Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Хэдийгээр энэ сэдэв өргөн утга агуулагатай ч жинхэнэ, үнэнч, сайн шавь байхад  шаардлагатай хэдэн чадварыг дурдья.

Бид гуру гэхэд өөрсдийн Дикша гуругийнхээ тухай бодож байдаг үнэндээ бол Дикша гуругээс гадна Шикша, Ватма прадакша болон зүрхэн дэх гуру гэх мэт олон гуру байдаг. Одоо дикша гурутэй хэрхэн харилцах тухай авч үзэцгээе.

Жинхэнэ шавь болоход бидэнд олон чадварууд хэрэгтэй байдаг ч доор дурдах чадварууд нь хамгийн гол чухал чадварууд юм.

Гор Говинда Свами Махараж “Гуру вандана” хэмээх номондоо Жинхэнэ Сад Гуруг олох нь Жинхэнэ шавь Сад шишаг олохтой адил бэрх зүйл хэмээн дурдсан байдаг. Үүнээс харахад жинхэнэ шавь болох нь тийм ч хямд төсөр  зүйл биш юм. Бид энэ талаар хэт өнгөцхөн , гадна талаас нь харж байдаг. Пранамантраг хэсэг хугацаанд уншаад, дараа нь Дикша Гуругээ олоод л шавь болчихно хэмээн бодож байдаг.

Гэвч шавь болоход эдгээр зүйлс нь хангалтгүй, үүнээс чухал зүйлс байдаг .

Рупа Госвами махараж : Хүн бүрт чин бишрэлээр үйлчлэн зүтгэхэд шаарлагатай чанар түүний дотор байдаг. Гагцхүү хөгжүүлэх л хэрэгтэй хэмээн айлдсан байдаг.

Энэ чадвар нь сонсох, мэдлэг хүртэхийг хүсэн тэмүүлэх болой.

Шрила Прабхупада : Бурханлаг номын багш шавьдаа мэдлэг хүртээхэд хэзээд бэлэн байдаг. Гагцхүү шавь үнэхээр хүртэхийг хүсэн байгаа тохиолдолд. Мэдлэг хүртэх хүсэл нь шавийн ахиц дэвшилд хүчтэй нөлөөлдөг:

Хэн нэгэн өөрийгөө таньж мэдэхийг хүсэхгүй байх аваас тэрээр зүгээр л нэг шоу, үзүүлбэр үзүүлж буйтай агаар нэг билээ. Мэдлэг хүртэхийн тулд зүгээр сонсох нь хангалтгүй ба зүгээр л асуулт асуух нь ч мөн ч хангалтгүй. Кришнагийн тухай мэдэх чин их хүсэл нь гол түлхүүр болж өгдөг. Хэн нэгэн Кришнаг мэдэхийг хүсэх нь түүнд үйлчлэн зүтгэх хүсэл тэмүүллийг бий болгодог. Бурханлаг Мэдлэг нь бидний өмнө асуулт хариулт байдлаар нээгддэг. Шримад Бхагаватам болон Бхагавад Гита нь бүгд л харилцан яриа, асуулт хариулт хэлбэрээр бичигдсэн байдаг.

           Парикшит Махараж нь маш сайн шавь байсан ба учир нь тэрээр мэдлэг хүртэхийг үнэхээр хүсэж байсанд байгаа юм хэмээн Шрила Прабхупада хэлсэн байдаг.

Үүнтэй холбогдуулан бяцхан түүхийг толилуулая.

Оройн цагаар Шрила Прабхупада өрөөндөө нээлттэй даршан хийдэг байжээ. Бишрэлтэнгүүд ирэн Шрила Прабхупадатай ярилцдаг байв. Нэгэн орой түүний шавь нар иртэл Шрила Прабхупада:

–             За та нарт ямар нэгэн асуулт байна уу  гэхэд шавь нар

–             Үгүй ээ, Шрила Прабхупада гэж хариултал

–             Тэгвэл та нар ямар хэргээр над дээр ирсэн хэрэг вэ хэмээн зэмлэн өрөөнөөсөө тэднийг гаргажээ.

