Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62
Нэгэн удаа огоорохуйн сахил хүртсэн номын багш нь өөрийн шавьдаа ариун Гитагийн хуулбарыг өгч түүнийг цаг ямагт судлаж байхыг зөвлөжээ. Виндхья уулын нэгэн агуйд суурьшин мөнөөхь шавь унших ажилдаа шамдан оров.

Гэтэл агуйд жижигхэн хулгана үүрлэж, өдөр бүр Гитагийн хуудсыг мэрэх болжээ. Үүнд ихэд уурссан шавь хөрш тосгоноос нэгэн муурын зулзага авч ирж гэнэ.

Ингээд зулзагаа хооллох сүү хэрэгтэй болов. Бодож бодож шавь ер нь үнээтэй болох нь зөв юм гэсэн дүгнэлтэнд хүрэв. Бурханы өршөөлөөр нэгэн сайн санаат хүн түүнд үнээ өгсөн авч зүрх сэтгэл бас л амарсангүй. Үнээгээ байлгах агуулах сав яах вэ? Үнээний аюулгүй, тав тухтай байдлыг хангахын тулд огоорсон шавь үнээний саравч барилаа.

Гэтэл дараа нь шинэ санаа зовох зүйл гарч ирвээ. Үнээг өдөр бүр хооллож, услаж байх ёстой байдаг. Огоорсон шавь хэрэв тэрээр үнээнд анхаарал тавиад байх юм бол түүний чин бишрэлийн үйлчлэл зүтгэл муудах болно гэж сэтгэв. Иймээс тэрээр энэ ажлыг нэгэн малчинд даатгав. Тэр ч үнээг нь хариулж байх болжээ. Гэвч хэн тэр малчныг тэжээж, түүнийг ажлаа сайн, муу хийж байгааг нь хянаж байх болж байна. Удаан хугацаанд, тархиа гашилтал бодсоны эцэст хөөрхий сандарч түгшсэн шавь гэрлэхээр шийдэв.

Аажмаар түүний гэр бүл өслөө. Тэрээр мөнгө төгрөг, олон зарц албат, том орд харштай болов. Ийнхүү огоорсон шавь маань Гитагаа судлах ёстойгоо мартаад гэр бүлийн амьдралд улам улам автсаар байлаа.

Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар номын багш нь шавиа хэрхэн амьдарч байгааг харахаар шийджээ. Ингээд багш шавийнхаа ордны хажууд ирэв. Огоорсон шавийнхаа тансаг чинээлэг байдал, үй олон төрөл садангуудыг нь хараад тэрээр: “Энэ чинь чухам юу гээч вэ?” хэмээн асуув. Гэтэл шавь алгаа хавсран, багшдаа мөргөн байж: “Махаража, энэ бол таны өгсөн Гитаг судлахын тулд бий болсон гэр бүл билээ. Та санаж байна уу?” гэж гэнээ.

 

Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын

тайлбар

Үнэхээр Кришнагийн ухамсарт оршин байгаа хүн юкта вайрагья буюу зөв зүйтэй огоорлын хүрээнд байж, өөрийн хэрэгцээ шаардлагыг ихэсгэх ёсгүй. .. Хүний материаллаг үйл хэт их, бас хэт бага байж болохгүй юм. Учир нь үүний аль аль нь түүний хүрсэн бурханлаг түвшнээс хазайх шалтгаан болох боломжтой. .. Үнэнч шударга хүний хувьд маш болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд Бурхан Шри Харид үйлчэн зүтгэхэд хэрэгтэй хэмээн сэтгэж, худал хуурмагийн буюу майагийн торонд орооцолдох ёсгүй юм…

 

Орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

 

Нэгэн удаа огоорохуйн сахил хүртсэн номын багш нь өөрийн шавьдаа ариун Гитагийн хуулбарыг өгч түүнийг цаг ямагт судлаж байхыг зөвлөжээ. Виндхья уулын нэгэн агуйд суурьшин мөнөөхь шавь унших ажилдаа шамдан оров. Гэтэл агуйд жижигхэн хулгана үүрлэж, өдөр бүр Гитагийн хуудсыг мэрэх болжээ. Үүнд ихэд уурссан шавь хөрш тосгоноос нэгэн муурын зулзага авч ирж гэнэ. Ингээд зулзагаа хооллох сүү хэрэгтэй болов. Бодож бодож шавь ер нь үнээтэй болох нь зөв юм гэсэн дүгнэлтэнд хүрэв. Бурханы өршөөлөөр нэгэн сайн санаат хүн түүнд үнээ өгсөн авч зүрх сэтгэл бас л амарсангүй. Үнээгээ байлгах агуулах сав яах вэ? Үнээний аюулгүй, тав тухтай байдлыг хангахын тулд огоорсон шавь үнээний саравч барилаа. Гэтэл дараа нь шинэ санаа зовох зүйл гарч ирвээ. Үнээг өдөр бүр хооллож, услаж байх ёстой байдаг. Огоорсон шавь хэрэв тэрээр үнээнд анхаарал тавиад байх юм бол түүний чин бишрэлийн үйлчлэл зүтгэл муудах болно гэж сэтгэв. Иймээс тэрээр энэ ажлыг нэгэн малчинд даатгав. Тэр ч үнээг нь хариулж байх болжээ. Гэвч хэн тэр малчныг тэжээж, түүнийг ажлаа сайн, муу хийж байгааг нь хянаж байх болж байна. Удаан хугацаанд, тархиа гашилтал бодсоны эцэст хөөрхий сандарч түгшсэн шавь гэрлэхээр шийдэв. Аажмаар түүний гэр бүл өслөө. Тэрээр мөнгө төгрөг, олон зарц албат, том орд харштай болов. Ийнхүү огоорсон шавь маань Гитагаа судлах ёстойгоо мартаад гэр бүлийн амьдралд улам улам автсаар байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар номын багш нь шавиа хэрхэн амьдарч байгааг харахаар шийджээ. Ингээд багш шавийнхаа ордны хажууд ирэв. Огоорсон шавийнхаа тансаг чинээлэг байдал, үй олон төрөл садангуудыг нь хараад тэрээр: “Энэ чинь чухам юу гээч вэ?” хэмээн асуув. Гэтэл шавь алгаа хавсран, багшдаа мөргөн байж: “Махаража, энэ бол таны өгсөн Гитаг судлахын тулд бий болсон гэр бүл билээ. Та санаж байна уу?” гэж гэнээ.   Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын тайлбар Үнэхээр Кришнагийн ухамсарт оршин байгаа хүн юкта вайрагья буюу зөв зүйтэй огоорлын хүрээнд байж, өөрийн хэрэгцээ шаардлагыг ихэсгэх ёсгүй. .. Хүний материаллаг үйл хэт их, бас хэт бага байж болохгүй юм. Учир нь үүний аль аль нь түүний хүрсэн бурханлаг түвшнээс хазайх шалтгаан болох боломжтой. .. Үнэнч шударга хүний хувьд маш болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд Бурхан Шри Харид үйлчэн зүтгэхэд хэрэгтэй хэмээн сэтгэж, худал хуурмагийн буюу майагийн торонд орооцолдох ёсгүй юм…   Орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас  
Scroll to Top