Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 1 5 3
Users Today : 4
Users Yesterday : 29
Total Users : 14153
Views Today : 4
Views Yesterday : 50
VD Бид хүлээгдэж буй өөрчлөлтүүд, зовлон гамшгийн тухай ярихад хүмүүс: “Би өөрийгөө хэрхэн аврах вэ? Энэ Дэлхий дээрххи хамгийн аюулгүй газар хаана байна вэ? Надад хэдийичнээ хугацаа үлдсэн бэ? Өөрийгөө хоол, хүнс усаар хэрхэн хангаж болох вэ” гэж асуудаг. Бидний үеийнхний ихэнхийнх нь ухамсар “би”, “миний” гэдэг үзэлд чиглэгдсэн байдаг нь тэдний зан байдлын дутуу дулимаг байдал,

 

дотор сэтгэлийн сул дорой байдал, юмсыг бүрэн бүтнээр нь ойлгох ойлгоц хангалтгүй, өгөөмөр сэтгэл үгүйг илэрхийлж буй юм. Тэдэнд дээд зорилгын төлөө аливааг золиослохын тухай санаа ч төрдөггүй. “Өөрийн ойр дотныхон, өөрөө галаас эсвэл усны үерээс гараад зугатчих чадваргүй өвчтэй хүмүүст би яаж туслах вэ?” гэж ховорхон асуудаг. Ихэнхи хүмүүс зөвхөн өөрийгөө л боддог.

    Нөхцөл байдлыг түүнээс өөрөөс нь үүсэн бий болсон арга хэрэгслээр засаж, сайжруулах гэдэг нь огт утгагүй зүйл. Бид аажмаар өсөн хөгжиж, өөрийнхөө хайрыг үйлээрээ илэрхийлэх чадвартай болтол бидэнд хэзээ ч бидний дотор нуугдан буй  Бурханлаг оч нээгдэхгүй. Бурханлаг ухамсар нь өгүүлшгүй хамгаалалтыг хайрлах ба итгэл найдварын очийг бадраанам. Мөн бидэнд үгээр өгүүлэх аргагүй аугаа чанарууд болон өөр бусад зүйлсийг хайрлана. Гэвч хүмүүс зөвхөн тодорхой хэмжээгээр л Бурханлаг хийгээд олон зүйл биднээс өөрсдөөс хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

    Дээр өгүүлсэн зүйлүүдээс аль нь ч бурханлаг дайчныг самууруулж, гайхашруулж чадахгүй. Бурханлаг дайчин нь хүний ухааны мөн чанарыг мэддэг, хүрээлэн буй орчиндоо оновчтой дүгнэлт өгөх хандлага, угийн чадвартай. Болзолдсон ухааны санаа бодлын цутгал нь цаг үргэлжид өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чиглэгдсэн байдаг. Ухаан нь тухайн зүйлийн тов тодорхой байдлыг үл харгалзан, түүний таагүй байдал, аймшигт үнэнээс айн аливааг үгүйсгэх, үл хэрэгсэх мөн чанарыг агуулсан байдаг.

 

Түүхийн сургамжууд

Nu

     Айсуй сүйрэл гамшгийн тухай сэрэмжлүүлэг нь Дэлхийн бөмбөрцгийн бараг өнцөг булан бүрд зуун зуун болгонд давтагдаж байсан. Хүн төрөлхтний зарим нэг хамгийн их буянлаг, бүтээлч, ажигч ухаан бүхий хүмүүс нь биднийг хөгжин буй технологийн аюул ба байгалийн хуулийг зөрчсөнөөс ирэх аюулаас биднийг сэрэмжлүүлэхийг чармайн оролдож байна.

    Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид зөгнөлт-зохиолчид, роман болон уран элэглэлийн бүтээл туурвигчид биднийг бардам зан, шунахай сувдаг зангаасаа татгалзахыг сэрэмжлүүлсээр ирсэн. Жонатан Свифт, Льюис Кэррол, Чарльз Диккенс, Марк Твен, Олдос Хаксли, Герберт Уэлсс, Жорж Бернард Шоу, Айзек Азимов гэх зэрэг зохиолчдын бүтээлүүд хүн төрөлхтний сонгосон алдаатай, буруу замыг маш оновчтой, нэвт шувт өгүүлсэн дүрслэлээр баялаг. Энэ бүх ухаантнууд нэгэн дуугаар хүн төрөлхтөнд туссан өвчний шинж тэмдгийг өгүүлсэн байдаг. Тэдний олонх нь жишээ нь, Олдос Хаксли өөрийн “Brave new world”хэмээх бүтээлдээ хэдийгээр орчин үеийн материслист үзэл энэ ойлголтонд маш болгоомжтой ханддаг ч дорнын мэргэн ухаан, трансцендентализмд хандсан байна.

