Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

Шавь: Нэг удаа та Лондонд хэлэхдээ, “Цэцгийг хэн нэг нь зурсан гэдгийг хүмүүс мэддэггүй. Кришна түүнийг оюун ухааны тусламжтайгаар зурсан юм” хэмээж байсан.

Шрила Прабхупада: Тиймээ. Ихэнхи хүмүүс, цэцэг нь зураачийн тусламж оролцоогүйгээр өөрөө өөрөө л гоё сайхан болчихсон юм шиг санаж байдаг. Энэ бол тэнэглэл. “Түүнийг байгаль бүтээсэн”. Хэний байгаль ? Бүх зүйл Кришнагийн мөн чанарын механизмын тусламжтайгаар үйлдэгддэг. Парасйа шактир вивидхаива шруйате: Дээд Эзэн бүх ертөнц дахины эмх цэгцтэй байдлыг Өөрийн тоо томшгүй, ойлгогдошгүй эрчмүүдийн тусламжтайгаар тогтоон бий болгож байдаг. Ямар ч байлаа гэсэн энэхүү жам ёсны амьдралын хэв маягийг, ил байгаль дахь амьдралын хэв маягийг хайрлаж сур. Өөрийн гэсэн үр тариаг бий болго, сүүг бий болго. Цаг хугацаагаа хэмнэ.

Харе Кришна мантраг давтан унш, Дээд Эзний ариун нэрийг магтан алдаршуул. Тэгээд амьдралынхаа төгсгөлд мөнхөд оршин амьдрахаар сүнслэг ертөнцийг зорь. Энгийн амьдрал, эгэлгүй сэтгэлгээ. Энэ бол жинхэнэ үлгэр жишээ амьдрал юм.

Орчин үеийн зохиомол “эн тэргүүний шаардлагатай зүйлсүүд нь” тав тухтай байдал гэгч зүйлийг нэмэгдүүлж байдаг. Гэвч үүний зэрэгцээ та амьдралын жинхэнэ зорилгоо мартдаг. Тиймээс таны техникийн дэвшил гэж нэрлэгдэх зүйлс нь амиа хорлож буйтай эн тэнцүү. Бид энэхүү өөрийгөө хөнөөх улс төрд төгсгөл тавихыг хүсч буй. Орчин үеийн хүмүүс энэхүү хөгжил дэвшил гэж нэрлэгдэх зүйлд туйлын дуртай. Ийм ч учраас таван зуун жилийн өмнө Чайтанья Эзэн залран ирж, хүмүүст маш энгийн авралын жорыг өгсөн. Зүгээр Харе Кришна дуул хэмээх. Та тэр ч байтугай үйлдвэр дээр ажиллангаа үүнийг дуулж болно. Та суурь машин дээрээ ажиллангаа “Харе Кришна, Харе Кришна” хэмээн дуулж болно. Та өөрийн амьдралаа Бурханд зориулж болно. Үүнд муу нь юу байна?

Шавь: Нийгмийн удирдагч нар хүмүүс Бураныг нэрийг давтан уншаад ирэхээрээ аажмаар энэхүү түгшүүр дүүрэн, технологийн амьдралыг сонирхох хандлага нь алдагддаг болохыг мэддэг юм шиг байдаг.

Шрила Прабхупада: Энэ нь жам ёсны зүйл.

Шавь: Тэд, таныг тэдний сүйрлийн үрийг тарьж байгааг мэдэж буй.

Шрила Прабхупада: Ямар “сүйрэл” ? Энэ бол сүйрэл биш үүсгэн бий болгох үйл: Бурханы бишрэлтэн бол, тэгээд мөнх амьдар хэмээсэн. Энэ зөв зам мөр. Түүнийг дагах аваас та мөнх амьдрах болно. Хэрэв та бидний аргыг ашиглах аваас тйактва дехам пунар жанма наити буюу одоогийн энэ бие орхисны дараагаар дахин материаллаг биеийг авахгүй. Та өөрийн сүнслэг биеэ сэрээх бөгөөд тийн сүнслэг ертөнц тийш буцаж чадна. Харин тийм бурханлаг ухамсар үгүй байх аваас татха дехантара праптих, энэ материаллаг биеэ орхиод дахиад өөр нэгэн материаллаг биеийг авна. Энэ хоёр амьдралын хэв маягийг харьцуулаад үз. Аль нь дээр байна? …Хэрэв та дахин материаллаг бие авах аваас түүнтэй хамт ирдэг зовлонгууд амсах хэрэгтэй болмуй: төрөлт, өтлөлт, өвдөлт, үхэл. Материаллаг бие гэдэг нь зовлон гэсэн утгатай. Ийм учраас энэ биеэ орхиод дахин хэзээ ч зовлон амсахгүй болох аваас энэ нь оюун ухааны шинж юм.

