Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Чайтаниа Махапрабху айлдахдаа : Бүх ачарья нар Нитйанда Прабху, Адвайта Прабху болон Шривасади-Гаура – бхакта- вринда зэрэг нь  бүгд Шри Чайтаниа Махапрабхугийн сургаалийг даган биелүүлэгчид юм хэмээсэн байдаг. Иймээс ачарьяа – номын багш нарын замнасан зам мөрийг даган биелүүлэхийг хичээ. Тэгвэл амьдрал тань амжилттай байх

болно. More bhaktas

Ачарьяа – номын багш болох тийм ч хэцүү биш. Үүний тулд эхлээд багшийнхаа үнэнч албат нь болох хэрэгтэй. түүний сургасан бүхнийг нарийн чанд дагах хэрэгтэй. Түүнийг баярлуулж, Кришнагийн ухамсарыг түгээхийг хичээ. Ингээд л болох нь тэр. Тийм ч хэцүү биш. Гуругийнхээ сургаалийг дагаж Кришнагийн ухамсарыг түгээн дэлгэрүүлэх. Энэ бол Бурхан Чайтаниагийн сургааль. āmāra ajñāya guru hañā tāra’ ei deśa yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) Миний сургаалийг биелүүлсэнээр, та Гуру болж байдаг. Иймээс л бид Ачарьяа системийг хатуу чанд баримтлаж  Кришнагийн сургаалийг түгээн дэлгэрүүлэхийг чармайх хэрэгтэй.

Yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) 2 янзын Кришна – упадеша байдаг. Упадеша гэдэг нь заавар гэсэн үг. Кришнагийн өөрөө хэлсэн заавар нь нэг  упадеша Кришнагийн тухай айлдсан заавар нь мөн “Кришна-упадеша” Kṛṣṇasya upadeśa iti kṛṣṇa upadeśa. Samāsa, śāsti-tat-puruṣa-samāsa. Kṛṣṇa viṣayā upadeśa ч мөн Кришна Упадеша. Bāhu-vrīhi-samāsa. Ийм байдлаар Санскрит хэлзүйд анализ хийж болдог. Бхагавад – Гита бол Кришнагийн айлдвар. Тэрээр шууд айлдаж байна. Иймээс Кришнагийн айлдсан, сургасан бүхнийг давтах аваас та ч мөн ачарьяа – номын багш болж байгаа юм.

Хэцүү зүйл юу ч байхгүй. Бүгдийг Бхагавад –  гитад  өгүүлсэн байна. Хэцүү зүйл юу ч байхгүй. Бүгдийг энэ өгүүлсэн байна. Бид яг л тоть мэт давтан ярих  хэрэгтэй Яг ч тоть шиг биш юм байна. Тоть утгыг нь ойлгодоггүй. Тэр зүгээр л авиа гаргадаг. Утгыг нь мөн ухаж ойлгох хэрэгтэй. ингэлгүйгээр хэрхэн тайлбарлах билээ? Бид Кришнагийн Ухамсрыг түгээхийг л хүсч байна. Кришнагийн ухамсрыг түгээхэд л өөрийгөө бэлд, ямар нэгэн гажуудалгүйгээр. Тиймээс, ирээдүйд…. Одоо  1000-лаа  байна гэж бодьё.

Бид 100 – гаас 1000 руу шилжих хэрэгтэй. Энэ л хэрэгтэй. 100- 1000 руу дараа нь саяас 10 сая руу. Бишрэлтэнгүүд: Харибол!Жайа!  Ингэвэл номын багш нарын дутагдал байхгүй байх болно. Хүмүүс Кришнагийн Ухамсрыг илүү хялбараар ойлгоно. Ийм зохион байгуулалттай байх хэрэгтэй. Битгий хуурмагаар биеэ тоо. Номын багш нарын сургаалийг дагаж өөрийгөө төгөлдөржүүлж, бат суурьтай бол. Ингэвэл хий хуурмагтай тэмцэхэд хялбар байх болно. Тиймээ. Номын багш нар майа – хий хуурмагтай дайн зарладаг.

