1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12
Прабхупада: Хэн нэг нь гарч ирээд Бхагавад-гитаг унш. Чи унших уу? Нааш ир. Макмиллан компаниас гаргасан манай хэвлэл Бхагавад-гита. Чин бишрэлтэн: Хаанаас унших вэ? Прабхупада: Оршил Чин бишрэлтэн: Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө номын оршил. нама ом вишну падаяа кришна-прештхаяа бху-тале шримати бхактиведанта свамин ити намине
“Бхагавад-гита нь мөн Гитопанишад гэж алдаршсан. Энэ бол Ведийн мэдлэгийн охь нь бөгөөд Ведийн утга зохиол дахь хамгийн чухал Упанишадуудын нэг. Бхагавад-гитад өгсөн маш олон тайлбарууд байдаг бөгөөд өөр нэг хувилбарыг дараахь шаардлагын улмаас гаргах болсон юм. Нэгэн америк эмэгтэй надаас Бхагавад-гитагийн англи орчуулгыг гаргахыг санал болгосон юм. Ингэснээр тэр түүнийг уншиж чадна. Энэ сайхан санааг би дагаж чадахгүй байлаа. Мэдээж маш олон орчуулгууд байдаг ч Америкт төдийгүй Энэтхэгт миний үзсэн орчуулгуудын алийг нь ч жинхэнэ баттай гэж хэлэх аргагүй байлаа. Учир нь бараг бүх тайлбарлагчид Бхагавад гита анх айлдсан төрхөөрөө номын жинхэнэ мөн чанарыг нь хөндөлгүйгээр өөрсдийн хувийн үзэл санаагаа оруулсан байсан юм. Бхагавад-гитагийн амь сүнс нь Гитад өөрт нь агуулагдаж байгаа. Энэ нь: хэрэв бид ямар нэг эм уухыг хүслээ гэхэд шилэн дээр бичсэн зааврын дагуу хэрэглэх ёстой байдагтай адил. Бид тэр эмийг өөрийн хүсэл сонирхлын дагуу эсвэл эмийн тухай мэдлэггүй найзынхаа заавраар ууж болохгүй. Бид тэр эмийг шошгон дээрхи зааврын дагуу болон эмчийн завраар л уух ёстой. Бхагавад гитаг байгаа тэр байдлаар нь мөн хүүрнэн өгүүлэгчийн Өөрөөс нь шууд хүртэх ёстой. Хүүрэн өгүүлэгч нь Бурхан Шри Кришна юм. Түүнийг хуудас бүрт Бурханы Дээд Бодгаль буюу Бхагаван гэж сануулсан байгаа. Бхагаван гэдэг нь заримдаа ямар нэг хүчирхэг бодгаль эсвэл сахиулсан тэнгэр байдаг. Гэвч энд Кришнаг зааж буй юм. ” Прабхупада: Та нарын ихэнхи нь Бхагавад гитагийн зарим нэг хэвлэлийг уншиж үзэх хэрэгтэй. Би та нарт нэг жишээ хэлье л дээ. Англи тайлбаруудын нэг доктор Радхакришнан Есдүгээр бүлэгт Бурханы өгүүлсэн
ман-мана бхава мад-бхакто мад-яажи мам намаскуру мам эваишйасйа каунтейа ….. Бурхан хэлэхдээ: “Чи үргэлж Миний тухай бодож бай” гэсэн байдаг. Энэ нь үргэлж Кришнагийн ухамсарт байхыг хэлнэ. Энэхүү Кришнагийн ухамсар гэдэг нь ямар нэг байдлаар та Кришнаг үргэлж бодохыг хэлнэ. Ямар ч байдлаар та өөрийгөө ямар нэг үйл хийж байхдаа та Кришнаг үргэлж санаж байхаар хий. Энэ бол процесс. Тийм учраас нилээд ахисан чин