Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

  Орчлонг хувирашгүй байгалийн систем удирддаг. Бид бүгд энэ систем дотор амьдарч байгаа ба түүний хэсэг нь болдог. Эртний судар шаструудад хүн бүр өчүүхэн жаахан өвс ургамал мэт байгалийн систем дотор хөвж явдаг тухай тодорхой өгүүлсэн байдаг.

Хүн бүр өөр өөрийн хувь тавилантай бөгөөд тэр нь түүний өөрийн урьд насны хийгээд энэ насны үйлээс хуримтлагдан бүрддэг.

Урьд өмнөх насандаа сайн үйлийг хийж байсан хүн илүү сайн шинэ төрөлд төрдөг ба (сайн гэр бүлд, хөрөнгө чинээ, сайн хүрээлэл гэх мэт ) хэрвээ хүн энэ насандаа өөрийн сайн үйлийг үргэлжлүүлэх аваас түүний аз хийморь, аз жаргал хэд дахин өсч үрждэг.

Судар шастирт өгүүлснээр, байгалийн хууль хийгээд хүн бүрийн хувь тавиланг гаригууд хянан зохицуулж байдаг гэжээ. Өөрийн төрөх үеийн төөргийн картын тусламжтайгаар хүн өөрийн амьдралд учран тохиож болох бэрхшээл саад, асуудал проблем, эерэг өөрчлөлт, таатай боломжуудыг урьдаас харж болно.

Энэ системийг эртний их мэргэд Махариши нар судлан боловсруулжээ. Энэ нь заслын арга хэрэгслийн тусламжтайгаар түүний хувь төөрөгт бичигдсэн бүхнийг багасгах, саармагжуулахын тулд бүтээгдсэн аж.

Олон янзын заслын арга хэрэгсэл бий бөгөөд тэдний заримыг нь хүн өөрөө хийх боломжтой байдаг. Жишээ нь, тодорхой өдрүүдэд мацаг барих, эрдэнийн чулуу зүүх, бурханлаг практик хийх мантра унших, бясалгал хийх гэх мэт. Харин заримыг нь буюу ягья, хома, пужа, самскар гэх мэтийг зөвхөн тусгайлан бэлтгэгдсэн Ведийн пандитууд гүйцэтгэдэг.

Ингээд хувь тавиланг өөрчлөх арга хэрэгслийн талаар танилцуулья:

Мацаг(хоол хүнсэндээ цэвэр цагаан хоол хүнсийг хэрэглэх)

 

   Хэрэв тухайн хүний төөргийн картан дээр аль нэг гариг сөрөг муу байрлаж, таагүй нөлөөг үзүүлж байвал тухайн гаригт харьяалагдах өдөр мацаг барьж энэ гаригийн сөрөг нөлөөллийг бууруулах нь чухал юм.

Жишээ нь, Хэрвээ тухайн хүний төөргийн картан дээр Санчир гариг сөрөг муу байршиж байвал Бямба гаригт мацаг бариснаар түүний сөрөг нөлөөллийг багасгаж болно. Мэдээжийн хэрэг хэрвээ та ганц, нэг бямба гаригт мацаг бариснаар үр дүн авч ирэхгүй. Энэ нь таны амьдралын нэг хэвшил болох ёстой. Тэгсэн цагт үр дүнг харах болно.

Янтрад мөргөх

Янтра нь бурханлаг аспектын график буюу зурган дүрслэл юм. Олон төрлийн янтра бий бөгөөд тэдгээрт мөргөл хүндэтгэлээ илэрхийлснээр тус тусын эерэг үр нөлөөг үзүүлнэ. Жишээ нь, Махалакшми Янтра нь эд баялаг, хөгжил дэвшлийг авчирдаг бол Махамритьюнжаяа янтра нь эрүүл мэндийг сайжруулахад туслана. Ганапати янтра нь саад тотгорыг арилгах, бизнест амжилт олоход тусладаг.

Амь оруулж, аравнайлсан янтраг орон гэрийнхээ эсвэл ажлын өрөөнийхөө зүүн хойд хэсэгт жижиг хайрцганд хадгалах хэрэгтэй.

