Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 8 8 7 4
Users Today : 22
Users Yesterday : 26
Total Users : 8874
Views Today : 28
Views Yesterday : 33

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Та түүний яруу алдрын талаар айлдан соёрхоно уу?

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Энэхүү ариун гэгээн өдрийг Индира экадаши гэж нэрлэдэг. Хүн энэхүү өдөр мацаг барих аваас түүний бүх нүгэл нь устан арилахын зэрэгцээ тамд унасан түүний өвөг дээдсүүд нь тэндээс чөлөөлөгдөн ангижрдаг. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадашийн тухай зүгээр л сонсож байгаа хүн мориор өргөл өргөсөнтэй адил аугаа их ач тусыг хүртдэг.

Сатья югад, Индрасена нэртэй нэгэн хаан амьдардаг байсан ба тэрээр бүх дайснуудаа ялан дийлсэн тийм  хүчирхэг нэгэн байлаа. Түүний улс гүрнийг Махишмати-пури гэдэг байв. Маш их бишрэл шүтлэгтэй байсан учир Индрасена хаан өөрийн албат иргэддээ зохих ёсоор анхаарал халамж, санаа тавьдаг байв. Иймээс ч  тэр маш их алт, үр тариа болон хөвгүүд, ач нартай байлаа. Тэр бол Шри Вишнугийн аугаа чин бишрэлтэн байлаа. Тэр Миний нэр алдрыг магтан дуулж, “Говинда, Говинда” гэж бахдан дуудсанаараа  онцгой баяр баясгаланг амсаж эдэлдэг байв. Ийнхүү Индрасена хаан өөрийгөө жинхэнэ цэвэр ариун  бурханлаг амьдралд  байнгад зориулсан байсан бөгөөд Үнэмлэхүй Үнэний бясалгалд автан умбаж маш их хугацааг өнгөрүүлдэг байв.

Нэгэн удаа Индрасена хаан хурал чуулганаа, аз жаргал дүүрэн хийгээд амар тайван тэргүүлэн сууж байх үед нь тэнгэрээс буун ирсэн  хосгүй уран яруу номлогч Нарада Муни морилон ирсэн. Хаан хагас бурхдын дундахь гэгээнтэн Нарада мэргэнд маш их хүндэтгэл үзүүлэн, түүнд мөргөн мэндчилж, ордондоо урьж, тав тухтай суудалд залан суулгаж,  хөлийг нь угаан чин зүрхний халуун дотно мэндчилгээний үгүүдийг хэлж байлаа.

Нарада Муни Индрасена Махаражагаас: “Ай хаан минь ээ, чиний хаан төрийн долоон тулгуур багана цэцэглэн мандаж байгаа биз дээ? Оноогдсон үүргээ яаж хамгийн сайнаар биелүүлэх вэ? гэж эрэгцүүлэн бодож, шүүн тунгаахад ухаанаа зориулж  байна уу?  Бүхний Дээд Бурхан, Шри Вишнуд улам  бүр ихээр бишрэн зүтгэж байна уу?” гэж асуулаа.

Хаан хариулсан нь: Ай мэргэдийн хамгийн аугаа нь минь ээ, Таны өршөөл нигүүлслээр бүгд сайн байгаа. Өнөөдөр, чухам Таныг морилон ирэх үед, манай улс гүрэн даяар бүх тахилга өргөлөө амжилттай үйлдэж дууслаа. Та өөрийнхөө морилон ирсний учрыг бидэнд болгоон хэлэх ажаам уу.

Тэгээд, хагас бурхдын дундах мэргэн, Шри Нарада хэлсэн нь: Ай хаадын дундахь алдар цуутан минь ээ, миний гайхалтай яриаг болгоон сонс. Намайг Брахмалокаас Ямалокад бууж ирэхэд, Ямаража бурхан надтай халуун дотноор уулзан гойд тансаг сайхан суудалд урьж суулгасан. Ямаражагийн хурал чуулган дээр би чиний эцгийг харсан. Тэр маш их бишрэл шүтлэгтэй байсан, гэвч тэр экадашид мацгаа хугацаанаас нь өмнө зогсоон тайлсан учраас Ямалокад унасан байна.