бишрэлтнүүд нь бүх зүйлд Кришнаг дурсан санаж байдаг. Энэ бол төгс төгөлдөр. (Bengali) Энд гэрлийн тухай гарч байна. Төгс чин бишрэлтэн гэрлийг хардаг. Зүгээр нэг гэрэл биш. Харин тэрээр Кришнатай холбоотой харьцаагаа хардаг мөн Кришнаг гэрэл гэж хардаг. Үүнийг мөн Бхагавад-гитад өгүүлсэн байна. Прабхасми шаши-сурьяох. расо ‘хам апсу каунтейа прабхасми шаши-сурьяох. Кришна “Би усны амт” гэжээ. Та ам чинь цангах үед ус уухыг хүсдэг. Та усанд байгаа тодорхой сайхан амтыг мэдэрснээр таны цангаа тайлагддаг. “тиймээ, одоо би ханалаа” гэж. Ийнхүү Кришна “Би амт” гэж хэлсэн. Үүнтэй адил Тэрбээр prabhasmi sasi-suryayoh буюу “Би бол нарны болон сарны гэрэл” гэжээ. Ийм байдлаар Тэрээр Өөрийгөө тодорхойлон тайлбарласан. Хэн нэг нь Кришнагийн ухамсарт нилээд өндөр ахиц гаргавал бүх зүйлд, бүх үйлэндээ мөн бүх үзэгдэлд тэрээр зөвхөн Кришнаг л хардаг. Энэ бол Кришнагийн ухамсрын төгс төгөлдөр байдал юм. Тэгэхээр бипний Есдгээр бүлгээс авсан энэ шүлгэнд , ман-мана бхава мад-бхакто буюу “Үргэлж Намайг бод” гэжээ. Энэ бол бурханлаг ахиц дэвшлийн эцсийн дүн хийгээд гол утга юм. Энэ нь юу гэсэн үг вэ? Смартавйам сатато вишнух. Хүн үргэлж Вишну буюу Бурханы Дээд Бодгалийн тухай бодолд автах хэрэгтэй. Үүнийг самадхи гэдэг. Энэ бол йогийн төгөлдөржилт юм. Йогийн системээр хамгийн доод анги давхаргын хүн ч хичээллэдэг. Би материаллаг байдлын талаар биш бурханлаг байдлын талаар ярьж байна. Тэдний ухаан ийш, тийш үймрэн маш их тогтворгүй байдаг болохоор тэд Вишнугийн дүр хэлбэр дээр төвлөрүүлэн дадлагажуулж ухаанаа төвлөрүүлдэг. Энэ бол йогийн төгс төгөлдөр, жинхэнэ. Одоо тэд маш олон өөр бусад зүйлсийг үйлдвэрлэж байна. Гэвч жинхэнэ гэдэг нь та өөрийнхөө анхаарлыг бүх зүйлсээс салган Вишнугийн аль нэг дүр дээр аваачих явдал юм. Энэ бол йогийн систем. Дьянавастхита манаса пашянти ям йогинах. Энэ бол йогийн тодорхойлолт. Дьянавастхита . Дьянавастхита гэдэг нь бясалгал гэсэн үг. Тэд бол йогчид… Та нар бясалгалын талаар маш олон зүйлийг сонссон байх. Энэ нь оронд маш өргөн дэлгэр тархжээ. Тэгэхээр бясалгал гэж юу вэ? Бясалгал гэдэг нь ухаанаа Вишнугийн дүр хэлбэр дээр төвлөрүүлэх явдал юм. Дьянавастхита манаса пашянти ям йогинах. Ийм сургаал зааврыг та нар Есдүгээр бүлгээс олох болно. Ман-мана бхава-мад бхактах [Bg. 9.34], “Үргэлж Намайг бод”. Вишнуг үргэлж бодох нь амьдралын төгс төгөлдөр. Гэвч нэг тайлбарлагч, нэгэн маш том тайлбарлагч хэлэхдээ “Бясалгал гэдэг бол Кришнаг бясалгах явдал биш” гэжээ. Үүнийг хар л даа. Кришна