Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 5 3
Users Today : 25
Users Yesterday : 51
Total Users : 15653
Views Today : 38
Views Yesterday : 155

Шрила Прабхупадын анхны шавь, Ачарья Прабхакар Мишра нь нэр хүндтэй Санскрит хэлний эрдэмтэн, багш байсан ба урлагийн мастерын болон философийн доктор цол зэргэмтэй нэгэн байсан билээ. 1970 онд Бахуширас дасын эмхэтгэсэн “Шрила Прабхупада лиламрита” номонд өгсөн ярилцлагадаа тэрээр 1954 оны Кришна Жанмаштамийн баяраар Шрила Прабхупада тохиолдсон зүйлийн талаар ярьсан байлаа.

Тэрээр шөнийн 1:00 цагт сэрээд, Шрила Прабхупада, сүмийн дээд давхрын өрөөнд онгод хөөрөлтэйгөөр мриданга тоглохыг сонсчээ.

Тэрээр дээд давхарч гарч харвал Шрила Прабхупада, сүмийн өрөөн дотуур дуулан киртан хийж байх ажээ. Прабхупада, хөлийнхөө  өлмийг хүрсэн урт гэгчийн кадамба цэцгийн хэлхээ зүүсэн харагдав. Жхансид кадамба цэцэг туйлын ховор байдаг байсан бөгөөд олдлоо гэхэд сайндаа л гольфын бөмбөгний (дундаж хэмжээ нь 4.2 см голчтой) дайтай байдаг байв. Харин тэр үед Прабхупадын зүүсэн кадамба цэцгүүд нь теннисний бөмбөгний (дундаж хэмжээ нь 6.5-6.8 см голчтой)  хэмжээтэй байлаа. Өрөө бүхэлдээ диваажингийн гаригсын гайхалтай үнэрээр дүүрэн сэнгэнэж байсан юм.

Ачарья Прабхакар Шрила Прабхупадаас, “Энэ цэцгийн хэлхээг хаанаас аваа вэ? Зах дээр ийм цэцгийн эрх байхгүй байсан даа” хэмээхүйд Шрила Прабхупада огт юу ч хариулаагүй байна. Тэрээр зүгээр л киртан хийхээ үргэлжлүүлсээр, сүмийн өрөөг тойрон дуулж бүжиглэсээр байлаа.

Маргааш өглөө нь Ачарья Прабхакар, Шрила Прабхупадаас “Тэр цэцгэн эрхийг та хаанаас аваа вэ? Тэр яагаад тийм гайхалтай хурц анхилам үнэртэй байсан юм бэ? Та яагаад тийм аз жаргалтай баяр баясгалантай байсан хэрэг вэ?” хэмээн асуухуйд Шрила Прабхупада “Би Кришнад зориулан дуулж, Түүнийг хайрлах хайрыг мэдрэн зогсож байсан юм. Гэтэл гэнэтхэн Бурхан Кришна өмнө минь гарч ирээд надад тэрхүү цэцгэн эрхийг өгсөн. Би Түүний өлмийд дөнгөж хүрсэн бөгөөд тэрхэн зуур Тэр үзэгдэхгүй алга болсон. Тэгээд л би сүмийн өрөөг тойрон дуулж бүжиглэж байсан юм” гэж хариулаад Шрила Прабхупада уйлж эхлэжээ.

Ачарья Прабхакар мөн Шрила Прабхупада, заримдаа киртаныг маш эрч хүчтэй хийдэг байсан ба тэр ч байтугай гурван өдрийн турш дуулдаг байсан хэмээсэн билээ.

Бурханыг хайрлах хайранд уусан шингэсэн цэвэр чин бишрэлтний нэгэн түүх ийм ажгуу.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Шрила Прабхупадын анхны шавь, Ачарья Прабхакар Мишра нь нэр хүндтэй Санскрит хэлний эрдэмтэн, багш байсан ба урлагийн мастерын болон философийн доктор цол зэргэмтэй нэгэн байсан билээ. 1970 онд Бахуширас дасын эмхэтгэсэн “Шрила Прабхупада лиламрита” номонд өгсөн ярилцлагадаа тэрээр 1954 оны Кришна Жанмаштамийн баяраар Шрила Прабхупада тохиолдсон зүйлийн талаар ярьсан байлаа. Тэрээр шөнийн 1:00 цагт сэрээд, Шрила Прабхупада, сүмийн дээд давхрын өрөөнд онгод хөөрөлтэйгөөр мриданга тоглохыг сонсчээ. Тэрээр дээд давхарч гарч харвал Шрила Прабхупада, сүмийн өрөөн дотуур дуулан киртан хийж байх ажээ. Прабхупада, хөлийнхөө  өлмийг хүрсэн урт гэгчийн кадамба цэцгийн хэлхээ зүүсэн харагдав. Жхансид кадамба цэцэг туйлын ховор байдаг байсан бөгөөд олдлоо гэхэд сайндаа л гольфын бөмбөгний (дундаж хэмжээ нь 4.2 см голчтой) дайтай байдаг байв. Харин тэр үед Прабхупадын зүүсэн кадамба цэцгүүд нь теннисний бөмбөгний (дундаж хэмжээ нь 6.5-6.8 см голчтой)  хэмжээтэй байлаа. Өрөө бүхэлдээ диваажингийн гаригсын гайхалтай үнэрээр дүүрэн сэнгэнэж байсан юм. Ачарья Прабхакар Шрила Прабхупадаас, “Энэ цэцгийн хэлхээг хаанаас аваа вэ? Зах дээр ийм цэцгийн эрх байхгүй байсан даа” хэмээхүйд Шрила Прабхупада огт юу ч хариулаагүй байна. Тэрээр зүгээр л киртан хийхээ үргэлжлүүлсээр, сүмийн өрөөг тойрон дуулж бүжиглэсээр байлаа. Маргааш өглөө нь Ачарья Прабхакар, Шрила Прабхупадаас “Тэр цэцгэн эрхийг та хаанаас аваа вэ? Тэр яагаад тийм гайхалтай хурц анхилам үнэртэй байсан юм бэ? Та яагаад тийм аз жаргалтай баяр баясгалантай байсан хэрэг вэ?” хэмээн асуухуйд Шрила Прабхупада “Би Кришнад зориулан дуулж, Түүнийг хайрлах хайрыг мэдрэн зогсож байсан юм. Гэтэл гэнэтхэн Бурхан Кришна өмнө минь гарч ирээд надад тэрхүү цэцгэн эрхийг өгсөн. Би Түүний өлмийд дөнгөж хүрсэн бөгөөд тэрхэн зуур Тэр үзэгдэхгүй алга болсон. Тэгээд л би сүмийн өрөөг тойрон дуулж бүжиглэж байсан юм” гэж хариулаад Шрила Прабхупада уйлж эхлэжээ. Ачарья Прабхакар мөн Шрила Прабхупада, заримдаа киртаныг маш эрч хүчтэй хийдэг байсан ба тэр ч байтугай гурван өдрийн турш дуулдаг байсан хэмээсэн билээ. Бурханыг хайрлах хайранд уусан шингэсэн цэвэр чин бишрэлтний нэгэн түүх ийм ажгуу. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top