Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 8
Users Today : 18
Users Yesterday : 49
Total Users : 12898
Views Today : 32
Views Yesterday : 89
Хүн бүр амьдралынхаа гуравны нэг хэсгийг унтаж өнгөрөөдөг. Унтаж байхдаа бид бүгд зүүдэлдэг, гэсэн ч бүх зүүдээ эргэн санаж чаддаггүй. Тэгвэл сэрэх цагт энэ зүүд бидэнд ач тустай байхын тулд энэхүү хувьсмал ухамсарт тохиолдсон бүхнийг тод эргэн санах нь маш чухал.

 

Бие махбодь ба астраль бие, сүнс

 

Эртний судар номуудад өгүүлэхдээ хүн энэ физик биемаходиос хамаагүй том хэмээн өгүүлсэн байдаг. Чухамдаа хүн физик ба астраль(нарийн) гэсэн хоёр биетэй.Гэвч хүний жинхэнэ би нь түүний сүнс юм. Эртний ведийн бичээсүүдэд сүнсний хэмжээг үсний үзүүрийн хөндлөн огтлолыг 10 000 хуваасны нэгтэй тэнцэнэ гэсэн байдаг. Сүнс нь зүрхний орчимд орших ба амьдралын жинхэнэ хүч болдог. Физик ба астраль биес нь ердөө л бүрхүүл буюу хувцас төдий агаад энэ хувцсыг сүнс нь материйн ертөнцөд аялан байхдаа өмсдөг. Биднийг хувцсаа солиход буюу нэг биеэ нөгөөгөөр солихыг дахин төрөх гэх ба урьд насны дурсамж сэтгэгдэл нарийн биенд хадгалагдан үлдэж, дараа дараагийн амьдралуудад бид тэднийг өөртөө хадгалсаар явдаг. Унтах үед нарийн бие физик биеэс илүү идэвхитэй байдаг. Бидний зүүд ихэнхидээ урьд урьдны амьдралуудад хураан хуримтлагдсан үйл явдал, дурсамжуудыг агуулсан байна.

 

Зүүдний дөрвөн төрөл

 

Зүүдийг шинж тэмдгүүдээр нь олон янзаар ангилж болно. Дөрвөн төрлийн зүүд бий. Нэгт нь, сэтгэл зүйн хүсэл тэмүүллийн үр дүнд үүсэх зүүд. Хэдийгээр бие унтаж байвч мэдрэхүйнүүд урьдынхаараа эрч хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл оюун ухаан урьдынхаа адил мэдрэхүйн өдөөгдлүүдэд нээлттэй байна гэсэн үг. Жишээ нь,  галт тэрэгний дуут дохиог сонсож гэж бодъё. Энэ дохио таны далд ухамсарт нэвтэрмэгц та зүүдэндээ галын машин зүүдлэнэ.

Хоёр дахь төрлийн зүүд нь, далд ухамсарт зүүрмэглэн байх бодол санаагууд биеллээ олох явдал юм. Таны бодож байгаа бүхэн таны далд ухамсарт хадгалагдана. Сэрүүн байх үедээ та энэ санаа бодлуудыг онц анзаарахгүй, тэд нууцлаг байх авч унтах үед буюу ухамсар чөлөөтэй болох үед энэ санаа бодлууд ил тод болж ирнэ. Физик бие унтахад оюун ухааны үйл ажиллагаа үргэлжилж байдаг ба далд нууцлаг санаа бодлууд гарцаа олно. Унтах үедээ та сэрүүн байх цаг мөчид тохиох боломжгүй зүйлүүдийг зүүдлэнэ. Зүүд нь хэдийчинээ та тэр зүйлд автаж шингэсэн байна, танд хэдийчинээ орчин тойрон тань нөлөөлнө тэр чинээгээр танд хурц тод санагдах болно.

