Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 1 5 5
Users Today : 6
Users Yesterday : 29
Total Users : 14155
Views Today : 6
Views Yesterday : 50
Өөрийн удам судраар маш ихээр бардамнан сайрхдаг нэгэн брахман-пандит амьдардаг байв гэнэ. Түүний бараг бүх өвөг дээдэс нь эрдэм номтой хүмүүс байж.

Гэвч аажмаар түүний гэр бүлийн гишүүд сурах боловсроход огт дургүй болж, боловсрол олох гээч зүйлийг бүр орхин, хөзөр тоглох, даалуу хаях, шатар тоглох гэх зэргээр амьдралаа залгуулах болжээ.

Амьдралаа авч явахын тулд тэд гэр бүлтэй хүмүүсийнхээр зочлон очиж, Шүтээнд нь мөргөл залбирал уншиж өгдөг байсан ч тэд ердөө зүгээр л хүмүүсийг мэхлэж байсан ба учир нь тэд мантра тарнийг ердөө ч зөв зүйтэй дуудаж чаддаггүй байв. Хэдий ийм байсан ч тэд өөрсдийгөө ховорхон тохиох аугаа их эрдэм мэдлэгтэй мэргэдүүд, тэдэнтэй дүйцэх хэн нэгэн олдох болов уу даа хэмээн сайрхцгаана. Учир нь гэвээс тэдний цусаар эрт дээр үеийнх нь их эрдэмт өвөг дээдсийнх нь цус гүйж байгаагаас тэр л дээ.    Нэгэн удаа нутгийн шударга үнэний төлөө тэмцэгч нар өөрийн тосгондоо үнэхээр их эрдэм чадалтай нэгэн хүнийг урьж энэхүү пандит гэж нэрлэгдэгчийн үнэн төрхийг илчилж, тэдний өөрсдийгөө дөвийлгөх “өвчнийг нь” эмчилэхээр шийджээ.

Уригдсан мэргэн тосгонд хүрэлцэн ирэхэд мөнөөхь “пандитууд” энэ хэцүү нөхцөл байдлаас хэрхэн мултарч гарах талаар тосгоны удирдлагад хандсан байна. Тосгоны оршин суугчид Дада Тхакурыг тосгоны тэргүүн гэж дууддаг байсан ба түүнийг аугаа пандит гэж тооцдог байжээ. Тэрээр  “Бүү сэтгэл зов, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Бидний цусаар аугаа өвөг дээдсийн минь цус гүйж байгаа. Ийм ч учраас энэ брахманыг сургаад өгөхөд юу байхав? Би түүнтэй шууд санскритаар мэтгэлцэж эхлэнэ. Тэгсэн цагт тэр муу дуугарах ч чадалгүй болно доо. Тэр бидний өмнөөс юу ч хэлж чадахгүй. Зүгээр л сүүлээ хавчаад манай тосгоноос зугатах болно” гэвэй.

Мэтгэлцээний танхимд хүрэлцэн ирсэн эрдэмт брахман өндөр сэнтийд заларсан тосгоны пандитыг хараад түүнээс анхны асуулт болох “Каствам?” буюу санскритар “Та хэн бэ? Өөрийгөө танилцуулахгүй юу?” хэмээн асууж.

Харин хариуд нь тосгоны пандит: “кхаствам, гаствам, гхаствам, наствам, частвам, чхаствам, джаствам, джхаствам, наствам, тхаствам, даствам, дхаствам, … кшаствам” хэмээн дуржигнуулав.

Тэр даруйд нөгөө мэргэнд тосгоны энэхүү гуагалагч пандиттай ном хаялцах нь ямар ч ашиг тусгүй болохыг ойлгожээ. Ийм учраас зүгээр л өөрийн давуу чанарыг хадгалж үлдэхийн тулд, хүндэтгэлээ илэрхийлж, алсаас хөнгөхөн мэхийн ёслоод гарч одов. Дада Тхакурын шавь нар, дагалдагчид элгээ хөштөл хөхөрцгөөн, “Та нар харцгаагаач, манай Дада Тхакур ямар гайхамшигтай аугаа гэдгийг мэдэв үү. Тэр санскритаар ямар хурдан, сайхан ярьж байна! Гэтэл энэ мэргэн гэгдэх залуу амаа ч нээж чадаагүй шүү, хөөрхий! Тэгэхээр энэ дэлхий дээр манай Дада Тхакуртай санскритаар ярьж харилцах нэг ч хүнийг олж чадах болов уу” хэмээн шуугилдцгаав гэнээ.

 

Үгсийн тайлбар:

Пандит- их эрдэм номтой хүн

Брахман- нийгмийн оюунлаг ангийн хүмүүс

 

Тайлбар:

Удам судраараа сайрхах, өөрийн гарал үүслээр бардамнах хүмүүс маш олон. Өөрөө ямар ч мэдлэг, эрдэм номгүй ч эрдэм номтой, хүч чадалтай өвөг дээдсээр бардамнах нь тэнэг зүйл юм. Харин өөртөө жинхэнэ оюун, мэдлэг чадварыг олж хөгжүүлэх ёстой.

Каствам буюу Та хэн бэ? гэсэн асуултын хариуд жинхэнэ эрдэм мэдлэгтэй хүн бол: “гопибхартух падакамалайор дасанудаса” буюу “Би болвоос гопи нарын эзэн Шри Кришнын бадам өлмий дэхь албатын албатын албат” хэмээн хариулах байсан бизээ.

