Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 6 7
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 15467
Views Today : 23
Views Yesterday : 41

1.      Түүний 9 бүлгийг (Гитагийн бүх шүлгийн хагас)сонсогдохоор уншвал  – Го-дана буюу үнээг өргөл болгон өргөсөнтэй адил ач тусыг хүртмүй.

2.      Гуравны нэг хэсгийг нь буюу 6 бүлгийг уншвал Сома-ягья хийснээс ирэх ач тустай тэнцүү ач тусыг хүртэнэ.

3.      Гурван бүлгийг нь унших аваас Ганга мөрөнд угаал үйлдсэнтэй адил тэнцүү ач буяныг хүртэнэ.

4.      Хэрэв өдөр бүр хоёр бүлгийг нь унших аваас энэ нь Индралока дээр бүхэл бүтэн нэг кальпын хугацаанд амьдрах ач буяныг хүртээх болно. (1 кальпа нь Брахмын нэг өдөр бөгөөд 4 эрин 1000 давтагдсантай тэнцдэг. Орч)

5.      Хэрэв өдөр бүр ядаж ганц бүлгийг уншвал олон олон жил Рудралока буюу Шива бурханы гариг дээр амьдрахад шаардагдахуйц ач буяныг хүртэнэ.

6.      Хэрэв нэг бүлгийн тал эсвэл дөрөвний нэгийг уншвал маш олон  жил Сурьялока буюу Наран гариг дээр амьдрах ач буяныг хүртэнэ.

7.      Арав, долоо, тав, гурав, хоёр тэр ч байтугай хагас шлок буюу шүлгийг унших нь 10 сая жил Чандралока буюу Саран дээр амьдрах боломжийг өгнө.

8.      Хэн бээр нас нөгчихийн өмнө Бхагавад-гитаг эсвэл түүний тайлбарыг сонсоно вэ тэрээр гарцаагүй материйн ертөнцийн уяа хүлээснээс ангижирах болно.

9.      Хэн бээр шраддха зан үйлийн үед буюу оршуулах ёслолын үед Бхагавад-гитаг уншина вэ түүний өвөг дээдэс хэзээ ч тамд үл ойчих ач тусыг хүртдэг буюу.

Гэвч хамгийн чухал нь болвоос Бхагавад-гитаг уншсанаар Дээд Эзэн Харигийн буюу Шри Кришнагийн адислалыг хүртдэг явдал юм.

Түүнчлэн Бхагавад-гитаг унших нь Туласи-девид мөргөл хүндэтгэл үзүүлэх эсвэл Вишну-сахасра-нама стотраг уншсантай дүйцэхүйц тааламж ханамжийг Бүхний Дээдэд өгдөг бөгөөд Тэрээр Түүний Шүтээн дүрд үйлчлэн мөргөх үед учруулсан бүхий л алдас эндлийг нь уучлан өршөөдөг хэмээжээ.

Вараха-пуран

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

1.      Түүний 9 бүлгийг (Гитагийн бүх шүлгийн хагас)сонсогдохоор уншвал  – Го-дана буюу үнээг өргөл болгон өргөсөнтэй адил ач тусыг хүртмүй. 2.      Гуравны нэг хэсгийг нь буюу 6 бүлгийг уншвал Сома-ягья хийснээс ирэх ач тустай тэнцүү ач тусыг хүртэнэ. 3.      Гурван бүлгийг нь унших аваас Ганга мөрөнд угаал үйлдсэнтэй адил тэнцүү ач буяныг хүртэнэ. 4.      Хэрэв өдөр бүр хоёр бүлгийг нь унших аваас энэ нь Индралока дээр бүхэл бүтэн нэг кальпын хугацаанд амьдрах ач буяныг хүртээх болно. (1 кальпа нь Брахмын нэг өдөр бөгөөд 4 эрин 1000 давтагдсантай тэнцдэг. Орч) 5.      Хэрэв өдөр бүр ядаж ганц бүлгийг уншвал олон олон жил Рудралока буюу Шива бурханы гариг дээр амьдрахад шаардагдахуйц ач буяныг хүртэнэ. 6.      Хэрэв нэг бүлгийн тал эсвэл дөрөвний нэгийг уншвал маш олон  жил Сурьялока буюу Наран гариг дээр амьдрах ач буяныг хүртэнэ. 7.      Арав, долоо, тав, гурав, хоёр тэр ч байтугай хагас шлок буюу шүлгийг унших нь 10 сая жил Чандралока буюу Саран дээр амьдрах боломжийг өгнө. 8.      Хэн бээр нас нөгчихийн өмнө Бхагавад-гитаг эсвэл түүний тайлбарыг сонсоно вэ тэрээр гарцаагүй материйн ертөнцийн уяа хүлээснээс ангижирах болно. 9.      Хэн бээр шраддха зан үйлийн үед буюу оршуулах ёслолын үед Бхагавад-гитаг уншина вэ түүний өвөг дээдэс хэзээ ч тамд үл ойчих ач тусыг хүртдэг буюу. Гэвч хамгийн чухал нь болвоос Бхагавад-гитаг уншсанаар Дээд Эзэн Харигийн буюу Шри Кришнагийн адислалыг хүртдэг явдал юм. Түүнчлэн Бхагавад-гитаг унших нь Туласи-девид мөргөл хүндэтгэл үзүүлэх эсвэл Вишну-сахасра-нама стотраг уншсантай дүйцэхүйц тааламж ханамжийг Бүхний Дээдэд өгдөг бөгөөд Тэрээр Түүний Шүтээн дүрд үйлчлэн мөргөх үед учруулсан бүхий л алдас эндлийг нь уучлан өршөөдөг хэмээжээ. Вараха-пуран Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top