Гурав дахь төрлийн зүүд нь, таныг сэрүүн байх үед таны ухамсарт ноёлож байсан тэр сэтгэгдлүүдийг тусгасан зүүд байна. Жишээ нь, хэрэв та байнга л өлсгөлөн байсан гэж бодвол таны зүүдний дийлэнхийг хоол ба хоолны эрэл хайгуулын тухай зүүд эзлэх болно. Барууны орнуудад хүмүүс ихэвчлэн ажил болон сексийн асуудал дээр илүүтэй төвлөрөн боддог. Ийм учраас ажил ба секс тэдний зүүдний ихэнхи хувийг эзэлдэг. Эсрэг хүйстнийхээ хүнийг сонирхогч хүн секс амьдралд нь онцгой байр суурийг эзэлдэггүй хүмүүсийнхээс хамаагүй илүү эротик зүүд зүүдлэдэг. Сэрүүн үеийн бидний санаа бодол зүүдэнд маш хүчтэй нөлөөлөх ба мөн бидний зүүдэнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авч байгаа мэдээлэл, дүрс хэлбэрүүд онцгой нөлөө үзүүлнэ. Заримдаа бид зүүдэндээ өөрийн гэр бүлийн гишүүдийг зүүдлэх ба энэ нь хэдийчинээ олон удаа зүүдлэгдэнэ, төдийчинээ бидний гэр бүлийн холбоо, мэдрэмж хүчтэй байдаг. Холдон салсан ойр дотны хүмүүс нэг нэгэнтэйгээ зүүдээрээ холбогдох нь олонтоо. Түүнчлэн яг унтахын өмнө та юуны тухай бодно, таны зүүд энэ чиглэл рүү хандах болно.

Дөрөв дэхь төрлийн зүүд нь, үйлийн үр боловсроход туслах ба өөрөөр хэлбэл энэ амьдралдаа бидний даван гарах ёстой тэр хичээлүүд байдаг. Заримдаа зүүдээр хураан хуримтлагдсан карма илрэн гардаг. Сэрүүн байх цагт өнгөрөн гарах ёстой, туулах ёстой байсан нөхцөл байдал цаг хугацааг хэмнэн зүүдээр маш хурднаар өнгөрөн гарна. Зүүд нь мөн хүн ба илүү дээд төрлийн бодгалиудын(сахиусан тэнгэр) хоорондох харилцааны хэрэгсэл болдог. Энэ нь хоёр шалтгаантай ба нэгдүгээрт, цаг хугацаа хэмнэх, хоёрдугаарт нарийн биеэр дамжуулан авсан туршлага, хичээл нь сүнсэнд бүрнээ нэвтрэн орж, урт удаан хугацааны сэтгэгдэл үлдээх явдал юм. ..

 

Үргэлжлэл бий….

 

 

Джон Фэйворс буюу Бхакти Тиртха Свами  “Бурханлаг дайчин”

номоос сийрүүлсэн: Балабхадра дас

 

