Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 1 2
Users Today : 24
Users Yesterday : 33
Total Users : 10212
Views Today : 31
Views Yesterday : 62
Бидний амьдарч буй өнөөгийн энэхүү хэрүүл тэмцэл, зусар явдлын Калийн эриний шашны үндсэн зан үйл нь Дээд Бурханы ариун нэр алдрыг давтан дуудах үйл бөгөөд хамгийн үр өгөөжтэй, төгс төгөлдөрт хялбархан хүргэх арга билээ.

“ Калийн энэ галавт бүх ведийн дууллуудын амин зүрх нь болсон Ариун гэгээн нэр алдрыг давтан уншихаас илүү дээд шашны зан үйл гэж үгүй билээ” Чайтанья-чаритамрита, Ади-лила, 7.74.

Бурханы ариун нэрийг давтан унших нь Калийн эринд зориулагдсан шашны мөргөл бөгөөд “Шримад Бхагаватам”сударт ээлжлэн солигдох дөрвөн эринд тохирсон тус тусын ангижралд хүргэх зан үйл байдаг тухай өгүүлжээ. Үүнд:

Сатья-юга буюу Алтан эринд : Вишну Бурханыг бясалгаснаар

Трета-юга буюу Мөнгөн эринд : Тахилга өргөлийг үйлдсэнээр

Двапара-юга буюу Хүрэл эринд : Сүмд залсан Бурхан Шүтээнд мөргөснөөр

Кали юга буюу Төмөр эринд : Бурханы Ариун гэгээн нэр алдрыг давтан дуулснаар төгс төгөлдөрт хүрдэг гэжээ.

Харин та энэ бүгдийг эсэргүүцэж төгс төгөлдөрт хүргэх бясалгал, йог гэх мэт маш олон арга бий хэмээн мэтгэж болох юм.

Бурханы мөнх оршихуйн гурван төлөв байдаг. Үүнийг санскритаар Брахман, Параматма, Бхагаван хэмээн нэрлэдэг. Брахман гэдэг нь бидний амьдарч буй энэ материаллаг орчлонгийн гадна орших мөнхийн ахуй бөгөөд энэ ахуй нь мөнхийн цацарсан гэрлээс тогтдог. Энэ гэрэл цацраг нв Дээд Бурханы трансцендент бие махбодиос цацран гарч байдаг. Үүнийг санскритаар брахмажйоти гэдэг бөгөөд түүнийг танин мэдэх нь мөнхийн жаргалд хүргэх замыг нээж өгдөг. Энэ нь имперсоналист үзэлтнүүд болон хоосон чанарыг баримтлагчдын зорилго ба тэдний дээдийн дээд мөнхийн аз жаргал бөгөөд үүнээс дээш жаргал үгүй хэмээн бодно. Дараа нь Параматма төлөв. Энэ нь амьд бүхний зүрхэн дотор орших Дээд Сүнс буюу Бурханы Өөрийнх нь хэсэг юм. Үүнийг таниж мэдэхээр жинхэнэ йогоор хичээллэгч нар чармайдаг. Харин зүгээр л эрүүл мэндээ сайжруулах, гоо сайхнаа нэмэгдүүлэх гэж хичээллэгчдэд энэ нь ойлгогдошгүй зүйл л дээ. Йог гэдэг нь холбоос гэсэн утгатай бөгөөд Бурхантай холбогдохыг хэлдэг. Хатуу бэрх суудал хийгээд дасгалууд, тэвчлийг ном ёсоор нь үйлдэж байж гэмээ нь Бурханы энэхүү Параматма буюу Дээд Сүнс төлвийг танин ухамсарлаж чадна. Энэ нь Брахманыг танин ухамсарласнаас хамаагүй илүүтэйгээр мөнхийн аз жаргалын амтыг мэдрүүлдэг. Харин хамгийн сүүлд Бурханы Бхагаван буюу биет, бодгаль төлөв юм. Бүхний Дээд Бурхан нь бидний адил бодгаль орших хийгээд бие махбодьтой. Гэвч биднээс ялгаатай нь түүний бие нь трансцендент агаад мөнх, эрдэм мэдлэг, жинхэнэ цэнгэл жаргалын биелэл байдаг. Энэ төлөв байдлыг таних нь юутай ч зүйрлүүлэшгүй мөнхийн аз жаргал хийгээд баяр баясгаланг авч ирдэг. Түүний энэхүү төлөв байдлыг танихаар чармайж буй хүмүүсийг хамгийн ухаалаг гэж нэрлэж болох бөгөөд тэднийг бхакта буюу чин үнэнч сүсэгтэнгүүд хэмээн нэрлэдэг.

 

Дээрхи Бурханы гурван мөнхийн ахуйг жишээгээр тайлбарлаж болох юм. Нараар жишээ татъя. Брахман буюу мөнхийн гэрлийг нарны цацраг, Параматма буюу Дээд Сүнс төлвийг нарны тойрог, Бхагаван буюу Бурханы Бодгаль төлвийг Нарыг өөрийг нь хэмээн ойлгож болно. Мөн энэ гурван төлвийг танин ухамсарласан хүмүүсийн амсах аз жаргалын байдлыг чихрээр жишээ татъя. Бхагаван төлвийг танисан хүнийг амтат чихрийг аваад үнэрлэн цэнгэж буй хүнтэй, Параматма төлвийг танисан хүн буюу йогчийг чихрийг задлаад үнэрлэж, мөн өнгө байдлыг нь харан баясаж буй хүнтэй харин Бурханы Бхагаван буюу бодгаль төлвийг танисан хүнийг чихрийг хэдийнээ ам руугаа хийгээд амтархан идэж буй хүнтэй зүйрлэж болох билээ.

Брахманыг танин ухамсарлах замаар замнаж яваа олон ариун гэгээн хүмүүс бий. Манай оронд энэхүү зорилгын төлөө явж буй олон тооны бясалгалын төвүүд болон хүмүүс байдаг. Жишээ нь, Шри Чинмойн бясалгалаар хичээллэгчид, Шри Чинхайн “Арьяабал”-ын бясалгал, Махаришийн бясалгал, Ананда-марга, Буддын шашны жинхэнэ зарчим, журмыг баримталж нирванд хүрэхээр тэмүүлэгчид гэх мэт.

Параматмыг танин ухамсарлахуйн төлөө явж буй хүмүүс нь жинхэнэ йогч нар бөгөөд тэдний ихэнхи нь Энэтхэгийн Гималайн аглаг уул хөвчид даяан хийн суудаг.

 

Бхагаваныг танин ухамсарлахаар тэмүүлэгчдийг бхакта нар гэх бөгөөд тэд чин үнэнч сүсэг бишрэлээр Бурханд өөрсдийгөө бүрнээ даатгасан байдаг. Тэдний зорилго нь Дээдийн Дээд Төгс Төгөлдөр Бурханы бодгаль байдлыг танин ухамсарлауй бөгөөд Түүнийг хайрлах ариун гэгээн хольцоогүй хайранд хүрэхээр тэмүүлж байдаг. Хольцоогүй гэдгийн учир нь тэд Бурханд үйлчилснийхээ буюу Бурхны төлөө ямар нэг үйл хийснийхээ төлөө хариуд нь ямар нэг материаллаг ашиг хонжоо, ямар нэг материаллаг эд баялагийг хүсддэггүй. Хэрэв Түүнд зүтгэснийхээ төлөө, Түүний бурханлаг сургаал номыг түгээн дэлгэрүүлснийхээ төлөө Бурханаас эргээд ямар нэг эд баялаг, ашиг хонжоо хүсч мөрөөдвөл энэ нь нэгэн төрлийн бизнес болох билээ. Харин Бурханы энэхүү бхакта нарт буюу чин үнэнч сүсэгтнүүдэд тийм хүсэл сонирхол аяндаа үгүй болсон байдаг. Учир нь Түүний үйлчлэн зүтгэж буй тэрхүү Бурханы Дээд Бодгаль нь тэдний үнэн зүрхний хайрыг үнэхээр соронздон татсан байдаг болохоор, Түүнийг хайрлахгүй байхын аргагүй учраас энэ хүсэл сонирхол нь үнс нурам мэт цоггүй унтарсан байдаг. Үүнийг жишээгээр тайлбарлахад хүнд бөгөөд учир нь энэ нь дээд трансцендент түвшний үйл юм. Ойлгоход хялбар болгон тайлбарлахад энэ нь эх хүн үрээ хэрхэн ашиг хонжоо харалгүйгээр өөрийн эрхгүй өр зүрхнээсээ хайрладагтай төстэй.

Чухамхүү энэ зорилгод хүргэх, материаллаг ертөнцийн үйлийн үрийн хуулийн гав гинжнээс салган биднийг буцаан бурханлаг мөнхийн ертөнцөд маань хүргэх найдвартай, хялбар, судар шастирт дахин дахин сануулан айлдсан арга бол Бурханы ариун гэгээн нэрүүдийг давтан дуулах юм. Энэ нь та биднийг ер нь хэнбэгуайг ч тэрээр нийгмийн дээд давхаргын баян чинээлэг нэгэн байна уу, доод анги давхаргын гуйлгачин түүлгэчин байх зэргээс үл хамаарч хэн хэнд нь адилхан ангижралыг хайрлах бөгөөд биднийг бурханлаг оронд маань хүргэн тэнд Дээд Бурханы Бодгаль танаа үйлчлэн уйтгар гуниг, үхэх, төрөх, өвдөх, төрөх хэмээх зовлонг үл амсан мөнхөд жарган цэнгэх боломжийг олгох билээ.

Иймд бүгдээрээ Харе Кришнаг дуулагтун, тэгээд баяр баясгаланг мэдэрцгээгтүн. Үүний тулд танаас ямар нэг мөнгө төгрөг шаардагдахгүй, үүнийг уншихад ямар нэг зарчим дүрэм баримтлах шаардлагагүй. Та түүнийг хэзээ ч, хаана ч уншиж болох билээ. Ийм хялбархан аргыг тэгвэл та яагаад ашиглаж болохгүй гэж.

Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе, Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе.

 

