Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 3 5 6 0
Users Today : 22
Users Yesterday : 48
Total Users : 13560
Views Today : 26
Views Yesterday : 70
Чин бишрэлтэн М. (Пермь )

Би эгэл жирийн тариачин гэр бүлд төрсөн. Амьтан хороох нь миний тойрон хүрээлэлд энгийн л нэг үйл байлаа. Би тэр ч байтугай өөрийн хайртай гахайхан Машкагаа хэрхэн заазалж байхын гэрч ч болж байсан. Томчууд гэдэг мөн ч бөх зүрхтэй хүмүүс шүү. Өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр хөөрхий гахайн толгойг цавчаад, түүний махыг нь амтархан идэж, бидэнд тааламжтай нь аргагүй хишиг хүртээж байсан юм.

Манайх хүүр оршуулах газраас холгүйхэн байдаг байсан хийгээд би ч өдөр бүр нас нөгчигчдийг оршуулах үйлийг хардаг байв. Хаанаас ч мэдсэн юм мэдэхгүй, би амьдрал үхлээр төгсдөггүй, дахин шинэ төрөл бий гэдгийг мэддэг байлаа. Жишээ нь, тэд нохой эсвэл гахай болж төрж болно шүү дээ гэж бодохоос инээд хүрнэ.

Он жил улиран одсон ч дахин төрөлтийн талаархи энэ бодол намайг орхисонгүй. Харамсалтай нь, би энэ тухай хэн ч ам нээдэггүй тийм ертөнцөд амьдарч байсан билээ.  Хэдий жаахан байсан ч би сул дорой, арчаагүй амьтдын тоонд оролгүй дандаа ялан дийлэгч байх юм шүү гэж шийдсэн юм. Мэргэжлийн тулаанч болоод миний бие багагүй нэр алдрыг олов. Гитар тоглож сураад бас л хөөрхөн нэртэй гитарист болов. Бүхий л үдэшлэг, хурим найр надгүйгээр болдоггүй байв. Би ч уухаараа нэг ууж, дараа нь гайгүй сайн нударганч гэдгээ харуулдаг байсан.

Нэгэн удаа би “Кришна” гэдэг нэрийг өөрийн алгасалгүй үзэх дуртай энэтхэг кинон дээрээс сонсоод баяр, хөөр аз жаргалыг мэдэрч билээ. Би шууд л энэ Нэрний гоо сайхан, зохицол нийцлийг мэдэрсэн. Энэ Нэр миний зүрхний утсыг хөндсөн ба Кришна, Кришна гэсэн нэрийг сонсохын тулд л дахин дахин энэ киног үзэхээр явдаг байв. …

Удалгүй бүгдийг мартлаа. Би залуухан, царай зүс, бие хаа сайтай хархүү байв. Хар тамхи хэрэглэж үзлээ. Аажмаар түүнд татагдан дурлаж эхлэв. Намайг хар тамхичид, гэмт хэрэгтнүүд, дүүрсэн хулгайчид тойрон хүрээлсэн байлаа. Амьдрал маань нүгэл хилэнцээр дүүрчээ гэдгийг ойлгоод би үе үехэн өөрийгөө хүлээж буй үхэл хийгээд дараа төрлийн тухайд эргэцүүлэх болов. Нэгэн удаа мансууран согтсон байх үедээ би бүүр жаахан байхдаа харж байсан нэгэн номыг дурсан санаж билээ. Тэр үед дэлгүүр шинэ ном буулгаж байсан бөгөөд би ч огт унших дургүй бас дээр нь сургуульд сурах дургүй этгээд байлаа. Гэвч би тэр үед тэрхүү номыг хараад маш ихээр сонирхож байсан юм. Би ч хүмүүсийн хөлөн завсраар шургалсаар ном худалдагчтай нүүр нүүрээрээ тулсан.

Тавиур дээр “Бхагавад гитаг” тавьсан байв. Гэтэл хэн нэг нь: “Хөөе жаалхүү, чи тэр том номыг уншихад арай эрт байнаа” гэж байна. Тун хурднаар түүнийг нээж хараад би хагас хүн- хагас баавгай, хагас мод- хагас хүн, хагас хүн- хагас барын зургийг олж харсан юм. Энэ зураг миний: “Үхлийн дараа бид гахай эсвэл нохой ч болж төрж болно” гэж боддог байсан бодол мэдрэмжийг маань бататгаж өгсөн билээ.

Амьдрал өрнөдгөөрөө өрнөсөөр би бүр хар тамхичин боллоо. Тэгээд их л сэтгэл ханамжтайгаар өөрийн нүгэл хилэнц, дахин төрөлтийн талаар болон магадгүй гахайны биед төрж магадгүй тухайгаа бодох болов.

