Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 6 4 8 6
Users Today : 41
Users Yesterday : 30
Total Users : 16486
Views Today : 51
Views Yesterday : 47

Нэг зүйлийг чи бүх чин бишрэлтнүүдэд дамжуулж мэдээлэх ёстой: майя цэвэр чин бишрэлтэнд халдаж чаддаггүй. Чамд хэн нэг чин бишрэлтэн аюулд учирсан юм шиг харагдаж болно. Гэвч энэ бол майагийн ажил биш харин Дээд Бурханы ажил юм.

Тэрээр Өөрийн хувийн дотоод эрчмээр дамжуулан үйлдэл хийж буй. Пандавуудад тохиолдсон элдэв янзын таагүй зүйлүүд, Рамачандра Эзний ойд цөлөгдсөн явдал, Түүний эхнэрийг Равана мангас хулгайлсан явдал, Эзэн Кришна анчны суманд өртөж нас нөгчсөн явдал, Харидас Тхакурыг 22 зах зээлийн газар дээр жанчсан явдал, Есүс Христийг цовдлосон явдал гээд энэ бүхэн Дээд Эзний хувийн үйл хэрэг юм. Бид болж өрнөж буй үйл явдлын бүхий л ээдрээтэй нарийн ширийнийг дандаа ойлгоод байж чадахгүй. Заримдаа бурхангүй үзэлтнүүдийг төөрөгдөлд оруулахын тулд тиймэрхүү жүжгүүд тоглогддог. Ийм учраас иштагоштхи дээр чи тухайн сэдвүүдийг Бхагавад-гита болон Шримад-Бхагаватам дээр үндэслэн хэлэлцэх хэрэгтэй. Бид болж өрнөж буй бүх зүйлийг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн өнцгөөс ойлгох гэж оролдохыг хичээх ёстой. Бхагавад-гитад, Дээд Эзэнд үйлчлэн зүтгэхүйд бүрэн автсан хэн ч бурханлаг байр сууринд оршдог хэмээсэн. Түүний биед майя үйлчилдэггүй. Дээд Эзэн болон Түүний цэвэр чин бишрэлтнүүдэд майя үл хүрэхүйц. Тэр ч байтугай майя тэдэнд нөлөөлөөд байгаа юм шиг харагдавч үнэн хэрэгтээ тэдэнд йогамайя буюу Бурханы дотоод эрчим үйлчилж байдаг гэдгийг бид ойлгож байх ёстой.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадагийн Сатсварупад бичсэн захидлаас. 1968.04.03

Бэлтгэсэн: Балабхадра дас

Нэг зүйлийг чи бүх чин бишрэлтнүүдэд дамжуулж мэдээлэх ёстой: майя цэвэр чин бишрэлтэнд халдаж чаддаггүй. Чамд хэн нэг чин бишрэлтэн аюулд учирсан юм шиг харагдаж болно. Гэвч энэ бол майагийн ажил биш харин Дээд Бурханы ажил юм. Тэрээр Өөрийн хувийн дотоод эрчмээр дамжуулан үйлдэл хийж буй. Пандавуудад тохиолдсон элдэв янзын таагүй зүйлүүд, Рамачандра Эзний ойд цөлөгдсөн явдал, Түүний эхнэрийг Равана мангас хулгайлсан явдал, Эзэн Кришна анчны суманд өртөж нас нөгчсөн явдал, Харидас Тхакурыг 22 зах зээлийн газар дээр жанчсан явдал, Есүс Христийг цовдлосон явдал гээд энэ бүхэн Дээд Эзний хувийн үйл хэрэг юм. Бид болж өрнөж буй үйл явдлын бүхий л ээдрээтэй нарийн ширийнийг дандаа ойлгоод байж чадахгүй. Заримдаа бурхангүй үзэлтнүүдийг төөрөгдөлд оруулахын тулд тиймэрхүү жүжгүүд тоглогддог. Ийм учраас иштагоштхи дээр чи тухайн сэдвүүдийг Бхагавад-гита болон Шримад-Бхагаватам дээр үндэслэн хэлэлцэх хэрэгтэй. Бид болж өрнөж буй бүх зүйлийг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн өнцгөөс ойлгох гэж оролдохыг хичээх ёстой. Бхагавад-гитад, Дээд Эзэнд үйлчлэн зүтгэхүйд бүрэн автсан хэн ч бурханлаг байр сууринд оршдог хэмээсэн. Түүний биед майя үйлчилдэггүй. Дээд Эзэн болон Түүний цэвэр чин бишрэлтнүүдэд майя үл хүрэхүйц. Тэр ч байтугай майя тэдэнд нөлөөлөөд байгаа юм шиг харагдавч үнэн хэрэгтээ тэдэнд йогамайя буюу Бурханы дотоод эрчим үйлчилж байдаг гэдгийг бид ойлгож байх ёстой. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадагийн Сатсварупад бичсэн захидлаас. 1968.04.03 Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top