Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 5
Users Today : 7
Users Yesterday : 33
Total Users : 10195
Views Today : 10
Views Yesterday : 62

(Бурханы тухай бодгаль бус үзлээс бодгальд үзэлд шилжсэн нэгэнтэй уулзаад төрсөн эргэцүүлэл)

MV

            Саяхан Кришнагийн ухамсрын хөдөлгөөний номлогч номын багш Бхактивайбхава Свами Махаражийн Монголд айлчлан ирэх үеэр олон олон сэтгэлд хоногшим сайхан үйл явдлууд болж өнгөрсөн билээ. Түүний айлдсан лекцүүд, киртан дуулал бидний сэтгэлд хэсэгтээ л урам зориг өгөх хүч болох бизээ.

 Харин эдгээрээс гадна Гуру Махаражийн лекцэнд сууж байсан, өөрийн олон жил замнаж байсан  бурханлаг эрэл хайгуулын чиг замаа өөрчилсөн нэгэн эмэгтэйтэй би таарсан юм.

Тэр эмэгтэй 8-9 жилийн туршид майавадийн гүн ухаан буюу Бурханы бодгаль бус үзлийг дагагчдын эгнээнд тууштай явж байжээ. Энэ хугацаанд олсон тэр зам мөрдөө түүний зүрх сэтгэл нэг л ханаж өгөхгүй байв. Эгэл жирийн материаллаг амьдралын зам мөрийг хөөснөөс илүү дээр байсан нь мэдээж хэрэг л дээ. Гэхдээ л нэг юм дутуу санагдсаар байлаа.

Монгол дахь имперсоналист буюу майавадийн гүн ухаан нь янз бүрийн л нэр хаягтай. Гэвч эдгээрийн цаана нуугдах дүр төрх нь ердөө нэг. Энэ нь Бурханы бодгаль бус үзэл юм. Тэд Бурхан бол гэрэл, Бурхан бол аялгуу, эсвэл Бурхан бол мөнхийн ахуй, эсвэл Бурхан бол би өөрөө, Бурхан бол аз жаргал гэх мэтчилэнгээр өөрсдийн номлолоо түгээцгээнэ. Энэ замаар замнагчдын тоо Улаанбаатар хотод хэдэн мянгаараа тоологдохоор болсон нь мэдрэгдэж байсан. Ведийн ном судруудад өгүүлснээр Бурханы оршихуйн 3 төлөв байдаг гэжээ. Энэ нь Брахман, Параматма, Бхагаван. Брахман буюу Бурханы бодгаль бус ахуйг танихын төлөө, гэгээрэл, ангижрал гэж нэрлэгдэх тэр зүйлийн төлөө имперсоналистууд буюу бодгаль бус үзлийг баримтлагчид тэмүүлцгэнэ. Амьд бүхний зүрхэн дотор орших Параматма буюу Дээд Сүнсийг танин ухамсарлахын тулд хатуу бэрх замаар төгс йогчид замнана. Энд би төгс гэдгийг тодотгож хэлсэн нь жинхэнэ йогийн зорилго нь зүрхэндээ байх Бурханыг танихад оршдогоос бус амьсгалын дасгалаар хичээллэж эрүүл мэндээ сайжруулахад оршдоггүй. Ийм йогчид нь төгс бус юм.

Тэгээд тэр эмэгтэй саяхан  “Бхагавад-гита” анх айлдсан төрхөөрөө номыг олж уншжээ. Энэ нь түүнд яг л харанхуй шөнө нар мандахтай адил сэтгэгдлийг төрүүлж, өөрийнх нь  дотор байсан  бүх эргэлзээ, үл ойлголтыг арилгаж өгсөн байна. Кармын хууль, амьд бодгалиудын мөн чанарын тухай, төрөл авах тухай, байгалийн мөн чанарын гунуудын тухай, эдгээрээс гадна хамгийн чухал нь Бурханы Бодгаль чанарын тухай энэ номноос олж уншжээ. Тэрээр сэтгэл ханамжгүй өнгөрөөсөн, сэтгэл дундуурхан явсан өнгөрч одсон он жилүүддээ маш ихээр харамсав. Гэхдээ Бурханы Бодгаль чанарын тухай өгүүлсэн энэ мэдлэгтэй учирсандаа туйлын ихээр баярлав. Энэ гүн ухааны ямархан аугааг тэрээр бага, багаар улам улам ойлгож байгаагаа надад ярьсан юм.

