Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 2
Users Today : 22
Users Yesterday : 33
Total Users : 12582
Views Today : 36
Views Yesterday : 41
NM … Дээр цагт Прайагийн ойд нэгэн анчин амьдардаг байжээ. Түүний аз болоход тэрээр Бурхан Нарайаны Ваикунтын гаригаас  буцан явсан аугаа мэргэн Нарада Мунитэй учирсан байна. Нарада Ганга, Йамуна мөрний ус нэгдэн нийлдэг тэр газарт угаал үйлдэхээр Прайагийг зорин явж байв.

Ойг нэвт гарч явах замдаа тэрээр газарт хэвтэж буй шувууг харав.

Суманд нэвт харвагдсан шувуу амьд бөгөөд өрөвдөлтэйгөөр хашгирч байлаа. Хэсэг хугацааны дараа Нарада үхлүүт тарчлан хэвтэж буй бугатай таарав. Дараа нь шархадсан бодон гахай, өөр нэг газарт өвдөлтөөсөө болж чичрэн буй молтогчинг харав. Энэ бүхэн Нарадад өрөвдөх энэрэх сэтгэл төрүүлж дотроо: “Ийм нүглийг хийж байдаг хэн гээч тэнэг вэ?” хэмээн бодлоо. Бурханы чин бишрэлтнүүд жам ёсоороо амьд оршнолуудын хараад энэрч өрөвдөж байдаг тул аугаа мэргэн Нарадын тухай яриад ч яахав дээ? Энэ байдал Нарадагийн сэтгэлийг маш ихээр гонсойлгов. Цааш жаахан яваад тэрээр нум, сумаар зэвсэглэсэн нэгэн хүнийг олж харлаа. Анчны арьсны өнгө тун их хар бөгөөд нүд нь улаан өнгөтэй аж. Нум, сумаар зэвсэглэсэн түүнийг зүгээр л харах нь ч аюулгүй биш мэт санагдана. Харагдах байдлаасаа тэрээр үхлийн бурхан Йамаражийн элчийг санагдуулна. Нарада Муни түүнийг ажиглан түүнд улам ойртохын тулд ой гүн рүү улам лав оров. Анчны урхинд орсон араатнууд Нарада Муниг ой дундуур явахуйд тал тал тийш зугадан байна. Үүнд уурссан анчин хараал урсгахыг хүссэн ч ариун гэгээн Нарадын нөлөөгөөр тэрээр алдас доромжлолын нэг ч үг хэлж чадсангүй. Үүний оронд тэрээр эелдгээр Нарадад хандан: “Хүндэт нөхөр минь, юуны учир та миний ан хийх үеэр нааш зүглэв? Магадгүй та замаасаа төөрсөн юм уу? Таныг нааш ирснээс болж бүх араатнууд миний занганаас зугатан зайлчихлаа” гэв.

“Намайг уучлахыг танаас хүсье” гээд Нарада , – би зам асуухын тулд мөн танаас өөр нэг зүйлийн тухай асууя гэж нааш ирлээ. Зам зуурт би олон тооны зэрлэг гахай, буга, туулайдыг үзэв. Тэд газарт хагас үхсэн хэвтэх ба үхлийн өмнөх зовлонг амсан чичрэн салганан байна. Энэ нүглийг хэн гээч хийгээ вэ? хэмээн асуув.

“Таны асуусан болгоныг би хийсэн юм, – гээд анчин, – би үүнд муу юм юу ч олж харахгүй байна” гэж анчин хариуллаа.

“Хэрэв та үнэхээр эдгээр хөөрхийлөлтэй амьтдыг агнаж байгаа юм бол яагаад тэднийг шуудхан алчихдаггүй юм бэ? – гээд Нарада – Та тэднийг эцэст нь хүртэл алаагүйгээс тэд үхлийн өмнөх зовлонг амсаж байна. Энэ бол асар том нүгэл. Хэрэв та амьтдыг алахыг хүсч байгаа юм бол яагаад тэднийг шуудхан алчихдаггүй юм бэ? Яагаад тэднийг хагас үхлүүт байдалд тарчилган орхино вэ?” хэмээн асуув.

