Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62
1973 оны дөрөвдүгээр сарын 29.

Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг

Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна.

Илжигнүүдийн хөгжил дэвшил

Шрила Прабхупада: Энэ материаллаг ертөнцөд бүгд зовж зүдэрдэг ба шинжлэх ухааны дэвшил гэдэг нь эрдэмтэд шинэ зовлонгуудын нөхцлийг бий болгодог гэсэн үг. Ингээд л болоо. Тэд юуг ч сайжруулдаггүй. Бхактивинода Тхакур үүнийг батлан: моха жанамийа, анитйа самсаре, живаке карайе гадха– “Шинжлэх ухааны ахиц гэж нэрлэгдэх зүйлийн туслалцаатайгаар эрдэмтэн нь илжиг болмуй” гэжээ. Түүнээс гадна тэрээр аажмаар улам улам төгс төгөлдөр илжиг болдог. Жишээ нь, илжиг мэт хөлсөө урсган ажилласаар хүн тэнгэр баганадсан байшин барина.

Тэрээр үүнд бүхий л амьдралаа зориулах боловч тэрээр үхэх ёстой болно. Тэр үлдэж чадахгүй; түүнийг өндөр байшингаас нь аваад шидчихнэ. Учир нь материаллаг амьдрал нь цаг зуурхны. Эрдэмтэд байнга л ямар нэг зүйлийг судлаж байдаг. Гэвч та, тэдний юу хийж байгаа тухай асуувал тэд: “Өө, би үүнийг ирээдүйн төлөө, дараагийн үе удмынхаа төлөө хийж байна” гэж хариулдаг. Гэвч би: “Харин та өөрөө яах вэ? Таны өндөр байшин хаачих вэ? Хэрэв дараагийн төрөлдөө та мод болчихвол дараагийн үе удамдаа та юу хийж өгөхсөн бэ?” гэж асууна. Харин тэр илжиг. Тэрээр өөрийн тэнгэр баганадсан байшингийн өмнө арван мянган жил зогсох болно гэдгээ мэддэггүй. Тэгэхээр тэр дараагийн үе удмынхаа төлөө юу хийж чадах вэ? Хэрэв бензин байхгүй бол тэр юу хийх вэ? Хэрэв тэр муур, нохой эсвэл мод болоод төрчихвөл тэр дараагийнхаа үе удамд юугаар туслаж чадах вэ?

Эрдэмтэд ер нь бүх хүмүүс дахин дахин давтагдах үхэх, төрөхийн тойргоос ангижрахаар тэмүүлэх ёстой. Гэвч үүний оронд хүмүүс үхэх, төрөхийн тойрогт улам улам орооцолдон байна. Бхаве смин клишйамананам авидйа-кама-кармабхих. Энэ бол Шримад-Бхагаватам/1.8.35/-аас авсан ишлэл. Энд нэг мөрөнд л бүх материаллаг оршнолыг тайлбарласан байна. Энэ бол жинхэнэ утга зохиол. Нэг мөр нь л мянган жилийн судалгааны ажлаас үнэтэй. Тэрээр, амьд бодгаль нь хаанаас бий болдог, энэ ертөнцөд хэрхэн төрдөг, хаашаа явж оддог, юу хийх ёстой гэх мэт болон өөр бусад олон чухал мэдээллийг өгдөг. Бхаве смин клишйамананам гэсэн үг нь оршихуйн төлөөх тэмцэлд хамаардаг. Яагаад энэ тэмцэл өрнөнө вэ? Түүний шалтгаан нь авидйа буюу мунхагт оршино. Мунхгийн мөн чанар нь юу вэ? Кама-кармабхих буюу бид зөвхөн өөрийн мэдрэхүйгээ хангахын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг зааж байгаа ба өөрөөр хэлбэл материаллаг мэдрэхүйгээ хангахад орооцолдсонд бидний мунхгийн шалтгаан оршино.

Шавь: Орчин үеийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ нь  зөвхөн биеийнхээ хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдэг нь үнэн. Эрдэмтэд эцсийн дүндээ мэдрэхүйгээ хангахын төлөө хөдөлмөрлөдөг гэж үү?

Шрила Прабхупада: Тиймээ.

