Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 6
Users Today : 16
Users Yesterday : 49
Total Users : 12896
Views Today : 30
Views Yesterday : 89
Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

1973.07-15. Лондон.

Прадьюмна:

Панчаджаньям хришикешо

Девадаттам дхананджая

Паундрам дадхмау маха-шанкхам

Бхима-карма врикодарах

(Бг.1.15)

Орчуулга: “Эзэн Кришна өөрийн Панчаджанья нэрт дунгаа үлээсэн ба Арджуна түүний Дэвадатта нэрт дунгаа үлээв. Цадахаа мэдэхгүй идэгч, төсөөлж баршгүй үйлийн эзэн Бхима өөрийн Паундрам нэрт аймшигт дунгаа үлээв”.

Прабхупада: Врикодара буюу Бхимасена цадахыг мэдэхгүй их иддэгээрээ алдартай. Түүнчлэн тэрээр хэнийг ч хийж чадамгүй үйлүүдийг хийж чаддаг. Тэр яг заан мэт их идэх ба хийхийг ч тэр хэмжээгээр хийдэг. Харин бид түүн шиг асар ихийг идчихээд ямар нэг ажил үйлчлэлийг хийж чадахгүй нь сайн хэрэг биш. Бид тансаг сайхан хооллоод, тэр хэмжээгээрээ ажил үйлчлэлээ эргүүлээд өргөн барьдаг байх ёстой. Энэ тухай Бенгали ардын нэгэн зүйр үг бий: пете кели петхе сояа. Хэрвээ хэн нэгэн ходоодоо хэдийчинээ хоолоор ханганав тэр нуруундаа төдийчинээ ачааг үүрч чаднаа гэж. Бхима-карма буюу түүний үйл хэргийн хувьд агуугийн агуу ба туйлын хэцүү үүрэг даалгаврыг тэр гүйцэтгэн биелүүлж чаддаг.

Хүн бүрт өөрийн гэсэн үүрэг даалгавар бий. Анхных нь Кришна, Хришикеша. Өөрөөр хэлбэл тэрээр мэдрэхүйнүүдийн эзэн. Говинда. Го гэдэг нь мэдрэхүй гэсэн утгатай. “Мэдрэхүйнүүдэд цэнгэл жаргалыг хайрлагч”. Кришна үйл олон бүр олон мянган нэрүүдтэй. Тэдэн дундаас Кришна хэмээх нэр мукхья буюу үндсэн нэр нь юм. Ингэж ведийн утга зохиолд тодорхойлсон байдаг. Хүмүүс Бурхан нэргүй гэж ярьцгаадаг. Тиймээ үнэн. Түүнд ямар нэг тогтсон нэр байхгүй. Гэвч Түүнийг Түүний янз бүрийн үйлүүдтэй холбон нэрлэдэг. Жишээ нь Деваки-нандана. Учир нь гэвэл Тэрээр Девакийг Өөрийн ээж хэмээн хүлээн зөвшөөрсөн учраас Түүнийг Деваки-нандана гэж нэрлэж. Үүнтэй адил Түүнийг Нанда-нандана гэж нэрлэдэг, бас Яшода-нандана, Вражендра-нандана гэх мэтээр Нанда Махардж, Яшода гэх мэт Түүнийг өргөж авсан аав, ээжтэй холбоотой холбоо харилцаагаар нь нэрлэдэг.

Үүн шиг Түүнийг заримдаа Партха-саратха гэж нэрлэх нь бий. Учир нь Тэрээр Арджунагийн морин тэрэгчийн үүрэг гүйцэтгэж байсан учраас тэр. Арджунагийн нэг нэр нь болвоос Партха юм. Түүний ээжийг Притха буюу Кунти гэж нэрлэдэг байсан. Притха хэмээх нэрээс Партха хэмээх нэр бий болжээ. Түүний эцэг Пандугийн нэрээс Пандав хэмээх нэр нь үүсчээ.

Иймэрхүү байдлаар томоохон бодгалиуд ер нь хэн ч гэсэн өөрийн үйл хэрэг үйлдлээрээ хаяглагддаг. Энэ бол нэршил.

Ведийн заншил ёсоор бол хүүхдийг төрсний дараа нэр өгөх ёслол үйлддэг. Зурхайн аргаар тооцоолоод түүнд ямар нэр зохистойг тодорхойлдог. Учир нь нэр нь түүний амьдралын үйл хэргийг илэрхийлэх зарим нэг утга учиртай байдаг. Тэгвэл энд Кришнаг Хришикеша гэж нэрлэжээ. Хришикеша, Кришна арван тавдугаар бүлэгт бүгдийг залж чиглүүлдэг тухай өгүүлсэн байдаг. Сарвасья-чахам хриди саннивиштах: “Би бүгдийн зүрхэнд Параматма дүрээр залардаг”. Туйлын Үнэнийг танин ухамсарлах гурван төлөв бий: Брахман, Параматма, Бхагаван.