 

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Шавь: Нэг удаа та Лондонд хэлэхдээ, “Цэцгийг хэн нэг нь зурсан гэдгийг хүмүүс мэддэггүй. Кришна түүнийг оюун ухааны тусламжтайгаар зурсан юм” хэмээж байсан. Шрила Прабхупада: Тиймээ. Ихэнхи хүмүүс, цэцэг нь зураачийн тусламж оролцоогүйгээр өөрөө өөрөө л гоё сайхан болчихсон юм шиг санаж байдаг. Энэ бол тэнэглэл. “Түүнийг байгаль бүтээсэн”. Хэний байгаль ? Бүх зүйл Кришнагийн мөн чанарын механизмын тусламжтайгаар үйлдэгддэг. Парасйа шактир вивидхаива шруйате: Дээд Эзэн бүх ертөнц дахины эмх цэгцтэй байдлыг Өөрийн тоо томшгүй, ойлгогдошгүй эрчмүүдийн тусламжтайгаар тогтоон бий болгож байдаг. Ямар ч байлаа гэсэн энэхүү жам ёсны амьдралын хэв маягийг, ил байгаль дахь амьдралын хэв маягийг хайрлаж сур. Өөрийн гэсэн үр тариаг бий болго, сүүг бий болго. Цаг хугацаагаа хэмнэ. Харе Кришна мантраг давтан унш, Дээд Эзний ариун нэрийг магтан алдаршуул. Тэгээд амьдралынхаа төгсгөлд мөнхөд оршин амьдрахаар сүнслэг ертөнцийг зорь. Энгийн амьдрал, эгэлгүй сэтгэлгээ. Энэ бол жинхэнэ үлгэр жишээ амьдрал юм. Орчин үеийн зохиомол “эн тэргүүний шаардлагатай зүйлсүүд нь” тав тухтай байдал гэгч зүйлийг нэмэгдүүлж байдаг. Гэвч үүний зэрэгцээ та амьдралын жинхэнэ зорилгоо мартдаг. Тиймээс таны техникийн дэвшил гэж нэрлэгдэх зүйлс нь амиа хорлож буйтай эн тэнцүү. Бид энэхүү өөрийгөө хөнөөх улс төрд төгсгөл тавихыг хүсч буй. Орчин үеийн хүмүүс энэхүү хөгжил дэвшил гэж нэрлэгдэх зүйлд туйлын дуртай. Ийм ч учраас таван зуун жилийн өмнө Чайтанья Эзэн залран ирж, хүмүүст маш энгийн авралын жорыг өгсөн. Зүгээр Харе Кришна дуул хэмээх. Та тэр ч байтугай үйлдвэр дээр ажиллангаа үүнийг дуулж болно. Та суурь машин дээрээ ажиллангаа “Харе Кришна, Харе Кришна” хэмээн дуулж болно. Та өөрийн амьдралаа Бурханд зориулж болно. Үүнд муу нь юу байна? Шавь: Нийгмийн удирдагч нар хүмүүс Бураныг нэрийг давтан уншаад ирэхээрээ аажмаар энэхүү түгшүүр дүүрэн, технологийн амьдралыг сонирхох хандлага нь алдагддаг болохыг мэддэг юм шиг байдаг. Шрила Прабхупада: Энэ нь жам ёсны зүйл. Шавь: Тэд, таныг тэдний сүйрлийн үрийг тарьж байгааг мэдэж буй. Шрила Прабхупада: Ямар “сүйрэл” ? Энэ бол сүйрэл биш үүсгэн бий болгох үйл: Бурханы бишрэлтэн бол, тэгээд мөнх амьдар хэмээсэн. Энэ зөв зам мөр. Түүнийг дагах аваас та мөнх амьдрах болно. Хэрэв та бидний аргыг ашиглах аваас тйактва дехам пунар жанма наити буюу одоогийн энэ бие орхисны дараагаар дахин материаллаг биеийг авахгүй. Та өөрийн сүнслэг биеэ сэрээх бөгөөд тийн сүнслэг ертөнц тийш буцаж чадна. Харин тийм бурханлаг ухамсар үгүй байх аваас татха дехантара праптих, энэ материаллаг биеэ орхиод дахиад өөр нэгэн материаллаг биеийг авна. Энэ хоёр амьдралын хэв маягийг харьцуулаад үз. Аль нь дээр байна? …Хэрэв та дахин материаллаг бие авах аваас түүнтэй хамт ирдэг зовлонгууд амсах хэрэгтэй болмуй: төрөлт, өтлөлт, өвдөлт, үхэл. Материаллаг бие гэдэг нь зовлон гэсэн утгатай. Ийм учраас энэ биеэ орхиод дахин хэзээ ч зовлон амсахгүй болох аваас энэ нь оюун ухааны шинж юм.   Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top