Нэгэн удаа би маш хүндээр өвдөв. Өвчинд маань нохойн мах сайн байдаг гэж хүнээс сонсоод энэ “байг” “тоншихоор” ухасхийв. Өөрийн гараар хэд хэдэн нохойг цааш нь харуулж, тэдний махаар өөрийгөө эмчилж эхэллээ. Нэгэн удаа ээлжит золиосны нохойгоо(залуухан гөлгөн нохой) хөнөөсний дараа ноход намайг харахаараа над руу хуцаж, ийш тийшээ харайж, гаслан гангинаж, булан руу шигдэж байгааг мэдрэв. Нохдын эзэд тэдний энэ хачин жигтэй ааш авирыг ойлгож чадахгүй байв. Зүгээр хэвтэж байсан нэг гөлөг над руу гэнэт дайрч, миний нүд рүү эгц ширтэн байх нь намайг хэдэн хэсэг тасар татахад бэлэн байх мэт харагдаж байж билээ. Шөнө нь манай байшинг тойрон золбин ноход цуглан, цонхон доор маань  хуцалдан, зэвүүг муухайгаар улина. Би зүрхэндээ болж буй зүйлийн талаар хэнд ч яриагүй ба тэгээд ч түүнийг  хэн ч ойлгохгүй л  байсан. Миний сонирхлыг найз нөхөд маань хийгээд “архины мухлаг” татахгүй болсон байв. Тэр үед л би өөрийгөө нүгэлт амьтан ба тэр ноход цонхны доор хуцалдан байгаа нь надад шийтгэл хүртээхийг л хүсэж байгаа юм  гэдгийг тун ч хатуугаар ойлгосон юм.

Өвчнөө намдаахын тулд би мансууруулах бодисыг өндөр тунгаар хэрэглэх болов. Ээж маань энэхүү хар тамхичины гарцгүй хувь тавиланд минь харамсан, гашуудан уйлдаг байлаа. Миний энэ мухардмал амьдрал миний хамгийн хайртай, эрхэм хүнд тийм их гашуун зовлонг учруулж байгаа нь надад тун ч харамсалтай байдаг байв.

Би өөр хүн болж, өөрчлөгдөхийг маш ихээр хүсэж байлаа. Уй гунигт дарагдсан би нэгэн домч-эмээ дээр очсон юм:

– Юу ч бүү ярь. Бурханаас өршөөл гуйх цаг болжээ гэдгийг л би харж байна гэж тэр эмээ хэлэв.
Тиймээ, би анхнаасаа л Бурхан хаа нэгтээ байдаг ч Тэр надаас их л хол байдаг гэдгийг  мэддэг байсан. Гэвч тэр мөчид би Тэр миний хажууд байгаа юм байна, мөн Тэр намайг нүгэлтэн гэдгийг шүүн цээрлүүлэхийг хүсэж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн юм.

Христэд залбиран мөргөж, Түүнээс өршөөл уучлал гуйв. Өршөөгдөхийн тулд би ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдгээ ойлгож байлаа. Би адгуус амьтдад санаа тавьж эхлэв. Мөн тэднийг зовоож, хэрцгий харьцаж байгаа хүн харагдвал зогсоохыг оролддог байлаа. Хаягдсан хэд хэдэн нохдыг эзэнтэй болгов. Зарим нэгийг нь би өөрөө тэжээх болов. Гэвч буруутайн мэдрэмж намайг орхихгүй л байлаа. Хэдийгээр цонхон доор маань ноход хуцалдахаа байсан ч. Би аз жаргалтай болж, амьдралын тухай, Бурханы тухай илүү ихийг мэдэхийг хүсч байв.

Нэгэн удаа над дээр хэсгийн цагдаа ирээд надад итгэдэг, үргэлж итгэж байсан хийгээд надад туслахыг үнэхээр хүсэж байгаагаа хэлээд:

– Надад амьдралын тухай бүрэн мэдлэгийг багтаасан нэг ном бий гэв.

Би бүр жаахан байхдаа харж байсан, зөвхөн ганцхан л тийм ном байдаг гэдгээ дурсан санаад:

–         ­Би макулатур уншдаггүй гэхэд

–         Энэ номоос татгалзах гэж битгий яар. Тэр чамд таалагдана гэдэгт би итгэлтэй байна   гэв.