ваданти тат таттва-видас

таттвам ядж джнанам адваяам

брахмети параматмети

бхагаван ити шабдяте

ШБ1.2.11

 

Брахман, Параматма, Бхагаван. Эдгээр нь нэг л зүйл. Брахманыг танин ухамсарлах гэдэг нь имперсонал ухамсарлал буюу бодгаль бусыг танин ухаарах төлөв. Үүнийг нараар тайлбарлая. Нар, наран бөмбөлөг, нарны гэрэл. Тэд бүгд нэг л зүйл. Гэвч нарны гэрлийг танин ухаарах нь наран бөмбөлгийг танихтай адил биш. Эсвэл наран бөмбөлгийг таних нь наран бөмбөлөг дотор байх нарны бурханыг танин ухамсарлана гэсэн үг биш.

Түүний нэрийг Вивасван гэдэг. Одоо наран гаригийг захирч байгаа гаригийн эзний нэр нь Вивасван юм. Харин түүний хүү Мануг Вайвасвата Ману гэж нэрлэдэг. Өнөөдрийн энэ үе бол Вайвасвата Манугийн эрин юм. Гэх мэтчилэн… Нарны гэрэл, наран бөмбөлөг, нарны бурхан. Энэ бол их сайхан жишээ. Тэд бүгд нэг л боловч наран бөмбөлөг болвоос нарны бурхан шиг биетэй биш. Өөрөөр хэлбэл нарны гэрэл бол нар шиг биетэй биш. Хэдийгээр тэд нэг л зүйл гэлээ ч. Үүнийг ачинтья-бхеда-абхеда таттва буюу нэгэн цагт ижил ба ялгаатайн онол гэж нэрлэдэг.

Брахманыг танин ухамсарлах нь Бурханыг танин ухамсарлах үйл мөн ч гэлээ хэсэгчилсэн танин ухамсарлал юм. Бүхний Дээд Эзэн болвоос сач-чид-ананда виграхах/Брахм-самхита5.1/. Тэр бол бодгаль буюу биетэй. Гэвч Тэрээр бидэн шиг биетэй биш. Тэр бол сач-чид-ананда-виграхах. Ишварах-парамах-кришнах сач-чид-ананда-виграхах/БС5.1/. Виграха гэдэг нь бодгаль гэсэн үг. Тэр бол бодгаль, бхагаван. Брахмети параматмети бхагаван ити шабдьяте(ШБ 1.2.11). Үнэмлэхүйг таних гурван төлөв. Эхнийх нь танин ухамсарлал бол төгс бус ухамсарлал буюу бодгаль бус Брахман юм. Дараагийнх нь арай ахисан ухамсарлал бол Параматмаг ухамсарлах ухамсарлал. Хамгийн төгс ухамсарлал бол Бүхний Дээд Бурхан, Кришнаг танин ухамсарлах явдал юм. Эдгээр гурван үе шат бий.
Тэрээр Хришикеша нэрээр нэршигдэж байгаа тохиолдолд энэ бол Түүний Параматма төлөвт хамаарна гэсэн үг. Энэ тухай Бхагавад-гитад

 

ишварах сарва-бхутанам

хрид-деше ‘рджуна тиштхати

бхрамян сарва-бхутани

янтраруддхани маяяа

Бгита.18.61.

