Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 8 8
Users Today : 0
Users Yesterday : 33
Total Users : 10188
Views Today :
Views Yesterday : 62

Сканда-Пуранд, Кришнагийн бадамлянхуан өлмийд байдаг тэмдгүүд болон тэдгээрийн тайлбаруудыг өгүүлсэн байдаг.

~Баруун өлмий дахь тэмдгүүд:

Арвайн үр нь Кришнагийн бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэснээр чин бишрэлтэн нь бүхий л төрлийн амьдралын сайн сайхан зүйлийг хүлээн авахыг бэлэгддэг.

Галт хүрд нь Кришнагийн бадамлянхуан өлмийг бясалгах чин бишрэлтний дотоод сэтгэлийн зургаан дайсныг устган дарахыг бэлэгддэг.

Шүхэр нь Түүний бадамлянхуан өлмийд өмөг түшгийг ологч нар материаллаг бүхий л таагүй бүхнээс хамгаалагдах болно гэдгийг бэлэгдэн заадаг.

Бадамлянхуа цэцэг нь чин бишрэлтнүүд нь Түүн рүү шунамгайгаар хүсэн тэмүүлэх тэмүүллийг өдөөж өгдөг хэмээсэн утгатай. Чин бишрэлтнүүд нь зөгий мэт цаг ямагт энэхүү бадамлянхуан өлмийг өөрсдийн ухаан бодолд тээн хадгалж байдаг.

Далбаа нь Кришнагийн бадамлянхуан өлмийг төвлөрөн бясалгагч чин бишрэлтнүүд нь аюулгүй байдалд оршихыг, айдсаас найдвартай хамгаалагдахыг бэлэгддэг.

Заан туугчийн жад нь Түүний бадамлянхуан өлмийг бясалгах нь чин бишрэлтнийхээ ухааныг байлдан дагуулж, зөв чигт тогтоон чиглүүлэхийг бэлэгддэг.

Цахилгааны дүрс нь Кришнагийн бадамлянхуан өлмийг бясалгах нь чин бишрэлтнийх нь урьд өмнө нь үйлдэж байсан нүгэлт үйлүүдийн уул овоо мэт үр дагаврыг ул мөргүй устган сөнөөхийг бэлэгддэг.

Найман өнцөгт нь, Кришнагийн бадамлянхуан өлмийд мөргөснөөр та найман зовхисоос найдвартай хамгаалагдах болно гэдгийг илэрхийлнэ. Түүнчлэн Кришнагийн чин бишрэлтнүүдийн хувьд орчлонгийн найман зүгт хүрэх боломжгүй зүйл үгүй гэдгийг давхар илтгэдэг.

Свастика буюу хас тэмдэг нь, Кришнагийн өлмийг зүрхэндээ нандигнан тээгчид таагүй муу зүйл үл тохиолдоно хэмээсэн утгатай.

Жамбу нэрт жимсний дүрс байгаа нь зөвхөн Жамбу тивийн оршин суугчид Кришнад мөргөн бишрэхэд зохихуйц байдаг хэмээсэн утгатай.

~Зүүн өлмий дахь тэмдгүүд:

Далайн дун нь, Кришнагийн бадамлянхуан өлмийд өмөг түшгийг ологч нь ялалтыг ямагт авахыг заах ба ямагт бүхий л аюулаас хамгаалагдаж, айдасгүй байх боломжоор шагнагдана хэмээх утгыг илэрхийлдэг.

Тойрог дугуй. Энэ нь орон зайг зааж буй бөгөөд Кришнагийн өлмий хэдий хаа сайгүй оршдог ч тэрээр огторгуй орон зайтай адилаар юунд ч үл татагдахыг заадаг. Түүнчлэн энэ тэмдэг нь Кришна бүгдийн дотор оршдог бөгөөд түүний дотор бидний зүрхэнд оршдогийг илэрхийлдэг.

Нум нь Кришнагийн бадамлянхуан өлмийд өмөг түшгийг ологч нь бүхий л хүндрэл бэрхшээлээс эгнэгт ангижрахыг заадаг.

Үхрийн туурайн мөр нь Кришнагийн бадамлянхуан өлмийд бүрэн дүүрэн өмөг түшгийг ологчийн хувьд хил хязгааргүй материаллаг оршихуйн далай нь тугалын туулайн мөрөнд тогтсон бяцхан шалбаагнаас ихдэх зүйлгүй болдог ба тэр үед чин бишрэлтэн нь хялбараар түүн дээгүүр харайн гарч чадахыг илэрхийлдэг.

Гурвалжин нь Кришнагийн бадамлянхуан өлмийд өмөг түшгийг ологчид нь байгалийн гурван гунын урхи занганаас болон орчлонгийн гурвалсан зовлонгоос аврагдах болно гэдгийг заадаг.

Усны сав. Энэ нь Кришнагийн бадамлянхуан өлмий нь өөртөө цэвэр рашаан бүхий алтан сав суулгыг хадгалж байдаг ба Түүнд өөрийгөө даатгасан сүнснүүд нь түүнээс аль дураараа ууж чадна гэдгийг илэрхийлдэг.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Сканда-Пуранд, Кришнагийн бадамлянхуан өлмийд байдаг тэмдгүүд болон тэдгээрийн тайлбаруудыг өгүүлсэн байдаг. ~Баруун өлмий дахь тэмдгүүд: Арвайн үр нь Кришнагийн бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэснээр чин бишрэлтэн нь бүхий л төрлийн амьдралын сайн сайхан зүйлийг хүлээн авахыг бэлэгддэг. Галт хүрд нь Кришнагийн бадамлянхуан өлмийг бясалгах чин бишрэлтний дотоод сэтгэлийн зургаан дайсныг устган дарахыг бэлэгддэг. Шүхэр нь Түүний бадамлянхуан өлмийд өмөг түшгийг ологч нар материаллаг бүхий л таагүй бүхнээс хамгаалагдах болно гэдгийг бэлэгдэн заадаг. Бадамлянхуа цэцэг нь чин бишрэлтнүүд нь Түүн рүү шунамгайгаар хүсэн тэмүүлэх тэмүүллийг өдөөж өгдөг хэмээсэн утгатай. Чин бишрэлтнүүд нь зөгий мэт цаг ямагт энэхүү бадамлянхуан өлмийг өөрсдийн ухаан бодолд тээн хадгалж байдаг. Далбаа нь Кришнагийн бадамлянхуан өлмийг төвлөрөн бясалгагч чин бишрэлтнүүд нь аюулгүй байдалд оршихыг, айдсаас найдвартай хамгаалагдахыг бэлэгддэг. Заан туугчийн жад нь Түүний бадамлянхуан өлмийг бясалгах нь чин бишрэлтнийхээ ухааныг байлдан дагуулж, зөв чигт тогтоон чиглүүлэхийг бэлэгддэг. Цахилгааны дүрс нь Кришнагийн бадамлянхуан өлмийг бясалгах нь чин бишрэлтнийх нь урьд өмнө нь үйлдэж байсан нүгэлт үйлүүдийн уул овоо мэт үр дагаврыг ул мөргүй устган сөнөөхийг бэлэгддэг. Найман өнцөгт нь, Кришнагийн бадамлянхуан өлмийд мөргөснөөр та найман зовхисоос найдвартай хамгаалагдах болно гэдгийг илэрхийлнэ. Түүнчлэн Кришнагийн чин бишрэлтнүүдийн хувьд орчлонгийн найман зүгт хүрэх боломжгүй зүйл үгүй гэдгийг давхар илтгэдэг. Свастика буюу хас тэмдэг нь, Кришнагийн өлмийг зүрхэндээ нандигнан тээгчид таагүй муу зүйл үл тохиолдоно хэмээсэн утгатай. Жамбу нэрт жимсний дүрс байгаа нь зөвхөн Жамбу тивийн оршин суугчид Кришнад мөргөн бишрэхэд зохихуйц байдаг хэмээсэн утгатай. ~Зүүн өлмий дахь тэмдгүүд: Далайн дун нь, Кришнагийн бадамлянхуан өлмийд өмөг түшгийг ологч нь ялалтыг ямагт авахыг заах ба ямагт бүхий л аюулаас хамгаалагдаж, айдасгүй байх боломжоор шагнагдана хэмээх утгыг илэрхийлдэг. Тойрог дугуй. Энэ нь орон зайг зааж буй бөгөөд Кришнагийн өлмий хэдий хаа сайгүй оршдог ч тэрээр огторгуй орон зайтай адилаар юунд ч үл татагдахыг заадаг. Түүнчлэн энэ тэмдэг нь Кришна бүгдийн дотор оршдог бөгөөд түүний дотор бидний зүрхэнд оршдогийг илэрхийлдэг. Нум нь Кришнагийн бадамлянхуан өлмийд өмөг түшгийг ологч нь бүхий л хүндрэл бэрхшээлээс эгнэгт ангижрахыг заадаг. Үхрийн туурайн мөр нь Кришнагийн бадамлянхуан өлмийд бүрэн дүүрэн өмөг түшгийг ологчийн хувьд хил хязгааргүй материаллаг оршихуйн далай нь тугалын туулайн мөрөнд тогтсон бяцхан шалбаагнаас ихдэх зүйлгүй болдог ба тэр үед чин бишрэлтэн нь хялбараар түүн дээгүүр харайн гарч чадахыг илэрхийлдэг. Гурвалжин нь Кришнагийн бадамлянхуан өлмийд өмөг түшгийг ологчид нь байгалийн гурван гунын урхи занганаас болон орчлонгийн гурвалсан зовлонгоос аврагдах болно гэдгийг заадаг. Усны сав. Энэ нь Кришнагийн бадамлянхуан өлмий нь өөртөө цэвэр рашаан бүхий алтан сав суулгыг хадгалж байдаг ба Түүнд өөрийгөө даатгасан сүнснүүд нь түүнээс аль дураараа ууж чадна гэдгийг илэрхийлдэг. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top