Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 24
Views Yesterday : 62

Дэлхийн нэртэй баян хүн Билл Гейтсийн төөргийг ведийн зурхайн үүднээс товчхон тайлбарлах нь: 

Энэ бол дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтсийн төөргийн карт юм. Чухамхүү түүний картан дээр эд баялаг, хөрөнгө чинээг илтгэсэн цөөнгүй дхана-йог буюу гаригсын хосмог байх нь дамжиггүй.

Ургах орд буюу нэг дэхь гэр нь компьютерийн технологитой холбоотой Ихрийн орд байна. Нэг дэхь гэрийн эзэн Буд гариг нь 4 дэхь гэрт, өөрийн орд болох Охины ордод оршиж байна. Энэ нь шороон махбодитой орд тул материаллаг хөгжил дэвшлийг илтгэдэг. Энд мөн өндөр ашиг орлогыг илэрхийлэгч 11 дахь гэрийн удирдагч Ангараг оршиж байна. Санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой 2 дахь гэрийн удирдагч Сар нь алдар хүндийн гэр болох 10 дахь гэрт оршихын хамт эд баялагийг баттай нотлох Ангараг болон Буд гаригийн аспектыг өөртөө авчээ. 5 дахь гэр буюу арилжаа, наймааны гэрт 9 дэхь гэрийн удирдагч хүчтэй Санчир гариг мөн өөрийн орддоо оршин буй Сугар гариг зэргийн нөлөөллөөр Нарны унах ордод оршсоны сөрөг нөлөөлөл саармагжиж байна. Энэ бүгд арилжаа, наймаа, биржийн үйл ажиллагаанаас өндөр ашиг орлого олохыг зааж байна. Эд баялаг хурааж хуримтлуулахад нэн тааламжтай, хүчтэй 5 дахь гэр нь ажил бизнес маш сайн байхыг илтгэж байна.

Дэлхийн нэртэй баян хүн Билл Гейтсийн төөргийг ведийн зурхайн үүднээс товчхон тайлбарлах нь:  Энэ бол дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтсийн төөргийн карт юм. Чухамхүү түүний картан дээр эд баялаг, хөрөнгө чинээг илтгэсэн цөөнгүй дхана-йог буюу гаригсын хосмог байх нь дамжиггүй. Ургах орд буюу нэг дэхь гэр нь компьютерийн технологитой холбоотой Ихрийн орд байна. Нэг дэхь гэрийн эзэн Буд гариг нь 4 дэхь гэрт, өөрийн орд болох Охины ордод оршиж байна. Энэ нь шороон махбодитой орд тул материаллаг хөгжил дэвшлийг илтгэдэг. Энд мөн өндөр ашиг орлогыг илэрхийлэгч 11 дахь гэрийн удирдагч Ангараг оршиж байна. Санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой 2 дахь гэрийн удирдагч Сар нь алдар хүндийн гэр болох 10 дахь гэрт оршихын хамт эд баялагийг баттай нотлох Ангараг болон Буд гаригийн аспектыг өөртөө авчээ. 5 дахь гэр буюу арилжаа, наймааны гэрт 9 дэхь гэрийн удирдагч хүчтэй Санчир гариг мөн өөрийн орддоо оршин буй Сугар гариг зэргийн нөлөөллөөр Нарны унах ордод оршсоны сөрөг нөлөөлөл саармагжиж байна. Энэ бүгд арилжаа, наймаа, биржийн үйл ажиллагаанаас өндөр ашиг орлого олохыг зааж байна. Эд баялаг хурааж хуримтлуулахад нэн тааламжтай, хүчтэй 5 дахь гэр нь ажил бизнес маш сайн байхыг илтгэж байна.
Scroll to Top