 

Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын

 “Сургамжит түүхүүд” номоос бэлтгэсэн: Балабхадра дас

 

 

 

 

 

Өөрийн удам судраар маш ихээр бардамнан сайрхдаг нэгэн брахман-пандит амьдардаг байв гэнэ. Түүний бараг бүх өвөг дээдэс нь эрдэм номтой хүмүүс байж. Гэвч аажмаар түүний гэр бүлийн гишүүд сурах боловсроход огт дургүй болж, боловсрол олох гээч зүйлийг бүр орхин, хөзөр тоглох, даалуу хаях, шатар тоглох гэх зэргээр амьдралаа залгуулах болжээ. Амьдралаа авч явахын тулд тэд гэр бүлтэй хүмүүсийнхээр зочлон очиж, Шүтээнд нь мөргөл залбирал уншиж өгдөг байсан ч тэд ердөө зүгээр л хүмүүсийг мэхлэж байсан ба учир нь тэд мантра тарнийг ердөө ч зөв зүйтэй дуудаж чаддаггүй байв. Хэдий ийм байсан ч тэд өөрсдийгөө ховорхон тохиох аугаа их эрдэм мэдлэгтэй мэргэдүүд, тэдэнтэй дүйцэх хэн нэгэн олдох болов уу даа хэмээн сайрхцгаана. Учир нь гэвээс тэдний цусаар эрт дээр үеийнх нь их эрдэмт өвөг дээдсийнх нь цус гүйж байгаагаас тэр л дээ.    Нэгэн удаа нутгийн шударга үнэний төлөө тэмцэгч нар өөрийн тосгондоо үнэхээр их эрдэм чадалтай нэгэн хүнийг урьж энэхүү пандит гэж нэрлэгдэгчийн үнэн төрхийг илчилж, тэдний өөрсдийгөө дөвийлгөх “өвчнийг нь” эмчилэхээр шийджээ. Уригдсан мэргэн тосгонд хүрэлцэн ирэхэд мөнөөхь “пандитууд” энэ хэцүү нөхцөл байдлаас хэрхэн мултарч гарах талаар тосгоны удирдлагад хандсан байна. Тосгоны оршин суугчид Дада Тхакурыг тосгоны тэргүүн гэж дууддаг байсан ба түүнийг аугаа пандит гэж тооцдог байжээ. Тэрээр  “Бүү сэтгэл зов, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Бидний цусаар аугаа өвөг дээдсийн минь цус гүйж байгаа. Ийм ч учраас энэ брахманыг сургаад өгөхөд юу байхав? Би түүнтэй шууд санскритаар мэтгэлцэж эхлэнэ. Тэгсэн цагт тэр муу дуугарах ч чадалгүй болно доо. Тэр бидний өмнөөс юу ч хэлж чадахгүй. Зүгээр л сүүлээ хавчаад манай тосгоноос зугатах болно” гэвэй. Мэтгэлцээний танхимд хүрэлцэн ирсэн эрдэмт брахман өндөр сэнтийд заларсан тосгоны пандитыг хараад түүнээс анхны асуулт болох “Каствам?” буюу санскритар “Та хэн бэ? Өөрийгөө танилцуулахгүй юу?” хэмээн асууж. Харин хариуд нь тосгоны пандит: “кхаствам, гаствам, гхаствам, наствам, частвам, чхаствам, джаствам, джхаствам, наствам, тхаствам, даствам, дхаствам, … кшаствам” хэмээн дуржигнуулав. Тэр даруйд нөгөө мэргэнд тосгоны энэхүү гуагалагч пандиттай ном хаялцах нь ямар ч ашиг тусгүй болохыг ойлгожээ. Ийм учраас зүгээр л өөрийн давуу чанарыг хадгалж үлдэхийн тулд, хүндэтгэлээ илэрхийлж, алсаас хөнгөхөн мэхийн ёслоод гарч одов. Дада Тхакурын шавь нар, дагалдагчид элгээ хөштөл хөхөрцгөөн, “Та нар харцгаагаач, манай Дада Тхакур ямар гайхамшигтай аугаа гэдгийг мэдэв үү. Тэр санскритаар ямар хурдан, сайхан ярьж байна! Гэтэл энэ мэргэн гэгдэх залуу амаа ч нээж чадаагүй шүү, хөөрхий! Тэгэхээр энэ дэлхий дээр манай Дада Тхакуртай санскритаар ярьж харилцах нэг ч хүнийг олж чадах болов уу” хэмээн шуугилдцгаав гэнээ.   Үгсийн тайлбар: Пандит- их эрдэм номтой хүн Брахман- нийгмийн оюунлаг ангийн хүмүүс   Тайлбар: Удам судраараа сайрхах, өөрийн гарал үүслээр бардамнах хүмүүс маш олон. Өөрөө ямар ч мэдлэг, эрдэм номгүй ч эрдэм номтой, хүч чадалтай өвөг дээдсээр бардамнах нь тэнэг зүйл юм. Харин өөртөө жинхэнэ оюун, мэдлэг чадварыг олж хөгжүүлэх ёстой. Каствам буюу Та хэн бэ? гэсэн асуултын хариуд жинхэнэ эрдэм мэдлэгтэй хүн бол: “гопибхартух падакамалайор дасанудаса” буюу “Би болвоос гопи нарын эзэн Шри Кришнын бадам өлмий дэхь албатын албатын албат” хэмээн хариулах байсан бизээ.   Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын  “Сургамжит түүхүүд” номоос бэлтгэсэн: Балабхадра дас          
Scroll to Top