Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Хүмүүс, хайрын төгс объектыг олох гэж хичээн хичээсээр авч  эцэст нь тэд урам хугаралд автдаг. Бид ахыгаа, эгчийгээ, эхийгээ, эцгийгээ, эхнэрээ, эр нөхрөө, найзуудаа, нийгмээ, үндэстнээ, олон улсын нийгэмлэгээ тэр ч байтугай  бүх хүн төрөлхтөнийг хайрлаж болох ч бидний хайр ялгаагүй төгс бус үлддэг. Шалтгаан нь гэвэл энэ бүх хайрын хэлбэрүүд нь бүхнийг хамарч чаддаггүйд оршино. Жишээ нь, дурын улс оронд иргэд нь зөвхөн хүмүүс байдаг. Адгуус амьтдыг иргэн гэж үл тооцдог. Гэвч иргэн хэмээх үг нь тухайн улс оронд төрсөн бүхэнд хамаардаг. Энэ үгийн санскрит үндэс нь пража. Утга нь “төрөгч”. Энэ улс орны удирдагчдын үүрэг нь улс орондоо оршин байгаа хүн төдийгүй бүх пража нарыг хамгаалах явдал байдаг. Гэтэл өнөөдөр үхэр, гахай, нугас гэх мэт амьтад хэдий пража мөн ч тэднийг нядлах газар руу илгээдэг.

Харин хүн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлснээр бүхий л амьд бодгалиудыг хайрлаж эхлэдэг. Учир нь тэр бүх амьтад бүгд Кришнатай холбоотой. Кришна айлдахдаа, сарва –йонишу каунтейа муртайах самбхаванти йах буюу “Материаллаг байгаль бол бүхий амьдралын хэлбэрүүдийн эх нь, харин Би бол үрээ өгсөн эцэг нь билээ” (Бхагавад-гита, 14.4) хэмээсэн. Жинхэнэ адил тэгш байдал, ах дүүслэг харилцаа бол бид бүх амьд бодгалиудыг Бурханы хүүхэд хэмээн харж эхлэсэн цагт л боломжтой.  Тийм харааг шингээсэн хүмүүнийг пандит буюу мэргэн ухаантан гэж нэрлэдэг. Пандит хүн хэзээ ч, “Зөвхөн миний эцэг, миний ах л сайн хүмүүс, бусад бүгд нь муу хүмүүс” гэж хэлдэггүй. Ингэх нь сектлэх үзэл болно… Кришнагийн чин бишрэлтэн хүмүүс нь аливаа зүйлийг үүнээс өөр байдлаар хардаг. Тэр ч байтугай тэд шоргоолжийг ч хөнөөхийг хүсдэггүй. Эрт нэгэн цагт Мригари нэрт нүгэлт анчин амьдардаг байжээ. Тэрээр адгуус амьтдыг шуудхан алчихдаггүй нэвт харваад орхидог, нөгөөдүүл нь удаан хугацааны туршид шаналж зовж үхдэг байжээ. Гэвч тэрээр аугаа мэргэн Нарадатай учраад Кришнагийн чин бишрэлтэн болсныхоо дараа шоргоолжин дээр ч гишгэж чадахгүй энэрэнгүй болсон. Кришнагийн чин бишрэлтэн вайшнав хүн нь амьд бодгалиудын хооронд ямар нэг ялгаваралыг гаргадаггүй. Тэрээр Дээд Эзэн шиг л амьд болгоны найз нөхөр. Кришна, бүх унасан сүнснүүдийг гэр рүү нь, Бурхан зүгт буцаахын тулд энэ ертөнцөд илрэн залардаг шиг Түүний төлөөлөгч, чин бишрэлтэн нь мөн л бүгдийг гэр рүүгээ, Бурхан зүгт буцахад нь туслахыг хичээн тэмцэж байдаг.