 

Үгийн наадгай ба дэлхийн хямрал

 

Шрила Прабхупада: Ведэд: йасмин вигьяте сарвам эвам вигьятам бхавати- “Туйлын Үнэнийг мэдэх хүнд бусад бүх зүйл нээгдмүй” хэмээн өгүүлсэн байдаг. Би шинжлэх ухааны зэрэг дэвгүй ч би эрдэмтдийн өөдөөс уриа дуудлага шидэж чадна. Яагаад? Яагаад гэвэл би Кришнаг, Туйлын Үнэнийг мэддэг. Йасмин стхито на духкхена гурунапи вичалйате –“Кришнагийн ухамсарт батажсан хүнийг асар том зовлон шаналал ч тэнцвэрт байдлыг нь алдагдуулж чадахгүй”/Б.-гита.6.22/. “Шримад-Бхагаватамд”: авичйуто ‘ртахах кавибхир нирупито йад уттамашлока-гунануварнанам– “Кришнагийн ухамсар нь амьдралын төгс төгөлдөр юм хэмээх дүгнэлтэнд аугаа сүнснүүд хүрдэг” хэмээн баталжээ. Ийм мэдлэг л шаардлагатай. Харин бид ямар нэг судалгаа хийгээд, өөрийн онолоо дэвшүүлэхэд биш. Арван таван жилийн дараагаар: “Үгүй, үгүй. Бүх зүйл өөрөөр эргэчихлээ” гэж хэлнэ. Энэ бол шинжлэх ухаан биш. Энэ бол хүүхдийн тоглоом.

Д-р Сингх: Тиймээ. Чухамхүү тэгж л тэд өөрсдийн судалгааны туслалцаатайгаар нээлт хийдэг.

Шрила Прабхупада: Тийм судалгааны үнэ цэнэ ямар вэ? Энэ бол бусдаас мөнгө татах шинжлэх ухааны арга. Ингээд л болоо. Өөрөөр хэлбэл мэхлэлт. Эрдэмтэд плутон, фотон, устөрөгч, хүчилтөрөгч гэх мэт үгсээр л тоглодог. Гэвч энэ нь хүмүүст юу өгөх вэ? Ийм үгийг хүмүүс сонсоод тэд юу хэлж чадах вэ? Эхлээд нэг эрдэмтэн ямар нэг үзэгдлийг тодорхой түвшин хүртэл нь тайлбарлана. Дараа нь өөр нэг мэхлэгч хүрч ирээд бүхнийг цоо шинээр тайлбарлах ба үүнийгээ өөр  байдлаар, өөр үгээр тайлбарлана. Гэвч тэдний тайлбарлах гээд оролдоод байгаа тэр үзэгдэл өөрчлөгдөхгүй. Тэгэхээр тэдний хөгжил дэвшил юунд оршино вэ? Тэд боть боть л ном бичээд байна. Одоо бензиний асуудал үүсч байна. Түүнийг эрдэмтэд л бий болгосон. Хэрэв бензиний нөөц дуусвал энэ эрдэмтэн-луйварчид юу хийх бол? Тэд үүний өмнө хүчин мөхөсдөнө.

 

 