Хүн бүр амьдралынхаа гуравны нэг хэсгийг унтаж өнгөрөөдөг. Унтаж байхдаа бид бүгд зүүдэлдэг, гэсэн ч бүх зүүдээ эргэн санаж чаддаггүй. Тэгвэл сэрэх цагт энэ зүүд бидэнд ач тустай байхын тулд энэхүү хувьсмал ухамсарт тохиолдсон бүхнийг тод эргэн санах нь маш чухал.   Бие махбодь ба астраль бие, сүнс   Эртний судар номуудад өгүүлэхдээ хүн энэ физик биемаходиос хамаагүй том хэмээн өгүүлсэн байдаг. Чухамдаа хүн физик ба астраль(нарийн) гэсэн хоёр биетэй.Гэвч хүний жинхэнэ би нь түүний сүнс юм. Эртний ведийн бичээсүүдэд сүнсний хэмжээг үсний үзүүрийн хөндлөн огтлолыг 10 000 хуваасны нэгтэй тэнцэнэ гэсэн байдаг. Сүнс нь зүрхний орчимд орших ба амьдралын жинхэнэ хүч болдог. Физик ба астраль биес нь ердөө л бүрхүүл буюу хувцас төдий агаад энэ хувцсыг сүнс нь материйн ертөнцөд аялан байхдаа өмсдөг. Биднийг хувцсаа солиход буюу нэг биеэ нөгөөгөөр солихыг дахин төрөх гэх ба урьд насны дурсамж сэтгэгдэл нарийн биенд хадгалагдан үлдэж, дараа дараагийн амьдралуудад бид тэднийг өөртөө хадгалсаар явдаг. Унтах үед нарийн бие физик биеэс илүү идэвхитэй байдаг. Бидний зүүд ихэнхидээ урьд урьдны амьдралуудад хураан хуримтлагдсан үйл явдал, дурсамжуудыг агуулсан байна.   Зүүдний дөрвөн төрөл   Зүүдийг шинж тэмдгүүдээр нь олон янзаар ангилж болно. Дөрвөн төрлийн зүүд бий. Нэгт нь, сэтгэл зүйн хүсэл тэмүүллийн үр дүнд үүсэх зүүд. Хэдийгээр бие унтаж байвч мэдрэхүйнүүд урьдынхаараа эрч хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл оюун ухаан урьдынхаа адил мэдрэхүйн өдөөгдлүүдэд нээлттэй байна гэсэн үг. Жишээ нь,  галт тэрэгний дуут дохиог сонсож гэж бодъё. Энэ дохио таны далд ухамсарт нэвтэрмэгц та зүүдэндээ галын машин зүүдлэнэ. Хоёр дахь төрлийн зүүд нь, далд ухамсарт зүүрмэглэн байх бодол санаагууд биеллээ олох явдал юм. Таны бодож байгаа бүхэн таны далд ухамсарт хадгалагдана. Сэрүүн байх үедээ та энэ санаа бодлуудыг онц анзаарахгүй, тэд нууцлаг байх авч унтах үед буюу ухамсар чөлөөтэй болох үед энэ санаа бодлууд ил тод болж ирнэ. Физик бие унтахад оюун ухааны үйл ажиллагаа үргэлжилж байдаг ба далд нууцлаг санаа бодлууд гарцаа олно. Унтах үедээ та сэрүүн байх цаг мөчид тохиох боломжгүй зүйлүүдийг зүүдлэнэ. Зүүд нь хэдийчинээ та тэр зүйлд автаж шингэсэн байна, танд хэдийчинээ орчин тойрон тань нөлөөлнө тэр чинээгээр танд хурц тод санагдах болно. Гурав дахь төрлийн зүүд нь, таныг сэрүүн байх үед таны ухамсарт ноёлож байсан тэр сэтгэгдлүүдийг тусгасан зүүд байна. Жишээ нь, хэрэв та байнга л өлсгөлөн байсан гэж бодвол таны зүүдний дийлэнхийг хоол ба хоолны эрэл хайгуулын тухай зүүд эзлэх болно. Барууны орнуудад хүмүүс ихэвчлэн ажил болон сексийн асуудал дээр илүүтэй төвлөрөн боддог. Ийм учраас ажил ба секс тэдний зүүдний ихэнхи хувийг эзэлдэг. Эсрэг хүйстнийхээ хүнийг сонирхогч хүн секс амьдралд нь онцгой байр суурийг эзэлдэггүй хүмүүсийнхээс хамаагүй илүү эротик зүүд зүүдлэдэг. Сэрүүн үеийн бидний санаа бодол зүүдэнд маш хүчтэй нөлөөлөх ба мөн бидний зүүдэнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авч байгаа мэдээлэл, дүрс хэлбэрүүд онцгой нөлөө үзүүлнэ. Заримдаа бид зүүдэндээ өөрийн гэр бүлийн гишүүдийг зүүдлэх ба энэ нь хэдийчинээ олон удаа зүүдлэгдэнэ, төдийчинээ бидний гэр бүлийн холбоо, мэдрэмж хүчтэй байдаг. Холдон салсан ойр дотны хүмүүс нэг нэгэнтэйгээ зүүдээрээ холбогдох нь олонтоо. Түүнчлэн яг унтахын өмнө та юуны тухай бодно, таны зүүд энэ чиглэл рүү хандах болно. Дөрөв дэхь төрлийн зүүд нь, үйлийн
Scroll to Top