Рудракш, мал зүүх

Ариун эрхи Рудракшийг болон өөр бусад эрхийг зүүх нь хүнийг азгүй тохиол, асуудал проблемоос хамгаална. Хэрэв хүн эдгээр эрхийг залбирал мөргөл унших гэх мэт бурханлаг практикт ашиглавал түүний хүч, сайн нөлөөг улам илүү хүчтэй болгоно.

Джапа

Джапа нь тухайн хүний төөргийн картан дээрхи хамгийн тохиромжтой тодорхой мантраг давтан унших явдал юм. Джапа нь аль нэг бурхан шүтээний адис өршөөлийг хүлээн авахад шаардлагатай маш хүчтэй хэрэгсэл.

Хүн мантраг ариун гэгээн хүн/пандит хүнээс хүлээн авах нь зүйтэй. Өдөр тутам мантра давтан унших нь материаллаг ба бурханлаг түвшний аль алинд гайхалтай сайн үр дүнг авч ирнэ.

Үнэт чулууд

Хүн бүрийн төөргийн картан дээр тухайн хүнд тааламжтай бас сөрөг нөлөөт гаригууд оршин байдаг. Үнэт чулууд нь эдгээр гариг эрхсийн алиных нь ч нөлөөг эрчимжүүлдэг. Ийм учраас Джйотиш зурхайч нь тухайн хүний төөргөн дээрхи хамгийн сайн нөлөөт гаригийг олж тогтоон, түүнд харгалзах эрдэнийн чулууг зүүхийг зөвлөдөг.

Жишээ нь, хүнд Кету гариг сөрөг нөлөө үзүүлж, харин Бархасвадь гариг хүчтэй, сайн нөлөөг үзүүлж байвал Бархасвадийн чулууг зүүснээр түүний сайн нөлөөг эрчимжүүлж, үүний хамт Кету түүний хяналтанд орох болно.

Ягья(Тахилга, өргөл)

Энэ бол хамгийн хүчирхэг заслын арга хэрэгсэл бөгөөд Таны хувь төөргөн дээр бичигдсэн таагүй нөлөөллийг засаж, байгалиас танд заяасан сайн бүхнийг эрчимжүүлэх нөлөөтэй.

Ягья буюу тахилгын үеэр тодорхой тоогоор, тодорхой дэс дарааллаар тусгай мантраг дуулан унших ба янз бүрийн зан үйл, ёслол мөргөлийг үйлдэн тухайн хүний амьдралын таагүй бүхийг багасгах эсвэл тодорхой үр дүнд хүрэхэд туслах зан үйлийг хийдэг. Ведийн мантрууд нь янз бүрийн гариг эрхэс хийгээд тэнгэр шүтээнүүдэд харьяалагддаг.

Энэ системийн дагуу гариг эрхэс хийгээд тэдний эзэн тэнгэрүүдэд өргөсөн өргөл тахилга нь маш хурдан, илүү хүчтэй үр нөлөөг авч ирдэг.

Дана(Өргөл, хандив)

Хэрэв аль нэг гариг сөрөг нөлөөтэй байвал тухайн гаригт харьяалагдах өдөр ядуу эсвэл ариун гэгээн хүнд хоол хүнс, мөнгө төгрөг хандивлах нь амьдралын асуудал бэрхшээлийг багасгах саармагжуулах болно.

Ведийн зурхайч, доктор К.В.Кришнамачарьян өгүүллээс орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