Энэ эмэгтэйтэй адил Бурханы тухай бодгаль бус үзлээс бодгаль үзэлд шилжсэн олон олон хүмүүсийн жишээг Ведийн ном судруудад өгүүлсэн байдаг. Жишээ нь, Шукадева Госвами, Кумарууд, майавадийн аугаа номын багш Сарвабхаума Бхаттачарйа гэх мэт. Тэр ч байтугай аугаа мэргэн Вйасадева Бурханы бодгаль бус чанарыг магтан дуулж бүх дөрвөн Веда, Веданта-сутрыг ч бүтээгээд зүрх сэтгэл  нь ханаагүй бөгөөд өөрийн сэтгэлийн хоосон байдлыг, зүрхнийхээ гүний ханамжгүй байдлын учрыг олж цөхөн Сарасвати голын эрэг дээр гансран сууж байхад нь түүний номын багш Нарада Муни хүрэлцэн ирээд түүний сэтгэл ханамжгүй байгаагийн учир нь тэрээр Бурханы Бодгаль байдлын тухай, Түүний Бодгаль мөн чанарын илэрхийлэл болсон Түүний ариун гэгээн үйл, баатарлаг түүхийн талаар ном судар бүтээгээгүйд оршиж буйг тайлбарлан өгүүлсэн. Ингээд тэрээр Бурханы ариун үйлүүдийг өгүүлсэн Шримад-Бхагаватам хэмээх аугаа бүтээлийг туурвижээ.

Энэ эмэгтэйтэй адил өөрийн үнэн зам мөрийг олоогүй яваа олон олон хүмүүст би энэ өгүүллээ зориулж байна. Тэд энэ эргэцүүллийг маань уншаасай, уншаад нэг зүйлийг бодоосой гэсэндээ би энэ бүхнийг бичиж байна. Бурханы бодгаль бус ахуй нь Бурханы биеэс цацрах мөнхийн гэрэл бөгөөд үүнийг майавадийн гүн ухаанаар замнагсад янз бүрээр л нэрлэдэг. Энэ мөнхийн ахуй бол брахмажйоти буюу үгчилвэл “бурханлаг гэрлүүд” гэсэн утгатай. Энэхүү брахмажйоти нь тоогүй олон сүнсний очуудаас бүрдэх бөгөөд эдгээр сүнсний очууд нь ангижралын төлөвт хүрсэн сүнснүүд байдаг. Тэд материаллаг ертөнцөөс ангижран чөлөөлөгдөж Бурханы ахуйд нэгдсэн ч энэ хэсэгт, материаллаг ертөнцөд байдаг юмсын олон янз хэлбэр, үйлийн олон хэлбэрүүд, харьцаа гэх мэт зүйлс байдаггүй учраас, мөн тэд Бурханы Бодгаль чанар буюу трансцендент биет чанарын талаар мэдлэггүй учраас буцаад материйн ертөнцдөө буцах хүсэл төрдөг байна. Энэ тухай би өөрийн нэг шүлгэндээ дурдсан.

