Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 7 1
Users Today : 22
Users Yesterday : 33
Total Users : 15471
Views Today : 29
Views Yesterday : 41

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудева минь ээ, Танд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлье. Одоо Та надад Вайсакха (4-5) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн яруу алдрыг хийгээд түүнийг хэрхэн яаж баримталдаг тухай тодорхойлон айлдаж соёрхоно уу.

Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Энэ хийгээд дараа хойтын ертөнцөд хамгийн өршөөл нигүүлсэлтэй болоод өгөөмөр экадаши бол Вайсакха сарын харанхуй хагаст тохиодог экадаши байдаг. Энэ ариун гэгээн өдөр бүтэн мацаг барих хэн бүхэн бүх нүглээсээ салан ангижирч үргэлжийн аз жаргалтай болохын зэрэгцээ түүнийг зол завшаан, амжилт бүтээл үргэлж дагалдаж байх болно. Варутхини экадашид барьсан мацаг нь урагш муутайхан эмэгтэйг ч аз жаргалтай болгодог.

Энэ экадашийг баримталж байгаа хэн бүхэнд тэр энэ амьдралд нь материаллаг жаргал цэнгэлийг, харин үхсэний нь дараа ангижралыг хүртээдэг. Тэр бүхий л нүглийг арилган зайлуулж, хүнийг шинээр дахин төрөх зовлонгоос ангижруулдаг.

Мандхата хаан энэ экадашийг зөв баримталснаар ангижралд хүрсэн. Мөн өөр олон хаад түүнийг баримталснаар ач тусыг нь хүртсэн билээ. Икшваку удмын Дхундхумара хаан Шива бурханы хараалаас болсон уяман өвчнөөсөө ингэж л салсан. Варутхини экадашид мацаг барьсан хэн бүхэн мянган жилийн туршид тэвчил наманчлал үйлдсэнтэй адил ач тусыг хүртдэг. Энэ экадашид мацаг барих нь нар хиртэх үед Курукшетрад алт түгээсэнтэй адил ач тустай. Энэхүү экадашийг итгэл, чин бишрэлтэйгээр баримталж байгаа хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр зорьж буй зорилгодоо хүрдэг.

Заанаар өргөл өргөх нь мориор өргөл өргөхөөс илүү, харин газрыг өргөл болгон өргөх нь заанаар өргөл өргөхөөс илүү байдаг. Мөн заанаар өргөл өргөхөөс кунжутын үрээр өргөл өргөх нь илүү байдаг бол алтаар өргөл өргөх нь үүнээс ч илүү. Гэсэн ч, бүхий л өвөг дээдэс, хагас бурхад болон хүмүүс будаа тариа идэн таашаал ханамж авдаг учраас будаа тариа түгээх нь алт түгээн тарааснаас илүү дээр байдаг билээ. Үүнээс илүү өргөл гэж өнгөрсөн цаг үед ч байгаагүй, одоо ч байхгүй, мөн ирээдүйд ч байхгүй байна1. Гэхдээ зарим номч брахманууд нь, цэвэр ариун залуу бүсгүйг зохистой хүнд нь эхнэр болгон өгөх нь будаа тариа тараан түгээсэнтэй адил байдаг гэж батлан өгүүлдэг. Харин Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна, үнээгээр өргөл өргөх нь хоол хүнсэнд зориулан будаа тариагаар өргөл өргөсөнтэй адил байдаг гэж айлдсан. Гэсэн ч энэ бүх өргөлүүдээс харанхуй мунхаг хүмүүст бурханлаг мэдлэгийг хүртээх нь илүү дээр билээ. Тэгвэл Варутхини экадашид мацаг барьж байгаа хүн энэ бүх үйлүүдийг бүгдийг нь үйлдсэнтэй адил ач тусыг хүртдэг.

Өөрийн охидын хөрөнгө баялгаар амьдрах хэн бүхэн, ай Бхарата минь ээ, орчлонг бүхэлдээ усанд автах үе хүртэл тамын нөхцөлд зовж тарчлах болдог. Ийм учраас охидынхоо эд баялгаас ашиглах явдлаас онцгойлон зайлсхийх хэрэгтэй. Ай хаадын шилдэг нь минь ээ, шунахайрал хомхойрлоосоо болж өөрийн охиныхоо буюу хүргэний эд баялгаас авах аливаа грихастха (гэрбүлийн амьдралын хэлбэрт амьдрагч) нь дараагийн амьдралдаа муур болон төрдөг. Иймээс олон янзын үнэт зүйлсээр гоёж чимэглэсэн охиноо зохих инжтэйгээр нөхөрт гарган ариун гэгээн өргөл үйлдэж байгаа хэн бүхэн Ямаража бурханы гол туслах Читрагупта өөрөө ч тодорхойлон хэлж чадахын аргагүй тийм ач тусыг хүртдэг гэж ярьцгаадаг. Гэсэн ч энэ ач тусыг Варутхини экадашийг баримталснаар амархан хүртэж болно.

Экадашийн өмнөх өдөр даша-д хүрэл сав суулганаас хоол унд идэж уух, бүхий л хэлбэрийн урад-дал, улаан чечевиц (зармаг), шар будаа, конго2, шпинат, болон бал идэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн өөр бусдын гэрт хооллох, нэгээс илүү удаагаар хооллохгүй байх хэрэгтэй. Мөн тэрчлэн хурьцлыг цээрлэн тэвчих шаардлагатай. Экадашид мөрийтэй тоглоом тоглох, спортоор хичээллэх, өдөр унтах, бетелийн самар болон навчийг нь идэхээс зайлхийн, тэдгээрийг тэвчих хэрэгтэй. Шүдээ сайтар цэвэрлэн, цуурхал тараах, бусдаас өө сэв эрэн гоочлох, бурханлаг хөгжил дэвшлийн хувьд доод түвшинд оршигчидтой болон уур хилэнтэй байгаа, мөн хууран мэхлэгч хүмүүстэй ярилцахын хэрэггүй. Экадашийн дараах өдөр, двадашид зэс савнаас хоол идэх, урад дал, улаан чечевиц болон балыг хоол хүнсэндээ хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэвтэж, мөн нэгээс олон удаа хооллож болохгүй. Хүнд ажил хийх, хурьцал үйлдэх, үс сахлаа авах, биеэ тослох болон бусдын гэр оронд очиж хоол унд идэж уухаас зайлсхийх хэрэгтэй.

Бурхан Кришна үргэлжлүүлэн айлдсан нь: Варутхини экадашийг ийнхүү баримтлах хэн бүхэн бүхий л нүглийн үр дагавруудаасаа чөлөөлөгдөн ангижирч, мөнхий бурханлаг орондоо буцаж очно. Шөнийн туршид унталгүй, сэрүүн байж, Жанардана Бурханд бишрэл хүндэтгэлээ илэхийлэн байх хэн бүхэн мөн бүх нүглээсээ ангижран бурханлаг оронд хүрч очно. Иймээс, ай хаан минь ээ, өөрийн үйлдсэн нүгэл хийгээд түүний үр дагавраас, мөн өөрийн үхлээс айж байгаа хэн бүхэн Варутхини экадашид мацгийг маш нарийн чанд барих хэрэгтэй. Ай сурвалжит, ариун шудрага Юдхиштхира минь ээ, ариун гэгээн Варутхини экадашийн яруу алдрын тухай уншиж байгаа эсвэл сонсож байгаа хүн мянган үнээгээр өргөл өргөсөнтэй адил ач тусыг хүртэх бөгөөд хожим нь Вишну Бурханы оронд, гэр лүүгээ буцаж харих болно.

Варутхини экадаши буюу Вайсакха-Кришна экадашийн яруу алдрын тухай Бавишья-уттара Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

Тайлбар:

  1. Будаа тариагаар өргөл өргөх нь маш их өршөөл нигүүлсэлтэй. Нэгэн удаа Юдхиштхира Махаража Бурхан Кришнагаас: “Ай Бурхан минь ээ, тахилга өргөл болон тэвчил наманчлал үйлдэлгүйгээр тэнгэрийн оронд хүрч болох уу?” гэж асуухад Бурхан Кришна хариуд нь: “Ай Бхаратын хөвгүүн минь ээ, талх, ус болон эмийг хэрэгцээтэй байгаа хүнд нь өгч байгаа хэн бүхэн ямар нэгэн тахилга өргөл эсвэл тэвчил наманчлал үйлдэлгүйгээр тэнгэрийн оронд хүрч болно.” (Махабхарата) гэж айлдсан.

Бурхан Кришна Бхагавад Гитагийн (3.14)-д айлдсанчлан: “Бүх амьд биетүүд нь будаа тариагаар хооллодог.” гэж айлдсан байдаг. Иймээс үр тариагаар өргөл өргөхийг хамгийн дээд өргөл гэж үздэг. Түүнээс гадна, хайр чин бишрэлтэйгээр бэлтгэж Бурхан Кришнад өргөсөн зоог-прасадамыг хүртсэнээр энэхүү материаллаг ертөнцөөс ангижирдаг.

