээ. Энэхүү гадаад үйл ажиллагаа, хөгжил дэвшил нь аз жаргалд хүрэх цорын ганц зам гэж бодсон хөөрхий амьтад болжээ, бид. Та бид багагүй эд баялагийг хуримтлуулж, эрх мэдэлтэй болсон ч үлэмжийн аз жаргалгүй, сэтгэлийн уй гунигтай хүмүүсийг олонтоо л таарч байдаг даа. Энэ нь юуг илэрхийлээд байна вэ гэвэл бид чухам явах ёстой замаараа явахгүй байгааг л илтгэж байна. Асуудлын гол нь юунд оршиж байна вэ гэвэл бид өөрийнхөө хайрыг илэрхийлж сурахын оронд харин өөрийнхөө шунал хүслийг хангахад амьдралаа зориулдаг болсноос үүдэлтэй. Бид байгалиасаа хайрлахаар заяагдсан амьд амьтас ч гэлээ өөрсдийн төрөлх мөн чанараа мартагнан, Бурханы заяан хайрласан энэ эрхээ золисонд гарган харин оронд нь өөрсдийн хамаг л эрч хүчээ зориулж баяр хөөрийн оронд гаслан зовлон дуудах гадаад үйл хэрэгт зориулж байна, хөөрхий. Бид нийтийн ерөнхий зорилго болвоос өөрийн мэдрэхүйнүүдийг хангах учраас аандаа бид өөрсдөө амиа бодсон соёл иргэншлийг үндэслэгчид болж байгаа юм. Энэ соёл иргэншил маань хүмүүсийг өөрийн хүссэндээ ямар ч хамаагүй үнээр хүрэх гэсэн оролдлого тэмүүлэл, хүмүүсийг хооронд нь чоно, нохой мэт уралдуулан хэрэлдүүлэхийн үндэс, нэг нэгнээ аль болох ихээр ашиглахыг чармайх булай хүслийн суурь болж байна. Бидний амиа бодсон зан төлөв маань шунал хүслээр сүлэгдэн тоолж баршгүй олон олон хэлбэрээр илрэн гардаг. Жишээлэхэд, бид өөрсдийгөө илүү хүчтэй гэдгээ мэдрэхийн тулд бусдыг дарамталж, доош нь дардаг, хайр сэтгэлгүйгээр эр эмийн харьцаанд ордог, байр суурь олохын тулд худлаа хэлдэг, хууран мэхэлдэг, хөгжиж хөөрөх, баясаж цэнгэх гэж мансууруулах бодис хэрэглэдэг, илүү их
Scroll to Top