Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Аливаа үйлдэл хийхийн өмнө

Амнаас үг унагахын өмнө

Анх түрүүнд сэтгэлээ шинжээд

Ая зохистойгоор үйлдэж бай

Агсран догшрох, алмайран сэвэх

Ааглуу зан, дээрэлхүү аяс

Атаархан хорсч, ховлон гутаах

Аргалан мэхлэх, ховсоргон сэтгэл

Өөрийгөө магтаж, өрөөлийг муучлах

Өрвөлзөн хэрэлдэж, өсөрхөн зүхэх

Өөдгүй санаа төрсөн даруйд

Өчиггүй мод мэт орштугай

Ашиг, алдарт шунан хорхойсох,

Албат, нөхрийг эрэн үгүйлэх,

Асрамж хайр өөртөө хүсэхүл

Ажиггүй мод мэт орштугай

Бусдын тусыг хөсөр орхиж

Өөрийн тусыг өндөрт өргөж

Буруу зөвгүй чалчих аваас

Бушуу мод мэт орштугай

Нэг нь  уурлаж, нөгөө нь дурлах

Нялхсын авирт ундууцах хэрэггүй

Нисванисын эрхээр тийн аягласныг

Нинжин сэтгэлдээ уучлан болгоо

Өөрт болон бусдад тустай

Ямархан үйлийг бүтээсэн ч гэлээ

Өөрөө бүтсэн хувилгаан шид шиг

Би-үгүй сэтгэлийг барьж бай.

Удтал хүлээсэн зол завшаан

Одоо л бүрдсэн хэмээн санаж

Утгагүй үймрэлийн салхинд савчилгүй

Сүмбэр уул шиг бат оршигтун.

Тас шувуу хэзээ нэгтээ

Тасчиж ирээд идэхийн цагт

Харамлаж хаацайлж чадахгүй байж

Харин одоо юундаа шунана вэ?

Бусдаас зээлсэн энэ биеийг

Өөрийн хэмээн өмчлөх юун

Тусдаа орших жам ёсыг

Өдий хүртэл ойлгосонгүй юу ?

Өөрт хамаагүй юмсыг хүртэл

Минийх гэж боддог бол

Үнэр анхилам занданг сонголгүй

Өмхий цогцсыг сахих чинь юу вэ?

Энэ биеийнхээ арьсан хөшгийг

Оюуны мутраар яраад үз

Махан наалдас, ясан хэлхээг

Билгийн мэсээр жиргээд үз.

Махан дотор шөрмөс бий

Ясан дотор чөмөг бий

Бүгдий нь тэгээд уудлаад хар

Бүүр сайн лавлаад хар

Тачаал шуналын хорхой хүргэх

Тансаг шим нь юу байна?

Таталдан хоргодохын уяас болох

Танхил сайхан нь хаа байна?

Өтгөнийг нь сорж, өлөнгий нь зажилж

Шээсийг нь шимж, шимэлдгийг нь амтлахаас

Цээр хүрч цэрвэх мөртлөө

Цэцгээр чимэн хөөрцөглөх юун.

Адгуус амьтны хоол болгох гэж

Арчлан тойлж яваа юм уу?

Ажил хэргийн боол болгох гэж

Асран бөөцийлж байгаа юм уу?

Хичнээн биеэ тойлж суусан ч

Хэрцгий догшин Эрлэгийн элч

Шууран ирж, шүүрэн аваад

Шувуу нохойд хаяж өгнө

Тэр цагт сэтгэл чи

Тэмцэн хамгаалж чадах бил үү

Тэнэг бие чинь эзнээ хэмээн

Тэмүүлж чам руу гүйх бил үү

Үгээр явахгүй албат боол

Эзний хишгийг хүртэх хувьгүй

Үнэнч бус загнадаг биеийг

Өдөр шөнөгүй өргөмжлөөд яах вэ.

Зохих жаахан харамж өгөөд

Зорьсон хэрэгтээ дайчлан зар

Эрхэлж туниад хөдлөхгүй бол

Идэш уушаар нь торгож шийтгэ

Орчлонгийн далайг гатлахын тулд

Онгоц болгож биеэ ашигла

Олон амьтныг жаргаахын тулд

Чандмань болгож түүнийг хувирга.

Өөрийн эрхтэй энэ л үедээ

Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой.

Үг шударгуу, үйлс ариунаар

Үргэлж бусдын өмөг болж яв.

Хайш яйш явдлыг цээрлэж,

Хахир яхир авирыг тэвч

Хаалга үүдээ ч аяархан хааж

Хандсан бүхэндээ эвлүүхэн бай.

Цахлай, муур, хулгайч тэргүүтэн

Сэмээр явж хэргээ бүтээдэг

Чанадын үйлсийг ч гэгээн мэргэд

Сэрэмжит зөөлөн аясаар бүтээдэг.

Бусдын үгийг хүлээцтэй сонсч

Буруу байсан ч бүү басамжил.

Зүйтэй үгийг бишрэлтэй тосч

Зүрхний гүндээ уусган шингээ.

Үнэн мөнийг өгүүлсэн бүхэнд

Чин сэтгэлээсээ талархан мэхий.

Өрөөл бусдын эрдэм буяныг

Ил далдгүй магтан алдаршуул.

Дургүй хүнийг чинь хүн магтвал

Дурамж царайлж, эсэргүүцэх хэрэггүй.

Өнөөх хүнд таалагдсан шижмээр нь

Мөнөөх хүний эрдмийг өгүүл.

Хэн нэгэн өөрийг чинь магтвал

Хий сэвж дэгдэгнэх хэрэггүй.

Бусдыг дандаа сайхнаар хардаг

Буянтан юм даа гэж түүнийг бишир.