 

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан Балабхадра дас

 

Хүмүүс, хайрын төгс объектыг олох гэж хичээн хичээсээр авч  эцэст нь тэд урам хугаралд автдаг. Бид ахыгаа, эгчийгээ, эхийгээ, эцгийгээ, эхнэрээ, эр нөхрөө, найзуудаа, нийгмээ, үндэстнээ, олон улсын нийгэмлэгээ тэр ч байтугай  бүх хүн төрөлхтөнийг хайрлаж болох ч бидний хайр ялгаагүй төгс бус үлддэг. Шалтгаан нь гэвэл энэ бүх хайрын хэлбэрүүд нь бүхнийг хамарч чаддаггүйд оршино. Жишээ нь, дурын улс оронд иргэд нь зөвхөн хүмүүс байдаг. Адгуус амьтдыг иргэн гэж үл тооцдог. Гэвч иргэн хэмээх үг нь тухайн улс оронд төрсөн бүхэнд хамаардаг. Энэ үгийн санскрит үндэс нь пража. Утга нь “төрөгч”. Энэ улс орны удирдагчдын үүрэг нь улс орондоо оршин байгаа хүн төдийгүй бүх пража нарыг хамгаалах явдал байдаг. Гэтэл өнөөдөр үхэр, гахай, нугас гэх мэт амьтад хэдий пража мөн ч тэднийг нядлах газар руу илгээдэг. Харин хүн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлснээр бүхий л амьд бодгалиудыг хайрлаж эхлэдэг. Учир нь тэр бүх амьтад бүгд Кришнатай холбоотой. Кришна айлдахдаа, сарва –йонишу каунтейа муртайах самбхаванти йах буюу “Материаллаг байгаль бол бүхий амьдралын хэлбэрүүдийн эх нь, харин Би бол үрээ өгсөн эцэг нь билээ” (Бхагавад-гита, 14.4) хэмээсэн. Жинхэнэ адил тэгш байдал, ах дүүслэг харилцаа бол бид бүх амьд бодгалиудыг Бурханы хүүхэд хэмээн харж эхлэсэн цагт л боломжтой.  Тийм харааг шингээсэн хүмүүнийг пандит буюу мэргэн ухаантан гэж нэрлэдэг. Пандит хүн хэзээ ч, “Зөвхөн миний эцэг, миний ах л сайн хүмүүс, бусад бүгд нь муу хүмүүс” гэж хэлдэггүй. Ингэх нь сектлэх үзэл болно… Кришнагийн чин бишрэлтэн хүмүүс нь аливаа зүйлийг үүнээс өөр байдлаар хардаг. Тэр ч байтугай тэд шоргоолжийг ч хөнөөхийг хүсдэггүй. Эрт нэгэн цагт Мригари нэрт нүгэлт анчин амьдардаг байжээ. Тэрээр адгуус амьтдыг шуудхан алчихдаггүй нэвт харваад орхидог, нөгөөдүүл нь удаан хугацааны туршид шаналж зовж үхдэг байжээ. Гэвч тэрээр аугаа мэргэн Нарадатай учраад Кришнагийн чин бишрэлтэн болсныхоо дараа шоргоолжин дээр ч гишгэж чадахгүй энэрэнгүй болсон. Кришнагийн чин бишрэлтэн вайшнав хүн нь амьд бодгалиудын хооронд ямар нэг ялгаваралыг гаргадаггүй. Тэрээр Дээд Эзэн шиг л амьд болгоны найз нөхөр. Кришна, бүх унасан сүнснүүдийг гэр рүү нь, Бурхан зүгт буцаахын тулд энэ ертөнцөд илрэн залардаг шиг Түүний төлөөлөгч, чин бишрэлтэн нь мөн л бүгдийг гэр рүүгээ, Бурхан зүгт буцахад нь туслахыг хичээн тэмцэж байдаг.   Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, “Гэгээрэхүйн эрэлд” номоос орчуулсан Балабхадра дас  
Scroll to Top