Энэ үйлдлээрээ Шрила Прабхупада хэрвээ шавьд ямар нэгэн асуулт байхгүй бол багшдаа хандах хэрэггүй гэдгийг үзүүлсэн болно.

Мэдлэг хүртэх 2 л арга зам байдаг байна. Үүнд  СОНСОЛТ- АСУУЛТ, АСУУЛТ- СОНСОЛТ гэсэн арга зам .

            Доорх жагсаалт нь жинхэнэ шавь, жинхэнэ чин бишрэлтэн ямар байхыг харуулсан болно.

  • Тэрээр Бүхний дээд бурханыг хүндэтгэдэг байх хэрэгтэй
  • Тэрээр Гуру номын багш болон Кришнад итгэдэг байх хэрэгтэй
  • Тэрээр хүлцэнгүй байх хэрэгтэй
  • Тэрээр даруу төлөв байх хэрэгтэй
  • Тэрээр хэзээд үйлчлэн зүтгэхэд бэлэн байх хэрэгтэй
  • Тэрээр номын багшаа хүслийг биеүүлэх хүсэлтэй байх хэрэгтэй
  • Тэрээр номын багшийнхаа даалгаврыг амьдралынхаа дээд зорилго гэж үздэг байх хэрэгтэй
  • Тэрээр Гуругээ бурхан мэт хүндэтгэдэг байх хэрэгтэй
  • Номын багшийн шавь нарт үйлчлэн зүтгэдэг  хэзээд бэлэн байх хэрэгтэй.

“Номын ах дүү нартаа үйлчлэх нь маш сайн дадлага болдог. Бурханлаг номын багш хэзээ ч шавь наргүй байдаггүй. Иймээс номын багшид үйлчлэн гэдэг нь түүний шавь нарын албат байхыг мөн хэлдэг. Хэрвээ та хаанд үйлчлэхийг хүсэх аваас түүний түшмэд, бичээч, болон түүнд үйлчлэн зүтгэж буй бусад хүн бүрт үйлчлэх хэрэгтэй. Хааны албатуудад үйлчлэх нь хаанд  өөрт зүтгэснээс ч илүү таатай байдаг.

Номын багш ганцаараа байдаггүй. Бид бодгаль бусчууд биш билээ. Бид бүхэл зүйлийн хэсэг бүрт нь анхаарал тавьдаг, толгойноос нь эхлээд хөл хүртэл нь анхаарал хандуулдаг. Би таныг зөвөөр ойлгох байх гэж найдаж байна”

(Шавьдаа бичсэн Шрила Прабхупада-н захиа 1969 он)