“Эрхэм нөхөр минь, – гээд анчин, – миний нэрийг Мригари гэдэг. Энэ нь “амьтдын дайсан” гэсэн утгатай. Би ердөө эцгийнхээ сургаалыг дагаж буйгаас өөр зүйлгүй. Тэрээр намайг амьтдыг эцэст нь хүртэл алахгүй байх, тэднийг зовж тарчлаан үлдээхэд сургасан юм. Би хагас үхлүүт амьтдын зовон шаналахыг хараад маш их таашаал ханамж авдаг юм” гэв.

“Би танаас нэг л зүйлийг хүсье, – гэж Нарада гуйгаад, – надад бүү татгалзаарай” гэв.

“Өө тэгэлгүй яахав, ноёнтон, би таны хүссэн болгоныг өгнө”, – гэж анчин өгүүлэв. “Хэрэв танд амьтны арьс хэрэгтэй бол хамтдаа манайх руу явъя. Надад бүхий л төрлийн ангийн арьс бий. Тэр ч байтугай барын болон бугын арьс хүртэл байгаа. Би танд хүссэн болгоныг тань өгье”.

“Үгүй, үгүй, надад энэ бүхэн хэрэггүй, – гэж Нарада өгүүлээд, – би огт өөр зүйлийг хүсч байна. Хэрэв таныг зөвшөөрвөл би хэлье. Юуны өмнө маргаашийн өдрөөс эхлээд хэрэв амьтан алвал түүнийг шуудхан алж байгтун. Дутуу бүү алагтун”.

“Эрхэн хуврагатан, та надаас юу хүснэ вэ? Хагас үхсэн болон үхсэн амьтдын хооронд ямар ялгаа байна?”.

“Та амьтдыг эцэст нь хүртэл алаагүйгээс болж тэд асар их өвдөлт зовлонг амсаж байна, – гэж Нарада тайлбарлаад, – бусад амьд оршнолуудад хүчтэй өвдөлтийг учруулах нь асар том нүгэл юм. Амьтныг алах нь өөрөө хүнд гэмт хэрэг. Гэвч энэ гэмт хэрэг тухайн амьтныг дутуу алж орхивол бүр ч илүү хүнд болдог. Таны амьтдыг дутуу алаад тэдэнд  учруулж буй зовлон шаналлыг та дараагийн төрөлдөө амсах ёстой болно”.

Энэ анчин аугаа их нүгэлтэн байсан ч аугаа чин бишрэлтэн Нƒрадатай харьцсаны хүчээр түүний зүрх зөөлөрсөн бөгөөд өөрийн үйлдсэн нүгэл хилэнцээсээ айн болгоомжлов. Нүгэлд живсэн хүмүүс нь хийсэн нүглийнхээ өмнө айх айдсаа алддаг ч энд бид аугаа чин бишрэлтэн Нарадатай харьцсаны ачаар анчинд ариусал цэвэршил явагдаж эхэлснийг харж болно. Тэрээр хийсэн нүглээсээ айсан. Иймээс ч анчин хариулсан нь: “Хуврага минь ээ, би хүүхэд ахуйгаасаа л амьтдыг алахад суралцсан. Өршөөн энэрч болгоо, хэрхэн яаж би өөрийн хуримтлуулсан бүхий л нүгэл хилэнц, гэмт үйлдлүүдээсээ салах вэ? Би таны өлмийд мөргөн сөгдөж байна. Миний урьд өмнө үйлдэж байсан бүх  нүгэлт үйлүдийн маань үр дагавруудаас аварч хайрла. Тийнхүү би эрх чөлөөт байдлыг олох жинхэнэ зам мөрийг зааж болгооно уу” гэв.

“Хэрэв та үнэхээр миний сургаалыг дагахыг хүсч буй аваас би танд нүглийн тань үр дагавраас ангижруулах тийм замыг зааж өгье”.

“Би таны хэлсэн болгоныг ёсчлон биелүүлнэ”, – хэмээн анчин зөвшөөрөв.

Тэгмэгц Нарада түүнийг нумаа хугалахыг түүнээс хүсэв. Зөвхөн энэ тохиолдолд л тэрээр түүнд ангижралд хүрэх замыг зааж өгөхийг зөвшөөрсөн байна.

“Та намайг нумаа хугал гэж байна, – хэмээн анчин эсэргүүцээд, – хэрэв би түүнийг хугалчихвал хэрхэн би амьдрах хэрэгслээ олох билээ?”  гэхэд

“Үүнд бүү санаа зовнигтун, – гэж Нарада өгүүлээд, – би танд хангалттай үр тариа илгээж байх болно” гэв.

Ингээд анчин нумаа хугалж, Нарадын өлмийд  сөгдөв. Нарада түүнийг өргөн босгоод сургаал номоо хайрлаж эхлэв: “Одоо даруйхан гэртээ буц. Өөрийн бүхий л мөнгө хөрөнгө, үнэт зүйлсээ чин бишрэлтнүүдэд болон брахма†уудад тараа. Дараа нь ганц ширхэг хувцас өмсөөд нааш хүрч ирж миний чамд хэлэх зүйлийг хийгтүн. Голын эрэг дээр өвсөөр овоохой барьж, түүний ойролцоохон туласи модхоныг суулга. Тэгээд зүгээр л туласи модхоноо тойрч, өдөр бүр түүнээс унасан ганц ширхэг навчийг хүртэгтүн. Түүнээс гадна байнгад Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе, Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе мантраг давтан уншигтун. Амьдрах арга хэрэгслийн тухайд гэвэл би танд үр тариа илгээж байх болно. Гэвч та танд болоод эхнэрт тань зайлшгүй шаардагдах тэр хэмжээгээр хүртэх ёстой шүү” гэв.

Үүний дараагаар Нарада хагас үхсэн амьтдыг эргүүлэн амьдруулж, тэднийг эрх дураар нь тавьж зовлон шаналлаас нь ангижруулав. Нарадагийн бүтээсэн энэ гайхамшгийг хараад анчин гайхсандаа хөшин зогслоо. Нарадаг гэрээ хүртэл үдээд тэрээр түүний өлмийд дахин сөгдөв.

Нарада ч буцсан ба анчин ч Нарадагийн түүнд өгсөн зааврыг биелүүлэхийн тулд гэрийн зүгт буцав. Тэр үеэр анчинг чин бишрэлтэн болсон тухай мэдээ тэр хавийн газар нутгаар түгэн тархлаа. Хөрш тосгодын оршин суугчид шинэ ваишнавыг харахаар хүрэлцэн ирнэ. Ведийн ёсоор бол ариун гэгээн хүн рүү ирэхдээ үр тариа, жимс жимсгэнийг авч ирдэг заншилтай. Тийнхүү бүхий тосгодын оршин суугчид анчинг аугаа чин бишрэлтэн болон хувирсныг харцгаав. Өдөр бүр түүнд арав, хорин хүнд ч  хангалттай хүрэлцэх хүнсийг өргөн барьдаг байлаа. Гэвч тэрээр Нарадагийн сургаал зааврын дагуу тэрээр түүний болон эхнэрт нь шаардагдах тийм хэмжээний зүйлийг л хүлээн авч байлаа.

Хэд хоногийн дараагаар өөрийн найз Парвата Мунид: “Надад нэгэн шавь бий билээ. Түүн рүү очъё. Түүний үйл хэрэг хэрхэн явж буйг харъя” гэв.

Ийнхүү хоёр мэргэнийг анчны байшинд дөхөн очих зуурт тэрээр номын багшаа  ирэхийг нь холоос хараад асар их хүндэтгэлтэйгээр түүнд дөхөн очив. Ойртон явах зуурт анчин түүний өмнө газарт гүйлдэх шоргоолжуудыг харлаа. Энэ шоргоолжнууд түүнийг явахад саад болж байлаа. Түүнийг мэргэдүүдэд ойртон очиж, мөргөх гэтэл түүнийг тойрон маш олон шоргоолж байх ба тэднийг няц гишгэхгүй л бол энэ нь боломжгүй болохыг харав. Тэгмэгц тэрээр шоргоолжнуудыг хувцсаараа болгоомжтой үргээн хөөв. Нарада, шоргоолжнуудыг аврахаар оролдож буй анчинг хараад Сканда Пураны шүлгийг дурсан санав: “Бурханы чин бишрэлтэн хэнд ч, тэр ч байтугай шоргоолжинд ч ямар нэг зовлон учруулахыг хүсдэггүй. Энэ гайхалтай биш гэж үү?”.