Бид тэднийд очлоо. Хэсгийн цагдаа инээд цацруулсаар, миний нөгөө багадаа дэлгүүрт харж байсан “Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө” номыг авч ирэхийг хараад би нүдэндээ итгэсэнгүй. Энэ номыг уншаад аз жаргалдаа багтаж ядан би уйлж билээ. Үнэн хэрэгтээ амьдралдаа өөрийгөө анх удаа л аз жаргалтайгаар мэдэрсэн юм. Би баяр хөөрөөсөө болж уйлсан. Прабхупада намайг аварсан юм. Чухам тэр үед л би “Гитаг” уншаад, би жаахан хүүхэд байхдаа ихээр дурладаг байсан тэр Нэрийн эзэн Кришна бол миний Бурхан, миний хувь тавилан байж гэдгийг сайтар ойлгосон билээ.

Өглөө нь би гудамжинд гүйн гарлаа. Баяр хөөр зүрхэнд минь багтаж ядаж байв. Би өөрийгөө өршөөгдсөн, аврагдсан гэдгийг мэдэрч байв. Уул өөд гүйн, би чангаар: “Кришна, би аврагдлаа! Хүмүүсээ, одоо би аз жаргалтай болсон гэдгээ мэдлээ!” хашгирч байв.

Би тэр даруйдаа л үндсээрээ өөрчлөгдсөн юм. Би бүгдэд баруун, солгойгүй номлол хийж эхлэв. Гашиш татан мансуурсан залуус Харе Кришнаг гитаран дээр чангаар тоглон дуулалдана. Кришна бол Бурхан гэдгийг бүгд мэддэг болов.

Ингээд би лам болохоор шийдэж, энэ тухайгаа бүх тосгон даяараа зарлаж орхив. Лам болох гэж байгааг дуулаад намайг цэрэгт мордуулах гэж байгаа юм шиг л юм боллоо. Ширээ засан, архи дарс, гашишийг уул, далай мэт овоолсон байв. Тэгээд би ууж, татаж, гитаран дээрээ сүүлчийн удаа дуулсан юм.

Дотнын найзууд маань уйлалдацгааж: “Одоо бидэнд хэн Кришнагийн тухай ярьж өгөх юм бэ? Битгий яваач. Үлдээч” гэлцэнэ. Гэвч би миний өмнө Бурханыг таних, ариусахуйн урт бөгөөд тун чухал зам мөр хүлээж байгааг ойлгож байв.

Тосгоноос хот хүртэл найз нар маань намайг үдэв. Би ч хуучны амьдралаа үдэн, ээж болон ах, дүү нартайгаа үүрд мөнх салан одож байгаа юм шиг л салах ёслол хийв.

Хот руу ороод би сүүлчийн жаахан тун мансууруулах бодисоо хэрэглэсэн ба сүм рүү орохдоо сүүлчийн удаа тамхиа татаж, өөр ертөнц буюу Кришнагийн ухамсрын ертөнцөд хөл тавьсан юм.

Эхний өдөртөө л миний үсийг авч, кантхимала зүүж өгөн, дхоти өмсгөлөө. Мөн эрхи ч олдсон юм. Энэ талын асуудал дээр сүмийн пужари бүрэн анхаарал тавьсан. Би одоог хүртэл түүнд талархаж явдаг юм. Тэр надад буцах зам байхгүй гэдгийг мэдсэн юм шиг л байлаа. Тэгээд намайг прасадаар дайлав. “Түүнд ахиухан өг. Энэ залуу амьдралдаа тун ч их зовлонг амсжээ. Тиймээс зүрх сэтгэлээ прасадаар тайтгаруулаг дээ” – гэж сүмийн тэргүүн хэлж билээ.

 

Зарим үгийн тайлбар:

Кантхимала – Хүзүүнд зүүдэг ариун туласи модон зүүлт. Энэ зүүлтийг зүүснээр хүн Бурханы албат болохоо илтгэхийн эзрэгцээ, муу хүмүүсийн нөлөөлөл,  цаг зуурын үхэл хийгээд Ямаража буюу Эрлэгийн элч нараас хамгаалж байдаг.

Дхоти- Эрэгтэй хувцас

Прасад – Бурханы хишиг буюу Бурханд өргөсөн хоол, гүнцгийн хэсэг.