Чиний эцэг чамд дараахь үгүүдийг дамжуулж өгөөч гэж хэлсэн. Тэрээр: “Махишматид Индрасена нэртэй нэг хаан байдаг. Түүнд, намайг энд, өөрийн өнгөрсөн нүгэлт үйлийн уршгаар Ямаражагийн оронд унан амьдрахаас өөр аргагүй болсон байна.” гэдгийг түүнд хэлж өгөөч. Мөн түүнд: “Ай хүү минь ээ, Индира экадашийг баримталж аль болох их өглөг тараагаач, тэгвэл би тэнгэрт дээшлэн хүрч очих болно.”1 гэж дамжуулж өгөөч гэсэн.

Нарада үргэлжлүүлэн хэлсэн нь: Энэ үгийг сонсоод, ай хаан минь ээ, би чамайг зорьж ирлээ. Чи Индира экадашийг баримтлан эцэгтээ туслах ёстой. Хэрвээ чи энэ экадашийг баримтлах аваас ийм сайн үйлийн ач тусаар чиний  эцэг тэнгэрт дээшлэн очих болно.

Индрасена хаан асуусан нь: Ай аугаа Нарадажи минь ээ, та намайг өршөөн соёрхож Индира экадашийг яаж баримталдаг болон ямар сарын, ямар өдөрт энэ экадаши тохиодог болохыг хэлж өгөх ажаам уу?

Нарада Муни хариулсан нь: Ай хаан минь ээ, сонс, би чамд Индира экадашийг баримталдаг дүрэм журмыг тодорхойлон хэлж өгье. Энэ экадаши нь Ашвина сарын харанхуй хагаст тохиодог. Экадашийн өмнөх өдөр даша-д эртлэн босож угаал үйлд, дараа нь Бурханд зориулан ямар нэгэн зүйлийг дүүрэн итгэлтэйгээр хий. Үд дундад урсгал усанд дахин угаал үйлдэж өөрийн өвөг дээдэстээ итгэл, чин бишрэлтэйгээр өргөл бэлэг өргө. Энэ өдөр нэгээс олон удаа бүү хоолло. Шөнө нь шалан дээр унт. Экадашийн өглөө эртлэн босож ам болон шүдээ сайтар угаан цэвэрлэ. Дараа нь Бурханд  гүн бишрэл хүндэтгэлтэйгээр дараахь ам өчгийг өг: Өнөөдөр би бүтэн мацаг барих ба үүний төлөө хүртэх бүх ач тус, үр шимээс татгалзах болно. Ай нүгэл үгүй минь ээ, Та намайг Өөрийн бадамлянхуа өлмийд аврал ивээл эрэхийг болгоон соёрхоно уу.

Үд дундад Шри Шалагарам-шилагийн2 өмнө очиж,  бүх журам дүрмийг даган Түүнд чин зүрхнээсээ мөргөх хэрэгтэй. Дараа нь өөрийн өвөг дээдэстээ өргөл өргө. Тэгээд зохистой брахмануудыг хоолоор дайлан өөрийн боломжоороо тэдэнд өргөл өргө. Түүний дараагаар өвөг дээдэстээ өргөсөн хоолыг авч үнэрлээд үнээнд өргөл болгон өг. Цааш нь, Бурхан Хришикешад хүж, цэцэг өргөн мөргө. Эцэст нь бүхий л шөнийг  унталгүйгээр Шри Кешева Бурханы дэргэд өнгөрүүл.

Дараагийн өдрийн буюу двадашийн өглөө Шри Харид машид чин бишрэлтэйгээр мөргөн брахмануудыг элбэг тансаг дайллаганд урь. Дараа нь өөрийн ойр дотнынхноо хооллон мөн өөрөө дуугүй хоолло. Ай хаан минь ээ, хэрвээ чи Индира экадашид өөрийн мэдрэхүйгээ эзэмдэн, хянан захирч мацгийг нарийн чанд барих аваас чиний эцэг Бурхан Вишнугийн оронд дээшлэн хүрэх нь эргэлзээгүй. Ийнхүү өгүүлээд Деварши Нарада агшин зуурт л үзэгдэхгүй болов.