Урьд өмнө нь энэ анчин адгуус амьтдыг дутуу алснаар асар их цэнгэл таашаал амсдаг байсан бол тэр Бурханы чин бишрэлтэн болсноор тэр шоргоолжинд ч өвдөлт зовлонг учруулж чадахгүй байв. Анчин аугаа мэргэдийг гэртээ уриад, тэднийг хүндэт суудалд урин суулгалаа; ус авчран тэрээр тэдний хөлийг угааж, уух ус өргөв. Дараа нь тэрээр, эхнэрийн хамт энэ усанд тэргүүнээ хүргэлээ. Үүний дараагаар тэд онгод хөөрлийг мэдэрч, Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе, Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе мантраг дуулан, бүжиглэж эхлэв. Тэд гараа өргөн, эмх цэгцгүй болсон хувцастайгаар бүжиглэцгээж байлаа.

Анчны бие дээр илэрсэн Бурханыг хайрлах хайрын онгод хөөрлийг хараад Парвата Муни Нарадад хэлсэн нь: “Та бол гүн ухааны чулуу билээ. Тантай харьцсанаар бүр аймшигтай нүгэлт анчин ч аугаа чин бишрэлтэн болж хувирчээ” гэв.

Сканда Пуранд буй нэгэн шүлгэнд: “Эрхэм Деварши/Нарада/ минь ээ, таны алдар бадартугай! Таны өршөөлөөр бүр хамгийн өчүүхэн бүтээл болох амьтны анчин хүртэл чин бишрэлийн зам мөрд хүртэл өгсөн дээшиж, Кришнад уягдан татагдах трансцендент татагдалд хүрдэг” хэмээн өгүүлжээ.

Эцэст нь Нарада анчин-чин бишрэлтнээс асуусан нь: “Чи хоол хүнсний бүтээгдэхүүн тогтмол авч байгаа юу?” гэхэд анчин хариулсан нь: “Та над руу маш олон хүнийг явуулж байна. Тэд нар бид ердөө ч идэж барахгүй тийм их зүйлийг авч ирж байна” гэв.

“Аймаар зүйл алга, – гэж Нарада өгүүлээд, – чамд хэдийг л өгч байг хамаагүй. Энэ бүгд их сайн. Зүгээр л одоогийн хийж байгаа шигээ өөрийн чин бишрэл зүтгэлээ үргэлжлүүл” гэлээ. Энэ үгийг хэлээд Нарада Парватын Мунигийн хамт алга болов. Бурхан Чаитанйа энэ түүхийг цэвэр чин бишрэлтний нөлөөгөөр бүр анчин хүн ч Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэж болдгийг харуулахын тулд ярисан билээ. …

“Бурхан Чаитанйагийн сургаал” номоос хэсэгчлэн авав.

