Арван хоёр сарын 9нд би ердийнхөөрөө л ном түгээж явлаа. Тэгээд хажуугаар өнгөрсөн нэг эрэгтэйд ном авахыг санал болгов. Тэрээр номуудыг итгэлгүйхэн гар дээрээ авснаа юун тухай номууд болох надаас асуув. Би ч түүнд энэ номууд бол Бурханы тухай болон Түүнд үйлчлэхүйн чухлын талаар номууд болох тухай хариуллаа.
-Шал дэмий зүйл. Бурхан хамгийн чухал нь гэж та бодож байна уу?! – гэж тэр эрэгтэй өдсөн янзтай дуугарав.
-Тэгэлгүй яахав. Гэхдээ та арай өөрөөр бодож байна уу ?
-Хамгийн чухал чинь би, бас миний мэргэжлийн хүмүүс.
-Та хэн бэ? Эрдэмтэн үү эсвэл сайд ч юм уу… Гэхдээ тэдэнтэй нэг их адилгүй …
-Би сантехникч хүн! – гэж тэрээр сүрлэгээр мэдэгдээд, – Сантехникчид бол хамгийн чухал хүмүүс… Бидэнгүй бол энэ дэлхий ертөнц чинь нурна! Харин тэр Бурхан чинь юу вэ? Тэр байсан, байгаагүй юу өөрчлөгдөх юм? Бүгд бидэнд мөргөж сөгдөж байх ёстой! – гэв.
Хариулах гэж яарсан ч би чухам юу хэлэхээ мэдэхгүй түгдрэв. Гэнэт нэг эмэгтэй биднийг чиглэн ирснээ, номуудаа үзүүлэхийг хүслээ. Миний ойлгож ядсан харцыг анзаарсан тэр эмэгтэй:
-Би зүгээр л Бурхан зүгт буцахыг хүсэж байна. Харин согтуу сантехникчид удирдаж байдаг энэ ертөнцөд үлдмээргүй байна, – гэж хэлсэн билээ.
(Чайтанйа Чандра Чаран дурсамжаас)
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас