Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62
Хагас бурхадууд буюу дева нар нь сахиулсан тэнгэрүүд болон хүмүүсийн үйл ажиллагааг хянаж байдаг. Өмнө өгүүлсэнчлэн хагас бурхадууд нь удирдах хариуцлага үүрдэг.

Эртний соёл иргэншилд жишээ нь африкийн соёл нь үндсэндээ хагас бурхадуудад мөргөн залбирдаг. Гуравдахь ертөнцийн гэгдэх өнөөгийн соёл иргэншлийн хувьд мөн л хагас бурхадын иргэншил хөгжин цэцэглэж байна. Дээд дурдсанчлан, Бурханд Өөрийнхөө өмнөөс тодорхой үүрэг хариуцлагыг даалгадаг элч төлөөлөгч нар байдаг. Хагас бурхадууд нь заримдаа материйн ертөнцийн үйл хэрэгт хутгалдан оролцох байдал бий ба тэмцэл, зөрчлийг үүсгэдэг. Харин хүмүүс тэднийг аргадан тайтгаруулахын тулд тэдэнд мөргөдөг. Барууны эрдэмтэд заримдаа үүнийг ойлгодоггүй ба африкийн шашин соёлыг хагас теист шүтлэг хэмээн тооцдог. Чухам үнэндээ африкийн уламжлалд зөвхөн цор ганц Дээд Бурхан байх авч албан тушаалыг, үүрэг даалгаврыг, тэдний тоглох  дүр зэргийг  хагас бурхадуудад олгодог.

Манай орчлонд Бурхан Буддаг морилон залрахаас өмнө хагас бурхадууд байнгад газар дэлхийн хүмүүстэй харилцаа холбоотой байдаг байжээ. Тайлгач нар хагас бурхад буюу дева нарыг урин дуудсан онцгой зан үйлийг хийж гүйцэтгэдэг байв. Бурхан  Будда олон тооны ёслол зан үйлийг хаасан юм. Учир нь хүмүүс энэ зан үйлүүдийг гуйвуулан гажуудуулж, тэр зан үйлүүдийг зориулалт ёсоор нь ашиглахгүй байлаа. Будда шинэ эрин цагийг эхлүүлж, хүч үл хэрэглэх, ёс суртахуун, хэвт ёсны үүрэг хариуцлага дээр суурилсан амьдралын шинэ хэв маягийг нэвтрүүлсэн юм. Оршихуйн үндсэн мөн чанар нь амар тайван байдал болов. Будда хүмүүсийн тэнгэрүүдтэй харьцах хэтэрсэн харилцааг таслан зогсоосон ба трансцендентаас амар амгаланд хүрэх тэмүүллийг авч ирсэн байна. Хэдийгээр хагас бурхадууд нь бидний дунд урьдынхаараа илрэн заларсаар байгаа боловч бид тэдний оршин байгааг мэдрэх байдал улам улмаа багассаар байна.

Дева нар нь бидний өдөр тутмын амьдралд томоохон байр суурийг эзлэдэг. Дева нар буюу тэнгэрүүдийн тухай ухаан нь одон зурхайн ухаан юм. Дэлхий дээр хэн ч нар ба сарыг үүсгэн бий болгож чадахгүй эсвэл тэднийг өдөр бүр бий болгоод, устгаад байж чадахгүй. Хэн ч одоогийн бидний амьдарч байгаа эх дэлхийн маань оршин буй эрдэс бодисуудыг бий болгож чадахгүй. Энэ үйл ажиллагаанууд нь тэр чигтээ дева буюу хагас бурхадын хяналтанд байдаг. Өөр хэмжээст орших бидний эцэг, эх, ах эгч нартай холбоогүй байсан цаг үе байгаагүй. Дээд бодгалиудын хараа хяналтгүйгээр орон гэрээ ганцааранг нь орхиж байсан цаг үе байгаагүй. Сансрын судалгааны экспедицүүд иймэрхүү холбоо өнөөдөр ч болсоор байгааг мэдэгдсээр байгаа. Олон сансрын нисэгч нар аялан нисэх туршлагатай болсон зарим нь үүнийхээ ачаар дээд бодгалиудыг судлахаар чармайдаг байна. Зарим нэг сансрын нисэгч нар тэднийг үл таних бодгалиуд мөрдөн мөшгиж байсан ба энэ нь тэдний хувьд амьдралын утга учрыг ухамсарлан урагш алхах аварга том алхам болсон хэмээн мэдээлсэн байдаг. Ийм мэт тохиолдол ойрын ирээдүйд бүр ч олон учран тохиох болно.

 

Дээд түвшний тусламж хүлээн авах шаардлага

 

Материйн орчлон нь янз бүрийн шалтгаанаар өөрийн жинхэнэ орон гэрээсээ хаягдсан тийм бодгалиудад зориулагдсан. Бид энэ орчлонгуудад хоригдсон. Учир нь Бурханд атаархах нүгэл үйлдсэн учраас тэр. Амьдрал гэдэг бол ердөө хувьсал өөрчлөлтийн процесс юм. Материйн ертөнц дахь амьдрал нь сургуульд сурахтай адил: санаатайгаар эсвэл санамсаргүйгээр бид нэг ангиас нөгөө ангид дэвшин суралцдаг ба хамгийн сүүлийнх нь биднийг бурханлаг мөнхийн ертөнц рүү аваачина гэдэгт найдан шалгалт өгдөг. Хичээл болгонтой харгалзан бидний хэн нь ч бурханлаг хөгжлийг дамжин өнгөрөх ёстой. Бидэнд янз бүрийн мэдрэмж, туршлага, янз бүрийн амьдралын нөхцөл байдал олгогддог.

Бүхий л аугаа зөнч нар Иисусын хэлж байсан шиг тэр л зүйлийг хэлдэг: “Дэлхий ертөнцийг хийгээд дэлхий ертөнц дээр байгаа зүйлсийг хайрлаад хэрэггүй”(1Ин 2-15).

Яагаад Иисус, Мухаммед, Будда болон өөр бусад зөнч мэргэдүүд дээд ертөнцөд тийм их ач холбогдол өгөөд  энэ ертөнц ба түүн дээр оршин буй зүйлсийг муушаана вэ? Яагаад тэд бидэнд цаг ямагт ариусал ба дэвшин боловсрохыг хатуу сануулсаар байна вэ? Яагаад гэвэл тэд бурханлаг мөнхийн ертөнцийн элч нар ба хэрхэн энэ доод материйн бүрхүүлээс дээд бурханлаг хаант улсад нэвтрэн орохыг биднийг  харьцангуйгаар гэгээрүүлэн сэнхрүүлэхийн тулд залардаг.

Дээд Эзэн өршөөл адислалаар дүүрэн ба ийм ч учраас бидний анхдагч ухамсрыг сэргээхийн тулд байнгад өөрийнхөө элч төлөөлөгчдийг илгээдэг. Аугаа ачарья нар буюу номын багш нар дан ганц үг яриагаараа бус мөн өөрсдийн үйл хэргээр жишээгээр сурган номлодог. Зарим хүмүүс, мөн чөтгөрийн хүчүүд нэг шашин нь нөгөөгөө үгүйсгэхийн тулд тэдний сургаал номлолыг гажуудуулахыг оролдож байдаг. Гэвч бүхий л аугаа бурханлаг удирдагчид бидэнд өөрсдийн ойр дотныхныгоо яг өөр шигээ хайрлахыг захидаг хийгээд бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлахыг захидаг. Тэд түүнчлэн энэ ертөнц нь бидний жинхэнэ анхдагч жинхэнэ орон гэр биш гэдгийг мөн сургадаг.

Сахиусан тэнгэрүүд болон хагас бурхадууд хүн төрөлхтний сайн сайхны тулд үйл хэргээ хийдэг ч чухамхүү өнөө цагт манай дэлхий ертөнц дээр чөтгөрийн буюу демоны хүч нэн идэвхитэй байна. Буянлаг болон цэвэр ариун бус бодгалиудын хооронд тэмцэл тулаан өрнөсөөр байна. Айсуй он жилүүдэд Дэлхийг маань хүлээж байгаа олон өөрчлөлтүүд муу талын хүчний үйл ажиллагаатай холбогдож нөхцөлдсөн байна. Энэ хүч нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, түгшүүр сандралыг авч ирэх оролдлого хийх болно. Үүний үр дүнд биднийг олон тооны дайн дажин эгэл бүдүүлэг түвшинд ч, нарийн түвшинд ч хүлээж байна.

Муу талын хүчний хамгийн устган сүйтгэх зэвсгүүдийн нэг нь хүмүүсийн оюун ухааныг удирдан хянах явдал. 21-р зуунд алхан орсноор бид энэ хөнөөлт тактик  Дэлхийн хүн амын маань хувьд улам бүр хэрэглэгдэх болно гэдгийг харж байна. Гэвч сахиусан тэнгэрүүдийн хүч мөн л зүгээр үл сууна. Магадгүй та өөрөө, та ч хариуцлагыг нуруундаа үүрсэн, энэ гаригийн нийтлэг ухамсрыг илүү өндөр дээд түвшинд хүргэхээр заяагдсан нэгэн гэдгээ ухамсарлаж болох юм.

 

Джон Фэйворс буюу Бурханы Адислалт

Бхакти Тиртха Свами “Бурханлаг дайчин” номоос

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Хагас бурхадууд буюу дева нар нь сахиулсан тэнгэрүүд болон хүмүүсийн үйл ажиллагааг хянаж байдаг. Өмнө өгүүлсэнчлэн хагас бурхадууд нь удирдах хариуцлага үүрдэг. Эртний соёл иргэншилд жишээ нь африкийн соёл нь үндсэндээ хагас бурхадуудад мөргөн залбирдаг. Гуравдахь ертөнцийн гэгдэх өнөөгийн соёл иргэншлийн хувьд мөн л хагас бурхадын иргэншил хөгжин цэцэглэж байна. Дээд дурдсанчлан, Бурханд Өөрийнхөө өмнөөс тодорхой үүрэг хариуцлагыг даалгадаг элч төлөөлөгч нар байдаг. Хагас бурхадууд нь заримдаа материйн ертөнцийн үйл хэрэгт хутгалдан оролцох байдал бий ба тэмцэл, зөрчлийг үүсгэдэг. Харин хүмүүс тэднийг аргадан тайтгаруулахын тулд тэдэнд мөргөдөг. Барууны эрдэмтэд заримдаа үүнийг ойлгодоггүй ба африкийн шашин соёлыг хагас теист шүтлэг хэмээн тооцдог. Чухам үнэндээ африкийн уламжлалд зөвхөн цор ганц Дээд Бурхан байх авч албан тушаалыг, үүрэг даалгаврыг, тэдний тоглох  дүр зэргийг  хагас бурхадуудад олгодог. Манай орчлонд Бурхан Буддаг морилон залрахаас өмнө хагас бурхадууд байнгад газар дэлхийн хүмүүстэй харилцаа холбоотой байдаг байжээ. Тайлгач нар хагас бурхад буюу дева нарыг урин дуудсан онцгой зан үйлийг хийж гүйцэтгэдэг байв. Бурхан  Будда олон тооны ёслол зан үйлийг хаасан юм. Учир нь хүмүүс энэ зан үйлүүдийг гуйвуулан гажуудуулж, тэр зан үйлүүдийг зориулалт ёсоор нь ашиглахгүй байлаа. Будда шинэ эрин цагийг эхлүүлж, хүч үл хэрэглэх, ёс суртахуун, хэвт ёсны үүрэг хариуцлага дээр суурилсан амьдралын шинэ хэв маягийг нэвтрүүлсэн юм. Оршихуйн үндсэн мөн чанар нь амар тайван байдал болов. Будда хүмүүсийн тэнгэрүүдтэй харьцах хэтэрсэн харилцааг таслан зогсоосон ба трансцендентаас амар амгаланд хүрэх тэмүүллийг авч ирсэн байна. Хэдийгээр хагас бурхадууд нь бидний дунд урьдынхаараа илрэн заларсаар байгаа боловч бид тэдний оршин байгааг мэдрэх байдал улам улмаа багассаар байна. Дева нар нь бидний өдөр тутмын амьдралд томоохон байр суурийг эзлэдэг. Дева нар буюу тэнгэрүүдийн тухай ухаан нь одон зурхайн ухаан юм. Дэлхий дээр хэн ч нар ба сарыг үүсгэн бий болгож чадахгүй эсвэл тэднийг өдөр бүр бий болгоод, устгаад байж чадахгүй. Хэн ч одоогийн бидний амьдарч байгаа эх дэлхийн маань оршин буй эрдэс бодисуудыг бий болгож чадахгүй. Энэ үйл ажиллагаанууд нь тэр чигтээ дева буюу хагас бурхадын хяналтанд байдаг. Өөр хэмжээст орших бидний эцэг, эх, ах эгч нартай холбоогүй байсан цаг үе байгаагүй. Дээд бодгалиудын хараа хяналтгүйгээр орон гэрээ ганцааранг нь орхиж байсан цаг үе байгаагүй. Сансрын судалгааны экспедицүүд иймэрхүү холбоо өнөөдөр ч болсоор байгааг мэдэгдсээр байгаа. Олон сансрын нисэгч нар аялан нисэх туршлагатай болсон зарим нь үүнийхээ ачаар дээд бодгалиудыг судлахаар чармайдаг байна. Зарим нэг сансрын нисэгч нар тэднийг үл таних бодгалиуд мөрдөн мөшгиж байсан ба энэ нь тэдний хувьд амьдралын утга учрыг ухамсарлан урагш алхах аварга том алхам болсон хэмээн мэдээлсэн байдаг. Ийм мэт тохиолдол ойрын ирээдүйд бүр ч олон учран тохиох болно.   Дээд түвшний тусламж хүлээн авах шаардлага   Материйн орчлон нь янз бүрийн шалтгаанаар өөрийн жинхэнэ орон гэрээсээ хаягдсан тийм бодгалиудад зориулагдсан. Бид энэ орчлонгуудад хоригдсон. Учир нь Бурханд атаархах нүгэл үйлдсэн учраас тэр. Амьдрал гэдэг бол ердөө хувьсал өөрчлөлтийн процесс юм. Материйн ертөнц дахь амьдрал нь сургуульд сурахтай адил: санаатайгаар эсвэл санамсаргүйгээр бид нэг ангиас нөгөө ангид дэвшин суралцдаг ба хамгийн сүүлийнх нь биднийг бурханлаг мөнхийн ертөнц рүү аваачина гэдэгт найдан шалгалт өгдөг. Хичээл болгонтой харгалзан бидний хэн нь ч бурханлаг хөгжлийг дамжин өнгөрөх ёстой. Бидэнд
Scroll to Top