Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Олзны үндэс нь буян ном

Олхио атаархал түүний дайсан

Олзны үндсийг орхиж огоорсон

Олиггүй зандаа л хилэгнэвэл таарна

Буруу гажуу урьдын үйлээ

Гэмшиж залруулж явахын оронд

Буяны үрээ эдлэгч нэгэнд

Тэнсэж атаархах даанч зохисгүй

Тэнд хүн зовлоо гэхэд

Энд чиний жаргал нэмэгдэх үү

Атаархсан зоргоор чи баяжиж

Хараалгасан зоргоор тэр ядуурах уу?

Хүний жаргалаар зовлон хийж

Хүний зовлонгоор жаргал хийвэл

Хүй орчлонд түүнээс илүү

Түй гутамшиг хаанаас байх вэ?

Алдар нэр, аядуу магтаалаар

Алд бие тэнхээжих нь үгүй

Амьдрах нас уртсах нь үгүй

Алсын буян ч арвижих нь үгүй

Амин хувьд ч шимгүй түүнийг

Амиа алдтал юунд хөөцөлдөнө.

Аярах сэтгэлийн жаргал гэвээс

Алтанд дурлаж, архинд донтох ч ялгаа юун.

Хайран амьдралаа дэнчин тавьж

Хаан алдрыг оллоо ч гэсэн

Өнхөрсөн толгой түүнийг сонсох уу,

Өнгөрсөн сүнс түүгээр хооллох уу?

Элсээр барьсан тоглоомон гэрээ

Эвдрэх цагт нялхас айдаг

Эгшиг магтаал замхрах цагт

Энэлэх сэтгэл минь нялхсаас өөрцгүй.

Найраг үгс амьгүй тул

Намайг магтах сэтгэл үгүй.

Надад хүмүүс баясна уу гэсэн

Найдвар л түүнийг амилуулж бодуулдаг

Надаас болж хүмүүс баяслаа ч

Тэдний баясал тэндээ л байна

Нааш нь түүнийг татаж авах

Нарийн арга хаа ч үгүй.

Бусдын баяслаас авдаг бол

Бурхдын жаргалаас ч авч болох сон

Тийм бол юундаа би

Тэвдэж зүдэрч явах билээ дээ.

Намайг хүн магтлаа гэж

Бусдын үгэнд хөөрч баясах нь

Найдах сэтгэлийн эрхэнд орсон

Нялхсын явдлаас зайлахгүй аж.

Магтаал сайшаалд мансуурч гэмээ нь

Сэхээ сэрэмжээ алдах болно

Сагаж оргилоод мэргэдийг ч басамжилна.

Садарч асгараад буяныг ч баллана.

Ийм аюулаас намайг холдуулж

Ирээдүйн зовлонгоос сэргийлэх гэсэндээ

Сайшаахын оронд муушаан хэлэгч нар

Сахиус болон дэргэд минь шадарлаюу. ..

Хүртэхүйн таашаалд хөлчин мансуурч

Хүдэх нойронд шунан тачааж,

Орчлонгийн зовлонд үл уйсахуйяа

Олиггүй залхуурал үргэлж төрнө.

Зальт нисванисын загасчны шидсэн

Залхаг төрлийн торонд ороод

Заналт эрлэгийн ам руу зүглэдэг

Заяа тавилангаа хэзээ сэнхрэх вэ.

Ижил нөхөд чинь үрэгдсээр буйг

Эргэн тойрноо харахгүй байна уу.

Илбийн нойрондоо мансуурч суугаа чинь

Бойны газар зүүрмэглэх үхэр шиг.

Өмнөх замыг чинь хааж зогсоод

Өлөн эрлэг амаа тамшаалахуй

Өдрийн хоолонд юундаа баясч,

Шөнийн нойронд юундаа шүлэнгэтнэ.

Даруй амиа алдах болуужин

Хэзээд буянаа хичээж үйлд.

Хожидсон хойно сэхээ оровч

Хормын зуурхан чөлөө олдохгүй.

Хийж эхлээгүйгээ эхлэе гэтэл

Хийж дуусгаагүйгээ дуусгая гэтэл

Хилэнт эрлэг шүүрэн одвоос

Хий хоосон гаслахаас цаашгүй

Нүд нь улайж, нулимс цувраад

Нүүр нь үрчийж, амьсгал тасалдахуй

Нөмөрлөх садан ч хол хоцроод

Нүцгэн ганцаар эрлэгт учирна.

