Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 5
Users Today : 7
Users Yesterday : 33
Total Users : 10195
Views Today : 9
Views Yesterday : 62

Нэг хулгана нэгэн ариун гэгээнтэн дээр хүрч ирээд, “Эрхмээ, миний байр байдал тун хэцүү байна даа” гэж. “За чамд юу тохиолдоо вэ?” хэмээн ариун гэгээнтэн түүнээс асууж гэнэ. Ерөнхийдөө хүмүүс ариун гэгээнтнүүд рүү материаллаг ашиг сонирхолтойгоор л хүрэлцэн очдог. Энэ бол жам ёсны зүйл ба адгуус амьтдын мөн чанар бүхий зүйл. Та яагаад ариун гэгээн хүмүүс дээр материаллаг ашиг сонирхлын сэдэлтэйгээр очих ёстой гэж? Үгүй. Та түүн рүү Бурхан гэж хэн болохыг мэдэхийн тулд очих ёстой. Энэ бол жинхэнэ ажил үйл. Ямартай ч ариун гэгээн хүмүүс заримдаа тэднийг хүлээн авдаг. “За та юу хүсч байна ?” хэмээн. Яг л Шива эзэн шиг. Шивагийн чин бишрэлтнүүд мөнөөхь хулгана шиг ямар нэг зүйлийг хүсч байдаг.

“Эрхмээ, муур гэгч амьтан надад тун ч их асуудал учруулаад байна” хэмээн нөгөө хулгана хэлж. “Тэгэхээр чи юу хүсч байна вэ?” хэмээн ариун гэгээнтэн түүнээс асуухуйд, “Намайг муур болгоод өгөөч” гэж нөгөө хулгана хүсч гэнээ. “За яахав, муур болон хувир” гэмэгц тэрээр муур болон хувирсан байна. Хэд хоногийн дараа тэрээр дахиад л буцаад ирж. “Ноёнтноон, надад мөн л асуудал бэрхшээл байсаар л байна даа” гэжээ.  “Юу болоо вэ?” хэмээн нөгөө ариун гэгээнтэн түүнээс асуувал, “Нохойнууд (инээв) надад маш их асуудал учруулаад байна” гэж гэнэ.  “Тэгэхээр одоо чи юу хүсэх вэ?” гэвэл тэрээр “Би одоо нохой л болоодохмоор байна”  гэв. “За яахав, тэгвэл чи нохой бол доо” хэмээв… Нэг нь сул дорой, нэг нь хүчтэй байдаг нь байгалийн зүй тогтол.  Ингэсээр эцэст нь тэрээр бар болохыг хүссэн. Тэр ариун гэгээнтний адислалаар мөнөөхь хулгана бар болон хувирсан. Гэвч бар болмогцоо тэрээр нөгөө ариун гэгээнтэн рүү туйлын шуналтайгаар шүлэнгэтэн харсан,  бурхан минь. Тэгмэгц нөгөө ариун гэгээнтэн, “Чи намайг идэхийг хүсээд байна уу даа?” гэвэл нөгөөх нь, “Тийм” хэмээн удаж төдөлгүй хариулжээ. “За хө тэгвэл чи дахиад л хулгана болохоос доо” хэмээж. (инээв). Миний тааллаар, нигүүлслээр чи бар болсон. Одоо харин би чамайг дахиад хулгана болгоё доо, хэмээнэ.

Америкчууд та нар одоо бол бар, Никсон бар. Гэвч хэрэв та талархах сэтгэлгүй байх аваас, талархлыг үл мэдэх аваас мөнөөхь бар шиг, “Би энэ ариун гэгээнтний адис ивээлээр, бар болсон. Тийм болохоор би түүнд маш их талархах ёстой”… хэмээн бодохын оронд харин түүнийг идэхийг хүсэх аваас дахиад хулгана болно. Хэрэв ариун гэгээн хүнд хулганыг бар болгох хүч байсан бол түүнд, түүнийг дахиад бараас хулгана болгож чадах хүч бий гэсэн үг. Та цаг ямагт үүнийг санаж байх ёстой. Бурханы өршөөлөөр, Кришнагийн өршөөлөөр та бүхэн хүчирхэг үндэстэн, баян чинээлэг боловсрол мэдлэгтэй үндэстэн болсон. Кришнагийн өршөөлөөр та бүхэн тийм болсон. Гэвч та Кришнаг мартах аваас та дахиад хулгана болох болно. Үүнийг санах хэрэгтэй. Хэн ч таны төлөө санаа тавихгүй… Ийм л зүйл тохиолдоно. Энэ бол байгалийн хууль.