      Ийм мэт асуултууд ямар ч ухаалаг хүний толгойд буунаа даа. Хэдийгээр бид бололцоот хямралын тухай эргэцүүлэн бодоход бүрнээ автах хэрэггүй ч энэхүү болгоомжлол сэрэмжлүүлэгт анхаарал хандуулахгүй байж болохгүй. Ялангуяа урьд өмнөх үеийн зөгнөлүүдийн гэгээн гэрэл байсаар байхад. Ийм учраас бид зарим нэг зөгнөлд хянуур хандаж, зуун зууны тэртээгээс бидэнд дөтлөн ирсэн тэр мэргэн ухааны мөн чанарт нэвтрэн орохыг чармайх хэрэгтэй болов уу.

      Олон тоон зөгнөлүүд янз бүрийн метафизик, бурханлаг уламжлалын үндэс суурь дээр үүсэн бий болсон. Гэвч сүйрэл мөхлийн тухай хэд хэдэн зөгнөлүүд бурхангүй үзэлтнүүдийн амнаас гарсан гэдгийг онцлон тэмдэглэх нь чухал. Энэ нь бурханлаг хүмүүс л нийтийг хамарсан сүйрэлд өртөх буюу эсвэл тэд л илүү их дотоод гүн гүнзгий хараатай гэсэн үг үү? Энэ асуултанд та бүгд өөрсдөө хариу өгөхийг оролдоосой гэж би хүсч байна.

 

Далдыг харагчид ирээдүйг зөгнөж байна.

   DHIZB

  Ирээдүйг харах төрөлхийн чадвартай хүмүүс байдаг. Магадгүй эдгээр хүмүүсийн зарим нь йогчид байсан байж болох хийгээд энэ чадвар нь шинэ бие махбодид нь шилжин үлджээ. Зарим нэг нь ийм чадвар бүхий амьд оршнолууд амьдардаг өөр ертөнцөөс ирсэн байдаг. Гэвч ямартай ч зөгнөн харах чадвар нь маш ховор агаад ийм хүмүүс нь манай дэлхийд төрвөл тэд жам ёсоороо л олон дундаас ялгарч харагддаг.

      Энэ ангиллын хүмүүст зөгнөх чадвар бүхий зарим нэг далдыг харагчид хамаардаг. Тэдэнд байгалиас ямар нэг онцгой чадвар заяагдсан байдаг ба тэд гэрэл цацруулж байдаг нь эгэл бус сайн карма болон урьд төрлийн баялаг туршлага буйг нотлон харуулна. Тэдний олонхи нь богино хугацаанд дээд хүчийг олох бөгөөд эсвэл аль хэдийнээ түүнийг шингээсэн байдаг.

      Мянга мянган жилийн туршид дэлхий дээр хэд хэдэн зөгнөгчид төрсөн бөгөөд тэдний зөгнөл гайхалтайгаар биелсэн байдаг. За ингээд хамгийн чухал зүйлийг сонсоход бэлдэнэ үү. Хэргийн учир нь эдгээр зөгнөгчид ойрын хугацаанд хачин гайхмаар өөрчлөлт хувирлыг зөгнөсөн байгаад оршино. Тэдгээрийн зарим нь ер нь тун удахгүй Дэлхийн хүн амын гуравны хоёр нь сөнөж мөхнө гэдгийг тэмдэглэсэн байна.

      Хүн төрөлхтний түүхийн он дарааллын бичгийн хуудаснаа Эдгар Кейс, Нострадамус гэх мэт гайхалтай хүмүүсийн нэр дурдагдсан байдаг. Тэдний буянлаг байдал, цэвэр ариун байдал нь тэднийг өөр эринээс зочлон ирэхэд хүргэжээ. Нострадамусын бараг бүх зөгнөлүүд яг биелсэн байдаг.