Насад үйлдсэн нүгэл нь сүүдэрлээд

Гэмшин харуусахын гасланг яанам.

Нажид тамын дуун сонсогдоод

Аюун цочихын бэрхийг яанам.

Эрэгт хаягдсан загас адил

Энэхэн зуурын зовлонд бачуурагч нар

Эгнэгт үйлдсэн хилэнцийн үрээ

Эдлэх цагт тэсэх болов уу.

Халуун ус хүрсэн төдийд

Халцгай болдог нялзрай амьтан

Халуун тамын үйл үйлдчихээд

Санаа амар юундаа сууна вэ.

Үргэлж хичээлгүй үрийг горилоочид

Өчүүхэн зовлонд гаслан шогшроочид

Үхэх цагтаа амармагийн тэнгэр шиг

Үйлээ дуудан бархирах бизээ.

Хүмүүн заяаны хөлөгт дулдуйдан

Хөнөөлт зовлонгийн далайг гатлагтун.

Энэ хөлөг эргэж олдохгүй шүү

Эндүү нойронд сатаарах хэрэггүй ээ. ..

Ороо бусгаа сэтгэлийн хөлд

Олдошгүй хүмүүн заяа үрэгдэнэ.

Урваа шарваа амрагийн тоглоомд

Урвалтгүй үнэний ухаарал гээгдэнэ.

Мулгуу хүмүүстэй явдал нэгдвээс

Мунхралын балчигт улам живнэ.

Билгүүн хутгаас алсрахын учир

Бэртэгчний сүргээс хол бай.

Нэгэн агшинд амраг боловч

Нөгөө агшинд дайсан болдог

Бахдам сайхныг ч гутаан доромжилж

Балай мууг даган баясацгаадаг.

Үнэнийг хэлвээс өш зангидах

Өөрт эргээд гай удах

Үг авахгүй зөрүүд нялхсын

Үйл лайг зузаалаад яах вэ.

Хэзээд тэдэнтэй нөхөрлөх цагт

Хэрэггүй дэмий хов жив,

Өөрийгөө дөвийлгөж, өрөөлийг гутаасан

Өөдгүй үгсээс илүүг сонсохгүй.

Гэгээн сайхны мөрийг баллаж,

Гэм нүглийн уурхайг нээснээр

Бэртэгч нөхөд намайг хорлоно,

Би ч тэдэнд дараас болно.

Учир тиймээс нялхаст шүтэлгүй

Ужид самуунаас хол явалтай.

Учрах зууртаа ижилсэж дасалгүй

Уужуу тайвнаар хүлцэн өнгөөрөөлтэй.

Өнгө мөнгөнд шүтэж амьдрах

Өргөмж алдарт шүлэнгэтэж явах

Энэ насны шуналын гал

Эцэс хойтын тамын гал

 

Үргэлжлэл бий…

 

“Бодичарьяавтара” буюу “Гэгээрлийн зам” номоос

Төвд хэлнээс орчуулсан: П.Бадрал

Хэсэгчлэн авч сийрүүлсэн: Балабхадра дас

 