Дээд Брахман буюу Бурханы бодгаль бус төлвийг танин ухамсарласнаар хүн үнэхээр гайхамшигтай аз жаргалд хүрдэг нь үнэн. Гэвч энэхүү аз жаргалыг Дээд Бурханы Бодгаль мөн чанарыг танисан хүний эдлэх аз жаргалтай зүйрлэвэл тугалын туурайнд тогтсон жаахан усыг их далайн устай зүйрлэсэнтэй адил байдаг гэдэг. Тэгэхээр материаллаг аз жаргалыг зүйрлэх тухай яриад ч яахав дээ. Ер нь бол материаллаг аз жаргалыг говийн хоосон зэрэглээтэй зүйрлэсэн байдаг. Ангаж цангасан, төөрсөн жуулчин алсад харагдах зэрэглээг хараад инээд алдан түүнийг хөөсөөр яваад харангадаж үхдэг гэдэг. Үүн шиг та бүхэн  материаллаг аз жаргалын худлыг мэдээд мөнхийн аз жаргалыг амтлахаар орж ирсэн нь сайн хэрэг л дээ. Гэхдээ мөнхийн аз жаргалын амт Бурханы бодгаль бус ахуйд бус, Бурханы бодгаль ахуйд оршдог гэдгийг дахин сануулъя. Энэ аз жаргал нь дуусашгүй бөгөөд улам улам өсөн нэмэгдэж байдаг. Цаг мөч тутамд.

Бурханыг яагаад бодгаль гээд байгаа юм бэ ? гэж та асууж болно. Бодгаль гэдэг нь биетэй, мэдрэхүйтэй, бидэн шиг ярьдаг, хөөрдөг, дуулдаг, уйлдаг, хайрладаг, гомддог бүх чанар буйг хэлж байгаа юм. Гэхдээ Түүний мэдрэхүйнүүд биднийхээс өөр. Брахма-самхита сударт “ангани йасйа сакалендрийа…” хэмээн өгүүлсэн байдаг. Энэ нь Түүний нэг мэдрэхүй нь нөгөөгийнхөө үүргийг гүйцэтгэж чаднаа гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Тэрээр мэлмийгээрээ зооглож, чихээрээ явж чаднаа гэсэн үг. Түүний бие нь бүрэн дүүрэн трансцендент юм. Трансцендент гэдэг нь Түүний бие биднийхтэй адил үхмэл бус, мөнхийн, эрдэм мэдлэг , цэнгэл жаргалаар дүүрэн гэдгийг зааж буй хэрэг.

Бурханы Бодгаль байдлыг санскритаар Бхагаван гэж тодорхойлсон байдаг. Энэ үгийг их мэргэн Парашара Муни зургаан гоц чанарыг өөртөө бүрэн шингээсэн бодгалийг Бхагаван гэнэ хэмээн тайлбарласан. Энэ нь Тэрээр бүх гоо үзэсгэлэн, бүх хүч чадал, бүх алдар нэр, бүх эд баялаг, бүх эрдэм мэдлэг, бүхий л огоорлыг өөртөө шингээсэн бодгалийг заасан үг юм. Тийм бишсэн бол ямар юмных нь Бурхан байх билээ? Эдгээр чанарууд дотроос би бүхий л гоо үзэсгэлэнг шингээсэн гэдэг талаас нь тайлбарлая. Бурхан бүх гоо үзэсгэлэнг өөртөө шингээсэн учраас Тэрээр амьд бүхнийг өөртөө соронздон татдаг. Түүний гоо үзэсгэлэнг нэгэнтээ харсан бол хэзээ ч Түүнийг мартаж чадахгүй. Тийм болохоор Түүний нэрийг Кришна буюу “Бүгдийг Өөртөө татагч” гэж нэрлэдэг. Говинда буюу мэдрэхүйнд цэнгэлийг хайрлагч гэж мөн нэрлэдэг. Иймээс Бурхан бүгдийг өөртөө татдаг тийм гоо үзэсгэлэнтэй ажээ. Тэр гоо үзэсгэлэн нь бидний трансцендент жэнгэл жаргалын үндэс юм. Харин ямар нэг цацарсан гэрэл биш ямар нэг аядуухан аялгуу биш. Тэр бол бүхий л трансцендент чанаруудыг шингээсэн хамгийн их гоо үзэсгэлэнтэй, хамгийн их дур булаам, хамгийн их хүч чадалтай, хамгийн их эрдэм мэдлэгтэй, хамгийн баян чинээлэг, хамгийг огоорсон бодгаль юм. Имперсоналист үзэлтэй хүмүүсийн айдаг нэг зүйл нь биетэй, бодгаль чанартай л бол өвдөнө, өтлөнө, үхнэ гэж айх буруу ойлголт байдаг. Энэ нь материалаг биесийн хувьд үнэн ч траснцендент бие махбодийн тухайд ямар ч хамааралгүй юм. Бид материаллаг түвшинд сэтгэж байгаа тохиолдолд үүнийг ойлгох нь их хүнд байж болно.