 

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шримад-Бхагаватам. 1.15.20р лекцээс, Лос Анжелес. 1973.11.30

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

 

Нэг хулгана нэгэн ариун гэгээнтэн дээр хүрч ирээд, “Эрхмээ, миний байр байдал тун хэцүү байна даа” гэж. “За чамд юу тохиолдоо вэ?” хэмээн ариун гэгээнтэн түүнээс асууж гэнэ. Ерөнхийдөө хүмүүс ариун гэгээнтнүүд рүү материаллаг ашиг сонирхолтойгоор л хүрэлцэн очдог. Энэ бол жам ёсны зүйл ба адгуус амьтдын мөн чанар бүхий зүйл. Та яагаад ариун гэгээн хүмүүс дээр материаллаг ашиг сонирхлын сэдэлтэйгээр очих ёстой гэж? Үгүй. Та түүн рүү Бурхан гэж хэн болохыг мэдэхийн тулд очих ёстой. Энэ бол жинхэнэ ажил үйл. Ямартай ч ариун гэгээн хүмүүс заримдаа тэднийг хүлээн авдаг. “За та юу хүсч байна ?” хэмээн. Яг л Шива эзэн шиг. Шивагийн чин бишрэлтнүүд мөнөөхь хулгана шиг ямар нэг зүйлийг хүсч байдаг. “Эрхмээ, муур гэгч амьтан надад тун ч их асуудал учруулаад байна” хэмээн нөгөө хулгана хэлж. “Тэгэхээр чи юу хүсч байна вэ?” хэмээн ариун гэгээнтэн түүнээс асуухуйд, “Намайг муур болгоод өгөөч” гэж нөгөө хулгана хүсч гэнээ. “За яахав, муур болон хувир” гэмэгц тэрээр муур болон хувирсан байна. Хэд хоногийн дараа тэрээр дахиад л буцаад ирж. “Ноёнтноон, надад мөн л асуудал бэрхшээл байсаар л байна даа” гэжээ.  “Юу болоо вэ?” хэмээн нөгөө ариун гэгээнтэн түүнээс асуувал, “Нохойнууд (инээв) надад маш их асуудал учруулаад байна” гэж гэнэ.  “Тэгэхээр одоо чи юу хүсэх вэ?” гэвэл тэрээр “Би одоо нохой л болоодохмоор байна”  гэв. “За яахав, тэгвэл чи нохой бол доо” хэмээв… Нэг нь сул дорой, нэг нь хүчтэй байдаг нь байгалийн зүй тогтол.  Ингэсээр эцэст нь тэрээр бар болохыг хүссэн. Тэр ариун гэгээнтний адислалаар мөнөөхь хулгана бар болон хувирсан. Гэвч бар болмогцоо тэрээр нөгөө ариун гэгээнтэн рүү туйлын шуналтайгаар шүлэнгэтэн харсан,  бурхан минь. Тэгмэгц нөгөө ариун гэгээнтэн, “Чи намайг идэхийг хүсээд байна уу даа?” гэвэл нөгөөх нь, “Тийм” хэмээн удаж төдөлгүй хариулжээ. “За хө тэгвэл чи дахиад л хулгана болохоос доо” хэмээж. (инээв). Миний тааллаар, нигүүлслээр чи бар болсон. Одоо харин би чамайг дахиад хулгана болгоё доо, хэмээнэ. Америкчууд та нар одоо бол бар, Никсон бар. Гэвч хэрэв та талархах сэтгэлгүй байх аваас, талархлыг үл мэдэх аваас мөнөөхь бар шиг, “Би энэ ариун гэгээнтний адис ивээлээр, бар болсон. Тийм болохоор би түүнд маш их талархах ёстой”… хэмээн бодохын оронд харин түүнийг идэхийг хүсэх аваас дахиад хулгана болно. Хэрэв ариун гэгээн хүнд хулганыг бар болгох хүч байсан бол түүнд, түүнийг дахиад бараас хулгана болгож чадах хүч бий гэсэн үг. Та цаг ямагт үүнийг санаж байх ёстой. Бурханы өршөөлөөр, Кришнагийн өршөөлөөр та бүхэн хүчирхэг үндэстэн, баян чинээлэг боловсрол мэдлэгтэй үндэстэн болсон. Кришнагийн өршөөлөөр та бүхэн тийм болсон. Гэвч та Кришнаг мартах аваас та дахиад хулгана болох болно. Үүнийг санах хэрэгтэй. Хэн ч таны төлөө санаа тавихгүй… Ийм л зүйл тохиолдоно. Энэ бол байгалийн хууль.   Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шримад-Бхагаватам. 1.15.20р лекцээс, Лос Анжелес. 1973.11.30 Орчуулж бэлдсэн: Балабхадра дас   
Scroll to Top