хэлэхдээ “Зөвхөн Намайг л бясалга” хэмээн Бхагавад-гитад айлдсан байхад харин Бхагавад-гитаг тайлбарлагч “Энэ нь Кришнаг бясалгах биш” гэжээ. Ийм байдлаар, мөн өөр байдлаар ч миний харсан Бхагавад-гитагийн тайлбар бүрт тэдний хийдэг ажил нь яаж ийгээд л хүмүүсийн анхаарлыг Кришнагаас холдуулахад оршиж байсан. Хэдийгээр Бхагавад-гитагийн гол хүчин зүйл нь Кришна гэлээ ч. Үүнийг энд дурджээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Түүнийг унш. Энэ нь Бхагавад-гитагаас тодорхой болно. Тиймээ. Чин бишрэлтэн: Сүүлчийн өгүүлбэр нь “Бхагаван нь заримдаа ямар нэг хүчирхэг бодгаль эсвэл сахиулсан тэнгэрийг илтгэдэг. Гэвч энд Кришнаг заажээ. Үүнийг бүхий л аугаа … Прабхупада: Сая энэ бхагаван гэдэг үгийг та нар сонслоо. Бхага гэдэг үгийг би олон удаа тайлбарлаж байсан. Бхага гэдэг нь элбэг баян байдал гэсэн утгатай. Зургаан төрлийн элбэг баян байдал бий. Эдгээр нь юу вэ? Эд хөрөнгө, нөлөө, хүч чадал, нэр алдар, эрдэм мэдлэг, гоо үзэсгэлэн, огоорол. Энэ зургаа элбэг баян байдал биш гэж үү? Хэрэв хүн хөрөнгөтэй, маш баян бол жишээ нь танай орны Рокфеллер, Форд шиг. Танай оронд маш баян хүмүүс олон байна. Хэрэв хүн маш баян бол түүнийг элбэг баян гэж нэрлэнэ. Хэрэв хүн маш их нэртэй, цуутай бол тэр мөн л элбэг баян хүн. Хэрэв хүн маш их нэр нөлөөтэй бол тэр элбэг баян хүн. Хэрэв хүн маш хүчтэй бол … эрт цагт хүчтэй хүнийг их хүндэлдэг байсан. Бүх хаадууд, өөрсдийн хүч чадлаараа хүндлэгдэж байсан. Тэд ашиглаж…., тэд эсэргүүцэлтэй тулгардаг байсан. Энэ мөн л элбэг баян байдал. Ингээд гоо үзэсгэлэн. Маш үзэсгэлэнтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь мөн баян чинээлэг хүмүүс юм. Мөн эрдэмтэй, маш их номтой хүмүүс нь мөн л элбэг баян хүмүүс. Эрдэмтэн, гүн ухаантан, математикч. Тэд бүгд баян чинээлэг хүмүүс. Мөн огоорогч. Огоорогч нь бүх зүйлээ орхисон хүн юм. Түүнд бүх зүйл байсан ч тэрээр өөрөө тэдгээрийг орхихыг огоорол гэж нэрлэдэг. Махаража Бхарата хаан шиг. Түүний нэрээр Энэтхэгийг Бхарата-варша гэж нэрлэх болсон. Тэрбээр дэлхийн хаан байсан ч хорин дөрвөн насандаа тэр бүх зүйлийг өөрийн залуу эхнэр, жаахан хүүхдээ орхин одсон. Бурхан Будда. Бурхан Будда нь хун тайж байсан. Гэвч маш залуу насандаа буюу хорин насандаа тэрээр бүхнийг, өөрийн эцгийн хаант гүрнийг орхисон. Үүнийг огоорол гэж нэрлэдэг. Өнөө цагт /инээд алдав/ огоорлын тухай янз бүрийн мэдээллүүд байдаг ч дээр цагт олон олон хаадууд, хунтайж нар бурханлаг төгс төгөлдрийн төлөө бүх зүйлээсээ огоорон татгалзаж