Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 24
Views Yesterday : 62

…“Тэр үед би нилээд залуу байлаа. Бид Бейрут хотод (Ливаны) ном түгээдэг байсан юм. Тэр үед тэнд, яг хот дотор иргэний дайны гал дүрэлзэж байв. Христ шүтлэгтнүүд мусульмантайгаа тулалдаж байсан үе. Хотын нэг талд нь христ шүтлэгтнүүд, нөгөө талд мусульман шашинтууд байрлаж нэг нэгэн рүүгээ гар бөмбөг шидэцгээж байлаа. Бид нэгэн бишрэлтний хамт  тийм ч томгүй орон сууцны хотхон руу орж явчихлаа. Тэр үед бид “Шри Ишопанишад” номыг түгээж байсан юм. Бид бүх давхруудаар нь орж, нилээд хэдэн ном түгээчихээд гарч ирлээ. 20-иод ширхэг ном түгээсэн шиг санадаг юм. Ингээд бид тэрхүү байгууламжаас 200 орчим метр холдож явтал түүн дээр бөмбөг дэлбэрч бүх байгууламж (!!!) хүнтэй, юутайгаа юу ч үгүй устан сүйрсэн билээ… Бид Кришна биднийг хэрхэн хамгаалсныг хараад, басхүү үхэхээсээ хэдхэн хормын өмнө Прабхупадын номыг авч, тэндээс хэдхэн үг ч болов уншиж, үгүйдээ л хавтасных нь зургийг үзэж амжсан тэр хүмүүсийн азтайг гайхан биширсэн юм.

    Бид Ливанд байх тэр үед номуудаа мөн гудамжинд түгээдэг байлаа. Ингэснээр бид амиа ч алдаж болохоор байсан. Нэг удаа намайг гудамжинд ном түгээж явтал араас минь хоёр эрэгтэй  гэнэт дайран гарч ирээд, гарыг минь хумхин, машин руу чирлээ. Намайг яах гэж байгааг нь ойлгоогүй ч зүгээр л Кришнад залбирсан юм. Тэд намайг хотын захад авч очлоо. Тэнд, нэгэн хачин жигтэй газарт намайг гадагш гаргаад, хамар руу минь гар буу тулгаад байцааж гарсан юм: “Чи хэн юм? Хаанаас ирсэн ? Энд юу хийж байгаа?  Чиний үүрэг зорилго юу юм? Чамд хэн тусладаг?”  гэх мэтчилэн олон асуулт асуулаа. Би маш түргэн хариулах хэрэгтэй байсан бөгөөд учир нь тэд юу юугүй гох дарахад бэлхэн байсан. Би дотроо Нрисимхад залбираад асуултуудад нь маш хурдан хариулсан юм. Би тэдэнд гэм зэмгүй оюутан шиг харагдсан юм болов уу, намайг тавьж явуулсан билээ. Энэ байдал нэг бус удаа давтагдсан бөгөөд аажмаар бид бидэн руу дайрч ирээд, барьж аваад, авч яваад, байцаадаг үйлдэлд нь дасч эхлэсэн юм. Гэсэн ч бид санкиртанаа үргэлжлүүлсээр байлаа. Тэр үеийг үнэхээрийн мартах аргагүй. Тэнд ном түгээх огтын боломжгүй байсан ч бид яаж ийгээд түгээдэг байв. Харин одоо үед ном түгээх нь ямар ч асуудалгүй болсон. Ямар ч саад бэрхшээлгүй. Гэвч бишрэлтнүүд ном түгээх ажлаа зогсоож байдаг нь харамсалтай”

Бурханы адислалт  Шрила Бхактивайбхава Свами

Орчуулсан: Балабхадра дас

…“Тэр үед би нилээд залуу байлаа. Бид Бейрут хотод (Ливаны) ном түгээдэг байсан юм. Тэр үед тэнд, яг хот дотор иргэний дайны гал дүрэлзэж байв. Христ шүтлэгтнүүд мусульмантайгаа тулалдаж байсан үе. Хотын нэг талд нь христ шүтлэгтнүүд, нөгөө талд мусульман шашинтууд байрлаж нэг нэгэн рүүгээ гар бөмбөг шидэцгээж байлаа. Бид нэгэн бишрэлтний хамт  тийм ч томгүй орон сууцны хотхон руу орж явчихлаа. Тэр үед бид “Шри Ишопанишад” номыг түгээж байсан юм. Бид бүх давхруудаар нь орж, нилээд хэдэн ном түгээчихээд гарч ирлээ. 20-иод ширхэг ном түгээсэн шиг санадаг юм. Ингээд бид тэрхүү байгууламжаас 200 орчим метр холдож явтал түүн дээр бөмбөг дэлбэрч бүх байгууламж (!!!) хүнтэй, юутайгаа юу ч үгүй устан сүйрсэн билээ… Бид Кришна биднийг хэрхэн хамгаалсныг хараад, басхүү үхэхээсээ хэдхэн хормын өмнө Прабхупадын номыг авч, тэндээс хэдхэн үг ч болов уншиж, үгүйдээ л хавтасных нь зургийг үзэж амжсан тэр хүмүүсийн азтайг гайхан биширсэн юм.     Бид Ливанд байх тэр үед номуудаа мөн гудамжинд түгээдэг байлаа. Ингэснээр бид амиа ч алдаж болохоор байсан. Нэг удаа намайг гудамжинд ном түгээж явтал араас минь хоёр эрэгтэй  гэнэт дайран гарч ирээд, гарыг минь хумхин, машин руу чирлээ. Намайг яах гэж байгааг нь ойлгоогүй ч зүгээр л Кришнад залбирсан юм. Тэд намайг хотын захад авч очлоо. Тэнд, нэгэн хачин жигтэй газарт намайг гадагш гаргаад, хамар руу минь гар буу тулгаад байцааж гарсан юм: “Чи хэн юм? Хаанаас ирсэн ? Энд юу хийж байгаа?  Чиний үүрэг зорилго юу юм? Чамд хэн тусладаг?”  гэх мэтчилэн олон асуулт асуулаа. Би маш түргэн хариулах хэрэгтэй байсан бөгөөд учир нь тэд юу юугүй гох дарахад бэлхэн байсан. Би дотроо Нрисимхад залбираад асуултуудад нь маш хурдан хариулсан юм. Би тэдэнд гэм зэмгүй оюутан шиг харагдсан юм болов уу, намайг тавьж явуулсан билээ. Энэ байдал нэг бус удаа давтагдсан бөгөөд аажмаар бид бидэн руу дайрч ирээд, барьж аваад, авч яваад, байцаадаг үйлдэлд нь дасч эхлэсэн юм. Гэсэн ч бид санкиртанаа үргэлжлүүлсээр байлаа. Тэр үеийг үнэхээрийн мартах аргагүй. Тэнд ном түгээх огтын боломжгүй байсан ч бид яаж ийгээд түгээдэг байв. Харин одоо үед ном түгээх нь ямар ч асуудалгүй болсон. Ямар ч саад бэрхшээлгүй. Гэвч бишрэлтнүүд ном түгээх ажлаа зогсоож байдаг нь харамсалтай” Бурханы адислалт  Шрила Бхактивайбхава Свами Орчуулсан: Балабхадра дас
Scroll to Top