Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 7 1 6 7
Users Today : 23
Users Yesterday : 30
Total Users : 7167
Views Today : 35
Views Yesterday : 37

 

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Жйештха сарын гэрэлтэй хагаст тохиодог Ниржала экадашийн яруу алдрын тухай сонсон хүртлээ. Одоо Та надад Ашадха (6-7) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн тухай нээн хүртээнэ үү. Ай Мадху демоныг хөнөөн дарагч минь ээ, Та намайг өршөөн соёрхож тэр тухай нарийн тодорхой айлдан соёрхоно уу?

Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд мацаг барих бүх өдрүүдээс шилдэг нь болох Ашадха сарын харанхуй хагаст тохиодог экадашийн талаар айлдъя. Йогина экадаши нэрээр алдаршсан энэ экадаши нь бүх хэлбэрийн нүглийн үр дагавруудыг устган зайлуулж дээдийн дээд ангижралыг хүртээдэг билээ.

Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадаши нь материаллаг оршнолын хүрээ хязгааргүй далайд живэн байгаа хүмүүсийг авран, тэднийг бурханлаг ертөнцийн эрэгт хүргэдэг. Энэ экадаши нь бүхий л гурван ертөнцийн хүрээнд мацгийн бүх ариун гэгээн өдрүүдээс гол чухал нь юм. Би чамд Пурануудад бичсэн нэгэн түүхийг айлдан энэхүү үнэнийг нээн хүртээе.

Алакапурын хаан, хагас бурхдын сан хөмрөгийг хариуцагч Кувера нь Шива бурханы гуйвалтгүй чин бишрэлтэн байсан бөгөөд Хемамали нэртэй нэгэн албат түүний хувийн цэцэрлэгчин байв. Якша Хемамали нь дур булаам хөөрхөн нүдтэй үзэсгэлэн гоо эхнэр Сварупаватидаа  ихэд татагддаг байж. Хемамали өдөр бүр  Маносаровара нуурын  эрэгт очиж, тэндээс өөрийн эзэн Куверын Шива бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхэдээ хэрэглэдэг цэцгийг түүж ирдэг байв. Нэгэн удаа тэр цэцгээ түүсний дараагаар эзэндээ шууд хүргэж өгөн үүргээ биелүүлэхийн оронд эхнэр лүүгээ явсан. Эхнэртэйгээ хайр дурлалын зугаа цэнгэлд автсан тэрээр хорвоо дээрх  бүхнийг ор тас мартсан байлаа.

Ай хаан минь ээ, Хемамалиг эхнэртэйгээ ийнхүү таашаал ханамж эдэлж байхад Кувера ордондоо Шива бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн  мөргөл залбиралаа эхэлсэн бөгөөд үдийн пужа-д хэрэглэгдэх ёстой цэцгийг нь бэлтгээгүй байгааг  олж мэдсэн. Цэцэг бэлэн биш байгаад уурлаж хилэгнэсэн аугаа хагас бурхан зарлага якшаг: “Шалиг Хемамали өдөр тутмын өргөлд минь цэцэг яагаад авчраагүй юм бэ? Учир шалтгааныг нь сайтар олж мэдээд надад биечлэн мэдэгд.” гэж  хэлээд явуулсан. Якша буцаж ирээд Куверад хэлсэн нь: Ай эзэн минь ээ, Хемамали эхнэртэйгээ нууж хаалгүйгээр бэлгийн таашаал ханамж эдэлж байна.

Үүнийг сонсоод Кувера маш ихээр уурлаж хилэгнэн дорд албат Хемамалиг өөр дээрээ дуудан ирүүлсэн. Оноогдсон үүргээ үл тоомсорлосноо мэдсэн Хемамали  маш ихээр айж эмээн, уурлаж хилэгнэснээс болж нүд нь улаанаар эргэлдэж, уруул нь татваганан чичигнэх эзнийхээ өмнө ирэн хүндэтгэлээ илэрхийлэв. Галзууртлаа уурлаж дошгирсон  Кувера  Хемамали руу: “Ай үнэнч бус нүгэлтэн минь ээ, шашин номын зарчмыг зөрчин гажуудуулагч минь ээ, чи хагас бурхдыг  басамжлан доромжлов. Иймээс би чамайг амраг хайртай эхнэрээсээ салан хагацаж, цагаан уяман өвчин тусан зовж шанал гэж  харааж байна. Чи маш ихээр зовж шаналж байваас зохилтой. Дорд төрөлт мунхаг минь ээ, чи одоо энэ орныг орхин доод гаригууд дээр очсугай.” гэж   хашгирав.