байсан. Эдгээр зургаан баян чинээлэг байдлыг бхага гэж нэрлэдэг. Эдгээр зургаан зарчмыг энд өгүүлсэн. Бид мөн Дээд Бурханы өчүүхэн жаахан хэсгүүд. Өчүүхэн, маш өчүүхэн. Бид бүгд л өөрсдийн чадварын хирээр жаахан мөнгө олдог. Бид бүгд л тодорхой хэмжээний хүчтэй, тодорхой нэр алдартай, тодорхой гоо үзэсгэлэн, тодорхой эрдэм мэдлэгтэй. Таны байр суурийг минийхтэй харьцуулвал надаас илүү байж болох бөгөөд бүх хүн бидэнтэй нэг адил түвшинд оршдоггүй. Энэ бол харьцангуй байр суурь. Бхагаван гэж таны эрж хайж буй тэр зүйл юм. Та Түүнээс баян, Түүнээс хүчтэй, Түүнээс ухаантай, эрдэмтэй, Түүнээс нэр алдартай, Түүнээс гоо үзэсгэлэнтэй, Түүнээс илүү огоорсон ямар ч хүнийг олохгүй. Тэр бол Бхагаван буюу Бурхан. Энэ бүхнийг та Кришнагаас олох болно. Энэ бол Кришнагийн онцлог чанар. Кришнаг энэ материаллаг ертөнцөд байх үед Түүнийг эдгээр элбэг чинээлэг байдлаар нь даван гарах хэн ч байгаагүй. Хэн ч. Түүний баян чинээлэг байдлын тухайд Тэрээр өөрийн баян чинээлэг байдлыг …. үзүүлсэн. Тэр 16108 эхнэртэй байсан хийгээд эхнэр бүр нь тус бүртээ ордонтой байсн юм. Тэр ордон нь гэрэлтүүлэг шаардлагагүй байсан. Тэдгээрийг үнэт эрдэнийн чулуудаар гоён чимсэн ба шөнө нь үнэт чулуудын гэрэл нь өрөөг гэрэлтүүлдэг байв. Ийм байшинг та нар төсөөлж чадах уу ? (Инээв). Үүгээр ч зогсохгүй Тэрээр 16000 эхнэрээсээ тусдаа байсан уу? Үгүй. Эхнэр бүртэйгээ хамт байсан. Зарим нэгэнтэй нь ярилцаж, зарим эхнэртэйгээ тоглож, зарим эхнэртэйгээ хүүхдээ асарч байв. Энэ тухай Нарада бүх гэр орон, ордноор нь орж Кришна хэрхэн үйл хийж байгааг харсан байдаг. Үүнийг л элбэг баян байдал гэж нэрлээд байгаа юм. Хүч чадлын тухайд олон хүн Кришнатай тулалдсан хэдий ч Түүнийг ялсан хэн ч байгаагүй. Гоо үзэсгэлэнгийн тухайд та нар Кришнагийн гоо үзэсгэлэнг мэднэ. Тэр ч байтугай зурагнаас нь л. Мөн Вриндаваны бүх гопи нар. .. Кришна арван тав, зургаан настайдаа, ер нь бол хөвгүүд энэ насандаа маш гоо үзэсгэлэнтэй болдог. Ямар ч хүн. Тэр маш гоо үзэсгэлэнтэй байсан болохоор бүх гопи нар Йогамайад мөргөн залбирч байлаа. Бүгд л: “Хүндэт эх минь ээ, Кришнаг миний нөхөр болгож хайрлаач” гэж гуйн мөргөж байв. Ингээд энэ өдөр мөргөөд, дараагийн өдөр нь энэ үйл явдал болсон… Магадгүй та бүхэн Кришнагийн вастранам-лилаг сонссон байж магадгүй. Энэтхэгт Пунжабд, охидууд, эмэгтэйчүүд усанд орох үедээ хувцастайгаа усанд ордог. Энд би усанд ордог өрөөний тухай яриагүй. Голд ороод тэд голын эрэг дээр хувцсаа орхидог бөгөөд тэд усны гүн рүү бүрэн нүцгэн ордог. Ийм