     Эдгар Кейс мөн зөгнөн хэлэх онцгой чадвартай нэгэн. Виржиня Бич хотын “Судалгаа шинжилгээ, ангижрал гэгээрлийн холбоо”-ны ханан дээр Кейсын трансын төлөвт байхдаа хийсэн зөгнөлүүдийн тоо томшгүй олон бичвэрүүд үлдсэн байдаг. Тэд бараг бүгд биелсэн юм. Кейс, Япон улс Номхон далайн усанд автана, шинэ зууны босгон дээр Калифорни газар хөдлөлтөд өртөн устана гэх мэтчилэн зөгнөсөн байдаг. Тэрбээр, шинэ зууны эхэн дээр тохиох эрс эргэлтийн тухай өөр олон олон зүйлийг өгүүлсэн байна.

 

Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрийн

зурхайч нарын өгч буй мэдээлэл

  Энэтхэгийн Бангалорт амьдарч буй хамгийн нэр цуутай зурхайч нарын нэг Б.В.Раман маш эгэл бус судалгаа шинжилгээг явуулах үйл ажиллагааг санаачлагч нэгэн. Тэрбээр дэлхийд нэрд гарсан томоохон зурхайч нараас тогтох зарим нэг зөвлөлтэй хамтран зөгнөлийн ном туурвижээ. Бүгдийг гайхашруулсан зүйл нь юу байсан бэ гэвэл тэд бараг бүгдээрээ нэгэн дуугаар, XXI  зууны эхээр маш том сүйрэл, гамшиг болно хэмээжээ. Тэдний зарим нь үүнийг айсуй дайны устган сүйрүүлэх  үр дагавартай, зарим нь газар хөдлөлт, усны үертэй холбон тайлбарласан бол өөр бусад нь тун ойрын хугацаанд Дэлхийн нүүр царай гайхмаар их өөрчлөгдөнө хэмээх дүгнэлтэнд хүржээ. Эндээс тодорхой нэг л зүйл байгаа нь тэд бүгдээрээ сүрдмээр аймшигтай хэмжээ талбайг хамарсан томоохон мөхөл сүйрлийг зөгнөн хэлсэн байна.

 

Зөн билигт зүүдүүд

     Зүүдийг судлах нь зөгнөн хэлэхийн нэг үндэс суурь байдаг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд миний бие нь ийм зүйлүүдтэй олонтоо тохиож байлаа. Энэ бүгдийг өөрийнхөө, ном, лекцүүдэд би тусгадаг. Миний шуудангийн хайрцагт ийм туршлага бүхий хүмүүсийн захидал байнга ирдэг. Энэ мэдээллүүд дээр үндэслэн би маш олон хүмүүс томоохон сүйрлийг илтгэсэн зүүдийг зүүдлэдэг болохыг итгэлтэйгээр хэлэх байна. Энэ дашрамд хэдийгээр нэг нэгнээсээ тусдаа, алс хол зайд оршин буй, хэл,  соёл, хүмүүжил өөр хүмүүсийн  зүүднүүдийн агуулга дахин давтагдаж байсан нь сонирхолтой байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Ийнхүү би Чет Шоугийн дүгнэлтийн үнэнд итгэсэн юм. Тэрээр нийтийг хамарсан янз бүрийн үзэгдэл, үйл явдлыг заасан олон янзын зүүднүүдийг тодорхойлон томъёолсон байдаг.

 

Хосвдлын үед болон регрессийн төлөвт олж авсан нотолгоонууд

Принстонскийн их сургуулийн оюутан байхдаа л би дорнын гүн ухаан, өрнийн сэтгэл судлалын чиглэлээр курсын ажил бичиж байлаа. Өөрийн судалгаа шинжилгээнийхээ сэдвийн нэг болгож би ховсдлын регрессийн төлөвт олж авсан нотолгоог иш татсан юм. Урьд төрлүүд болон дараа төрлүүдийнхээ тухай ярьсан хүмүүсийн яриа, мөн маргаж боломгүй өөр бусад баримтууд үхлийн дараахь амьдрал байдгийг надад итгүүлж үнэмшүүлж дөнгөсөн юм.

       Дахин төрөл байдгийн баримт нотолгоог үл хүлээн зөвшөөрөгч хүмүүс үүнийг тэмдэглээд аваарай. Дахин төрөлтөд хамгийн ихээр итгэдэг нөхдүүд урьд нь дахин төрөлд хамгийн ихээр үл итгэгчид байсан гэдгийг. Эрдэмтэн Жесс Штерн, түүний өвчтөн роман-зохиогч Жанет Тейлор Колдэлл, нэрт физикч Рут Монтгомери, мөн тэр ч байтугай Эдгар Кейс өөрөө ч маш тодорхой баримт нотолгоотой тулгарахаасаа өмнө дахин төрлийн онолыг огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа.

    Бидний судалгааны өөр нэгэн сэтгэл хөдөлгөсөн зүйл байна. Маш эрчтэй ховсдлын процессын үед өвчтөн ирээдүй рүү аялан хөдлөхүйд жишээ нь, XXI, XXII зуун руу аялах үед олон хүмүүс өөрийгөө олж хараагүй байна. Өвчтнүүдийн бараг хэн нь ч XXII зуунд өөрийгөө хараагүй байна.

   XXI зуун руу аялж чадсан зарим нэг нь бараг л бүгдээрээ гайхмаар адилхан өгүүлэмжийг өгцгөөж байлаа. Тэднээс олонхи нь аймшигтай гамшиг, гайхмаар өөрчөлт хувислаас өөр юу ч олж хараагүй аж. Трансын төлөвт оршингоо тэд ирээдүйд бараг хэн ч амьдарч чадахгүй хэмээн баталцгаажээ. Харин ингэж чадсан нэгэн нь технологийн хөгжил дэвшлээр бий болсон урхи занганаас хол, хөдөө аж ахуйн хамтралд тусгаарлагдмал амьдралаар амьдрах ажээ.

 

Доктор Реймонд Моудигийн психомантиум

Зөгнөн хэлэх өөр нэгэн арга байдаг. Үүнийг психоманитиум гэж нэрлэх бөгөөд ханыг нь толиор хийсэн харанхуй өрөөнд орсон хүмүүс ирээдүйг хардаг бөгөөд энэ толийг харснаар тэд өнгөрч одсон хүмүүстэй харьцаж чаддаг. Энэ бүх гайхамшиг болж болох өрөөг доктор бий болгож чадсан юм. Энэхүү мэдээлэл хүлээн авах арга нь өөрийн давуу талаа батлан харуулсан.  Үүний ачаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ чиглэлийн маш олон материал нийтлэгдсэн юм. Доктор Моудигийн зочдын олонхи нь ирээдүйг ийм байдлаар мэдэрсэн байдаг. Тэд сая сая хүнийг үхэн мөхөж, зовж зүдэрэхэд хүргэсэн аймшигтай гамшиг зовлон, үүний дараагаар цоо шинэ иргэншил үүсэн бий болж байгааг харсан байна.

 

Үлэг гүрвэлүүдийн илгээмж

Зузаан мөс, цасанд дарагдсан мөстөн царцсан үлэг гүрвэлүүдийн үлдэгдлийг олсон археологчдын саяхны нээлт мөн сонирхолтой. Эрдэмтэд хэсэг хэсэг эрхтнүүдийг олсон төдийгүй мөн үлэг гүрвэлийн бүтэн биеийг олж чаджээ. Мөн тэд арслан зааныг олох аз тохиосон бөгөөд тэдний ходоодонд боловсорч амжаагүй халуун орны ургамал үлдсэн байна.

    Эхлээд эрдэмтэд маш их сандарч мэгдсэн байдаг. Энэ ургамал хэзээ ч ургаж байгаагүй арктикийн районд эртний үлдцийг олжээ. Гэвч эцсийн дүндээ судлаачид энэ мужид уур амьсгалын маш огцом өөрчлөлт болж өнгөрснийг баттайгаар тогтоосон байна. Үлэг гүрвэлүүдийн амьдралд гаригийн уур амьсгал ойлгогдошгүй өөрчлөлтийг буюу халуун орныхоос арктикийн болтлоо өөрчлөгджээ.

 

Пирамидын нотолгоо

Эртний Египетийн пирамидын буурал түүхийг сөхвөл ялангуяа Гиза дахь пирамидыг судалснаар эрдэмтэд орчин үеийн соёл иргэншлийн түүх 2001 онд төгсөнө хэмээх нээлт хийхэд хүрсэн байна.

