… Жорж Харрисон: Бид бясалгалаар хичээллэдэг л дээ. Би ч гэж хэлж болно. Би мантра-бясалгалаар хичээллэдэг.
Шрила Прабхупада: Энэ ч бас мантра. Жон Леннон: Энэ чинь дуу биш гэж үү? Жорж Харрисон: Үгүй дээ, үгүй, энэ бол уншлага. Жон Леннон: Бид энэ мантраг Махаришигаас сонсон хүлээж авсан. Шрила Прабхупада: Түүний мантра нь олон нийтэд зориулагдаагүй байх нь. Жорж Харрисон: Үгүй, сонсогдохоор биш л дээ. Жон Леннон: Үгүй дээ, энэ бол нууц(инээв.) Шрила Прабхупада: Раманужачарьягийн ийм нэгэн түүх байдаг. Раманужачарья гэж вайшнав сампрадайн аугаа багш байсан юм. Түүний номын багш түүнд нэгэн мантраг өгч л дээ. Тэгээд түүнд хэлж: “Хүү минь, энэ мантраг зөвхөн өөртөө л уншаарай. Өөр хэн ч сонсох ёсгүй” гэжээ. Тэгэхэд нь Раманужа асуужээ: “Энэ мантра ямар ач тустай эд вэ?” хэмээн. Хариуд нь багш нь тэрхүү мантраг бясалгах аваас чи ангижралд хүрэх болно хэмээн хариулсан байна. Тэгмэгц Раманжужачарья гадагш гүйн гарч, ойр хавьд байсан бүх хүмүүсийг цуглуулаад: “Энэ мантраг уншигтун. Тэгвэл та нар бүгд чөлөөлөгдөн ангижрах болно” гэж зарлаж орхисон гэдэг. (инээв) Ингээд тэр буцаад номын багш дээрээ эргэн ирвэл багш нь тун ихээр уурлан хилэгнэж, түүнд: “Би чамайг наад мантрагаа зөвхөн өөртөө л уншаарай гэж хэлсэн биз дээ” хэмээн загнаж гэнэ. Хариуд нь Раманужачарья: “Тиймээ, би алдас хийсэн. Тийм болохоор би таны намайг шийтгэх ямар ч шийтгэлийг хүлээн авахад бэлэн байна. Гэхдээ та надад хэлэхдээ, энэ мантра ангижруулдаг гэсэн болохоор би түүнийг бүх хүмүүст өгсөн юм. Бүх хүмүүс сонсоод, бүгд ангижраг. Харин би тамд унасан ч яахав. Би эсэргүүцэхгүй. Би таны зааврыг зөрчсөн болохоор би тамд унаж л таарна. Би үүнд бэлэн байна. Гэхдээ энэ мантрын ачаар бүгд ангижирдаг юм бол бүгд түүнийг сонсог” хэмээн өгүүлжээ. Үүнийг сонсоод номын багш нь түүнийг тэврэн авч: “Чи намайг давж гарлаа хүү минь” гэж хэлсэн гэдэг. Ойлгож байна уу? Тэгэхээр мантра тийм их хүчийг шингээдэг юм бол түүнийг юуны тулд нууцлан дарж байх хэрэгтэй гэж? Түүнийг бүгдэд тараан хүртээх хэрэгтэй. Хүмүүс зовж байна. Чаитанья Махапрабху: “Энэхүү Харе Кришна маха-мантраг давтан уншицгаагтун. Түүнийг сонссон хэн бүхэн, тэр ч байтугай араатан, жигүүртэн юу ч байлаа гэсэн түүнийг сонсвол ангижран аврагдах болно” гэж айлдсан. Йоко Оно: Хэрэв Харе Кришна тийм хүчирхэг мантра юм бол өөр бусад мантраг унших нь утга байна уу? Жишээ нь, та зарим нэг дуу болон өөр бас бус бусад мантруудын талаар ярьж байсан. Бусад дуунууд болон мантруудыг унших нь утга учир байна уу? Шрила Прабхупада: Үгүй, үгүй. Эдгээр мантруудыг ч мөн уншиж дуулж болно. Гэвч Харе Кришна мантраг уншихыг энэ эринд онцгойлон зөвлөдөг юм…
Жорж Харрисоны Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадатай хийсэн ярилцлагын хэсгээс 1969-09-11 Лондон. …Бурхан хязгааргүй тул Түүний нэр мөн хязгааргүй олон. Аллах-Будда-Иегова-Рама: тэд бүгд Кришна, тэдний мөн чанар эцсийн эцэст нэг… |
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
1
2
5
8
2
Users Today : 22
Users Yesterday : 33