Орчуулж бэлдсэн: Т.Цэвэлмаа

Хэдийгээр энэ сэдэв өргөн утга агуулагатай ч жинхэнэ, үнэнч, сайн шавь байхад  шаардлагатай хэдэн чадварыг дурдья. Бид гуру гэхэд өөрсдийн Дикша гуругийнхээ тухай бодож байдаг үнэндээ бол Дикша гуругээс гадна Шикша, Ватма прадакша болон зүрхэн дэх гуру гэх мэт олон гуру байдаг. Одоо дикша гурутэй хэрхэн харилцах тухай авч үзэцгээе. Жинхэнэ шавь болоход бидэнд олон чадварууд хэрэгтэй байдаг ч доор дурдах чадварууд нь хамгийн гол чухал чадварууд юм. Гор Говинда Свами Махараж “Гуру вандана” хэмээх номондоо Жинхэнэ Сад Гуруг олох нь Жинхэнэ шавь Сад шишаг олохтой адил бэрх зүйл хэмээн дурдсан байдаг. Үүнээс харахад жинхэнэ шавь болох нь тийм ч хямд төсөр  зүйл биш юм. Бид энэ талаар хэт өнгөцхөн , гадна талаас нь харж байдаг. Пранамантраг хэсэг хугацаанд уншаад, дараа нь Дикша Гуругээ олоод л шавь болчихно хэмээн бодож байдаг. Гэвч шавь болоход эдгээр зүйлс нь хангалтгүй, үүнээс чухал зүйлс байдаг . Рупа Госвами махараж : Хүн бүрт чин бишрэлээр үйлчлэн зүтгэхэд шаарлагатай чанар түүний дотор байдаг. Гагцхүү хөгжүүлэх л хэрэгтэй хэмээн айлдсан байдаг. Энэ чадвар нь сонсох, мэдлэг хүртэхийг хүсэн тэмүүлэх болой. Шрила Прабхупада : Бурханлаг номын багш шавьдаа мэдлэг хүртээхэд хэзээд бэлэн байдаг. Гагцхүү шавь үнэхээр хүртэхийг хүсэн байгаа тохиолдолд. Мэдлэг хүртэх хүсэл нь шавийн ахиц дэвшилд хүчтэй нөлөөлдөг: Хэн нэгэн өөрийгөө таньж мэдэхийг хүсэхгүй байх аваас тэрээр зүгээр л нэг шоу, үзүүлбэр үзүүлж буйтай агаар нэг билээ. Мэдлэг хүртэхийн тулд зүгээр сонсох нь хангалтгүй ба зүгээр л асуулт асуух нь ч мөн ч хангалтгүй. Кришнагийн тухай мэдэх чин их хүсэл нь гол түлхүүр болж өгдөг. Хэн нэгэн Кришнаг мэдэхийг хүсэх нь түүнд үйлчлэн зүтгэх хүсэл тэмүүллийг бий болгодог. Бурханлаг Мэдлэг нь бидний өмнө асуулт хариулт байдлаар нээгддэг. Шримад Бхагаватам болон Бхагавад Гита нь бүгд л харилцан яриа, асуулт хариулт хэлбэрээр бичигдсэн байдаг.            Парикшит Махараж нь маш сайн шавь байсан ба учир нь тэрээр мэдлэг хүртэхийг үнэхээр хүсэж байсанд байгаа юм хэмээн Шрила Прабхупада хэлсэн байдаг. Үүнтэй холбогдуулан бяцхан түүхийг толилуулая. Оройн цагаар Шрила Прабхупада өрөөндөө нээлттэй даршан хийдэг байжээ. Бишрэлтэнгүүд ирэн Шрила Прабхупадатай ярилцдаг байв. Нэгэн орой түүний шавь нар иртэл Шрила Прабхупада: –             За та нарт ямар нэгэн асуулт байна уу  гэхэд шавь нар –             Үгүй ээ, Шрила Прабхупада гэж хариултал –             Тэгвэл та нар ямар хэргээр над дээр ирсэн хэрэг вэ хэмээн зэмлэн өрөөнөөсөө тэднийг гаргажээ. Энэ үйлдлээрээ Шрила Прабхупада хэрвээ шавьд ямар нэгэн асуулт байхгүй бол багшдаа хандах хэрэггүй гэдгийг үзүүлсэн болно. Мэдлэг хүртэх 2 л арга зам байдаг байна. Үүнд  СОНСОЛТ- АСУУЛТ, АСУУЛТ- СОНСОЛТ гэсэн арга зам .             Доорх жагсаалт нь жинхэнэ шавь, жинхэнэ чин бишрэлтэн ямар байхыг харуулсан болно. Тэрээр Бүхний дээд бурханыг хүндэтгэдэг байх хэрэгтэй Тэрээр Гуру номын багш болон Кришнад итгэдэг байх хэрэгтэй Тэрээр хүлцэнгүй байх хэрэгтэй Тэрээр даруу төлөв байх хэрэгтэй Тэрээр хэзээд үйлчлэн зүтгэхэд бэлэн байх хэрэгтэй Тэрээр номын багшаа хүслийг биеүүлэх хүсэлтэй байх хэрэгтэй Тэрээр номын багшийнхаа даалгаврыг амьдралынхаа дээд зорилго гэж үздэг байх хэрэгтэй Тэрээр Гуругээ бурхан мэт хүндэтгэдэг байх хэрэгтэй Номын багшийн шавь нарт үйлчлэн зүтгэдэг  хэзээд бэлэн байх хэрэгтэй. “Номын ах дүү нартаа үйлчлэх нь маш сайн дадлага болдог. Бурханлаг номын багш хэзээ ч шавь наргүй байдаггүй. Иймээс номын багшид үйлчлэн гэдэг нь
Scroll to Top