 

Эртний Америкийн цаг хугацааны хэмжээсүүд

   Америкийн уугуул оршин сугчид анхлан өвөг дээдсүүдтэйгээ болон мөн байгалийн янз бүрийн хүчтнүүдтэй харилцан байгальтайгаа зохицон амьдрахаар оролдож байсан. Майя омгийн индианууд, нэгэн цагт технологи хүн төрөлхтний эсрэг эргэж, түүнийг залгих болно гэж баталсан байна. Тэдний хуанлиар бол 2012 онд технологи хяналтнаас гарч, бараг бүх дэлхийг устгах болно гэжээ.

    Магадгүй тэдний үгийг анзааран сонсохгүй байх нь тэнэг хэрэг байх вий. Майягийн хуанлийн бүх түүхийг тэдний овгийн ариун гэгээн хүмүүс зөгнөн хэлсэн байдаг нь үүнийг нотлох баримт болно.  Гэвч энэ хуанлиар бол одоо ноёлож буй шашны уламжлалуудыг өөр нэгэн шашин өвлөн авах бөгөөд тэрээр энэхүү жагсаалтын хамгийн сүүлчийнх байх болно гэсэн байна. Дээр өгүүлсэн энэ томъёоллын шалтгаан нь соёл иргэншил мөхөн сүйрэх явдал. Майягийн соёл иргэншлийн ном судрууд, хүмүүс шинэ нөхцөлд амьдарч сурахын тулд огт өөр зарчмаар амьдрах хэрэг гарна хэмээн баталсан байна. Ацтек, Хопи омгийн индианчууд үүнтэй адил төстэй зүйлийг мөн өгүүлсэн байдаг. Энэ ард түмнүүдийн амаар мэдлэг дамжуулах уламжлал нь тун ойрын ирээдүйд томоохон гамшиг болох тухай нэгэн дуугаар зөгнөн өгүүлсэн байдаг.

 

 

Будын шашны ирээдүйн дүр зураг

     Шашны уламжлалуудын олон тооны лам хуврагуудын зөгнөлүүд нь дээр өгүүлсэн далдыг харагчид, зөгнөгчдийнхтэй нилээд ижил төстэй байдаг. Жишээ нь, буддизм нь аль эртнээс, буддизм нь 2500 жил оршин тогтнох бөгөөд үүний дараагаар нэг бол нэн чухал шинэчлэлт хийгдэх буюу эсвэл бүр устаж үгүй болно гэдгийг зөгнөсөн. 2000 оны босгон дээр буддынхан өөрийн 2500 жилийн ойг тэмдэглэсэн байдаг. Төвдийн буддистууд арван дөрөвдүгээр Далай ламыг жанч халснаас хойш түүний сэнтийд хэн ч суухгүй гэж ярьцгаадаг. Одоо буддистууд энэхүү арван дөрөвдүгээр Далай ламдаа мөргөн сүсэглэцгээж байгаа билээ. ..

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

GN

Бхакти Тиртха Свами“Бурханлаг дайчин” номын III дэвтрээс орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 

