Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 4 9
Users Today : 21
Users Yesterday : 51
Total Users : 15649
Views Today : 31
Views Yesterday : 155
Хүслийн зоргоор мунхарч явбал

Хүмүүн заяа балрах болно

Шуналын эрхээр шуударч явбал

Шулмын үүд нээгдэх болно.

Нүгэл гэмээ нь нүглээс айлгүй

Нүдэн балай зүтгэн явж,

Элэг доогоос ч эрээлэх нь үгүй

Элий балай донслон явж,

Амь биеэ золиод ч хамаагүй

Амраг түүнээ тэврэе хэмээн,

Алт мөнгөө шавхаад ч хамаагүй

Амтат  жаргалыг эдэлье хэмээн

Араг яс тэвэрсэн төдийгөө

Амьд явсны гавьяа гэх үү?

Өөрт хамаагүй бусдын биеийг

Өмчилж сууснаа олз гэх үү?

Гивлүүр хөшгийг нь ярах төдийд

Гэрэвшин ичингүйрэх бүсгүйг хараад

Хаалт бүгдий нь тайчих хүсэлд

Хамаг бие чинь шатдаг хирнээ,

Хэзээ нэгтээ хүүрийн газар

Хянгар хошуут тасын өмнө

Өвч бие нь ярагдахын цагт

Өлөн нүд чинь далдирах бус уу.

Өрөөл бусдын харцнаас хүртэл

Өрсөж харамлаж явсан түүгээр чинь

Өдийн хойно шувуу хооллоход

Өмчирхөж харамлах сэтгэл чинь хаачаав.

Мах, цусан тулам болохоороо л

Махчин амьтны хоол биз ээ,

Цэцгэн эрхи, зандан сүрчгээр

Чимэн хөөрцөглөх хэрэг юун.

Хөшиж хэвтэх хүүрийг хараад

Хүйдэс айдас болдог хирнээ

Хөдлөөд босоод яваа биеэс

Ороолон дайтай айхгүй нь юу вэ?

Үүлгүй нарын гэрлээр нээгдсэн

Үзэсгэлэнт лянхуад дурлахгүй хирнээ

Өмхий самхайн үүр уурхайд

Баасны батгана шиг шимтэх хөөрхий

Биеэ хөнөөх илд мэсийг

Билүүдэж суухын үлгэр адил

Бие цогцост шунахын солиорлоор

Энэ ертөнц хямарч байна.

Хэрзгэр яс  тарж бутарсан

Хээрийн үхээрт гансардаг мөртлөө

Хэлхээ яс хөдлөн үймцэх

Балгадын оршуулгаас юунд уйдахгүй вэ?

Хүсэл тачаалаа тайлах гэж

Хүмүүн төрөлтөн наждаа эдэлдэг.

Бохир буртгаа эдлэх төлөөсөнд

Богинохон заяа нь харваж оддог.

Жаал багад мөнгөгүйн гачлан,

Залуу идэрт завгүйн гачлан,

Өтөл буурайд тамиргүйн гачлан,

Үргэлжилж явсаар насыг бардаг.

Үүр цүүрээс үдэш болтол

Өеөдөж унатлаа ажил хийж,

Үхдэл мэт шөнийг элээнэ.

Өдөр бүрийн тийнхүү нөгчөөнө.

Олз баялаг эрсэн зарим нь

Орон гэрээ орхин одож,

Хүлээхийн зовлонг бусдад эдлүүлж,

Хүчирдэхүйн лайг өөртөө үүрнэ.

Халуун элгэнээ тэжээнэ гэсээр

Хар элэгтнийг тэтгэх нь бий

Өвөр дотроо хураана гэсээр

Үйлийн шуурганд тарамдуулах ч бий.

Хурааж цуглуулахын нэг зовлон

Хумиж хамгаалахын нөгөө зовлон

Алдаж харуусахын адаг зовлон

Ахуйд хүлэгдэхийн мянган зовлон.

Эд мөнгөнд шунан тачаагсад

Энэлэн зовлонгоос хэлтрэх чөлөөгүй.

Эрх баялагт шүтэн бишрэгчид

Энэ хорвоогоос гэтлэх замгүй.

Хажуу гуунаас өвс зулгаах гээд

Халил газарт халтиран хийсэх

Тэрэгний үхэр шиг тэдний амьдрал

Олзоор хомс, ослоор дүүрэн.

Адгуус малаас ялгарах юмгүй

Аахар шаахарт амиа тавьж,

Ахиад олдохгүй заяа золоо

Алгасангуй үйлэнд үрээд дууснам.

..Хүй орчлонгийн зовлон нажид,

Хүйдэс айдас юу бүхэн

Би-г баримтлах сэтгэлээс үүдэлтэй

Биегүй энэ чөтгөрөөс даруй салууштай.

Би гэгчээс салаагүй цагт

Бишид зовлонгоос салах цаггүй

Түймрийн гал унтраагүй цагт

Түлэх аюул нь арилах замгүй.

Өгөөмөр жаргалыг амталья гэвэл,

Өр төлөөсөөс ангижирья гэвэл

Өөрийнхөө оронд бусдыг залж

Бусдын оронд өөрийгөө тавьсу.