газрыг эмэгтэйчүүдэд зориулан бүрэн тусгаарладаг. Нэг ч эрэгтэй хүн тийш очдоггүй. Энэ бол хаа ч байдаг систем. Тэд ийнхүү усанд ороод, буцан гарч ирээд хувцсаа өмсдөг. Эмэгтэйчүүд, тэд бүгд нүцгэлэх нь тэдэнд ичгүүртэй бус. Учир нь тэнд нэг ч эрэгтэй хүн, хөвгүүд очихгүй юм чинь. Энэ вастранам-лилагийн хувьд Кришна сэмхэн тийш гэтэн очоод, тэдний бүх хувцсыг нь авч, мод руу авиран гарсан. (Инээв). Ингээд тэд уснаас гарч чадахаа болив. “Кришна, Чи их наргианч юмаа. Бидний хувцсыг өгөөч дээ. Бидний хувцсыг өгөөч”. Энэ бол вастранам-лила. (Инээв). Үүний зорилго, ач холбогдлыг хүмүүс янз янзаар л тайлбарладаг. Гэвч зорилго бол маш чухал. Зөвхөн чин бишрэлтнүүд л энэ бүх охидууд нэг хоногийн өмнө Йогамайад хандан: “Кришнаг бидний нөхөр болгож өгөөч” гэж гуйсныг мэднэ. Одоо бол Кришна 15, 16 тай жаалхүү. Түүнээс илүүгүй. Энэтхэгт ёсоороо бол 15, 16 настайдаа хөвгүүд гэрлэдэггүй. Харин 20, 22 насандаа гэрлэх ёстой. Харин охидууд 12 – 16 насандаа гэрлэдэг. Энэ бол Ведийн систем. Кришна энэ бүх охидуудтай гэрлэх боломжтой гэж үү? Гэвч харин тэд бүгд гуйн мөргөсөн байдаг. Яаж тэдний хүслийг биелүүлэх вэ? Энэ бол вастранама-лила. Вастранам-лила гэдэг нь ямар ч хүнлэг соёл иргэншил, системийн хувьд эмэгтэй хүн зөвхөн нөхрийнхөө өмнө л нүцгэн байж болно. Ингэж тэдний хүслийг биелүүлсэн. “Тан нар нүцгэлсэн, Би та нарын өмнө байна. Тийм болохоор Би та нарын нөхөр” гэж. Ингээд бүх зүйл гүйцээ. Энэ бол зорилго байсан. Гэвч үл бүтэх нөхдүүд үүнийг өөрөөр тайлбарладаг. Кришнагийн элбэг баян байдал нь гоо үзэсгэлэн, хүч чадал, мэргэн ухааныг та ч шалгаж болно. Одоо мэргэн ухааныг. Эхлээд зөвхөн мэргэн ухааныг нь. Бхагавад-гитад юуны өмнө бурханлаг зүйлсийг л авч хэлэлцсэн байдаг. Ийнхүү энэ номыг одоо уншиж байна. Бүр таван мянган жилийн дараагаар, бүх дэлхий даяар. За хар даа Түүний эрдэм мэдлэгийг. Энэ бол шалгалт. Том эрдэмтэн, том шашны зүтгэлтэн, гүн ухаантнууд Бхагавад-гитад бүр төөрч гүйцдэг. Тийм учраас маш олон тайлбарууд байгаа юм. Гэвч Бхагавад-гита гэж юу билээ? Бхагавад-гита нь бурханлаг эрдэм мэдлэгийн А, Б, В, Г. Энэ бол бурханлаг мэдлэгийн хамгийн гүн ёроол биш. Бурханлаг мэдлэгийн хамгийн гүн ёроол бол Шримад-Бхагаватам. Энэ бол зөвхөн орох хаалга. Жаахан хүүхэд эхлээд а, б, в, г гэж цээжилдэг шиг мэдлэгийн цагаан толгой. Энэ бол мэдлэгийн цагаан толгой. Тэгвэл мэдлэгийн энэхүү цагаан толгой гэж юу юм бэ? Мэдлэгийн цагаан толгойн ном нь бүр эхнээс нь та бол бие махбодь биш гэж заан сургадаг. Мэдлэгийн