Олзны үндэс нь буян ном Олхио атаархал түүний дайсан Олзны үндсийг орхиж огоорсон Олиггүй зандаа л хилэгнэвэл таарна Буруу гажуу урьдын үйлээ Гэмшиж залруулж явахын оронд Буяны үрээ эдлэгч нэгэнд Тэнсэж атаархах даанч зохисгүй Тэнд хүн зовлоо гэхэд Энд чиний жаргал нэмэгдэх үү Атаархсан зоргоор чи баяжиж Хараалгасан зоргоор тэр ядуурах уу? Хүний жаргалаар зовлон хийж Хүний зовлонгоор жаргал хийвэл Хүй орчлонд түүнээс илүү Түй гутамшиг хаанаас байх вэ? Алдар нэр, аядуу магтаалаар Алд бие тэнхээжих нь үгүй Амьдрах нас уртсах нь үгүй Алсын буян ч арвижих нь үгүй Амин хувьд ч шимгүй түүнийг Амиа алдтал юунд хөөцөлдөнө. Аярах сэтгэлийн жаргал гэвээс Алтанд дурлаж, архинд донтох ч ялгаа юун. Хайран амьдралаа дэнчин тавьж Хаан алдрыг оллоо ч гэсэн Өнхөрсөн толгой түүнийг сонсох уу, Өнгөрсөн сүнс түүгээр хооллох уу? Элсээр барьсан тоглоомон гэрээ Эвдрэх цагт нялхас айдаг Эгшиг магтаал замхрах цагт Энэлэх сэтгэл минь нялхсаас өөрцгүй. Найраг үгс амьгүй тул Намайг магтах сэтгэл үгүй. Надад хүмүүс баясна уу гэсэн Найдвар л түүнийг амилуулж бодуулдаг Надаас болж хүмүүс баяслаа ч Тэдний баясал тэндээ л байна Нааш нь түүнийг татаж авах Нарийн арга хаа ч үгүй. Бусдын баяслаас авдаг бол Бурхдын жаргалаас ч авч болох сон Тийм бол юундаа би Тэвдэж зүдэрч явах билээ дээ. Намайг хүн магтлаа гэж Бусдын үгэнд хөөрч баясах нь Найдах сэтгэлийн эрхэнд орсон Нялхсын явдлаас зайлахгүй аж. Магтаал сайшаалд мансуурч гэмээ нь Сэхээ сэрэмжээ алдах болно Сагаж оргилоод мэргэдийг ч басамжилна. Садарч асгараад буяныг ч баллана. Ийм аюулаас намайг холдуулж Ирээдүйн зовлонгоос сэргийлэх гэсэндээ Сайшаахын оронд муушаан хэлэгч нар Сахиус болон дэргэд минь шадарлаюу. .. Хүртэхүйн таашаалд хөлчин мансуурч Хүдэх нойронд шунан тачааж, Орчлонгийн зовлонд үл уйсахуйяа Олиггүй залхуурал үргэлж төрнө. Зальт нисванисын загасчны шидсэн Залхаг төрлийн торонд ороод Заналт эрлэгийн ам руу зүглэдэг Заяа тавилангаа хэзээ сэнхрэх вэ. Ижил нөхөд чинь үрэгдсээр буйг Эргэн тойрноо харахгүй байна уу. Илбийн нойрондоо мансуурч суугаа чинь Бойны газар зүүрмэглэх үхэр шиг. Өмнөх замыг чинь хааж зогсоод Өлөн эрлэг амаа тамшаалахуй Өдрийн хоолонд юундаа баясч, Шөнийн нойронд юундаа шүлэнгэтнэ. Даруй амиа алдах болуужин Хэзээд буянаа хичээж үйлд. Хожидсон хойно сэхээ оровч Хормын зуурхан чөлөө олдохгүй. Хийж эхлээгүйгээ эхлэе гэтэл Хийж дуусгаагүйгээ дуусгая гэтэл Хилэнт эрлэг шүүрэн одвоос Хий хоосон гаслахаас цаашгүй Нүд нь улайж, нулимс цувраад Нүүр нь үрчийж, амьсгал тасалдахуй Нөмөрлөх садан ч хол хоцроод Нүцгэн ганцаар эрлэгт учирна. Насад үйлдсэн нүгэл нь сүүдэрлээд Гэмшин харуусахын гасланг яанам. Нажид тамын дуун сонсогдоод Аюун цочихын бэрхийг яанам. Эрэгт хаягдсан загас адил Энэхэн зуурын зовлонд бачуурагч нар Эгнэгт үйлдсэн хилэнцийн үрээ Эдлэх цагт тэсэх болов уу. Халуун ус хүрсэн төдийд Халцгай болдог нялзрай амьтан Халуун тамын үйл үйлдчихээд Санаа амар юундаа сууна вэ. Үргэлж хичээлгүй үрийг горилоочид Өчүүхэн зовлонд гаслан шогшроочид Үхэх цагтаа амармагийн тэнгэр шиг Үйлээ дуудан бархирах бизээ. Хүмүүн заяаны хөлөгт дулдуйдан Хөнөөлт зовлонгийн далайг гатлагтун. Энэ хөлөг эргэж олдохгүй шүү Эндүү нойронд сатаарах хэрэггүй ээ. .. Ороо бусгаа сэтгэлийн хөлд Олдошгүй хүмүүн заяа үрэгдэнэ. Урваа шарваа амрагийн тоглоомд Урвалтгүй үнэний ухаарал гээгдэнэ. Мулгуу хүмүүстэй явдал нэгдвээс Мунхралын балчигт улам живнэ. Билгүүн хутгаас алсрахын учир Бэртэгчний сүргээс хол бай. Нэгэн
Scroll to Top