Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 3 0 8
Users Today : 23
Users Yesterday : 19
Total Users : 22308
Views Today : 35
Views Yesterday : 38

Нэг удаа миний сургалтан дээр нилээд эрч хүчтэй байрын гуч орчим насны эмэгтэй ирсэн юм. Түүний хувийн амьдрал нэг л болж өгөхгүй байгаа хэмээж байлаа. Сургалтанд сууж байсан эрчүүдээс би, “Тэр эмэгтэй үзэсгэлэнтэй байна уу?” гэж асуувал бүгд л “Тиймээ, маш их” хэмээн хариулсан юм.

Тэр эмэгтэй маш авьяаслаг, маш ухаалаг нэгэн байсан ба өөрийн бичсэн гайхалтай шүлгүүдийг уншиж байлаа… Гэвч эрчүүдийн тал дээр нэг л болж өгдөггүй ажээ. Хэн ч түүнтэй удаан амьдарч чаддаггүй аж. Гэхдээ яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэрээр дотооддоо маш хүчтэй бардамналтай нэгэн байлаа. Түүний уншсан шүлгүүд дотор тэр ч байтугай, “Араас минь дага, хайр минь …” гэсэн мөр ч байсан билээ. Гэтэл эрчүүдийн хувьд эмэгтэй нь түүний араас дагаж байхыг мэдрэх нь нэн чухал байдаг.

Эмэгтэйчүүдийн мэргэн цэцний байдал нь, тэрээр өөрийгөө гол хүн шүү гэдгийг маш зөөлнөөр харуулахад оршдог. Эрчүүд эрчим энергийнхээ хувьд хүчирхэг эмэгтэйчүүдийг тэвчээд байж чаддаггүй. Энэ нь тэдний мөн чанар. Олон олон гоо үзэсгэлэнтэй, авьяаслаг эмэгтэйчүүд байдаг ч тэдэнд бардам зан эсвэл хатуу ширүүн авир нь саад болж байдаг. Мөн хувийн амьдралын бүтэлгүйтлийн нэг шалтгаан нь эцэгтээ хүндэтгэлтэй бус хандах, анхны хайраа үл уучилж өршөөх эсвэл анхны эр нөхрөө үл уучилж өршөөх гэх мэт шалтгаануудаас болж байдаг.

Уян хатан эмэгтэй нь хайрын орон зайг бүтээн бий болгож чаддаг ба тэгснээр тэрээр ганцаараа байгаад байдаггүй.

Гал голомт: Эмэгтэй хүний гадаад дур татам байдал тийм чухал биш гэж үү?

Мэдээж чухал. Яагаад гэвэл эмэгтэй хүний гадаад гоо үзэсгэлэн түүний урьдны сайн кармын үзүүлэлт мөн. Гэвч гоо сайхны тухай ярьж байгаа үед би нүүрний зөв төрх ба биеийн зөвийн харьцаанаас гадна энергийн төлөв буюу нүүрний эрүүл өнгө, нүдний харцны гялбаа, эерэг энерги эрчмийн тухай ярьж буй билээ.

Нүүрэн дээр нь түрэмгий, атаархуу шинж нуугдсан гоо үзэсгэлэнтэй эмэгтэйг та төсөөлж чадах уу? Тэр эмэгтэйг дур булаам гэж хэлж болох уу? Нөгөө талаас хайр, амар амгалан дүүрэн, өөрийгөө ямар л байгаа яг тэр байдлаар нь хүлээн авч чаддаг, өгч чаддаг, хошин шогийн мэдрэмжтэй эмэгтэйг төсөөл дөө. Тийм эмэгтэй өөртөө сайн эр нөхөр олж чадахгүй байх боломжтой гэж үү?

Эмэгтэйчүүдэд жинхэнэдээ сайхан харагдахын тулд гурван зүйл л шаардлагатай: зөв нойр, зөв хооллолт, эвтэй найртай хувийн амьдрал. Эрчүүд өглөө эртлэн босоод, ажилдаа яаран оддог байж болох ч эмэгтэйчүүд хангалттай сайн унтаж амардаг байх нь чухал. Нойрны хэмжээ хүн бүрд харилцан адилгүй. Заримд нь илүү их амрах хэрэгтэй байдаг бол заримд нь багахан. Гэвч зарчмын хувьд 9 цагаас илүү унтахгүй байхыг зөвлөдөг. Ингэх нь нарийн эрчмийг авч оддог. Их унтмаар бол өдөр нь багахан дугхийгээд авсан нь дээр байдаг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Гал голомт” сэтгүүлд өгсөн ярилцлагаас орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас 