Пужари- Бурхан Шүтээнд үйлчлэн зүтгэгч хүн

 

Орчуулж, бэлдсэн: Балабхадра дас

Чин бишрэлтэн М. (Пермь ) Би эгэл жирийн тариачин гэр бүлд төрсөн. Амьтан хороох нь миний тойрон хүрээлэлд энгийн л нэг үйл байлаа. Би тэр ч байтугай өөрийн хайртай гахайхан Машкагаа хэрхэн заазалж байхын гэрч ч болж байсан. Томчууд гэдэг мөн ч бөх зүрхтэй хүмүүс шүү. Өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр хөөрхий гахайн толгойг цавчаад, түүний махыг нь амтархан идэж, бидэнд тааламжтай нь аргагүй хишиг хүртээж байсан юм. Манайх хүүр оршуулах газраас холгүйхэн байдаг байсан хийгээд би ч өдөр бүр нас нөгчигчдийг оршуулах үйлийг хардаг байв. Хаанаас ч мэдсэн юм мэдэхгүй, би амьдрал үхлээр төгсдөггүй, дахин шинэ төрөл бий гэдгийг мэддэг байлаа. Жишээ нь, тэд нохой эсвэл гахай болж төрж болно шүү дээ гэж бодохоос инээд хүрнэ. Он жил улиран одсон ч дахин төрөлтийн талаархи энэ бодол намайг орхисонгүй. Харамсалтай нь, би энэ тухай хэн ч ам нээдэггүй тийм ертөнцөд амьдарч байсан билээ.  Хэдий жаахан байсан ч би сул дорой, арчаагүй амьтдын тоонд оролгүй дандаа ялан дийлэгч байх юм шүү гэж шийдсэн юм. Мэргэжлийн тулаанч болоод миний бие багагүй нэр алдрыг олов. Гитар тоглож сураад бас л хөөрхөн нэртэй гитарист болов. Бүхий л үдэшлэг, хурим найр надгүйгээр болдоггүй байв. Би ч уухаараа нэг ууж, дараа нь гайгүй сайн нударганч гэдгээ харуулдаг байсан. Нэгэн удаа би “Кришна” гэдэг нэрийг өөрийн алгасалгүй үзэх дуртай энэтхэг кинон дээрээс сонсоод баяр, хөөр аз жаргалыг мэдэрч билээ. Би шууд л энэ Нэрний гоо сайхан, зохицол нийцлийг мэдэрсэн. Энэ Нэр миний зүрхний утсыг хөндсөн ба Кришна, Кришна гэсэн нэрийг сонсохын тулд л дахин дахин энэ киног үзэхээр явдаг байв. … Удалгүй бүгдийг мартлаа. Би залуухан, царай зүс, бие хаа сайтай хархүү байв. Хар тамхи хэрэглэж үзлээ. Аажмаар түүнд татагдан дурлаж эхлэв. Намайг хар тамхичид, гэмт хэрэгтнүүд, дүүрсэн хулгайчид тойрон хүрээлсэн байлаа. Амьдрал маань нүгэл хилэнцээр дүүрчээ гэдгийг ойлгоод би үе үехэн өөрийгөө хүлээж буй үхэл хийгээд дараа төрлийн тухайд эргэцүүлэх болов. Нэгэн удаа мансууран согтсон байх үедээ би бүүр жаахан байхдаа харж байсан нэгэн номыг дурсан санаж билээ. Тэр үед дэлгүүр шинэ ном буулгаж байсан бөгөөд би ч огт унших дургүй бас дээр нь сургуульд сурах дургүй этгээд байлаа. Гэвч би тэр үед тэрхүү номыг хараад маш ихээр сонирхож байсан юм. Би ч хүмүүсийн хөлөн завсраар шургалсаар ном худалдагчтай нүүр нүүрээрээ тулсан. Тавиур дээр “Бхагавад гитаг” тавьсан байв. Гэтэл хэн нэг нь: “Хөөе жаалхүү, чи тэр том номыг уншихад арай эрт байнаа” гэж байна. Тун хурднаар түүнийг нээж хараад би хагас хүн- хагас баавгай, хагас мод- хагас хүн, хагас хүн- хагас барын зургийг олж харсан юм. Энэ зураг миний: “Үхлийн дараа бид гахай эсвэл нохой ч болж төрж болно” гэж боддог байсан бодол мэдрэмжийг маань бататгаж өгсөн билээ. Амьдрал өрнөдгөөрөө өрнөсөөр би бүр хар тамхичин боллоо. Тэгээд их л сэтгэл ханамжтайгаар өөрийн нүгэл хилэнц, дахин төрөлтийн талаар болон магадгүй гахайны биед төрж магадгүй тухайгаа бодох болов. Нэгэн удаа би маш хүндээр өвдөв. Өвчинд маань нохойн мах сайн байдаг гэж хүнээс сонсоод энэ “байг” “тоншихоор” ухасхийв. Өөрийн гараар хэд хэдэн нохойг цааш нь харуулж, тэдний махаар өөрийгөө эмчилж эхэллээ. Нэгэн удаа ээлжит золиосны нохойгоо(залуухан гөлгөн нохой) хөнөөсний дараа ноход
Scroll to Top