 

 

 

“Бодичарьяавтара” буюу “Гэгээрлийн зам” номоос

Төвд хэлнээс орчуулсан: П.Бадрал

Хэсэгчлэн авч сийрүүлсэн: Балабхадра дас

 

Хүслийн зоргоор мунхарч явбал Хүмүүн заяа балрах болно Шуналын эрхээр шуударч явбал Шулмын үүд нээгдэх болно. Нүгэл гэмээ нь нүглээс айлгүй Нүдэн балай зүтгэн явж, Элэг доогоос ч эрээлэх нь үгүй Элий балай донслон явж, Амь биеэ золиод ч хамаагүй Амраг түүнээ тэврэе хэмээн, Алт мөнгөө шавхаад ч хамаагүй Амтат  жаргалыг эдэлье хэмээн Араг яс тэвэрсэн төдийгөө Амьд явсны гавьяа гэх үү? Өөрт хамаагүй бусдын биеийг Өмчилж сууснаа олз гэх үү? Гивлүүр хөшгийг нь ярах төдийд Гэрэвшин ичингүйрэх бүсгүйг хараад Хаалт бүгдий нь тайчих хүсэлд Хамаг бие чинь шатдаг хирнээ, Хэзээ нэгтээ хүүрийн газар Хянгар хошуут тасын өмнө Өвч бие нь ярагдахын цагт Өлөн нүд чинь далдирах бус уу. Өрөөл бусдын харцнаас хүртэл Өрсөж харамлаж явсан түүгээр чинь Өдийн хойно шувуу хооллоход Өмчирхөж харамлах сэтгэл чинь хаачаав. Мах, цусан тулам болохоороо л Махчин амьтны хоол биз ээ, Цэцгэн эрхи, зандан сүрчгээр Чимэн хөөрцөглөх хэрэг юун. Хөшиж хэвтэх хүүрийг хараад Хүйдэс айдас болдог хирнээ Хөдлөөд босоод яваа биеэс Ороолон дайтай айхгүй нь юу вэ? Үүлгүй нарын гэрлээр нээгдсэн Үзэсгэлэнт лянхуад дурлахгүй хирнээ Өмхий самхайн үүр уурхайд Баасны батгана шиг шимтэх хөөрхий Биеэ хөнөөх илд мэсийг Билүүдэж суухын үлгэр адил Бие цогцост шунахын солиорлоор Энэ ертөнц хямарч байна. Хэрзгэр яс  тарж бутарсан Хээрийн үхээрт гансардаг мөртлөө Хэлхээ яс хөдлөн үймцэх Балгадын оршуулгаас юунд уйдахгүй вэ? Хүсэл тачаалаа тайлах гэж Хүмүүн төрөлтөн наждаа эдэлдэг. Бохир буртгаа эдлэх төлөөсөнд Богинохон заяа нь харваж оддог. Жаал багад мөнгөгүйн гачлан, Залуу идэрт завгүйн гачлан, Өтөл буурайд тамиргүйн гачлан, Үргэлжилж явсаар насыг бардаг. Үүр цүүрээс үдэш болтол Өеөдөж унатлаа ажил хийж, Үхдэл мэт шөнийг элээнэ. Өдөр бүрийн тийнхүү нөгчөөнө. Олз баялаг эрсэн зарим нь Орон гэрээ орхин одож, Хүлээхийн зовлонг бусдад эдлүүлж, Хүчирдэхүйн лайг өөртөө үүрнэ. Халуун элгэнээ тэжээнэ гэсээр Хар элэгтнийг тэтгэх нь бий Өвөр дотроо хураана гэсээр Үйлийн шуурганд тарамдуулах ч бий. Хурааж цуглуулахын нэг зовлон Хумиж хамгаалахын нөгөө зовлон Алдаж харуусахын адаг зовлон Ахуйд хүлэгдэхийн мянган зовлон. Эд мөнгөнд шунан тачаагсад Энэлэн зовлонгоос хэлтрэх чөлөөгүй. Эрх баялагт шүтэн бишрэгчид Энэ хорвоогоос гэтлэх замгүй. Хажуу гуунаас өвс зулгаах гээд Халил газарт халтиран хийсэх Тэрэгний үхэр шиг тэдний амьдрал Олзоор хомс, ослоор дүүрэн. Адгуус малаас ялгарах юмгүй Аахар шаахарт амиа тавьж, Ахиад олдохгүй заяа золоо Алгасангуй үйлэнд үрээд дууснам. ..Хүй орчлонгийн зовлон нажид, Хүйдэс айдас юу бүхэн Би-г баримтлах сэтгэлээс үүдэлтэй Биегүй энэ чөтгөрөөс даруй салууштай. Би гэгчээс салаагүй цагт Бишид зовлонгоос салах цаггүй Түймрийн гал унтраагүй цагт Түлэх аюул нь арилах замгүй. Өгөөмөр жаргалыг амталья гэвэл, Өр төлөөсөөс ангижирья гэвэл Өөрийнхөө оронд бусдыг залж Бусдын оронд өөрийгөө тавьсу.       “Бодичарьяавтара” буюу “Гэгээрлийн зам” номоос Төвд хэлнээс орчуулсан: П.Бадрал Хэсэгчлэн авч сийрүүлсэн: Балабхадра дас  
Scroll to Top