Ишвара нь Бүхний Дээд Эзэн Кришна. Ишвара гэдэг нь Дээд гэсэн утгатай ба мөн удирдагч гэсэн утгыг илэрхийлдэг. Дээд удирдагч бол Кришна. Ишварах парамах кришнах/Бс5.1/. Бидний хэн нь ч хянан захирах ажлыг хийдэг. Бид удирдан захирагчид. Бид гэр бүлээ, нийгмээ, ажил бизнесээ, үйлдвэрээ удирдан захирдаг. Удирдан захирагчийн олон хэлбэр бий. Энэ утгаар бол бүгд л ишвара буюу эзэн. Гэвч олон янзын чиглэлд. Харин дээд ишвара гэж бий. Дээд гэдэг нь хэн ч Түүнийг удирдаж чадахгүй гэсэн үг. Харин тэр бүгдийг захирна. Энэ бол Дээд гэдгийн утга. Энд бид удирдагч боловч бид мөн удирдагддаг. Хэн нэгэнд буюу биднээс илүү ноёлох чанартай нэгэнд. Тийм болохоор биднийг дээд удирдагч гэж нэрлэх аргагүй. Дээд удирдагч бол Кришна.
Кришна энэ дэлхий дээр заларч байх үес хэн ч Кришнаг захирч чадаагүй юм. Харин эсрэгээр Тэр бүгдийг удирдан захирч байсан. Хэн ч Кришнаг захирч чадахгүй. Тийм ч учраас аугаа мэргэд, бүр орчлонгийн эзэн Брахма хүртэл ишварах парамах кришнах буюу “Бүхний Дээд Эзэн бол Кришна” хэмээн хүлээн зөвшөөрч. Тэрээр Брахма тэнгэрийг ч удирдан захирдаг. Шримад-Бхагаватамд, тене брахма хрида ади кавайе хэмээн өгүүлжээ. Тене. Тэрээр Брахмаг шабда-брахма буюу ведийн мэдлэгээр хрида буюу зүрхэн дотроос нь сурган номложээ. Энэ бол Хришикеша. Та магадгүй “Брахма бол орчлонгийн хамгийн анхны амьд амьтан. Тийм болохоор хэн нэгэн түүнийг хэрхэн яаж сургаж номлох билээ? ” хэмээн маргаж магад. Үгүй. Тэр хэн нэг нь үргэлж зүрхэн дотор оршиж байдаг. Хришикеша. Хришикеша гэдэг нь удирдагч захирагч гэсэн үг. Сарвасья чахам… Кришна Бхагавад-гитагийн арван тавдугаар бүлэгт сарвасья хэмээн өгүүлжээ. Сарвасья-чахам хриди саннивиштах: “Би вээр бүгдийн зүрхэн дотор оршдог”. Маттах смритир гьянам апоханам ча (БГита15.15). “Надаас санах, мартах аль аль нь урган гармой”. Мартахыг ч бас. Хэрэв та Кришнаг мартахыг хүсвэл Кришна танд түүнийг эгнэгт мартах оюун ухааныг хайрлана. Ие ятха мам прападьянте тамс татхаива бхажами ахам(Бг.4.11).
Атеист буюу бурхангүй үзэлтнүүд, демон буюу чөтгөрийн чанартнууд Кришнаг мартахыг хүсдэг. Кришна тэдэнд тийм оюун ухааныг хайрлах ба тэгснээр тэр өөрийн бурхангүй үзлээ олон янзаар өгүүлэн хүүрнэх боломжийг олж авна. Гэвч тэр оюуныг тэрээр мөн л Кришнагаас хүлээн авсан шүү дээ. Кришна хүн болгонд боломж олгодог. “Та юу хийхийг хүсэж байна, түүнийгээ хийж болно. Харин би танд оюуныг өгөх болно. Хэрэв та бурхангүй үзэлтэн болохыг хүсэж байгаа бол би танд нэгдүгээр зэрэглэлийн бурхангүй үзэлтэн болох оюуныг хайрлана. Яг л Хираньякашипу, Равана, Камса гэх мэт. Хэрвээ та чин бишрэлтэн болохыг хүсэж байгаа бол Би тийм төрлийн оюуныг хайрлах болно”. Буддхи-йогам дадами там иена мам упаянти те. Тешам сатата-юктанам бхаджатам прити-пурвакам. (Бг.10.10). Хэн бээр Түүнд хайр ба үнэн сэтгэлээр үйлчлэн зүтгэнэ вэ…тешам гэж бүгдээрээ биш гэсэн утгатай. Бүгдээрээ биш, хүн бүр биш Түүнд үйлчлэн зүтгэхийг хүсдэг учраас Хүн болгон Бурхан болохыг хүсдэг. Дууриамал. Дуурайж. Тийм ч учраас тэд “Яагаад Кришна ганцаараа Бурхан байх ёстой гэж? Би ч бас Бурхан” гэж өгүүлдэг. Та Бурхан. Сайн л байна. Гэвч та Дээд Бурхан биш. Та яагаад үүнийг мартана вэ? Та магадгүй өөрийн гэр орондоо эхнэрийнхээ Бурхан байж болох юм. Гэвч та ажилдаа яваад очвол тэнд та бурхан биш. Тэнд таны ажил олгогч, захирал тань бурхан байх болно. Тэрээр таныг ийм тийм зүйл хийхийг тушаана. Та ч түүнийг нь үг дуугүй хийнэ.

Магадгүй та “Бид бүгдээрээ ер нь бидний хэн нь ч Бурхан” гэж тунхаглаж болох юм. Гэвч хэн ч “Бид бол дээдийн дээд. Би Дээд Бурхан” гэж тунхаглаж чадахгүй. Энэ боломжгүй зүйл. Харин ганцхан Кришна л ингэж тунхаглаж чадна. Маттах паратарам наньят кинчид асти дхананджая: (Бг.7.7). “Миний эрхэм Дхананджая минь ээ, Надаас илүү дээд бодгаль гэж үгүй билээ”. Ингэж Тэрээр үүнийг батласан. Бурханыг үйлдвэрлэж болохгүй. Бурхан бол Бурхан. Кришна гурван сартай байхдаа, ээжийнхээ тэвэрт байхдаа ч Бурхан л байсан. Тэр Путана шулмыг устгасан. Тэгэхээр Бурханыг бясалгал ба ид шидийн хүч гэж нэрлэгдэгч зүйлсээр үйлдвэрлэх боломжгүй. Та Бурханаас зарим нэг дотоод хүчийг авч болох  ба харин энгийн байдлаар. Гэсэн ч та Бурхан хэдий хир хүчтэй вэ гэдгийг мэдэхгүй. Тийм байдлаар та юу ч мэдэхгүй. Тийм ч учраас хүн бага жаахан хүчтэй болмогцоо өөрийгөө Бурхан болчихлоо хэмээн боддог. Тэр Бурхан гэдэг ямар аугаа хүчтэй вэ гэдгийг мэддэггүй.
Иймээс ч судар шастирт “Та өөрийнхөө хүрээлэл дунд, өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд л бурхан болж болох юм. Магадгүй та өөрийгөө Бурхан гэж бодож магад” хэмээжээ. Хүн бүр л ингэж боддог. “Гэвч Дээд Бурхан бол Кришна юм”. Эко ёо бахунам видадхати каман. Упанишадуудад Бурхан нь бидэнтэй л адилхан бодгаль мөн чанартай гэжээ. Нитья нитьянама четанас четананам(Катха Упаншиад 2.2.13). Гэвч Түүний бодгаль мөн чанар таныхаас огт өөр, бас минийхээс өөр. Ямар ялгаатай гэж?  Эко ёо бахунам видадхати каман: “Тэрбээр өөр бусад бодгалиудын хэрэгцээ шаардлагуудыг бүгдийг нь хангадаг”. Ялгаа нь энэ. Бурхан биднийг хоол хүнсээр хангадаг. Энэ үзлийг Библид ч өгүүлсэн нь бий. “Ай Бурхан минь, бидэнд өдөр тутмын талхыг өгч хайрла” гэж. Ийм сайхан зүйл. Та бүхий л хэрэгцээгээ Бурханаас авч болно. Энэ бол сукрити, энэ бол пуньяват.
Хэрвээ хэн нэгэн “Өө, Бурхан ямар хамаатай юм? Бид өөрсдийн хоол хүнсийг өөрсдөө бүтээдэг” гэж хэлж болно. Яг л коммунистуудын хэлдэг шиг. Тэд душкритина буюу луйварчид. Харин хэн нэгэн бүр сүм хийдэд очоод Бурханы тулд ямар нэг зүйл гуйх аваас тэр жинхэнэ буянтан. Тэр ядаж л Бурханд дөхөж очсон гэсэн үг. Нэгэн өдөр л тэрээр ахиж дэвшсэн бишрэлтэн болох бөгөөд тэр ч юуг ч асууж хүсэх шаардлагагүй болно. Тэрээр “Би яах гэж Бурханд яршиг төвөг болох ёстой гэж? Тэр бүгдийг хоол хүнсээр хангаж байна. Тэгж байхад би юуны тулд Түүнээс хоол хүнс гуйх ёстой гэж? Миний хоол хүнс энд байж байна. Тэрний оронд Түүнд үйлчлэн зүтгэе” гэж боддог. Энэ бол дээд төрлийн оюун ухаан. Энэ бол дээд төрлийн оюун ухаан. “Би юуны тулд Бурханаас хоол хүнс гуйж байгаа билээ? Бурхан муур, нохой, шоргоолж, заан гээд бүгдийг хоол хүнсээр хангаж байна. Харин би жаахаан хоол хүнс хүсэхэд тэр надад үүнийг өгөхгүй гэж үү? Ялангуяа би Түүнд Өөрт нь үйлчлэн зүтгэж байхад ? Эгэл жирийн хүн бол зарц үйлчлэгчдээ хөлс мөнгө төлдөг. Тэгвэл Бурханд үйлчлэн зүтгэж байгаа би өлсөнө гэж үү дээ?” гэж боддог. Энэ бол оюун ухаан. Жинхэнэ оюун ухаан гэж энэ. “Юуны тулд би Бурханыг түгшээн сандраах ёстой гэж? Хэрвээ Тэр хүсвэл би өлсөнө л биз. Энэ чухал биш. Харин би Дээд Эзэн танд үйлчлэн зүтгэхэд өөрийгөө зориулах ёстой”. Энэ бол оюун ухаан. Бахунам джанманам анте джнаван мам прападьяте(Бг.7.19). Ийм оюун ухаан өөрийгөө танин ухамсарлах гэж оролдсон олон олон амьдралын дараагаар ирдэг. Энэ тийм амар хялбараар ирдэггүй.

Харин бишрэлтэн хүний гачигдал дутагдлын тухай асуудал байхгүй. Өнөө өглөөхөн би нэгэн джентльментэй ярилцсан. Бишрэлтэн хүнд олон зүйл шаардлагагүй. Яагаад тэр бүгдийг авах ёстой гэж?  Тэр тэгж чадахгүй. Тэр ч байтугай тэрээр бишрэлтэн хүн биш байлаа ч. Хэрвээ тэр Бурханаас хэрэгтэй зүйлээ авдаг байхад бишрэлтэн хүн яагаад авахгүй гэж? Энэ нь яг төр засаг шиг л зүйл юм. Төр засагт хэдийгээр шорон байдаг ч түүнийг төр засаг хоол хүнсээр хангадаг.

Тэд шоронд орж, тэд өлссөн учраас ч биш. Харин ч эсрэгээр ажил ажил орлогогүй болсон тэд шоронд байхыг илүүд үздэг. Ямар нэг ажил зүтгэл хийлгүйгээр тэд үнэгүй хоол хүнсээр хангагддаг.

Энэ материаллаг ертөнц доторхи хэн бүхэн шоронгийн хоригдлууд юм. Бхрамаян янтрарудхани маяаяа. Ишварах сарва-бхутанам хрид-деше ‘рджуна тиштхати(Бг.18.61). Ишвара, Дээд Эзэн Кришна бол Хришикеша. Тэрээр бүгдийн зүрхэнд Параматма дүрээр заларч удирдан залж байдаг. Үүнийг Ведэд хоёр шувуу нэг модон дээр сууж байгаагаар тайлбарласан байдаг. Энэ хоёр шувууны нэг нь Кришна, нөгөө нь амьд бодгаль. Параматма болон дживатма. Дживатма нь жимс идэх ба Параматма нь зүгээр л гэрч болж түүнийг харж байдаг. Ануманта упадрашта. Параматма харах ба Хришикеша таны юу хийж байгааг харж хянана. Магадгүй бид өөрсдийн урьдны амьдралдаа хийсэн гэм зэмээ мартаж болох авч Параматма тэнд гэрчээр байсан. Тийм болохоор та өөрийн хийж байсан үйлтэй зохицох биеийг хүлээж авна. Кармана дайва-нетрена(ШБ 3.31.1). Та үйл хэргээ хийх болно. Гэвч энэ үйлийг тань Параматма хөтлөнө. Түүнчлэн Тэрээр зөвлөгөө өгдөг. Бид Кришнаг мартсан ба бид Кришнагийн эсрэг боссон учраас тэр. Бид өөрсдийн дур хүслийн дагуу үйл хийхийг хүсдэг.
Энэ нь яг жаахан хүүхэд өөрийн зоргоор ямар нэг зүйлийг авах гэж хүсэхтэй адил. Эцэг нь тэр хүслийг нь шалгаж үзээд “Хүү минь ингэж болохгүй” гэнэ. Гэвч хэрэв тэр түүнийг нь таалвал эцэг “Болж байна. Ингэж болно” гэж хэлдэг. Нөхцөл байдал ийм. Хришикеша, Параматма Тэр биднийг үргэлж удирдан залж байдаг. Харин бид Түүний сургаал зааврыг хүлээж авдаггүй. Энэ бол бидний байр суурь. Арджуна Кришнаг “Би Таны зааврыг дагая. Хэдий Та байлдахгүй ч гэлээ” хэмээн хүлээн авсан. Тийм ч учраас энд Хришикеша хэмээн өгүүлжээ. Тэрээр Арджунаг залан чиглүүлж байгаа. Хришика гэдэг нь мэдрэхүйнүүд гэсэн утгатай. Хришика-иша. Иша гэдэг нь Эзэн гэсэн утгатай. Ишвара буюу иша. Хришикеша. Жинхэнэдээ Тэрээр бүхий л мэдрэхүйнүйдийн эзэн юм. Бхагавад-гитагаас та энэ тухай олж мэдэж болно. Арван нэгдүгээр бүлэгт энэ тухай сарватах пани-падам тат “Бурханы мутар ба өлмий нь бүхий л орчлон ертөнцийг бүрхмой” гэжээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Бидний гар, бидний хөл энэ бол Бурханы гар, Бурханы хөл. Тэр эзэн. Харин би “Энэ бол миний гар” гэж мэдэгдэж. Гэвч тун удалгүй Бурхан таны гараас хүч чадлыг нь авчихвал, саа дайрчихвал та түүнийгээ засч сайжруулж чадахгүй. Тийм болохоор жинхэнэ өмч хөрөнгийн эзэн бол Кришна. Харин та биш. Танд түүнийг ашиглах эрх нь өгөгдсөн харин мэдрэхүйн цэнгэлийн тулд биш. Харин Дээд Эзний тааллыг хангахын тулд. Ингэсэн цагт таны амьдрал төгс болно. Бүх зүйлс Кришнад харъяалагддаг болохоор Тэр Хришикеша. Тэр эзэн. Бид одоо энэ байшинд сууж байгаатай адил. Хэн нэгэн түүнийг бидэнд өгсөн. Үүнтэй адил бүх зүйлс Бурханд харъяалагддаг. Энэ л өөрийгөө танин ухамсарлахуй юм. Миний бие махбодь Бурханд хамаарагддаг, миний ухаан санаа Бурханд хамаарагддаг, миний оюун ухаан Бурханд хамаарагддаг. Би бурханлаг сүнс, би Бурханы хэсэг. Тийм болохоор бүх зүйл Түүнд хамаарна. .. Ишавасям идам сарвам(Ишо мантра 1). Бүх зүйл Бурханд харъяалагддаг. Хэрвээ та түүнийг Бурханы тулд үл ашиглах аваас үүнийг демонизм буюу чөтгөризм гэж нэрийднэ. Харин та үүнийг Бурханы тулд ашиглах аваас энэ бол бишрэл зүтгэл болно. Ингээд л гүйцээ.

Хүн “Бүх зүйлс Бурханд харъяалагддаг. Надад харъяалагдах юу ч үгүй. Тэр ч бүү хэл энэ бие махбодийг минь Бурхан өгсөн” гэдгийг ухамсарлах ёстой. “Яагаад өөр төрлийн бие махбодь гэж? Өөр төрлийн биемахбодь гэдэг нь… Бурхан бидэнд бидний урьд урьдны карма буюу үйлтэй тохирох биеийг өгдөг. Энэ тухай хэдийнээ тайлбарласан билээ. Кармана дайва-нетрена джантур дехопапаттайе(ШБ3.31.1). Бид хэрхэн яаж өөр өөр төрлийн бие махбодийг хүлээн авдаг вэ? Бид бүгд янз янзын биемахбодьтой. Бид урьдны үйлийн үртэйгээ харгалзан тодорхой төрлийн биемахбодийг бүтээсэн ба одоо бид тэр биемаходьдоо урьдны үйлийн үрийн дагуу орж оршоод ажил үйлээ хйиж байна.
Христэд итгэгч нар үйлийн үрийн хуульд итгэдэггүй. Би Шотландын Сүмийн Колледж буюу Христэд итгэгч нарын колледжийн оюутан байлаа. Залуу насны тэр үед колледжийн профессор В.С.Юргохарт гэж байлаа. Би түүний лекцийг нэг бус сонсож байсан ба тэрбээр үйлийн үрийн хуулинд итгэдэггүй нэгэн байсан юм. Тэрээр “Хэрвээ би өөрийн сайн муу үйлээс болж зовж, жаргаж байгаа юм бол хэн түүний гэрч гэж? Намайг ямар нэг зүйлийг хийлээ гэхэд тэнд зарим нэг гэрч байх ёстой” гэж хэлдэг байлаа. Тухайн үед би энэ талаар төдийлөн сайн мэдлэггүй байсан юм. Гэвч энэхүү Хришикеша бол гэрч. Ануманта упадрашта. Упадрашта. Тэр зүгээр л харж байдаг. Христэд итгэгчдийн хувьд Параматма буюу Дээд Сүнсний тухай ойлголт байдаггүй. Заримдаа тэд ариун сүнсний тухай ярьдаг. Энэ нь цэвэр ариун санаа бодол гэсэн үг л дээ. Харин энэхүү Хришикеша бол цэвэр ариун санаа бодол юм. Хришикеша. Хришика-иша.

Бхакти буюу чин бишрэлийн зам гэдэг нь мэдрэхүйнүүдийн эзний тааллыг хангах гэсэн үг. Хришикена хришикеша-севанам бхактир учьяте (ЧЧ.Мадхья 19.170). Хришикена гэдэг нь та өөрийн мэдрэхүйнүүдээр мэдрэхүйнүүдийн эзэн Хришикешад үйлчлэн зүтгэхийг хэлэх ба бхакти гэж нэрлэдэг. Энэ бол бхактигийн тодорхойлолт. Хришикена хришикеша-севанам бхактир учьяте. Нарада-панчаратра. Энэ л бидний ажил юм. Бид үүнийг уриагаа болгох ёстой… Энэ бол өөрийгөө танин ухамсарлахуй юм. Ишавасйа идам сарвам (Ишо мантра 1). Бүх зүйл Бурханд хамаарагддаг ба бидэнд хамаарах юу ч байхгүй. Энэ бол Бхагавата коммунизм. Коммунистуудын “Бүх зүйл улсад хамаарна” гэж хэлдэг шиг бид “Бүх зүйл Бурханд хамаардаг” гэж хэлдэг. Бид хэзээ ч ямар нэг зүйл хэн нэгэнд хамаардаг гэж хэлээгүй. Үгүй. Энэ бол бхагавата коммунизм. Бүх зүйл Бурханд хамаарагддаг. Хэрэв хэн нэгэн Бурханы өмч хөрөнгийг шаардлагатайгаасаа их хэмжээгээр хэрэглэх аваас тэр хулгайч болно. Тэр шийтгэгдэх болно. Эцгийн өмч хөрөнгө шиг л. Хүү бүр нь эцгийн хамгаалалтад амьдрах эрхтэй. Ма гридхан кашья свид дханам. Энэ бол бурханлаг коммунизм. Орчлон дэлхий дээрхи ямар ч зүйл байлаа гэсэн тэр бүгд Бурханд харъяалагддаг. Бид бүгд Бурханы хүүхдүүд. Тийм болохоор бид энэхүү эд баялагийг авах эрхтэй боловч шаардлагатай хэмжээнээс илүүгээр биш. Ердөө л энэ. Энэ бол бурханлаг коммунизм. Хэрэв та хир хэмжээнээс хэтрүүлж авбал та шийтгэл амсана. Энэ бол байгалийн хууль.