эхлэл нь бурханлаг мэдлэг. Бүхэл дэлхий даярааа, томоохон гүн ухаантан, улстөрчид… Өчигдөр нэг хүү надад нэг цаас өгсөн л дөө. Энэ нь Трансценденталь Бясалгалын тухай байлаа. Энэ бол мөн л бидний үйлийн бүтээгдэхүүн байлаа. .. Трансценденталь Бясалгал гэж гэгдэгчид нь ухааны түвшинд ярилцаж байна. Харин Бхагавад-гита ухааныг шулуухан матери гээд түлхчихэж байна. Тэгэхээр Трансценденталь Бясалгал нь ухааны түвшинд л оршин буй. Хар л даа. Бхагавад-гита ухааныг зөвхөн гадаад мөн чанар гэж өгүүлсэн байна. индрияани парани ахур индриебхях парам манах манасас ту пара буддхир йо буддхех паратас ту сах Амьдралын бүдүүлэг материаллаг төсөөлөл дунд оршин бид “Би бол бие махбодь” гэсэн төсөөллийн доор байдаг. Тийм болохоор бид мэдрэхүйнүүдээрээ л үйл хийдэг. Бидний мэдрэхүй ханах юм бол бид ханаж цадлаа гэдэг. Энэ бол оршихуйн бүдүүлэг хэлбэр бөгөөд би үүнийг мунхгийн харанхуйн ахуй гэж хэлэх гээд байна. Хоосон хуурмаг. Майа. Хэн нэг нь “Би бол энэ” хэмээн бодож байх аваас энэ нь хоосон хуурмаг юм. Хоосон хуурмаг гэдэг нь та ямар нэг зүйлийг хүлээн аваад, ямар нэг зүйлийг бодитой гэж тооцон түүнийг авахыг хэлнэ. Жишээ нь говийн усаар жишээ татаж болно. Зэрэглээ. Энэ бол ус биш. Гэвч говь цөлийн амьтад усны хөөнөөс эрэн хайж, гүйлддэг. Энэ бол амьдралд байдаг зүйл. Нарны гэрэл түүн дээр туссанаар энэ нь цөлд ус байгаа мэт харагддаг. Заримдаа та үүнийг харж болно. Энд бишээ харин Энэтхэгт бид хэд хэдэн удаа хоосон хуурмаг усыг харж байсан. Энэ бол зүгээр л тусгал байсан.. Үүнийг зэрэглээ гэж нэрлэдэг. Тэнд усны дусал ч байхгүй хэдий ч амьтад ам нь цангаад ирэхээрээ усыг хөөн яваад л байдаг, яваад л байдаг. Тэд ам нь цангасаар болохоор “Энэ ус байна” гэж боддог. Ийнхүү цөлд явсаар, явсаар тэр хатаж үхдэг. Ийм хоосон хуурмаг зүйл бол “Би бол бие маходь”. Бид мэдрэхүйн таашаал ханамжийн хойноос хөөцөлдөж байдаг. Бие гэдэг бол мэдрэхүйнүүд л гэсэн утгатай. Тэр бол зэрэглээ, хоосон хуурмаг эд. Говь цөлд ус хөөсөн хөөрхий амьтан шиг. Тэр ч байтугай энэ йогийн систем, хатха-йогийн систем нь мөн л хоосон хуурмаг дээр суурилдаг. Тэд энэ усыг тодорхой дасгалын тусламжтайгаар аваачиж тавихыг оролдож, ийнхүү тэд бурханлаг байдлаар өсч хөгжчих нь гэж боддог. Гэвч Бхагавад-гита бүр эхнээсээ л та бол бие биш, ухаан ч биш гэдгийг хэлж өгнө. Энэ бол Бхагавад-гитагийн эхлэл бөгөөд а, б, г, д юм. Ямар ч хүн би бол бие биш гэдгийг мэддэггүй ба бурханлаг хаант улсын тухай а, б, г ч байдаггүй. Хэрвээ хэн нэг нь бие