Нэг удаа миний сургалтан дээр нилээд эрч хүчтэй байрын гуч орчим насны эмэгтэй ирсэн юм. Түүний хувийн амьдрал нэг л болж өгөхгүй байгаа хэмээж байлаа. Сургалтанд сууж байсан эрчүүдээс би, “Тэр эмэгтэй үзэсгэлэнтэй байна уу?” гэж асуувал бүгд л “Тиймээ, маш их” хэмээн хариулсан юм. Тэр эмэгтэй маш авьяаслаг, маш ухаалаг нэгэн байсан ба өөрийн бичсэн гайхалтай шүлгүүдийг уншиж байлаа… Гэвч эрчүүдийн тал дээр нэг л болж өгдөггүй ажээ. Хэн ч түүнтэй удаан амьдарч чаддаггүй аж. Гэхдээ яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэрээр дотооддоо маш хүчтэй бардамналтай нэгэн байлаа. Түүний уншсан шүлгүүд дотор тэр ч байтугай, “Араас минь дага, хайр минь …” гэсэн мөр ч байсан билээ. Гэтэл эрчүүдийн хувьд эмэгтэй нь түүний араас дагаж байхыг мэдрэх нь нэн чухал байдаг. Эмэгтэйчүүдийн мэргэн цэцний байдал нь, тэрээр өөрийгөө гол хүн шүү гэдгийг маш зөөлнөөр харуулахад оршдог. Эрчүүд эрчим энергийнхээ хувьд хүчирхэг эмэгтэйчүүдийг тэвчээд байж чаддаггүй. Энэ нь тэдний мөн чанар. Олон олон гоо үзэсгэлэнтэй, авьяаслаг эмэгтэйчүүд байдаг ч тэдэнд бардам зан эсвэл хатуу ширүүн авир нь саад болж байдаг. Мөн хувийн амьдралын бүтэлгүйтлийн нэг шалтгаан нь эцэгтээ хүндэтгэлтэй бус хандах, анхны хайраа үл уучилж өршөөх эсвэл анхны эр нөхрөө үл уучилж өршөөх гэх мэт шалтгаануудаас болж байдаг. Уян хатан эмэгтэй нь хайрын орон зайг бүтээн бий болгож чаддаг ба тэгснээр тэрээр ганцаараа байгаад байдаггүй. Гал голомт: Эмэгтэй хүний гадаад дур татам байдал тийм чухал биш гэж үү? Мэдээж чухал. Яагаад гэвэл эмэгтэй хүний гадаад гоо үзэсгэлэн түүний урьдны сайн кармын үзүүлэлт мөн. Гэвч гоо сайхны тухай ярьж байгаа үед би нүүрний зөв төрх ба биеийн зөвийн харьцаанаас гадна энергийн төлөв буюу нүүрний эрүүл өнгө, нүдний харцны гялбаа, эерэг энерги эрчмийн тухай ярьж буй билээ. Нүүрэн дээр нь түрэмгий, атаархуу шинж нуугдсан гоо үзэсгэлэнтэй эмэгтэйг та төсөөлж чадах уу? Тэр эмэгтэйг дур булаам гэж хэлж болох уу? Нөгөө талаас хайр, амар амгалан дүүрэн, өөрийгөө ямар л байгаа яг тэр байдлаар нь хүлээн авч чаддаг, өгч чаддаг, хошин шогийн мэдрэмжтэй эмэгтэйг төсөөл дөө. Тийм эмэгтэй өөртөө сайн эр нөхөр олж чадахгүй байх боломжтой гэж үү? Эмэгтэйчүүдэд жинхэнэдээ сайхан харагдахын тулд гурван зүйл л шаардлагатай: зөв нойр, зөв хооллолт, эвтэй найртай хувийн амьдрал. Эрчүүд өглөө эртлэн босоод, ажилдаа яаран оддог байж болох ч эмэгтэйчүүд хангалттай сайн унтаж амардаг байх нь чухал. Нойрны хэмжээ хүн бүрд харилцан адилгүй. Заримд нь илүү их амрах хэрэгтэй байдаг бол заримд нь багахан. Гэвч зарчмын хувьд 9 цагаас илүү унтахгүй байхыг зөвлөдөг. Ингэх нь нарийн эрчмийг авч оддог. Их унтмаар бол өдөр нь багахан дугхийгээд авсан нь дээр байдаг. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Гал голомт” сэтгүүлд өгсөн ярилцлагаас орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас 
Scroll to Top