Үргэлжлэл бий…

“Бодичаръяаватара” буюу “Гэгээрлийн замд” номоос бэлтгэн

сийрүүлсэн: Балабхадра дас

Аливаа үйлдэл хийхийн өмнө Амнаас үг унагахын өмнө Анх түрүүнд сэтгэлээ шинжээд Ая зохистойгоор үйлдэж бай Агсран догшрох, алмайран сэвэх Ааглуу зан, дээрэлхүү аяс Атаархан хорсч, ховлон гутаах Аргалан мэхлэх, ховсоргон сэтгэл Өөрийгөө магтаж, өрөөлийг муучлах Өрвөлзөн хэрэлдэж, өсөрхөн зүхэх Өөдгүй санаа төрсөн даруйд Өчиггүй мод мэт орштугай Ашиг, алдарт шунан хорхойсох, Албат, нөхрийг эрэн үгүйлэх, Асрамж хайр өөртөө хүсэхүл Ажиггүй мод мэт орштугай Бусдын тусыг хөсөр орхиж Өөрийн тусыг өндөрт өргөж Буруу зөвгүй чалчих аваас Бушуу мод мэт орштугай Нэг нь  уурлаж, нөгөө нь дурлах Нялхсын авирт ундууцах хэрэггүй Нисванисын эрхээр тийн аягласныг Нинжин сэтгэлдээ уучлан болгоо Өөрт болон бусдад тустай Ямархан үйлийг бүтээсэн ч гэлээ Өөрөө бүтсэн хувилгаан шид шиг Би-үгүй сэтгэлийг барьж бай. Удтал хүлээсэн зол завшаан Одоо л бүрдсэн хэмээн санаж Утгагүй үймрэлийн салхинд савчилгүй Сүмбэр уул шиг бат оршигтун. Тас шувуу хэзээ нэгтээ Тасчиж ирээд идэхийн цагт Харамлаж хаацайлж чадахгүй байж Харин одоо юундаа шунана вэ? Бусдаас зээлсэн энэ биеийг Өөрийн хэмээн өмчлөх юун Тусдаа орших жам ёсыг Өдий хүртэл ойлгосонгүй юу ? Өөрт хамаагүй юмсыг хүртэл Минийх гэж боддог бол Үнэр анхилам занданг сонголгүй Өмхий цогцсыг сахих чинь юу вэ? Энэ биеийнхээ арьсан хөшгийг Оюуны мутраар яраад үз Махан наалдас, ясан хэлхээг Билгийн мэсээр жиргээд үз. Махан дотор шөрмөс бий Ясан дотор чөмөг бий Бүгдий нь тэгээд уудлаад хар Бүүр сайн лавлаад хар Тачаал шуналын хорхой хүргэх Тансаг шим нь юу байна? Таталдан хоргодохын уяас болох Танхил сайхан нь хаа байна? Өтгөнийг нь сорж, өлөнгий нь зажилж Шээсийг нь шимж, шимэлдгийг нь амтлахаас Цээр хүрч цэрвэх мөртлөө Цэцгээр чимэн хөөрцөглөх юун. Адгуус амьтны хоол болгох гэж Арчлан тойлж яваа юм уу? Ажил хэргийн боол болгох гэж Асран бөөцийлж байгаа юм уу? Хичнээн биеэ тойлж суусан ч Хэрцгий догшин Эрлэгийн элч Шууран ирж, шүүрэн аваад Шувуу нохойд хаяж өгнө Тэр цагт сэтгэл чи Тэмцэн хамгаалж чадах бил үү Тэнэг бие чинь эзнээ хэмээн Тэмүүлж чам руу гүйх бил үү Үгээр явахгүй албат боол Эзний хишгийг хүртэх хувьгүй Үнэнч бус загнадаг биеийг Өдөр шөнөгүй өргөмжлөөд яах вэ. Зохих жаахан харамж өгөөд Зорьсон хэрэгтээ дайчлан зар Эрхэлж туниад хөдлөхгүй бол Идэш уушаар нь торгож шийтгэ Орчлонгийн далайг гатлахын тулд Онгоц болгож биеэ ашигла Олон амьтныг жаргаахын тулд Чандмань болгож түүнийг хувирга. Өөрийн эрхтэй энэ л үедээ Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой. Үг шударгуу, үйлс ариунаар Үргэлж бусдын өмөг болж яв. Хайш яйш явдлыг цээрлэж, Хахир яхир авирыг тэвч Хаалга үүдээ ч аяархан хааж Хандсан бүхэндээ эвлүүхэн бай. Цахлай, муур, хулгайч тэргүүтэн Сэмээр явж хэргээ бүтээдэг Чанадын үйлсийг ч гэгээн мэргэд Сэрэмжит зөөлөн аясаар бүтээдэг. Бусдын үгийг хүлээцтэй сонсч Буруу байсан ч бүү басамжил. Зүйтэй үгийг бишрэлтэй тосч Зүрхний гүндээ уусган шингээ. Үнэн мөнийг өгүүлсэн бүхэнд Чин сэтгэлээсээ талархан мэхий. Өрөөл бусдын эрдэм буяныг Ил далдгүй магтан алдаршуул. Дургүй хүнийг чинь хүн магтвал Дурамж царайлж, эсэргүүцэх хэрэггүй. Өнөөх хүнд таалагдсан шижмээр нь Мөнөөх хүний эрдмийг өгүүл. Хэн нэгэн өөрийг чинь магтвал Хий сэвж дэгдэгнэх хэрэггүй. Бусдыг дандаа сайхнаар хардаг Буянтан юм даа гэж түүнийг бишир. Үргэлжлэл бий… “Бодичаръяаватара” буюу “Гэгээрлийн замд” номоос бэлтгэн сийрүүлсэн: Балабхадра дас
Scroll to Top