SM

Бид өөрсдөө Бурхан гэж тооцдог  имперсоналист үзэл байдаг. Үнэхээр л бид Бурхан юм бол яагаад зовж шанална вэ? Яагаад өвддөг, яагаад үхдэг юм бэ? Ямар нэг хариулт байгаа бол надад хэлж өгөөч.

Бурханы Дээд Бодгалийн тушаалаар Шанкарачарйагийн үндэслэсэн майвадийн гүн ухаан өөрийн зорилгоо маш сайн биелүүлж байна.   Доор бид майавадийн буюу Бурханы бодгаль бус үзлийн үүслийн тухай “Бурхан Чаитанйагийн сургаал” номоос иш татан өгүүлэв.

“ …. Шанкарачарйа нь  Шива Бурханы хувилгаан бөгөөд Шива Бурхан нь Бхагаватын сургуулийн арван хоёр аугаа чин бишрэлтнүүдийн(махажан) нэг юм. Чин бишрэлийн аугаа нэр хүндтэй нийт арван хоёр бодгаль байдаг. Тэдний нэг нь Шива Бурхан юм. Яагаад тэгвэл тэрээр майавадийн гүн ухааны замыг сонгосон юм бэ? Үүний хариулт нь Падма Пуранд агуулагдаж байдаг. Тэнд Шива Бурхан өгүүлэхдээ:

майавадам асач-чхастрам

праччханнам бауддхам учйате

майаива калпитам деви

калау брахмана-рупина

“Майавадийн гүн ухаан нь далд буддизм юм” гэжээ. Өөрөөр хэлбэл хэдийгээр майавадийн гүн ухаан нь Ведийн дүгнэлтийг даган баримталдгаа тунхагладаг ч, Буддагийн номлосон хоосон чанарын гүн ухаан нь их бага ямар нэг хэмжээгээр майавадийн  имперсоналист гүн ухаанд давтагддаг. Гэвч Шива Бурхан энэ гүн ухаан нь атеист буюу бурхангүй үзэлтнүүдийг төөрүүлэн самууруулахын тулд Калийн энэ галавт зохион олсон гүн ухаан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. “Үнэндээ Бурханы Дээд Бодгальд Өөрийн гэсэн трансцендент бие махбодь бий юм, – гэж Шива Бурхан өгүүлээд, – гэвч би Бүхний Дээдийг бодгаль бус гэж өгүүлсэн. Майавадийн гүн ухааны тийм зарчмаар би Веданта-сутрыг тайлбарлав” гэжээ.

   Шива Пуранд Дээд Бурхан өгүүлэхдээ:

двапарадау йуге бхутва

калайа манушадишу

свагамаих калпитаис твам

жанан мад-вимукхан куру

 “Двапара-йугагийн эхээр Миний тушаалыг даган олон мэргэдүүд майавадийн гүн ухаанаар хүмүүсийг төөрөгдөлд оруулна” гэжээ. Падма Пуранд Бурхан Шива өөрөө Бхагаватидевид хандан:

 “Эрхэм Деви минь ээ, мунхагийн харанхуйн гунад живэгчдийг би заримдаа майавадийн гүн ухаанд сургадаг. Гэвч хэрэв буяны гунад оршигч хүн энэ гүн ухааныг сонсох аваас тэрээр унан доройтох ба учир нь би майавадийн гүн ухааныг номлохдоо амьд бодгаль, Дээд Бурхан хоёрын нь мөн чанар нэгэн адил гэж сургасан билээ” гэж өгүүлсэн байдаг.

            Майавадийн аугаа багш нарын нэг Садананда-йоги өөрийн Веданта-сарад: “Мөнх, эрдэм мэдлэг бүхий, цэнгэл жаргалант Туйлын Үнэнийг Брахман гэнэ. Мунхагийн харанхуй, мунхагаас үүссэн бүхэн Брахман биш юм. Материаллаг байгалийн гурван гунаас үүсч буй бүхэн мунхаглал юм. Энэ бүхэн бүгд дээд шалтгаан, үр дагавраас бүрэн ялгаатай. Энэхүү мунхаглал нь бие даасан, нэгдмэл байдлаар илэрдэг. Нэгдмэл байдлын мунхаглалыг вишуддха-саттва-прадхана гэнэ. Энэхүү вишуддха-саттва-прадхана нь материаллаг байгалийн мунхаглалын хязгаарт илэрвэл үүнийг Бурхан гэж нэрлэх ба Бурхан нь бүхий л төрлийн мунхаглалыг илрүүлэн тодруулах бүлгээ. Ийм учраас ч Тэрээр сарвагъя гэж алдаршсан” гэж бичжээ. Тийнхүү майавадийн гүн ухаанаар бол Бурхан нь энэ материаллаг ертөнцийн бүтээгдэхүүн болж байна. Тэрээр мунхаглалын хамгийн доод түвшин дэхь амьд оршнол болж байгаа юм. Үүнд л майавадийн гүн ухааны бүхий мөн чанар оршино.

            Гэвч хэрэв бид Упанишадын үгсийн шууд утгыг хүлээн авбаас Бурханы Дээд Бодгаль нь хязгааргүй хүчин чадлыг агуулсан бодгаль гэдэг нь тодорхой болно. Тийнхүү жишээ нь, Шветашватара Упанишадад, Бурханы Дээд Бодгаль нь бүгдийн эхлэл, Тэрээр олон тооны эрч хүчнүүдийг эзэмшдэг гэж өгүүлжээ. Бурханы Дээд Бодгаль нь энэхүү сансар огторгуйн илрэлд трансцендент. Тэрээр бүхий л шашны эх үүсвэр, дээд ангижруулагч, бүхий л эд баялагийн эзэн юм. Бурханы Дээд Бодгаль нь Нартай адил Өөрийн эрч хүчээ өгөөмрөөр хайрлах бөгөөд Өөрөө материаллаг сансар огторгуйн илрэлийн үүлсийн хил хязгаарын цаана оршдог. Тэрээр Эзэн бүгдийн Эзэн, дээд болгоны Дээд нь юм. Тэрээр аугаа Эзэн, Бурханы Бодгаль гэж алдаршсан. Түүний эрч хүч, эрчим маш олон ба янз бүрээр хаа сайгүй тархана. Түүнчлэн (Риг Ведад 1.22.20)Вишну нь Бүхний Дээд ба ариун гэгээн хүмүүс цаг үргэлж Түний бадамлянхуан өлмийг толидон харах гэж тэсч яддаг гэжээ. Аитарейа Упанишадад (1.1.1-2) мөн Бурхан материаллаг байгаль тийш харц шидэхэд сансар огторгуйн илрэл нь илрэн тодорч эхэлдэг гэсэн байна. Үүнийг мөн Прашна Упанишадад (6.3) баталсан байдаг.

            Бурханы тухай өгүүлэхдээ үгүйсгэлээр өгүүлсэн байдаг нь ведийн утга зохиолуудад тааралддаг(жишээ нь, апани-падах).  Бурхан материаллаг бие үгүй, материаллаг хэлбэр ч үгүй гэсэн заалтыг агуулсан байдаг. Гэвч Тэрээр бурханлаг трансцендент бие, трансцендент дүртэй. Гүн ухаантан- майавадигууд нь Түүний трансцендент мөн чанарыг урвуугаар ойлгодог учраас тэд Түүнийг бодгаль бус хэмээн тайлбарладаг. Бурханы нэр, шинж чанар, тойрон хүрээлэл, гариг орон нь трансцендент ертөнцөд оршдог. Тэр хэрхэн яаж материаллаг байгалийн өчүүхэн хувирал байж болох билээ? Дээд Бурхантай холбоотой бүхэн мөнх, цэнгэл жаргалант, мэдлэгээр дүүрэн юм.