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 

1973 оны дөрөвдүгээр сарын 29. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна. Илжигнүүдийн хөгжил дэвшил Шрила Прабхупада: Энэ материаллаг ертөнцөд бүгд зовж зүдэрдэг ба шинжлэх ухааны дэвшил гэдэг нь эрдэмтэд шинэ зовлонгуудын нөхцлийг бий болгодог гэсэн үг. Ингээд л болоо. Тэд юуг ч сайжруулдаггүй. Бхактивинода Тхакур үүнийг батлан: моха жанамийа, анитйа самсаре, живаке карайе гадха– “Шинжлэх ухааны ахиц гэж нэрлэгдэх зүйлийн туслалцаатайгаар эрдэмтэн нь илжиг болмуй” гэжээ. Түүнээс гадна тэрээр аажмаар улам улам төгс төгөлдөр илжиг болдог. Жишээ нь, илжиг мэт хөлсөө урсган ажилласаар хүн тэнгэр баганадсан байшин барина. Тэрээр үүнд бүхий л амьдралаа зориулах боловч тэрээр үхэх ёстой болно. Тэр үлдэж чадахгүй; түүнийг өндөр байшингаас нь аваад шидчихнэ. Учир нь материаллаг амьдрал нь цаг зуурхны. Эрдэмтэд байнга л ямар нэг зүйлийг судлаж байдаг. Гэвч та, тэдний юу хийж байгаа тухай асуувал тэд: “Өө, би үүнийг ирээдүйн төлөө, дараагийн үе удмынхаа төлөө хийж байна” гэж хариулдаг. Гэвч би: “Харин та өөрөө яах вэ? Таны өндөр байшин хаачих вэ? Хэрэв дараагийн төрөлдөө та мод болчихвол дараагийн үе удамдаа та юу хийж өгөхсөн бэ?” гэж асууна. Харин тэр илжиг. Тэрээр өөрийн тэнгэр баганадсан байшингийн өмнө арван мянган жил зогсох болно гэдгээ мэддэггүй. Тэгэхээр тэр дараагийн үе удмынхаа төлөө юу хийж чадах вэ? Хэрэв бензин байхгүй бол тэр юу хийх вэ? Хэрэв тэр муур, нохой эсвэл мод болоод төрчихвөл тэр дараагийнхаа үе удамд юугаар туслаж чадах вэ? Эрдэмтэд ер нь бүх хүмүүс дахин дахин давтагдах үхэх, төрөхийн тойргоос ангижрахаар тэмүүлэх ёстой. Гэвч үүний оронд хүмүүс үхэх, төрөхийн тойрогт улам улам орооцолдон байна. Бхаве ‘смин клишйамананам авидйа-кама-кармабхих. Энэ бол Шримад-Бхагаватам/1.8.35/-аас авсан ишлэл. Энд нэг мөрөнд л бүх материаллаг оршнолыг тайлбарласан байна. Энэ бол жинхэнэ утга зохиол. Нэг мөр нь л мянган жилийн судалгааны ажлаас үнэтэй. Тэрээр, амьд бодгаль нь хаанаас бий болдог, энэ ертөнцөд хэрхэн төрдөг, хаашаа явж оддог, юу хийх ёстой гэх мэт болон өөр бусад олон чухал мэдээллийг өгдөг. Бхаве ‘смин клишйамананам гэсэн үг нь оршихуйн төлөөх тэмцэлд хамаардаг. Яагаад энэ тэмцэл өрнөнө вэ? Түүний шалтгаан нь авидйа буюу мунхагт оршино. Мунхгийн мөн чанар нь юу вэ? Кама-кармабхих буюу бид зөвхөн өөрийн мэдрэхүйгээ хангахын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг зааж байгаа ба өөрөөр хэлбэл материаллаг мэдрэхүйгээ хангахад орооцолдсонд бидний мунхгийн шалтгаан оршино. Шавь: Орчин үеийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ нь  зөвхөн биеийнхээ хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдэг нь үнэн. Эрдэмтэд эцсийн дүндээ мэдрэхүйгээ хангахын төлөө хөдөлмөрлөдөг гэж үү? Шрила Прабхупада: Тиймээ.   Үгийн наадгай ба дэлхийн хямрал   Шрила Прабхупада: Ведэд: йасмин вигьяте сарвам эвам вигьятам бхавати- “Туйлын Үнэнийг мэдэх хүнд бусад бүх зүйл нээгдмүй” хэмээн өгүүлсэн байдаг. Би шинжлэх ухааны зэрэг дэвгүй ч би эрдэмтдийн өөдөөс уриа дуудлага шидэж чадна. Яагаад? Яагаад гэвэл би Кришнаг, Туйлын Үнэнийг мэддэг. Йасмин стхито на духкхена гурунапи вичалйате –“Кришнагийн ухамсарт батажсан хүнийг асар том зовлон шаналал ч тэнцвэрт байдлыг нь алдагдуулж чадахгүй”/Б.-гита.6.22/. “Шримад-Бхагаватамд”: авичйуто ‘ртахах кавибхир нирупито йад уттамашлока-гунануварнанам– “Кришнагийн ухамсар нь амьдралын төгс төгөлдөр юм хэмээх дүгнэлтэнд аугаа сүнснүүд хүрдэг” хэмээн баталжээ. Ийм мэдлэг л шаардлагатай. Харин бид ямар нэг судалгаа хийгээд, өөрийн онолоо дэвшүүлэхэд биш. Арван таван жилийн дараагаар: “Үгүй, үгүй. Бүх зүйл өөрөөр эргэчихлээ” гэж хэлнэ. Энэ бол шинжлэх ухаан биш. Энэ
Scroll to Top