Би энэ захиаг Эндрюгээс хүлээн авсан юм. Кришнагийн ухамсрын замаар нэг л замнаж эхэлсэн байхад илэрч эхэлдэг нигүүлсэл үүнд харагдаж байлаа.
Харе Кришна!!
Байлдагч Крис Барткиевич бол миний найз, мөн надтай явган цэргийн ангид цуг байсан юм. Тэр хажуугаар өнгөрсөн хүн бүр уруу инээмсэглэсэн найрсаг нэгэн байсан юм. Түүнд өөрийгөө Кришнагийн Ухамсарт нээх боломж байгаагүй бөгөөд түүний тэр сайхан сэтгэл зүрхийг Кришнад нээж өгөөгүйдээ би өөрийгөө маш их буруутайд тооцож байна. Есдүгээр сарын 30-нд мэргэн буучийн галд өртөж амь үрэгдсэн сайн найзыгаа алдсанаас болоод сүүлийн үед надад их хэцүү байлаа. Бартыг өнгөрснөөс хойш би түүний эндэх материаллаг амьдралын төгсгөлийн хойноос гашуудахгүй байхыг хичээж байгаа ба оронд нь хамаг анхаарлаа Бхагавад Гитад, ялангуяа хоёрдугаар бүлэгт хандуулахыг хичээж байна. Тулаанд алагдсан бүх кшатригууд диваажингийн гаригт хүрч чадсан, тийм биз дээ? Бартыг алагдахаасаа өмнө Кришнагийн тухай бага ч атугай мэдэж байсан л гэж би найдаж байна даа. Хэдхэн өдрийн өмнө мянга мянган Прасадын жигнэмэгтэй илгээмжийг Лос-Анжелесын чин бишрэлтнүүдээс би хүлээн авсан бөгөөд миний эргэн тойронд дахь цэргүүд бүгд баяртай байлаа. Энэ бүх элэгсэг дэмжлэгт маш, маш, маш их баярлалаа. Үнэхээр их талархаж байна. Надад өгч байгаа бүх зүйлийг хэзээ нэгэн цагт буцаан өгч чадна гэж найдаж байна. Уг нь би товчхон захиа бичих дургүй ч албан үүрэгтэй, мөн өдөр тутмын даалгавартай учраас явах хэрэгтэй байна.
Жапа: 16 тойрог, тасралтгүй
Уншлага: Чин бишрэлийн рашаан, БГ (Бхагавад Гита)
БГ (Бхагавад Гита) хичээл: цаг заваасаа хамаараад долоо хоногт нэг юмуу хоёр удаа
URL: http://namahatta.org/de/node/8651-аас Орчуулж бэлдсэн: Д. Эрдэнэсувд |