Ийнхүү Хемамали нүд ирмэх зуурт л Алакапурагаас доош унан аймшигт цагаан уямангаар өвчилсөн байлаа. Тэрээр ямар ч хоол ундгүйгээр, айдас хүрмээр балар битүү ойд байж байсан. Хемамали өдрийг нь зовж шаналан, шөнө нь өвчнөөсөө болж унтаж ч  чадахгүй байлаа. Тэр өвөл зунгүй зовж шаналж байсан ч Шива бурханд үнэн голоосоо үргэлжлүүлэн мөргөн залбирч байсан учраас түүний ухамсар нь цэвэр ариун хийгээд бат тогтвортой байлаа. Өнгөрсөн амьдралдаа зөв, шудрага байсан учраас аймшигт нүгэл болон түүний үр дагаварт ороогдож тушигдсан байсан ч тэр өөрийн өнгөрсөн амьдралаа санаж байв.

Хемамали уул талаар хэрэн тэнүүчилсээр эцэстээ өндөр сүрлэг Гималайн нуруунд тулж ирсэн. Тэнд түүнд маш их зол завшаан тохиож, амьдрал нь Брахмын 7 өдрийн1 туршид  үргэлжилдэг гэж ярьдаг тэвчил наманчлал үйлдэгчдээс шилдэг нь болох аугаа гэгээнтэн  Маркендейя Риши-тай  учирсан. Ашрамдаа тайван амгалан сууж байсан  Маркендейя нь Брахма лугаа туяаран байлаа. Хемамали өөрийгөө маш их нүгэлтэй гэж үзсэн учраас  гэгээнтнээс зохистой хол зайнд зогсон  түүнд гүн хүндэтгэл үзүүлэн залбирал магтаал хэлэв.

Бусдын төлөө үргэлж санаа тавьж байдаг Маркендейя уяман өвчтэй түүнийг хараад: “Энэ аймшигт зовлон шаналалыг эдлэхээр ямар нүгэлт үйлийг чи үйлдсэн юм бэ?” гэж асуусан. Түүний  хэлсэн энэ үгийг сонсоод Хемамали хариулсан нь: Ай эрхэм минь ээ, би бол Кувера бурханы албат, якша билээ. Намайг Хемамали гэдэг. Миний өдөр тутмын алба үйл бол өөрийн эзэндээ, Шива бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбирал мөргөл үйлдэхэд нь зориулан Маносаровара нуурын дэргэдээс цэцэг түүж  авчрах явдал байсан. Гэвч, нэгэн удаа би үзэсгэлэн гоо эхнэртээ дур булаагдан татагдсанаас болж өргөл болгон өргөх цэцгийг нь авчраагүй. Намайг яагаад байхгүй байгааг мэдээд миний эзэн маш ихээр уурлаж хилэгнэн намайг хараасан бөгөөд одоо би гэр орон, эхнэр болон алба үйлээсээ салан энд байж байна. Гэвч зол завшаанаар би тантай учран танаас аугаа их адислалыг хүртэж чадахаар болж байна. Учир нь Бүхний  Дээд Бурханы чин бишрэлтэнгүүд нь өөрсдийн зүрхэндээ бусдын төлөө үргэлж санаа тавьж байдаг гэдгийг би мэдэх билээ. Энэ бол тэдний аугаа мөн чанар. Ай гэгээнтнүүдийн шилдэг нь минь ээ, надад туслаж хайрлана уу2.

Маркендейя Риши хариулсан нь: Чи надад үнэнээ хэлсэн учир би чамд аугаа ач тус авчрах мацаг барих өдрийн тухай өгүүлье. Хэрвээ чи Ашадха сарын харанхуй хагаст тохиох экадашид мацаг барих аваас аймшигт хараалаас ангижран салах нь эргэлзээгүй. Энэ адислалыг сонсоод Хемамали баяр хөөрөөр дүүрэн газар унан  гэгээнтнийг алдаршуулан магтан дуулж эхлэв.  Харин Маркендейя юутай ч харьцуулшгүй аз жаргалаар бялхан байгаа Хемамалиг зогсоон, газраас өргөн босгов. Хемамали экадашид мацгийг  гэгээнтний зааж зөвлөсний  дагуу нарийн чанд барьсан. Үүнийхээ ач тусаар тэр урьдын адил якша болон гэртээ эргэн очиж, эхнэртэйгээ аз жаргалтайгаар амьдарсан3.