Бидний амьдарч буй өнөөгийн энэхүү хэрүүл тэмцэл, зусар явдлын Калийн эриний шашны үндсэн зан үйл нь Дээд Бурханы ариун нэр алдрыг давтан дуудах үйл бөгөөд хамгийн үр өгөөжтэй, төгс төгөлдөрт хялбархан хүргэх арга билээ. “ Калийн энэ галавт бүх ведийн дууллуудын амин зүрх нь болсон Ариун гэгээн нэр алдрыг давтан уншихаас илүү дээд шашны зан үйл гэж үгүй билээ” Чайтанья-чаритамрита, Ади-лила, 7.74. Бурханы ариун нэрийг давтан унших нь Калийн эринд зориулагдсан шашны мөргөл бөгөөд “Шримад Бхагаватам”сударт ээлжлэн солигдох дөрвөн эринд тохирсон тус тусын ангижралд хүргэх зан үйл байдаг тухай өгүүлжээ. Үүнд: Сатья-юга буюу Алтан эринд : Вишну Бурханыг бясалгаснаар Трета-юга буюу Мөнгөн эринд : Тахилга өргөлийг үйлдсэнээр Двапара-юга буюу Хүрэл эринд : Сүмд залсан Бурхан Шүтээнд мөргөснөөр Кали юга буюу Төмөр эринд : Бурханы Ариун гэгээн нэр алдрыг давтан дуулснаар төгс төгөлдөрт хүрдэг гэжээ. Харин та энэ бүгдийг эсэргүүцэж төгс төгөлдөрт хүргэх бясалгал, йог гэх мэт маш олон арга бий хэмээн мэтгэж болох юм. Бурханы мөнх оршихуйн гурван төлөв байдаг. Үүнийг санскритаар Брахман, Параматма, Бхагаван хэмээн нэрлэдэг. Брахман гэдэг нь бидний амьдарч буй энэ материаллаг орчлонгийн гадна орших мөнхийн ахуй бөгөөд энэ ахуй нь мөнхийн цацарсан гэрлээс тогтдог. Энэ гэрэл цацраг нв Дээд Бурханы трансцендент бие махбодиос цацран гарч байдаг. Үүнийг санскритаар брахмажйоти гэдэг бөгөөд түүнийг танин мэдэх нь мөнхийн жаргалд хүргэх замыг нээж өгдөг. Энэ нь имперсоналист үзэлтнүүд болон хоосон чанарыг баримтлагчдын зорилго ба тэдний дээдийн дээд мөнхийн аз жаргал бөгөөд үүнээс дээш жаргал үгүй хэмээн бодно. Дараа нь Параматма төлөв. Энэ нь амьд бүхний зүрхэн дотор орших Дээд Сүнс буюу Бурханы Өөрийнх нь хэсэг юм. Үүнийг таниж мэдэхээр жинхэнэ йогоор хичээллэгч нар чармайдаг. Харин зүгээр л эрүүл мэндээ сайжруулах, гоо сайхнаа нэмэгдүүлэх гэж хичээллэгчдэд энэ нь ойлгогдошгүй зүйл л дээ. Йог гэдэг нь холбоос гэсэн утгатай бөгөөд Бурхантай холбогдохыг хэлдэг. Хатуу бэрх суудал хийгээд дасгалууд, тэвчлийг ном ёсоор нь үйлдэж байж гэмээ нь Бурханы энэхүү Параматма буюу Дээд Сүнс төлвийг танин ухамсарлаж чадна. Энэ нь Брахманыг танин ухамсарласнаас хамаагүй илүүтэйгээр мөнхийн аз жаргалын амтыг мэдрүүлдэг. Харин хамгийн сүүлд Бурханы Бхагаван буюу биет, бодгаль төлөв юм. Бүхний Дээд Бурхан нь бидний адил бодгаль орших хийгээд бие махбодьтой. Гэвч биднээс ялгаатай нь түүний бие нь трансцендент агаад мөнх, эрдэм мэдлэг, жинхэнэ цэнгэл жаргалын биелэл байдаг. Энэ төлөв байдлыг таних нь юутай ч зүйрлүүлэшгүй мөнхийн аз жаргал хийгээд баяр баясгаланг авч ирдэг. Түүний энэхүү төлөв байдлыг танихаар чармайж буй хүмүүсийг хамгийн ухаалаг гэж нэрлэж болох бөгөөд тэднийг бхакта буюу чин үнэнч сүсэгтэнгүүд хэмээн нэрлэдэг.   Дээрхи Бурханы гурван мөнхийн ахуйг жишээгээр тайлбарлаж болох юм. Нараар жишээ татъя. Брахман буюу мөнхийн гэрлийг нарны цацраг, Параматма буюу Дээд Сүнс төлвийг нарны тойрог, Бхагаван буюу Бурханы Бодгаль төлвийг Нарыг өөрийг нь хэмээн ойлгож болно. Мөн энэ гурван төлвийг танин ухамсарласан хүмүүсийн амсах аз жаргалын байдлыг чихрээр жишээ татъя. Бхагаван төлвийг танисан хүнийг амтат чихрийг аваад үнэрлэн цэнгэж буй хүнтэй, Параматма төлвийг танисан хүн буюу йогчийг чихрийг задлаад үнэрлэж, мөн өнгө байдлыг нь харан баясаж буй хүнтэй харин Бурханы Бхагаван буюу бодгаль төлвийг танисан хүнийг чихрийг хэдийнээ ам руугаа хийгээд амтархан идэж буй хүнтэй зүйрлэж болох билээ. Брахманыг
Scroll to Top