  Орчлонг хувирашгүй байгалийн систем удирддаг. Бид бүгд энэ систем дотор амьдарч байгаа ба түүний хэсэг нь болдог. Эртний судар шаструудад хүн бүр өчүүхэн жаахан өвс ургамал мэт байгалийн систем дотор хөвж явдаг тухай тодорхой өгүүлсэн байдаг. Хүн бүр өөр өөрийн хувь тавилантай бөгөөд тэр нь түүний өөрийн урьд насны хийгээд энэ насны үйлээс хуримтлагдан бүрддэг. Урьд өмнөх насандаа сайн үйлийг хийж байсан хүн илүү сайн шинэ төрөлд төрдөг ба (сайн гэр бүлд, хөрөнгө чинээ, сайн хүрээлэл гэх мэт ) хэрвээ хүн энэ насандаа өөрийн сайн үйлийг үргэлжлүүлэх аваас түүний аз хийморь, аз жаргал хэд дахин өсч үрждэг. Судар шастирт өгүүлснээр, байгалийн хууль хийгээд хүн бүрийн хувь тавиланг гаригууд хянан зохицуулж байдаг гэжээ. Өөрийн төрөх үеийн төөргийн картын тусламжтайгаар хүн өөрийн амьдралд учран тохиож болох бэрхшээл саад, асуудал проблем, эерэг өөрчлөлт, таатай боломжуудыг урьдаас харж болно. Энэ системийг эртний их мэргэд Махариши нар судлан боловсруулжээ. Энэ нь заслын арга хэрэгслийн тусламжтайгаар түүний хувь төөрөгт бичигдсэн бүхнийг багасгах, саармагжуулахын тулд бүтээгдсэн аж. Олон янзын заслын арга хэрэгсэл бий бөгөөд тэдний заримыг нь хүн өөрөө хийх боломжтой байдаг. Жишээ нь, тодорхой өдрүүдэд мацаг барих, эрдэнийн чулуу зүүх, бурханлаг практик хийх мантра унших, бясалгал хийх гэх мэт. Харин заримыг нь буюу ягья, хома, пужа, самскар гэх мэтийг зөвхөн тусгайлан бэлтгэгдсэн Ведийн пандитууд гүйцэтгэдэг. Ингээд хувь тавиланг өөрчлөх арга хэрэгслийн талаар танилцуулья: Мацаг(хоол хүнсэндээ цэвэр цагаан хоол хүнсийг хэрэглэх)      Хэрэв тухайн хүний төөргийн картан дээр аль нэг гариг сөрөг муу байрлаж, таагүй нөлөөг үзүүлж байвал тухайн гаригт харьяалагдах өдөр мацаг барьж энэ гаригийн сөрөг нөлөөллийг бууруулах нь чухал юм. Жишээ нь, Хэрвээ тухайн хүний төөргийн картан дээр Санчир гариг сөрөг муу байршиж байвал Бямба гаригт мацаг бариснаар түүний сөрөг нөлөөллийг багасгаж болно. Мэдээжийн хэрэг хэрвээ та ганц, нэг бямба гаригт мацаг бариснаар үр дүн авч ирэхгүй. Энэ нь таны амьдралын нэг хэвшил болох ёстой. Тэгсэн цагт үр дүнг харах болно. Янтрад мөргөх Янтра нь бурханлаг аспектын график буюу зурган дүрслэл юм. Олон төрлийн янтра бий бөгөөд тэдгээрт мөргөл хүндэтгэлээ илэрхийлснээр тус тусын эерэг үр нөлөөг үзүүлнэ. Жишээ нь, Махалакшми Янтра нь эд баялаг, хөгжил дэвшлийг авчирдаг бол Махамритьюнжаяа янтра нь эрүүл мэндийг сайжруулахад туслана. Ганапати янтра нь саад тотгорыг арилгах, бизнест амжилт олоход тусладаг. Амь оруулж, аравнайлсан янтраг орон гэрийнхээ эсвэл ажлын өрөөнийхөө зүүн хойд хэсэгт жижиг хайрцганд хадгалах хэрэгтэй. Рудракш, мал зүүх Ариун эрхи Рудракшийг болон өөр бусад эрхийг зүүх нь хүнийг азгүй тохиол, асуудал проблемоос хамгаална. Хэрэв хүн эдгээр эрхийг залбирал мөргөл унших гэх мэт бурханлаг практикт ашиглавал түүний хүч, сайн нөлөөг улам илүү хүчтэй болгоно. Джапа Джапа нь тухайн хүний төөргийн картан дээрхи хамгийн тохиромжтой тодорхой мантраг давтан унших явдал юм. Джапа нь аль нэг бурхан шүтээний адис өршөөлийг хүлээн авахад шаардлагатай маш хүчтэй хэрэгсэл. Хүн мантраг ариун гэгээн хүн/пандит хүнээс хүлээн авах нь зүйтэй. Өдөр тутам мантра давтан унших нь материаллаг ба бурханлаг түвшний аль алинд гайхалтай сайн үр дүнг авч ирнэ. Үнэт чулууд Хүн бүрийн төөргийн картан дээр тухайн хүнд тааламжтай бас сөрөг нөлөөт гаригууд оршин байдаг. Үнэт чулууд нь эдгээр гариг эрхсийн алиных нь ч нөлөөг эрчимжүүлдэг. Ийм учраас Джйотиш
Scroll to Top