Эх сурвалж: http://www.youtube.com/watch?v=TG60mjnVoaw

/Шрила Прабхупадагийн дууг хоолойг сонсож Монгол хэл дээр энэ лекцийг дэд гарчигтай уншихыг хүсвэл баруун доод буланд харагдах СС дээр дарж Mongolian хэсгийг сонгож үзэх боломжтой./

Орчуулсан: Туласи Махарани деви даси

Чайтаниа Махапрабху айлдахдаа : Бүх ачарья нар Нитйанда Прабху, Адвайта Прабху болон Шривасади-Гаура – бхакта- вринда зэрэг нь  бүгд Шри Чайтаниа Махапрабхугийн сургаалийг даган биелүүлэгчид юм хэмээсэн байдаг. Иймээс ачарьяа – номын багш нарын замнасан зам мөрийг даган биелүүлэхийг хичээ. Тэгвэл амьдрал тань амжилттай байх болно. Ачарьяа – номын багш болох тийм ч хэцүү биш. Үүний тулд эхлээд багшийнхаа үнэнч албат нь болох хэрэгтэй. түүний сургасан бүхнийг нарийн чанд дагах хэрэгтэй. Түүнийг баярлуулж, Кришнагийн ухамсарыг түгээхийг хичээ. Ингээд л болох нь тэр. Тийм ч хэцүү биш. Гуругийнхээ сургаалийг дагаж Кришнагийн ухамсарыг түгээн дэлгэрүүлэх. Энэ бол Бурхан Чайтаниагийн сургааль. āmāra ajñāya guru hañā tāra’ ei deśa yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) Миний сургаалийг биелүүлсэнээр, та Гуру болж байдаг. Иймээс л бид Ачарьяа системийг хатуу чанд баримтлаж  Кришнагийн сургаалийг түгээн дэлгэрүүлэхийг чармайх хэрэгтэй. Yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) 2 янзын Кришна – упадеша байдаг. Упадеша гэдэг нь заавар гэсэн үг. Кришнагийн өөрөө хэлсэн заавар нь нэг  упадеша Кришнагийн тухай айлдсан заавар нь мөн “Кришна-упадеша” Kṛṣṇasya upadeśa iti kṛṣṇa upadeśa. Samāsa, śāsti-tat-puruṣa-samāsa. Kṛṣṇa viṣayā upadeśa ч мөн Кришна Упадеша. Bāhu-vrīhi-samāsa. Ийм байдлаар Санскрит хэлзүйд анализ хийж болдог. Бхагавад – Гита бол Кришнагийн айлдвар. Тэрээр шууд айлдаж байна. Иймээс Кришнагийн айлдсан, сургасан бүхнийг давтах аваас та ч мөн ачарьяа – номын багш болж байгаа юм. Хэцүү зүйл юу ч байхгүй. Бүгдийг Бхагавад –  гитад  өгүүлсэн байна. Хэцүү зүйл юу ч байхгүй. Бүгдийг энэ өгүүлсэн байна. Бид яг л тоть мэт давтан ярих  хэрэгтэй Яг ч тоть шиг биш юм байна. Тоть утгыг нь ойлгодоггүй. Тэр зүгээр л авиа гаргадаг. Утгыг нь мөн ухаж ойлгох хэрэгтэй. ингэлгүйгээр хэрхэн тайлбарлах билээ? Бид Кришнагийн Ухамсрыг түгээхийг л хүсч байна. Кришнагийн ухамсрыг түгээхэд л өөрийгөө бэлд, ямар нэгэн гажуудалгүйгээр. Тиймээс, ирээдүйд…. Одоо  1000-лаа  байна гэж бодьё. Бид 100 – гаас 1000 руу шилжих хэрэгтэй. Энэ л хэрэгтэй. 100- 1000 руу дараа нь саяас 10 сая руу. Бишрэлтэнгүүд: Харибол!Жайа!  Ингэвэл номын багш нарын дутагдал байхгүй байх болно. Хүмүүс Кришнагийн Ухамсрыг илүү хялбараар ойлгоно. Ийм зохион байгуулалттай байх хэрэгтэй. Битгий хуурмагаар биеэ тоо. Номын багш нарын сургаалийг дагаж өөрийгөө төгөлдөржүүлж, бат суурьтай бол. Ингэвэл хий хуурмагтай тэмцэхэд хялбар байх болно. Тиймээ. Номын багш нар майа – хий хуурмагтай дайн зарладаг. Эх сурвалж: http://www.youtube.com/watch?v=TG60mjnVoaw /Шрила Прабхупадагийн дууг хоолойг сонсож Монгол хэл дээр энэ лекцийг дэд гарчигтай уншихыг хүсвэл баруун доод буланд харагдах СС дээр дарж Mongolian хэсгийг сонгож үзэх боломжтой./ Орчуулсан: Туласи Махарани деви даси
Scroll to Top