Бурхан Кришна төгсгөлд нь: “Ай Юдхиштхира минь ээ, Йогини экадашийн мацаг нь маш хүчирхэг бөгөөд өршөөл ивээлтэй. Энэхүү ариун гэгээн экадашид мацаг барьсан хэн бүхний өнгөрсөн үеийн нүглийн хуримтлагдсан үр дагаврууд нь устан арилах бөгөөд тэрээр ач тустай зөв шудрага болдог. Иймээс л Би чамд Йогини экадашийн цэвэр ариуны тухай тайлбарлаж байна.” гэж айлдав.

 

Йогини экадашийн буюу Ашадха-Кришна экадашийн яруу алдрын тухай  Брахма-вайварта Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

 

 

Тайлбар:

1.Брахмын нэг өдөр (12 цаг) нь Сатья, Трета, Двапара болон Кали  гэсэн дөрвөн юга буюу эрингүүдээс  бүрдэх 1000 циклээс тогтдог. Энэ дөрвөн юга нь 4 320 000 жил үргэлжилдэг тул Брахмын бүтэн өдөр буюу нэг хоног нь 8 640 000 000 жил үргэлжилдэг. Харин  долоон ийм өдөр нь 60 480 000 000 жил үргэлжилдэг.

2.Ведийн сургаалд батлан өгүүлсэнчлэн:

Гол өөрийн усыг уудаггүй ч өөрийн ач тусаа бусдад өгч, үзүүлж байдаг. Үр жимс нь дэлгэрсэн мод өөрийн үр жимсээ иддэггүй ч тэднийг бусдад өгч байдаг. Үүл өөрийн бороог өөртөө шингээдэггүй ч түүнийг бусдын төлөө оруулж байдаг. Үүнтэй адилаар ариун гэгээн хүмүүс зөвхөн бусдын төлөө л амьдарч байдаг.

Чанакья Пандит хэлсэнчлэн:

Кришнын цэвэр чин бишрэлтэнг ажиглаж бясалгах нь мөргөлийн ариун дагшин газраар явснаас илүүтэй ариусгадаг. Учир нь ариун гэгээн газар орон нь тодорхой хугацааны хойно ариусгадаг бол цэвэр чин бишрэлтэнг харсанаар хоромхон зуурт, тэр дороо л ариусдаг.

3.Хемамали  нь эхнэр лүүгээ, тэнгэрийн гаригууд тийш буцаж очихыг хүсэж байсан учраас түүний баримталсан экадаши нь түүний хүслийн дагуу материаллаг үр дүн авчирсан. Тэгэхэд Кришнын чин бишрэлтэнгүүд нь Бурханд зүтгэх өөрсдийн чин бишрэлээ нэмэгдүүлэхийг хүсэн экадашийг баримталдаг бөгөөд тэд ингэж л бурханлаг шагналыг хүртдэг.

  Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Жйештха сарын гэрэлтэй хагаст тохиодог Ниржала экадашийн яруу алдрын тухай сонсон хүртлээ. Одоо Та надад Ашадха (6-7) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн тухай нээн хүртээнэ үү. Ай Мадху демоныг хөнөөн дарагч минь ээ, Та намайг өршөөн соёрхож тэр тухай нарийн тодорхой айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд мацаг барих бүх өдрүүдээс шилдэг нь болох Ашадха сарын харанхуй хагаст тохиодог экадашийн талаар айлдъя. Йогина экадаши нэрээр алдаршсан энэ экадаши нь бүх хэлбэрийн нүглийн үр дагавруудыг устган зайлуулж дээдийн дээд ангижралыг хүртээдэг билээ. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадаши нь материаллаг оршнолын хүрээ хязгааргүй далайд живэн байгаа хүмүүсийг авран, тэднийг бурханлаг ертөнцийн эрэгт хүргэдэг. Энэ экадаши нь бүхий л гурван ертөнцийн хүрээнд мацгийн бүх ариун гэгээн өдрүүдээс гол чухал нь юм. Би чамд Пурануудад бичсэн нэгэн түүхийг айлдан энэхүү үнэнийг нээн хүртээе. Алакапурын хаан, хагас бурхдын сан хөмрөгийг хариуцагч Кувера нь Шива бурханы гуйвалтгүй чин бишрэлтэн байсан бөгөөд Хемамали нэртэй нэгэн албат түүний хувийн цэцэрлэгчин байв. Якша Хемамали нь дур булаам хөөрхөн нүдтэй үзэсгэлэн гоо эхнэр Сварупаватидаа  ихэд татагддаг байж. Хемамали өдөр бүр  Маносаровара нуурын  эрэгт очиж, тэндээс өөрийн эзэн Куверын Шива бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхэдээ хэрэглэдэг цэцгийг түүж ирдэг байв. Нэгэн удаа тэр цэцгээ түүсний дараагаар эзэндээ шууд хүргэж өгөн үүргээ биелүүлэхийн оронд эхнэр лүүгээ явсан. Эхнэртэйгээ хайр дурлалын зугаа цэнгэлд автсан тэрээр хорвоо дээрх  бүхнийг ор тас мартсан байлаа. Ай хаан минь ээ, Хемамалиг эхнэртэйгээ ийнхүү таашаал ханамж эдэлж байхад Кувера ордондоо Шива бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн  мөргөл залбиралаа эхэлсэн бөгөөд үдийн пужа-д хэрэглэгдэх ёстой цэцгийг нь бэлтгээгүй байгааг  олж мэдсэн. Цэцэг бэлэн биш байгаад уурлаж хилэгнэсэн аугаа хагас бурхан зарлага якшаг: “Шалиг Хемамали өдөр тутмын өргөлд минь цэцэг яагаад авчраагүй юм бэ? Учир шалтгааныг нь сайтар олж мэдээд надад биечлэн мэдэгд.” гэж  хэлээд явуулсан. Якша буцаж ирээд Куверад хэлсэн нь: Ай эзэн минь ээ, Хемамали эхнэртэйгээ нууж хаалгүйгээр бэлгийн таашаал ханамж эдэлж байна. Үүнийг сонсоод Кувера маш ихээр уурлаж хилэгнэн дорд албат Хемамалиг өөр дээрээ дуудан ирүүлсэн. Оноогдсон үүргээ үл тоомсорлосноо мэдсэн Хемамали  маш ихээр айж эмээн, уурлаж хилэгнэснээс болж нүд нь улаанаар эргэлдэж, уруул нь татваганан чичигнэх эзнийхээ өмнө ирэн хүндэтгэлээ илэрхийлэв. Галзууртлаа уурлаж дошгирсон  Кувера  Хемамали руу: “Ай үнэнч бус нүгэлтэн минь ээ, шашин номын зарчмыг зөрчин гажуудуулагч минь ээ, чи хагас бурхдыг  басамжлан доромжлов. Иймээс би чамайг амраг хайртай эхнэрээсээ салан хагацаж, цагаан уяман өвчин тусан зовж шанал гэж  харааж байна. Чи маш ихээр зовж шаналж байваас зохилтой. Дорд төрөлт мунхаг минь ээ, чи одоо энэ орныг орхин доод гаригууд дээр очсугай.” гэж   хашгирав. Ийнхүү Хемамали нүд ирмэх зуурт л Алакапурагаас доош унан аймшигт цагаан уямангаар өвчилсөн байлаа. Тэрээр ямар ч хоол ундгүйгээр, айдас хүрмээр балар битүү ойд байж байсан. Хемамали өдрийг нь зовж шаналан, шөнө нь өвчнөөсөө болж унтаж ч  чадахгүй байлаа. Тэр өвөл зунгүй зовж шаналж байсан ч Шива бурханд үнэн голоосоо үргэлжлүүлэн мөргөн залбирч байсан учраас түүний ухамсар нь цэвэр ариун хийгээд бат тогтвортой байлаа. Өнгөрсөн амьдралдаа зөв, шудрага байсан учраас аймшигт нүгэл болон түүний үр дагаварт ороогдож тушигдсан байсан ч тэр өөрийн өнгөрсөн амьдралаа санаж байв. Хемамали уул талаар хэрэн тэнүүчилсээр эцэстээ өндөр сүрлэг Гималайн
Scroll to Top