Индрасена хаан, аугаа гэгээнтний сургаалыг бүрэн төгс  биелүүлсэн ба өөрийн ойр дотнынхон болоод албатуудын хамтаар мацаг барьсан. Двадашид, тэднийг мацгаа тайлах үед тэнгэрээс цацсан цэцэгс тэднийг бүрхэн хучиж, сайшаан мялаасан. Индрасена хааны мацаг барьснаар хүртсэн ач тус, үр шимийг Ямаражагийн оронд байсан түүний эцэг авсан. Эцэг нь бүрмөсөн, бурханлаг биеийг авсан ба түүнийг Гаруда шувууны нуруун дээр  Бурхан Харигийн залрах орон тийш хэрхэн дээшлэн одохыг Индрасена харсан. Индрасена хаан өөрийн улс гүрнээ ямар ч саад тотгоргүйгээр захирсаар цаг нь болмогц хаан төрөө хүүдээ шилжүүлэн өгч өөрөө мөн л Вайкунтхаг зүглэн одсон.

Ай Юдхиштхира минь ээ, Ашвина сарын  харанхуй хагаст тохиодог Индира экадашийн яруу алдар ийм билээ. Энэхүү хүүрнэлийг сонсож байгаа эсвэл уншиж байгаа хэн бүхэн ямар ч эргэлзээгүйгээр, энэ ертөнцөд амьдралын таашаал ханамжийг эдлэн, өнгөрсөн үеийн бүх нүглээсээ ангижран салах бөгөөд бие махбодио орхисны дараагаар Бурханы зүгт, буцаад гэр лүүгээ харьж тэнд мөнхөд амьдрах болно.

Ашвина-Кришна экадашийн буюу Индира экадашийн яруу алдрын тухай Брахма-вайварта Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

 

Тайлбар:

  1. Амьд оршнол бүр бие даасан өөрийн онцлогтой буюу бодьгал байдалтай байдаг бөгөөд Бурханы зүг буцаж харихын тулдхүн бүр Кришнын ухамсарын зам мөрөөр бие даасан бодьгал байдлаар  замнах ёстой. Гаруда Пуранад өгүүлсэнчлэн, Кришнын ухамсарын зам мөрөөр замнан хэрэгжүүлэхийн тулд ухаан нь тодорхой түвшинд, тайван амгалан байх шаардлагатай байдаг учраас тамд унасан хэн бүхэн зовлон тарчлалаас болж энэ зам мөрөөр замнан хэрэгжүүлэх аргагүй байдаг. Тамд зовж тарчлан байгаа нүгэлтний ойр дотнынхон нь түүний өмнөөс өглөг тараах аваас тэр тамыг орхин тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрч болно. Харин нүгэлтний ойр дотнынхон нь энэхүү экадашийг өөрийн зовж тарчилж байгаа төрөл төрөгсөдийнхөө төлөө зориулан баримтлах аваас тэд шууд бурханлаг ертөнц тийш одох болно. Энэ тухай л энд ярьсан болой.
  2. Шри Шалаграм-шилаэнэ бол Шри Вишнугийн гөлгөр дугуй хар бараан өнгөтэй чулууны хэлбэрт байгаа дүр юм. Чин бишрэлтэнгүүд ангижралд хүрэх гэж Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг. Шри Шалаграм-шилагийн тухай Падма Пурана, Уттара Кхандад тодорхойлсон өгүүлсэн байдаг.
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Та түүний яруу алдрын талаар айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Энэхүү ариун гэгээн өдрийг Индира экадаши гэж нэрлэдэг. Хүн энэхүү өдөр мацаг барих аваас түүний бүх нүгэл нь устан арилахын зэрэгцээ тамд унасан түүний өвөг дээдсүүд нь тэндээс чөлөөлөгдөн ангижрдаг. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадашийн тухай зүгээр л сонсож байгаа хүн мориор өргөл өргөсөнтэй адил аугаа их ач тусыг хүртдэг. Сатья югад, Индрасена нэртэй нэгэн хаан амьдардаг байсан ба тэрээр бүх дайснуудаа ялан дийлсэн тийм  хүчирхэг нэгэн байлаа. Түүний улс гүрнийг Махишмати-пури гэдэг байв. Маш их бишрэл шүтлэгтэй байсан учир Индрасена хаан өөрийн албат иргэддээ зохих ёсоор анхаарал халамж, санаа тавьдаг байв. Иймээс ч  тэр маш их алт, үр тариа болон хөвгүүд, ач нартай байлаа. Тэр бол Шри Вишнугийн аугаа чин бишрэлтэн байлаа. Тэр Миний нэр алдрыг магтан дуулж, “Говинда, Говинда” гэж бахдан дуудсанаараа  онцгой баяр баясгаланг амсаж эдэлдэг байв. Ийнхүү Индрасена хаан өөрийгөө жинхэнэ цэвэр ариун  бурханлаг амьдралд  байнгад зориулсан байсан бөгөөд Үнэмлэхүй Үнэний бясалгалд автан умбаж маш их хугацааг өнгөрүүлдэг байв. Нэгэн удаа Индрасена хаан хурал чуулганаа, аз жаргал дүүрэн хийгээд амар тайван тэргүүлэн сууж байх үед нь тэнгэрээс буун ирсэн  хосгүй уран яруу номлогч Нарада Муни морилон ирсэн. Хаан хагас бурхдын дундахь гэгээнтэн Нарада мэргэнд маш их хүндэтгэл үзүүлэн, түүнд мөргөн мэндчилж, ордондоо урьж, тав тухтай суудалд залан суулгаж,  хөлийг нь угаан чин зүрхний халуун дотно мэндчилгээний үгүүдийг хэлж байлаа. Нарада Муни Индрасена Махаражагаас: “Ай хаан минь ээ, чиний хаан төрийн долоон тулгуур багана цэцэглэн мандаж байгаа биз дээ? Оноогдсон үүргээ яаж хамгийн сайнаар биелүүлэх вэ? гэж эрэгцүүлэн бодож, шүүн тунгаахад ухаанаа зориулж  байна уу?  Бүхний Дээд Бурхан, Шри Вишнуд улам  бүр ихээр бишрэн зүтгэж байна уу?” гэж асуулаа. Хаан хариулсан нь: Ай мэргэдийн хамгийн аугаа нь минь ээ, Таны өршөөл нигүүлслээр бүгд сайн байгаа. Өнөөдөр, чухам Таныг морилон ирэх үед, манай улс гүрэн даяар бүх тахилга өргөлөө амжилттай үйлдэж дууслаа. Та өөрийнхөө морилон ирсний учрыг бидэнд болгоон хэлэх ажаам уу. Тэгээд, хагас бурхдын дундах мэргэн, Шри Нарада хэлсэн нь: Ай хаадын дундахь алдар цуутан минь ээ, миний гайхалтай яриаг болгоон сонс. Намайг Брахмалокаас Ямалокад бууж ирэхэд, Ямаража бурхан надтай халуун дотноор уулзан гойд тансаг сайхан суудалд урьж суулгасан. Ямаражагийн хурал чуулган дээр би чиний эцгийг харсан. Тэр маш их бишрэл шүтлэгтэй байсан, гэвч тэр экадашид мацгаа хугацаанаас нь өмнө зогсоон тайлсан учраас Ямалокад унасан байна. Чиний эцэг чамд дараахь үгүүдийг дамжуулж өгөөч гэж хэлсэн. Тэрээр: “Махишматид Индрасена нэртэй нэг хаан байдаг. Түүнд, намайг энд, өөрийн өнгөрсөн нүгэлт үйлийн уршгаар Ямаражагийн оронд унан амьдрахаас өөр аргагүй болсон байна.” гэдгийг түүнд хэлж өгөөч. Мөн түүнд: “Ай хүү минь ээ, Индира экадашийг баримталж аль болох их өглөг тараагаач, тэгвэл би тэнгэрт дээшлэн хүрч очих болно.”1 гэж дамжуулж өгөөч гэсэн. Нарада үргэлжлүүлэн хэлсэн нь: Энэ үгийг сонсоод, ай хаан минь ээ, би чамайг зорьж ирлээ. Чи Индира экадашийг баримтлан эцэгтээ туслах ёстой. Хэрвээ чи энэ экадашийг баримтлах аваас ийм сайн үйлийн ач тусаар чиний  эцэг тэнгэрт дээшлэн очих болно. Индрасена хаан асуусан нь: Ай аугаа
Scroll to Top