  1. Конго- эрт цагт ядуучуудын иддэг байсан намуу цэцэгтэй төстэй үр тарианы нэгэн зүйл.
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудева минь ээ, Танд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлье. Одоо Та надад Вайсакха (4-5) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн яруу алдрыг хийгээд түүнийг хэрхэн яаж баримталдаг тухай тодорхойлон айлдаж соёрхоно уу. Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Энэ хийгээд дараа хойтын ертөнцөд хамгийн өршөөл нигүүлсэлтэй болоод өгөөмөр экадаши бол Вайсакха сарын харанхуй хагаст тохиодог экадаши байдаг. Энэ ариун гэгээн өдөр бүтэн мацаг барих хэн бүхэн бүх нүглээсээ салан ангижирч үргэлжийн аз жаргалтай болохын зэрэгцээ түүнийг зол завшаан, амжилт бүтээл үргэлж дагалдаж байх болно. Варутхини экадашид барьсан мацаг нь урагш муутайхан эмэгтэйг ч аз жаргалтай болгодог. Энэ экадашийг баримталж байгаа хэн бүхэнд тэр энэ амьдралд нь материаллаг жаргал цэнгэлийг, харин үхсэний нь дараа ангижралыг хүртээдэг. Тэр бүхий л нүглийг арилган зайлуулж, хүнийг шинээр дахин төрөх зовлонгоос ангижруулдаг. Мандхата хаан энэ экадашийг зөв баримталснаар ангижралд хүрсэн. Мөн өөр олон хаад түүнийг баримталснаар ач тусыг нь хүртсэн билээ. Икшваку удмын Дхундхумара хаан Шива бурханы хараалаас болсон уяман өвчнөөсөө ингэж л салсан. Варутхини экадашид мацаг барьсан хэн бүхэн мянган жилийн туршид тэвчил наманчлал үйлдсэнтэй адил ач тусыг хүртдэг. Энэ экадашид мацаг барих нь нар хиртэх үед Курукшетрад алт түгээсэнтэй адил ач тустай. Энэхүү экадашийг итгэл, чин бишрэлтэйгээр баримталж байгаа хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр зорьж буй зорилгодоо хүрдэг. Заанаар өргөл өргөх нь мориор өргөл өргөхөөс илүү, харин газрыг өргөл болгон өргөх нь заанаар өргөл өргөхөөс илүү байдаг. Мөн заанаар өргөл өргөхөөс кунжутын үрээр өргөл өргөх нь илүү байдаг бол алтаар өргөл өргөх нь үүнээс ч илүү. Гэсэн ч, бүхий л өвөг дээдэс, хагас бурхад болон хүмүүс будаа тариа идэн таашаал ханамж авдаг учраас будаа тариа түгээх нь алт түгээн тарааснаас илүү дээр байдаг билээ. Үүнээс илүү өргөл гэж өнгөрсөн цаг үед ч байгаагүй, одоо ч байхгүй, мөн ирээдүйд ч байхгүй байна1. Гэхдээ зарим номч брахманууд нь, цэвэр ариун залуу бүсгүйг зохистой хүнд нь эхнэр болгон өгөх нь будаа тариа тараан түгээсэнтэй адил байдаг гэж батлан өгүүлдэг. Харин Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна, үнээгээр өргөл өргөх нь хоол хүнсэнд зориулан будаа тариагаар өргөл өргөсөнтэй адил байдаг гэж айлдсан. Гэсэн ч энэ бүх өргөлүүдээс харанхуй мунхаг хүмүүст бурханлаг мэдлэгийг хүртээх нь илүү дээр билээ. Тэгвэл Варутхини экадашид мацаг барьж байгаа хүн энэ бүх үйлүүдийг бүгдийг нь үйлдсэнтэй адил ач тусыг хүртдэг. Өөрийн охидын хөрөнгө баялгаар амьдрах хэн бүхэн, ай Бхарата минь ээ, орчлонг бүхэлдээ усанд автах үе хүртэл тамын нөхцөлд зовж тарчлах болдог. Ийм учраас охидынхоо эд баялгаас ашиглах явдлаас онцгойлон зайлсхийх хэрэгтэй. Ай хаадын шилдэг нь минь ээ, шунахайрал хомхойрлоосоо болж өөрийн охиныхоо буюу хүргэний эд баялгаас авах аливаа грихастха (гэрбүлийн амьдралын хэлбэрт амьдрагч) нь дараагийн амьдралдаа муур болон төрдөг. Иймээс олон янзын үнэт зүйлсээр гоёж чимэглэсэн охиноо зохих инжтэйгээр нөхөрт гарган ариун гэгээн өргөл үйлдэж байгаа хэн бүхэн Ямаража бурханы гол туслах Читрагупта өөрөө ч тодорхойлон хэлж чадахын аргагүй тийм ач тусыг хүртдэг гэж ярьцгаадаг. Гэсэн ч энэ ач тусыг Варутхини экадашийг баримталснаар амархан хүртэж болно. Экадашийн өмнөх өдөр даша-д хүрэл сав суулганаас хоол унд идэж уух, бүхий л хэлбэрийн урад-дал,
Scroll to Top