махбодийн функ хийгээд ухаандаа, сэтгэл санааны функцдээ татагдвал тэрээр бурханлаг хүрээнээс гадна оршиж буй юм. Тэрбээр шууд л түхэгдэн зайлуулагдана. Энэ бол Бхагавад-гитагийн шалгалт. Йогчид гэж нэрлэгдэх хүмүүсийг мөн карми гэгч нарыг… Карми гэдэг нь жирийн ажилчин хүн бөгөөд гудамжинд моторт машинаар яваа нөхдүүд. Энэ замаар ч тэр замар ч тэд маш завгүй давхилдана. Та нар хар даа. Тэд ямар хүмүүс вэ? Тэд бол карми нар. Карми гэдэг нь бие махбодийн үзэлд автсан гэсэн үг. Тэд бие махбодийн тав тухтай байдал хийгээд мэдрэхүйгээ хангах нь амьдралын утга учир гэж боддог. Энэ бол карми нар. Хэрэв тэд маш сайхан байшинтай, сайхан эхнэр, дансандаа овоо жаахан хадгаламжтай мөн сайхан хувцаслачихвал энэ нь тэдний төгс төгөлдөр байдал болно. Ингээд л боллоо. Энэ бол карми. Мөн гьяни гэдэг нь тэд бүхнийг хольж хутган самуураад ирэх үед л ийм хүмүүс болдог. Танай оронд ийм хүмүүсийн хэсэг бүлэг байдаг даа. Тэд материаллаг ажил үйл, аз жаргалдаа сэтгэл ханаад ирэхээрэсвэл мөн ямар нэг зүйлийг буруу хайгаад ирэхээрээ ийм хүмүүс болдог. Гэвч тэд оюун ухаантай хүмүүс. Тэд мангуурч самуурсан байдалдаа байгаад байдагүй. Жинхэнэдээ тэд “Миний жинхэнэ байр суурь юу юм бэ?” гэдгийг олж харахыг хүсч байдаг. Тэднийг гьяни буюу эрдэм мэдлэгт хүмүүс гэдэг. Гьяна буюу эрдэм мэдлэг нь ухааны түвшин бөгөөд карма нь бие махбодийн түвшин юм. Зарим нэг хүмүүс, зарим нэг хэсэг бүлэг хүмүүс бие махбодийн түвшиний үйлэнд автсан байдаг байхад зарим нэг хүмүүс ухааны түвшний үйлэнд автсан байдаг. Амьдралаа дээшлүүлэх ямар шашин ба процессыг дагаж байгаагаас хамаараад тэд хоёр бүлэгт хуваагддаг: ухаан санааны, бие махбодийг гэсэн. Ингээд л гүйцээ. Бхагавад-гита бол трансцендент. Ухааны хийгээд бие махбодийн аль нь ч биш. Тийм учраас Бхагавад-гитагийн хамгийн сүүлчийн сургаал заавар нь сарва-дхарман паритйажйа хэмээх үг. Дхарма, та маш олон шашны зарчмууд, амьдралын материаллаг болон бурханлаг маш олон зам мөрийг бий болгосон. Зарим нэг хүмүүсийг материалистууд, зарим нэг хүмүүсийг бурханлаг хүмүүс гэж нэрлэдэг. Кришна, та ухаан санааны болоод бие махбодийн түвшин дэхь энэ бүх утга учиргүй бүхнийг орхи гэжээ. Ингэснээр та трансцендент түвшинд хүрч очно. Трансцендент түвшин гэж юу юм бэ? Та Кришнатай холбоотой өөрийн холбоо харьцаагаа ойлгох явдал. Энэ бол Кришнагийн ухамсар. Цааш нь унш.
Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын Бхагавад-гитагийн Оршил бүлгээр хийсэн лекц
Орчуулсан: Балабхадара дас Үргэлжлэл бий… |