Тийм учраас бидний амьдралын зорилго болвоос үүнийг ойлгох, үүнийг мэдэх явдал юм… Бүх зүйл Бурханд харъяалагддаг хэмээх энэ ойлголт бол өөрийгөө танин ухамсарлахуй. Бидэнд харъяалагдах юу ч байхгүй. Энэ л өөрийгөө танин ухамсарлахуй юм. Би ч бас Бурханд харъяалагддаг. Миний энэхүү таван махбодиос бүрдсэн бүдүүлэг биемахбодь…Бхумир апи ‘нали ваюх(Бг.7.4), шороо, ус, гал, хий, огторгуй. Энэ бол бүдүүлэг биемахбодь. Харин нарийн биемахбодь гэж кхам мано буддхир эва буюу ухаан, оюун ухаан, хуурамч би. Эдгээр найм. Кришна, бхинна ме пракритир аштадха буюу “Эдгээр найман пракрити буюу элемент нь Миний эрчим хүч билээ. Эд бол миний эрчим” хэмээн өгүүлсэн. Ингэхээр бүхий л орчлон ертөнц Кришнагийн материаллаг эрчмийн бүтээл юм.
Бид Кришнагийн хязгаарын эрчим. Бид материйн энэ ертөнцөд цэнгэн жаргахыг хүссэн учраас бид энэ материаллаг эрчим дунд хаягдсан. Бурханлаг ертөнцөд цорын ганц цэнгэгч байдаг ба тэр нь Кришна. Бурханлаг хийгээд материаллаг ертөнцийн аль алиных нь цорын ганц цэнгэл эдлэгч нь Тэр юм. Тэр мөн миний эрчмээр ч цэнгэгч. Учир нь миний биеийн эрчим ч Кришнагийн эрчмээс үүсэн гарч буй учраас тэр юм. Энэ нь яг эзэн ба зарцтай адил. Тэгвэл энэ эрчмийг хэрхэн ашиглах ёстой вэ? Эзний тулд. Харин өөрийн мэдрэхүйг хангахын тулд биш. Энэ л амьдралын төгс төгөлдөр юм. Та өөрийн эрч хүчээр ямар нэг зүйлийг бүтээж болно. Гэвч та түүнийг өөрийн мэдрэхүйн цэнгэлийн тулд ашиглаж болохгүй. Тэгсэн цагт та төгс төгөлдөр болно. Хэрвээ та ингэхийг хүсэх аваас мэдрэхүйнүүдийн эзэн Хришикеша танд үүнийг хэрхэн хийх оюун ухааныг хайрлах болно. Яг л Тэрээр Арджунад оюун ухаан хайрласан шиг. Тийм болохоор Түүнийг энд Хришикеша гэжээ. Хэрхэн яаж тулаанд ялах вэ? Хэрхэн яаж Кришнагийн төлөө эрч хүчээ ашиглах вэ? Кришна тулааныг хүссэн. Арджунагийн хувьд тэр цэргийн хүн байсан. Тэрбээр өөрийн цэрэг дайны хүчээ Кришнагийн ашиг сонирхлын тулд ашигласан. Энэ л амьдралын төгс төгөлдөр юм.
Танд юу л байна түүнийгээ Кришнагийн төлөө ашигла, хришикена хришикеша-севанам бхакти (ЧЧ.Мадхья 19.170), энэ бол бхакти. Тэр ч бүү хэл тулалдсанаар та аугаа бишрэлтэн болж болно. Яг Арджуна шиг. Тэрбээр эрхи эргүүлж мантра уншиж суугаагүй, харин тэр тулалдсан. Бхакто ‘си приёо ‘си ме: “Чи бол Миний эрхэм нөхөр минь. Чи бол Миний үнэнч бишрэлтэн. Учир нь гэвэл чи өөрийн эрч хүчээ Миний тулд ашиглаж байна”. Бхакти гэж та өөрийн эрч хүчээ Кришнад зориулж ашиглахыг хэлнэ. Ингэснээр таны амьдрал төгс төгөлдөр болно. Их баярлалаа.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

 

Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973.07-15. Лондон. Прадьюмна: Панчаджаньям хришикешо Девадаттам дхананджая Паундрам дадхмау маха-шанкхам Бхима-карма врикодарах (Бг.1.15) Орчуулга: “Эзэн Кришна өөрийн Панчаджанья нэрт дунгаа үлээсэн ба Арджуна түүний Дэвадатта нэрт дунгаа үлээв. Цадахаа мэдэхгүй идэгч, төсөөлж баршгүй үйлийн эзэн Бхима өөрийн Паундрам нэрт аймшигт дунгаа үлээв”. Прабхупада: Врикодара буюу Бхимасена цадахыг мэдэхгүй их иддэгээрээ алдартай. Түүнчлэн тэрээр хэнийг ч хийж чадамгүй үйлүүдийг хийж чаддаг. Тэр яг заан мэт их идэх ба хийхийг ч тэр хэмжээгээр хийдэг. Харин бид түүн шиг асар ихийг идчихээд ямар нэг ажил үйлчлэлийг хийж чадахгүй нь сайн хэрэг биш. Бид тансаг сайхан хооллоод, тэр хэмжээгээрээ ажил үйлчлэлээ эргүүлээд өргөн барьдаг байх ёстой. Энэ тухай Бенгали ардын нэгэн зүйр үг бий: пете кели петхе сояа. Хэрвээ хэн нэгэн ходоодоо хэдийчинээ хоолоор ханганав тэр нуруундаа төдийчинээ ачааг үүрч чаднаа гэж. Бхима-карма буюу түүний үйл хэргийн хувьд агуугийн агуу ба туйлын хэцүү үүрэг даалгаврыг тэр гүйцэтгэн биелүүлж чаддаг. Хүн бүрт өөрийн гэсэн үүрэг даалгавар бий. Анхных нь Кришна, Хришикеша. Өөрөөр хэлбэл тэрээр мэдрэхүйнүүдийн эзэн. Говинда. Го гэдэг нь мэдрэхүй гэсэн утгатай. “Мэдрэхүйнүүдэд цэнгэл жаргалыг хайрлагч”. Кришна үйл олон бүр олон мянган нэрүүдтэй. Тэдэн дундаас Кришна хэмээх нэр мукхья буюу үндсэн нэр нь юм. Ингэж ведийн утга зохиолд тодорхойлсон байдаг. Хүмүүс Бурхан нэргүй гэж ярьцгаадаг. Тиймээ үнэн. Түүнд ямар нэг тогтсон нэр байхгүй. Гэвч Түүнийг Түүний янз бүрийн үйлүүдтэй холбон нэрлэдэг. Жишээ нь Деваки-нандана. Учир нь гэвэл Тэрээр Девакийг Өөрийн ээж хэмээн хүлээн зөвшөөрсөн учраас Түүнийг Деваки-нандана гэж нэрлэж. Үүнтэй адил Түүнийг Нанда-нандана гэж нэрлэдэг, бас Яшода-нандана, Вражендра-нандана гэх мэтээр Нанда Махардж, Яшода гэх мэт Түүнийг өргөж авсан аав, ээжтэй холбоотой холбоо харилцаагаар нь нэрлэдэг. Үүн шиг Түүнийг заримдаа Партха-саратха гэж нэрлэх нь бий. Учир нь Тэрээр Арджунагийн морин тэрэгчийн үүрэг гүйцэтгэж байсан учраас тэр. Арджунагийн нэг нэр нь болвоос Партха юм. Түүний ээжийг Притха буюу Кунти гэж нэрлэдэг байсан. Притха хэмээх нэрээс Партха хэмээх нэр бий болжээ. Түүний эцэг Пандугийн нэрээс Пандав хэмээх нэр нь үүсчээ. Иймэрхүү байдлаар томоохон бодгалиуд ер нь хэн ч гэсэн өөрийн үйл хэрэг үйлдлээрээ хаяглагддаг. Энэ бол нэршил. Ведийн заншил ёсоор бол хүүхдийг төрсний дараа нэр өгөх ёслол үйлддэг. Зурхайн аргаар тооцоолоод түүнд ямар нэр зохистойг тодорхойлдог. Учир нь нэр нь түүний амьдралын үйл хэргийг илэрхийлэх зарим нэг утга учиртай байдаг. Тэгвэл энд Кришнаг Хришикеша гэж нэрлэжээ. Хришикеша, Кришна арван тавдугаар бүлэгт бүгдийг залж чиглүүлдэг тухай өгүүлсэн байдаг. Сарвасья-чахам хриди саннивиштах: “Би бүгдийн зүрхэнд Параматма дүрээр залардаг”. Туйлын Үнэнийг танин ухамсарлах гурван төлөв бий: Брахман, Параматма, Бхагаван. ваданти тат таттва-видас таттвам ядж джнанам адваяам брахмети параматмети бхагаван ити шабдяте ШБ1.2.11   Брахман, Параматма, Бхагаван. Эдгээр нь нэг л зүйл. Брахманыг танин ухамсарлах гэдэг нь имперсонал ухамсарлал буюу бодгаль бусыг танин ухаарах төлөв. Үүнийг нараар тайлбарлая. Нар, наран бөмбөлөг, нарны гэрэл. Тэд бүгд нэг л зүйл. Гэвч нарны гэрлийг танин ухаарах нь наран бөмбөлгийг танихтай адил биш. Эсвэл наран бөмбөлгийг таних нь наран бөмбөлөг дотор байх нарны бурханыг танин ухамсарлана гэсэн үг биш. Түүний нэрийг Вивасван гэдэг. Одоо наран гаригийг захирч байгаа гаригийн эзний нэр нь Вивасван юм. Харин түүний хүү Мануг Вайвасвата
Scroll to Top