Орчуулсан: Балабхадра дас

… Дээр цагт Прайагийн ойд нэгэн анчин амьдардаг байжээ. Түүний аз болоход тэрээр Бурхан Нарайаны Ваикунтын гаригаас  буцан явсан аугаа мэргэн Нарада Мунитэй учирсан байна. Нарада Ганга, Йамуна мөрний ус нэгдэн нийлдэг тэр газарт угаал үйлдэхээр Прайагийг зорин явж байв. Ойг нэвт гарч явах замдаа тэрээр газарт хэвтэж буй шувууг харав. Суманд нэвт харвагдсан шувуу амьд бөгөөд өрөвдөлтэйгөөр хашгирч байлаа. Хэсэг хугацааны дараа Нарада үхлүүт тарчлан хэвтэж буй бугатай таарав. Дараа нь шархадсан бодон гахай, өөр нэг газарт өвдөлтөөсөө болж чичрэн буй молтогчинг харав. Энэ бүхэн Нарадад өрөвдөх энэрэх сэтгэл төрүүлж дотроо: “Ийм нүглийг хийж байдаг хэн гээч тэнэг вэ?” хэмээн бодлоо. Бурханы чин бишрэлтнүүд жам ёсоороо амьд оршнолуудын хараад энэрч өрөвдөж байдаг тул аугаа мэргэн Нарадын тухай яриад ч яахав дээ? Энэ байдал Нарадагийн сэтгэлийг маш ихээр гонсойлгов. Цааш жаахан яваад тэрээр нум, сумаар зэвсэглэсэн нэгэн хүнийг олж харлаа. Анчны арьсны өнгө тун их хар бөгөөд нүд нь улаан өнгөтэй аж. Нум, сумаар зэвсэглэсэн түүнийг зүгээр л харах нь ч аюулгүй биш мэт санагдана. Харагдах байдлаасаа тэрээр үхлийн бурхан Йамаражийн элчийг санагдуулна. Нарада Муни түүнийг ажиглан түүнд улам ойртохын тулд ой гүн рүү улам лав оров. Анчны урхинд орсон араатнууд Нарада Муниг ой дундуур явахуйд тал тал тийш зугадан байна. Үүнд уурссан анчин хараал урсгахыг хүссэн ч ариун гэгээн Нарадын нөлөөгөөр тэрээр алдас доромжлолын нэг ч үг хэлж чадсангүй. Үүний оронд тэрээр эелдгээр Нарадад хандан: “Хүндэт нөхөр минь, юуны учир та миний ан хийх үеэр нааш зүглэв? Магадгүй та замаасаа төөрсөн юм уу? Таныг нааш ирснээс болж бүх араатнууд миний занганаас зугатан зайлчихлаа” гэв. “Намайг уучлахыг танаас хүсье” гээд Нарада , – би зам асуухын тулд мөн танаас өөр нэг зүйлийн тухай асууя гэж нааш ирлээ. Зам зуурт би олон тооны зэрлэг гахай, буга, туулайдыг үзэв. Тэд газарт хагас үхсэн хэвтэх ба үхлийн өмнөх зовлонг амсан чичрэн салганан байна. Энэ нүглийг хэн гээч хийгээ вэ? хэмээн асуув. “Таны асуусан болгоныг би хийсэн юм, – гээд анчин, – би үүнд муу юм юу ч олж харахгүй байна” гэж анчин хариуллаа. “Хэрэв та үнэхээр эдгээр хөөрхийлөлтэй амьтдыг агнаж байгаа юм бол яагаад тэднийг шуудхан алчихдаггүй юм бэ? – гээд Нарада – Та тэднийг эцэст нь хүртэл алаагүйгээс тэд үхлийн өмнөх зовлонг амсаж байна. Энэ бол асар том нүгэл. Хэрэв та амьтдыг алахыг хүсч байгаа юм бол яагаад тэднийг шуудхан алчихдаггүй юм бэ? Яагаад тэднийг хагас үхлүүт байдалд тарчилган орхино вэ?” хэмээн асуув. “Эрхэм нөхөр минь, – гээд анчин, – миний нэрийг Мригари гэдэг. Энэ нь “амьтдын дайсан” гэсэн утгатай. Би ердөө эцгийнхээ сургаалыг дагаж буйгаас өөр зүйлгүй. Тэрээр намайг амьтдыг эцэст нь хүртэл алахгүй байх, тэднийг зовж тарчлаан үлдээхэд сургасан юм. Би хагас үхлүүт амьтдын зовон шаналахыг хараад маш их таашаал ханамж авдаг юм” гэв. “Би танаас нэг л зүйлийг хүсье, – гэж Нарада гуйгаад, – надад бүү татгалзаарай” гэв. “Өө тэгэлгүй яахав, ноёнтон, би таны хүссэн болгоныг өгнө”, – гэж анчин өгүүлэв. “Хэрэв танд амьтны арьс хэрэгтэй бол хамтдаа манайх руу явъя. Надад бүхий л төрлийн ангийн арьс бий. Тэр ч байтугай барын болон бугын арьс хүртэл байгаа. Би танд хүссэн
Scroll to Top