Бид хүлээгдэж буй өөрчлөлтүүд, зовлон гамшгийн тухай ярихад хүмүүс: “Би өөрийгөө хэрхэн аврах вэ? Энэ Дэлхий дээрххи хамгийн аюулгүй газар хаана байна вэ? Надад хэдийичнээ хугацаа үлдсэн бэ? Өөрийгөө хоол, хүнс усаар хэрхэн хангаж болох вэ” гэж асуудаг. Бидний үеийнхний ихэнхийнх нь ухамсар “би”, “миний” гэдэг үзэлд чиглэгдсэн байдаг нь тэдний зан байдлын дутуу дулимаг байдал,   дотор сэтгэлийн сул дорой байдал, юмсыг бүрэн бүтнээр нь ойлгох ойлгоц хангалтгүй, өгөөмөр сэтгэл үгүйг илэрхийлж буй юм. Тэдэнд дээд зорилгын төлөө аливааг золиослохын тухай санаа ч төрдөггүй. “Өөрийн ойр дотныхон, өөрөө галаас эсвэл усны үерээс гараад зугатчих чадваргүй өвчтэй хүмүүст би яаж туслах вэ?” гэж ховорхон асуудаг. Ихэнхи хүмүүс зөвхөн өөрийгөө л боддог.     Нөхцөл байдлыг түүнээс өөрөөс нь үүсэн бий болсон арга хэрэгслээр засаж, сайжруулах гэдэг нь огт утгагүй зүйл. Бид аажмаар өсөн хөгжиж, өөрийнхөө хайрыг үйлээрээ илэрхийлэх чадвартай болтол бидэнд хэзээ ч бидний дотор нуугдан буй  Бурханлаг оч нээгдэхгүй. Бурханлаг ухамсар нь өгүүлшгүй хамгаалалтыг хайрлах ба итгэл найдварын очийг бадраанам. Мөн бидэнд үгээр өгүүлэх аргагүй аугаа чанарууд болон өөр бусад зүйлсийг хайрлана. Гэвч хүмүүс зөвхөн тодорхой хэмжээгээр л Бурханлаг хийгээд олон зүйл биднээс өөрсдөөс хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.     Дээр өгүүлсэн зүйлүүдээс аль нь ч бурханлаг дайчныг самууруулж, гайхашруулж чадахгүй. Бурханлаг дайчин нь хүний ухааны мөн чанарыг мэддэг, хүрээлэн буй орчиндоо оновчтой дүгнэлт өгөх хандлага, угийн чадвартай. Болзолдсон ухааны санаа бодлын цутгал нь цаг үргэлжид өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чиглэгдсэн байдаг. Ухаан нь тухайн зүйлийн тов тодорхой байдлыг үл харгалзан, түүний таагүй байдал, аймшигт үнэнээс айн аливааг үгүйсгэх, үл хэрэгсэх мөн чанарыг агуулсан байдаг.   Түүхийн сургамжууд      Айсуй сүйрэл гамшгийн тухай сэрэмжлүүлэг нь Дэлхийн бөмбөрцгийн бараг өнцөг булан бүрд зуун зуун болгонд давтагдаж байсан. Хүн төрөлхтний зарим нэг хамгийн их буянлаг, бүтээлч, ажигч ухаан бүхий хүмүүс нь биднийг хөгжин буй технологийн аюул ба байгалийн хуулийг зөрчсөнөөс ирэх аюулаас биднийг сэрэмжлүүлэхийг чармайн оролдож байна.     Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид зөгнөлт-зохиолчид, роман болон уран элэглэлийн бүтээл туурвигчид биднийг бардам зан, шунахай сувдаг зангаасаа татгалзахыг сэрэмжлүүлсээр ирсэн. Жонатан Свифт, Льюис Кэррол, Чарльз Диккенс, Марк Твен, Олдос Хаксли, Герберт Уэлсс, Жорж Бернард Шоу, Айзек Азимов гэх зэрэг зохиолчдын бүтээлүүд хүн төрөлхтний сонгосон алдаатай, буруу замыг маш оновчтой, нэвт шувт өгүүлсэн дүрслэлээр баялаг. Энэ бүх ухаантнууд нэгэн дуугаар хүн төрөлхтөнд туссан өвчний шинж тэмдгийг өгүүлсэн байдаг. Тэдний олонх нь жишээ нь, Олдос Хаксли өөрийн “Brave new world”хэмээх бүтээлдээ хэдийгээр орчин үеийн материслист үзэл энэ ойлголтонд маш болгоомжтой ханддаг ч дорнын мэргэн ухаан, трансцендентализмд хандсан байна.       Ийм мэт асуултууд ямар ч ухаалаг хүний толгойд буунаа даа. Хэдийгээр бид бололцоот хямралын тухай эргэцүүлэн бодоход бүрнээ автах хэрэггүй ч энэхүү болгоомжлол сэрэмжлүүлэгт анхаарал хандуулахгүй байж болохгүй. Ялангуяа урьд өмнөх үеийн зөгнөлүүдийн гэгээн гэрэл байсаар байхад. Ийм учраас бид зарим нэг зөгнөлд хянуур хандаж, зуун зууны тэртээгээс бидэнд дөтлөн ирсэн тэр мэргэн ухааны мөн чанарт нэвтрэн орохыг чармайх хэрэгтэй болов уу.       Олон тоон зөгнөлүүд янз бүрийн метафизик, бурханлаг уламжлалын үндэс суурь дээр үүсэн бий болсон. Гэвч сүйрэл мөхлийн тухай хэд хэдэн зөгнөлүүд бурхангүй үзэлтнүүдийн амнаас гарсан гэдгийг онцлон тэмдэглэх нь чухал. Энэ нь бурханлаг хүмүүс л нийтийг хамарсан сүйрэлд өртөх
Scroll to Top