Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 2 2 0
Users Today : 47
Users Yesterday : 24
Total Users : 14220
Views Today : 70
Views Yesterday : 36

Нэгэн хүн жигтэй сонин зүүд зүүдлэжээ. Тэрээр нэг их элстэй далайн эргээр явж байх аж. Түүнтэй хамт Бурхан Өөрөө хамт явна гэнэ. Тэнгэрт түүний амьдралын дүр зураг анивалзах ба энэ болгоны дараагаар элсэн дээр хоёр хос мөр гарч байгааг тэр ажиглав. Нэг нь түүний хөлийн мөр, нөгөөх нь Бурханы хөлийн мөр ажээ.

Түүний нүдний өмнө түүний амьдралын сүүлчийн мөчлөг анивчин өнгөрөхөөс өмнө тэрээр элсэн дээрхи мөрүүдийг ажиглан харав. Гэтэл түүний амьдралын замын хамгийн хэцүү мөчлөгүүдэд нөгөө мөр ганцхан жим болж хувирсан байхыг тэр анзаарчээ. Түүнчлэн энэ мөч нь түүний амьдралын хамгийн хэцүү, зовлонтой үе байсныг тэр санан дурсав. Тэрээр маш ихээр гашуудан гуниглаж, Бурханаас асуув:

–       Та надад хэлэхдээ хэрвээ чи Миний хэлсэн зам мөрийг дагавал Би чамайг орхихгүй гэж надад хэлсэн биш бил үү. Гэтэл миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдэд ганцхан эгнээ мөр энэ элсэн дээр үлдсэн байгааг би харлаа. Чухам яагаад Та, Та надад хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй тэр үед орхиод явчихсан юм бэ ? гэхэд

Бурхан:

–      Ай миний энхрийхэн хүү минь ээ. Би чамайг маш их хайрладаг, хэзээ ч чамайг орхиж байсангүй. Чиний амьдралын их уй гуниг, зовлон шаналалтай, туршилт тэнсэлтийн тэр үед зөвхөн ганц хөлийн мөр үлдсэн байгаагийн учир нь гэвэл тэр үед Би чамайг гар дээрээ өргөн, тэвэрч явсан юм шүү дээ

хэмээн хариулжээ.


Бэлтгэсэн: Балабхадра дас

Нэгэн хүн жигтэй сонин зүүд зүүдлэжээ. Тэрээр нэг их элстэй далайн эргээр явж байх аж. Түүнтэй хамт Бурхан Өөрөө хамт явна гэнэ. Тэнгэрт түүний амьдралын дүр зураг анивалзах ба энэ болгоны дараагаар элсэн дээр хоёр хос мөр гарч байгааг тэр ажиглав. Нэг нь түүний хөлийн мөр, нөгөөх нь Бурханы хөлийн мөр ажээ. Түүний нүдний өмнө түүний амьдралын сүүлчийн мөчлөг анивчин өнгөрөхөөс өмнө тэрээр элсэн дээрхи мөрүүдийг ажиглан харав. Гэтэл түүний амьдралын замын хамгийн хэцүү мөчлөгүүдэд нөгөө мөр ганцхан жим болж хувирсан байхыг тэр анзаарчээ. Түүнчлэн энэ мөч нь түүний амьдралын хамгийн хэцүү, зовлонтой үе байсныг тэр санан дурсав. Тэрээр маш ихээр гашуудан гуниглаж, Бурханаас асуув: –       Та надад хэлэхдээ хэрвээ чи Миний хэлсэн зам мөрийг дагавал Би чамайг орхихгүй гэж надад хэлсэн биш бил үү. Гэтэл миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдэд ганцхан эгнээ мөр энэ элсэн дээр үлдсэн байгааг би харлаа. Чухам яагаад Та, Та надад хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй тэр үед орхиод явчихсан юм бэ ? гэхэд Бурхан: –      Ай миний энхрийхэн хүү минь ээ. Би чамайг маш их хайрладаг, хэзээ ч чамайг орхиж байсангүй. Чиний амьдралын их уй гуниг, зовлон шаналалтай, туршилт тэнсэлтийн тэр үед зөвхөн ганц хөлийн мөр үлдсэн байгаагийн учир нь гэвэл тэр үед Би чамайг гар дээрээ өргөн, тэвэрч явсан юм шүү дээ хэмээн хариулжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top