Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

…Ингээд үр дүнд нь болзолт сүнс аймшигтай ихээр зовж шаналдаг. Гэхдээ тэрээр маш ихээр бүдүүлэгжиж, эрүүл ухаанаа гээсэн болохоор  гав дөнгө зүүж яваа гэдгээ ухамсарладаггүй. Ийм зүйл байдаг гэдгийг анзаардаг ч үгүй бас мэддэг ч үгүй. Ухаан мэдрэхүй төдийчинээ бүдүүн, баараг болсон учраас боолчлогдсон гэдгээ тэрээр сэхээрдэггүй. Хуурамч итгэл найдваруудад бүрэн  автсан сүнс нь өөрийн сута, митра, рамана буюу эхнэр, хүү, охин, найз нөхөд, танилууд, төрөл төрөгсдийнхөө хүрээллээс аз жаргалыг олчих санаатай оролдсоор байдаг. ..Бүхний Дээд  маш өршөөнгүй. Каруна маяа. Заримдаа Тэрээр гэв гэнэт цочрол илгээдэг. Яг л цахилгаан гүйдэл шиг. Урьдчилж төсөөлөөгүй ямар нэг таагүй зүйл болмогц мөнөөхь болзолт сүнс гэнэтийн цочролд ордог. “Өө, энэ чинь юу билээ?” гэж.  Аре бабаГэнэтхэн. Тэр “юу болох нь энэ вэ ?” гэж уулга алддаг.  Ийм зүйл болдог. Тийм үү?

Энэ бол каруна майа Бхагаван, бидний өршөөнгүй Бурхан цочроо илгээж байгаа нь тэр юм. Үүний ачаар бид: “Өө нээрэн би чинь ийм асуудалд байгаа юм байна. Энэ тун хэцүү, тун аюултай нөхцөл байдал байна шүү” хэмээн ухаардаг. Тиймээ!  Гадна хэлбэрийн ийм цочролын үр дүнд бидний доторхи бүх зүйл орвонгоороо эргэнэ. “Би аюул дунд байгаа юм байна. Энэ бол боолчлол юм байна” гэж ухаардаг. Тэгээд хүмүүн: “Ангижрал, амсхийлт, мукти хаана байна? Энэ замаас гарах, чөлөөлөгдөх арга юу байна?” гэх мэтчилэн бодож эхлэдэг. Тэр: “Хэрхэн яаж энэ урхи занганаас гарах вэ?” хэмээн эргэцүүлэн тунгааж эхлэх ба эцэст нь: “Тиймээ, түгших сандрах үндэслэл үнэхээр байгаа юм байна. Би үнэхээр аюул дунд байгаа юм байна. Би гар хөлөөрөө дөнгөлөгдсөн юм байна. Тэгэхээр би яаж үүнээс ангижрах вэ? Яаж энэ зовлонгоос сулрах вэ?” хэмээн ухамсарлаж эхлэнэ. Энэ үеэс эхлээд л тэр сүнсэнд найдвар бий болдог. Одоо бол түүний байр суурь огт юу ч эргэцүүлэхгүй явж байсан тэр үеийнхээс хавьгүй дээр болж байгаа юм. …Учир нь гэвэл хүн хамаг л зүрхнийхээ гүнээс уйлж, ахин дахин, ахин дахин: “Энэ урхи занганаас яаж гарах вэ?” хэмээн чин сэтгэлээсээ асуухад үүнийг нь түүний зүрхэнд орших Кришна сонсдог. “Өө, хүү минь уйлж, Намайг дуудаж байна” гэж Тэр боддог. Кришна бол бидний Дээд Эцэг юм…

Шрила Гоур Говинда Свами “Гуругийн адислал” номоос орчуулсан: Балабхадра дас

…Ингээд үр дүнд нь болзолт сүнс аймшигтай ихээр зовж шаналдаг. Гэхдээ тэрээр маш ихээр бүдүүлэгжиж, эрүүл ухаанаа гээсэн болохоор  гав дөнгө зүүж яваа гэдгээ ухамсарладаггүй. Ийм зүйл байдаг гэдгийг анзаардаг ч үгүй бас мэддэг ч үгүй. Ухаан мэдрэхүй төдийчинээ бүдүүн, баараг болсон учраас боолчлогдсон гэдгээ тэрээр сэхээрдэггүй. Хуурамч итгэл найдваруудад бүрэн  автсан сүнс нь өөрийн сута, митра, рамана буюу эхнэр, хүү, охин, найз нөхөд, танилууд, төрөл төрөгсдийнхөө хүрээллээс аз жаргалыг олчих санаатай оролдсоор байдаг. ..Бүхний Дээд  маш өршөөнгүй. Каруна маяа. Заримдаа Тэрээр гэв гэнэт цочрол илгээдэг. Яг л цахилгаан гүйдэл шиг. Урьдчилж төсөөлөөгүй ямар нэг таагүй зүйл болмогц мөнөөхь болзолт сүнс гэнэтийн цочролд ордог. “Өө, энэ чинь юу билээ?” гэж.  Аре баба! Гэнэтхэн. Тэр “юу болох нь энэ вэ ?” гэж уулга алддаг.  Ийм зүйл болдог. Тийм үү? Энэ бол каруна майа Бхагаван, бидний өршөөнгүй Бурхан цочроо илгээж байгаа нь тэр юм. Үүний ачаар бид: “Өө нээрэн би чинь ийм асуудалд байгаа юм байна. Энэ тун хэцүү, тун аюултай нөхцөл байдал байна шүү” хэмээн ухаардаг. Тиймээ!  Гадна хэлбэрийн ийм цочролын үр дүнд бидний доторхи бүх зүйл орвонгоороо эргэнэ. “Би аюул дунд байгаа юм байна. Энэ бол боолчлол юм байна” гэж ухаардаг. Тэгээд хүмүүн: “Ангижрал, амсхийлт, мукти хаана байна? Энэ замаас гарах, чөлөөлөгдөх арга юу байна?” гэх мэтчилэн бодож эхлэдэг. Тэр: “Хэрхэн яаж энэ урхи занганаас гарах вэ?” хэмээн эргэцүүлэн тунгааж эхлэх ба эцэст нь: “Тиймээ, түгших сандрах үндэслэл үнэхээр байгаа юм байна. Би үнэхээр аюул дунд байгаа юм байна. Би гар хөлөөрөө дөнгөлөгдсөн юм байна. Тэгэхээр би яаж үүнээс ангижрах вэ? Яаж энэ зовлонгоос сулрах вэ?” хэмээн ухамсарлаж эхлэнэ. Энэ үеэс эхлээд л тэр сүнсэнд найдвар бий болдог. Одоо бол түүний байр суурь огт юу ч эргэцүүлэхгүй явж байсан тэр үеийнхээс хавьгүй дээр болж байгаа юм. …Учир нь гэвэл хүн хамаг л зүрхнийхээ гүнээс уйлж, ахин дахин, ахин дахин: “Энэ урхи занганаас яаж гарах вэ?” хэмээн чин сэтгэлээсээ асуухад үүнийг нь түүний зүрхэнд орших Кришна сонсдог. “Өө, хүү минь уйлж, Намайг дуудаж байна” гэж Тэр боддог. Кришна бол бидний Дээд Эцэг юм… Шрила Гоур Говинда Свами “Гуругийн адислал” номоос орчуулсан: Балабхадра дас
Scroll to Top