Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 3 5 6 0
Users Today : 22
Users Yesterday : 48
Total Users : 13560
Views Today : 26
Views Yesterday : 70

Чинна Катха

Эрт дээр цагт олон газраар явж, юм үзэж нүд тайлсан алдартай зураач байжээ. Тэрээр гагцхүү Кришнатай л дайралдаж, магтаалыг нь сонсохын хүслэн болоод байлаа. Нэгэн өдөр хүслэн болсон Кришнатайгаа дайралдаж түр саатуулаад хөргийг нь зурж өгөхөөр болов. Тэрээр зурагныхаа тоймыг нь гаргаад үлдсэнийг нь долоо хоногт дуусгахаар болжээ. Харин энэ үед нь Кришна түүний эго-г олж харсан байна.

Өнөөх зураач долоо хоногийн дараа бэлэн болсон зургаа цагаан даавуунд ороогоод авчирчээ. Тэгээд Кришнагийн хажууд даавууг нь хуулахад өөрийнх нь зурсан хөрөг Кришнатай огт төсгүй байсанд зураач гайхаж гүйцэв.

Ингээд дахиад долоо хоногийн хугацаа өгөхийг гуйжээ. Тэр хэд хэдэн удаа засаж зурсан боловч оролдлого бүр нь бүтэлгүйтэж байлаа. Хамаг найдвар нь алга болж сэтгэлээр унасан зураач хотыг орхин холын холд явахаар шийджээ. Замдаа тэр Нарадатай тааралдав. Нарада түүнд Бурхан Кришнагийн хөргийг зурах гэж оролдох нь тэнэг оролдлого, учир нь Тэр тогтсон дүргүй бөгөөд хором тутамд дүрээ өөрчилж чадахыг хэлсэн байна. “Хэрвээ чи үнэхээр түүнийг зурахыг хүсч байгаа бол би нэг арга зааж өгье” гээд Нарада  чихэнд нь нэг зүйл шивнэжээ.

Нарадагийн зөвлөгөөг дагасан зураач Кришна дээр дахин цагаан даавуунд боолттой юм барьж ирээд, энэ удаад Тэр өөрийгөө яаж ч хувиргасан энэ удаагийн зураг өөртэй нь яг адилхан болохыг хэлэв. Тэгээд цагаан даавууг автал зураг Кришнатай үнэхээр толины тусгал шиг адилхан байлаа.

Тиймээс Бурхныг ийм, тийм хэмээн өөрийнхөөрөө төсөөлөх нь өрөөсгөл юм. Бурхныг тодорхойлох боломжгүй учраас тийм оролдлого бүр бүтэлгүйтнэ. Тиймээс ухаанаа сайтар цэвэрлээд зүрх сэтгэлээ зөвхөн чин бишрэлээр дүүргэх хэрэгтэй. Энэ л бидэнд бурхныг харах харааг өгөх болно.

 

Орчуулж бэлдсэн: Хишгээ

Чинна Катха Эрт дээр цагт олон газраар явж, юм үзэж нүд тайлсан алдартай зураач байжээ. Тэрээр гагцхүү Кришнатай л дайралдаж, магтаалыг нь сонсохын хүслэн болоод байлаа. Нэгэн өдөр хүслэн болсон Кришнатайгаа дайралдаж түр саатуулаад хөргийг нь зурж өгөхөөр болов. Тэрээр зурагныхаа тоймыг нь гаргаад үлдсэнийг нь долоо хоногт дуусгахаар болжээ. Харин энэ үед нь Кришна түүний эго-г олж харсан байна. Өнөөх зураач долоо хоногийн дараа бэлэн болсон зургаа цагаан даавуунд ороогоод авчирчээ. Тэгээд Кришнагийн хажууд даавууг нь хуулахад өөрийнх нь зурсан хөрөг Кришнатай огт төсгүй байсанд зураач гайхаж гүйцэв. Ингээд дахиад долоо хоногийн хугацаа өгөхийг гуйжээ. Тэр хэд хэдэн удаа засаж зурсан боловч оролдлого бүр нь бүтэлгүйтэж байлаа. Хамаг найдвар нь алга болж сэтгэлээр унасан зураач хотыг орхин холын холд явахаар шийджээ. Замдаа тэр Нарадатай тааралдав. Нарада түүнд Бурхан Кришнагийн хөргийг зурах гэж оролдох нь тэнэг оролдлого, учир нь Тэр тогтсон дүргүй бөгөөд хором тутамд дүрээ өөрчилж чадахыг хэлсэн байна. “Хэрвээ чи үнэхээр түүнийг зурахыг хүсч байгаа бол би нэг арга зааж өгье” гээд Нарада  чихэнд нь нэг зүйл шивнэжээ. Нарадагийн зөвлөгөөг дагасан зураач Кришна дээр дахин цагаан даавуунд боолттой юм барьж ирээд, энэ удаад Тэр өөрийгөө яаж ч хувиргасан энэ удаагийн зураг өөртэй нь яг адилхан болохыг хэлэв. Тэгээд цагаан даавууг автал зураг Кришнатай үнэхээр толины тусгал шиг адилхан байлаа. Тиймээс Бурхныг ийм, тийм хэмээн өөрийнхөөрөө төсөөлөх нь өрөөсгөл юм. Бурхныг тодорхойлох боломжгүй учраас тийм оролдлого бүр бүтэлгүйтнэ. Тиймээс ухаанаа сайтар цэвэрлээд зүрх сэтгэлээ зөвхөн чин бишрэлээр дүүргэх хэрэгтэй. Энэ л бидэнд бурхныг харах харааг өгөх болно.   Орчуулж бэлдсэн: Хишгээ
Scroll to Top