Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 5 6 7 2
Users Today : 30
Users Yesterday : 26
Total Users : 5672
Views Today : 43
Views Yesterday : 31

Үнэгэн харанхуйг сиймхийлж хүний юм цохичихоод

Үр хүүхдээ тэжээнэ гэж амьтны амь хороочихоод

Албан тушаалаа ашиглаж авилга хахууль ханцуйлчихаад

Архи, тамхи наймаалж ашгийн уутаа язлачихаад

Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэж

Ёсон бус үйлээ өөрөө өөртөө зөвтгөж

Харь орны ном маньд хамаагүй гэж

Хар бараан үйлээ харанхуй мунхгаараа хайцаалдаг

Та бидний үйлийг харах гэрч харин бий

Тавьтир муухан үгний хариу ирэх цаг бий

Хар эрээн бодлын үр ургах үе бий

Хааашаа ч зугадах аргагүй хариуцлага тооцогдох мөч бий

Гучин гурван сая сахиулсан тэнгэр харж байна

Гурван цагийг мэдэх Дээд Сүнсэн тольдож байна

Гэрэлтэй өдрийн цагт Наран гариг бичиглэж байна

Гэрэлгүй шөнийн харанхуйд одод зургийг нь авч байна

Амьсгалж буй агаар, амталж буй ус гэрч

Амьдарч буй орон зай, зуухан дахь гал гэрч

Алхаж буй газар, амьтны нүд гэрч

Амьсгал хураахын цагт догшин Ямаража хаан гэрч

Бидэнд одоо тэгэхээр зугатах газар байна уу

Бишгүй хийсэн үйлийнхээ сүүдрээс дайжиж чадах уу

Кармын хатуу нумны ган суманд харвагдаж

Гарах гарцгүй болсон хөөрхий тэнэгхэн амьтсаа

 

 

 

2008-02-05. Улиастай хот

Үнэгэн харанхуйг сиймхийлж хүний юм цохичихоод Үр хүүхдээ тэжээнэ гэж амьтны амь хороочихоод Албан тушаалаа ашиглаж авилга хахууль ханцуйлчихаад Архи, тамхи наймаалж ашгийн уутаа язлачихаад Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэж Ёсон бус үйлээ өөрөө өөртөө зөвтгөж Харь орны ном маньд хамаагүй гэж Хар бараан үйлээ харанхуй мунхгаараа хайцаалдаг Та бидний үйлийг харах гэрч харин бий Тавьтир муухан үгний хариу ирэх цаг бий Хар эрээн бодлын үр ургах үе бий Хааашаа ч зугадах аргагүй хариуцлага тооцогдох мөч бий Гучин гурван сая сахиулсан тэнгэр харж байна Гурван цагийг мэдэх Дээд Сүнсэн тольдож байна Гэрэлтэй өдрийн цагт Наран гариг бичиглэж байна Гэрэлгүй шөнийн харанхуйд одод зургийг нь авч байна Амьсгалж буй агаар, амталж буй ус гэрч Амьдарч буй орон зай, зуухан дахь гал гэрч Алхаж буй газар, амьтны нүд гэрч Амьсгал хураахын цагт догшин Ямаража хаан гэрч Бидэнд одоо тэгэхээр зугатах газар байна уу Бишгүй хийсэн үйлийнхээ сүүдрээс дайжиж чадах уу Кармын хатуу нумны ган суманд харвагдаж Гарах гарцгүй болсон хөөрхий тэнэгхэн амьтсаа       2008-02-05. Улиастай хот
Scroll to Top