Total Users : 12582
Views Today : 36
Views Yesterday : 41
… Жорж Харрисон: Бид бясалгалаар хичээллэдэг л дээ. Би ч гэж хэлж болно. Би мантра-бясалгалаар хичээллэдэг. Шрила Прабхупада: Энэ ч бас мантра. Жон Леннон: Энэ чинь дуу биш гэж үү? Жорж Харрисон: Үгүй дээ, үгүй, энэ бол уншлага. Жон Леннон: Бид энэ мантраг Махаришигаас сонсон хүлээж авсан. Шрила Прабхупада: Түүний мантра нь олон нийтэд зориулагдаагүй байх нь. Жорж Харрисон: Үгүй, сонсогдохоор биш л дээ. Жон Леннон: Үгүй дээ, энэ бол нууц(инээв.) Шрила Прабхупада: Раманужачарьягийн ийм нэгэн түүх байдаг. Раманужачарья гэж вайшнав сампрадайн аугаа багш байсан юм. Түүний номын багш түүнд нэгэн мантраг өгч л дээ. Тэгээд түүнд хэлж: “Хүү минь, энэ мантраг зөвхөн өөртөө л уншаарай. Өөр хэн ч сонсох ёсгүй” гэжээ. Тэгэхэд нь Раманужа асуужээ: “Энэ мантра ямар ач тустай эд вэ?” хэмээн. Хариуд нь багш нь тэрхүү мантраг бясалгах аваас чи ангижралд хүрэх болно хэмээн хариулсан байна. Тэгмэгц Раманжужачарья гадагш гүйн гарч, ойр хавьд байсан бүх хүмүүсийг цуглуулаад: “Энэ мантраг уншигтун. Тэгвэл та нар бүгд чөлөөлөгдөн ангижрах болно” гэж зарлаж орхисон гэдэг. (инээв) Ингээд тэр буцаад номын багш дээрээ эргэн ирвэл багш нь тун ихээр уурлан хилэгнэж, түүнд: “Би чамайг наад мантрагаа зөвхөн өөртөө л уншаарай гэж хэлсэн биз дээ” хэмээн загнаж гэнэ. Хариуд нь Раманужачарья: “Тиймээ, би алдас хийсэн. Тийм болохоор би таны намайг шийтгэх ямар ч шийтгэлийг хүлээн авахад бэлэн байна. Гэхдээ та надад хэлэхдээ, энэ мантра ангижруулдаг гэсэн болохоор би түүнийг бүх хүмүүст өгсөн юм. Бүх хүмүүс сонсоод, бүгд ангижраг. Харин би тамд унасан ч яахав. Би эсэргүүцэхгүй. Би таны зааврыг зөрчсөн болохоор би тамд унаж л таарна. Би үүнд бэлэн байна. Гэхдээ энэ мантрын ачаар бүгд ангижирдаг юм бол бүгд түүнийг сонсог” хэмээн өгүүлжээ. Үүнийг сонсоод номын багш нь түүнийг тэврэн авч: “Чи намайг давж гарлаа хүү минь” гэж хэлсэн гэдэг. Ойлгож байна уу? Тэгэхээр мантра тийм их хүчийг шингээдэг юм бол түүнийг юуны тулд нууцлан дарж байх хэрэгтэй гэж? Түүнийг бүгдэд тараан хүртээх хэрэгтэй. Хүмүүс зовж байна. Чаитанья Махапрабху: “Энэхүү Харе Кришна маха-мантраг давтан уншицгаагтун. Түүнийг сонссон хэн бүхэн, тэр ч байтугай араатан, жигүүртэн юу ч байлаа гэсэн түүнийг сонсвол ангижран аврагдах болно” гэж айлдсан. Йоко Оно: Хэрэв Харе Кришна тийм хүчирхэг мантра юм бол өөр бусад мантраг унших нь утга байна уу? Жишээ нь, та зарим нэг дуу болон өөр бас бус бусад мантруудын талаар ярьж байсан. Бусад дуунууд болон мантруудыг унших нь утга учир байна уу? Шрила Прабхупада: Үгүй, үгүй. Эдгээр мантруудыг ч мөн уншиж дуулж болно. Гэвч Харе Кришна мантраг уншихыг энэ эринд онцгойлон зөвлөдөг юм… Жорж Харрисоны Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадатай хийсэн ярилцлагын хэсгээс 1969-09-11 Лондон. …Бурхан хязгааргүй тул Түүний нэр мөн хязгааргүй олон. Аллах-Будда-Иегова-Рама: тэд бүгд Кришна, тэдний мөн чанар эцсийн эцэст нэг… All You Need Is Love (KRISHNA) Hari Bol. Жорж Харрисоны уриалга