            Чухамдаа Шанкарачарйа нь тодорхой ангийн атеист буюу бурхангүй үзэлтнүүдийг төөрөгдөлд оруулахын тулд майавадийн гүн ухааныг номлосон. Үнэн хэрэгтээ тэрээр өөрөө Дээд Бурхан буюу Бурханы Бодгалийг имперсональ буюу биегүй, дүр хэлбэргүй гэж үзэж байгаагүй юм. Иймээс оюун ухаант хүн аль болох майавадийн гүн ухааны лекцээс зайлсхийж байх нь дээр. Бид Бурханы Дээд Бодгаль нь(Вишну) бодгаль бус биш юм гэдгийг ойлгох ёстой. Тэр бол трансцендент бодгаль бөгөөд Түүний эрч хүчинд бүх сансрын илрэлүүд оршин байдаг. Майавадийн гүн ухаан нь Дээд Бурханы эрч хүчнийг нээж чадахгүй боловч бүхий л ведийн бүтээлүүд Дээд Бурханы эрч хүчний янз бүрийн илрэлүүдийн оршин байгааг батлах баталгаа нотолгоог иш татан өгүүлдэг билээ. Вишну нь материаллаг байгалийн бүтээгдэхүүн биш бөгөөд харин ч эсрэгээр материаллаг байгаль нь Вишнугийн эрч хүчний бүтээгдэхүүн юм. Майавадийн гүн ухаан нь Вишнуг материаллаг байгалийн бүтээгдэхүүн гэж тооцдог ч хэрэв Вишну нь материаллаг байгалийн бүтээгдэхүүн юм бол Түүнийг ердөө сахиулсан тэнгэрт хамааруулах болно. Хэн бээр Вишнуг сахиулсан тэнгэр гэж тооцном бэ тэрээр эргэлзээгүйгээр алдаа хийж буй хэрэг бөгөөд төөрөгдөлд орсон хэрэг юм. Бхагавад-гитад өгүүлсэнчлэн: “Материаллаг байгалийн гурван гунагийн төөрөгдөлд орсон энэ бүх ертөнц тэр чигээрээ энэ гунагуудын дээр орших, үл шавхагдах Намайг үл мэднэм. Эдгээр гурван гунагаас тогтсон Миний бурханлаг эрч хүчийг даван гарах нь тийм амар хялбар бус. Гэвч Надад өөрийгөө даатгасан тэр хүн нь тэдгээрийн нөлөөллөөс хялбархан мултран гарч чадмуй” (Бг. 7.13-14) гэсэн байдаг…”. ( “Бурхан Чаитанйагийн сургаал номоос”Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами)

            Энд би өөрийн чадах ядахын хирээр янз бүрийн гоё чамин нэрээр халхавч хийгч майавадийн гүн ухаанд уруу татагдсан олон олон ухаалаг хүмүүст зориулан Бурханы Бодгаль мөн чанарын тухай Ведийн сургаал номоос иш татан жаахан зүйлийг та бүгдэд өргөн барилаа. Цагаан хоолонд орох, эрүүл мэндээ сайжруулах, буруу зуршлаа орхих, бурханлаг мэдлэг олох  гэх мэт шалтгаанаар майавадийн ямар нэг урсгал чиглэл рүү орж ирээд аажмаар түүний догшин давалгаанд автагдан “харанхуй далай” тийш одох олон сүнснүүдээс ядаж нэг нь ч болтугай нааш эргээсэй гэсэндээ би энэ эргэцүүллийг бичив. Ведийн судар номонд амиа хорлохуйн 2 хэлбэр байдаг гэжээ. Нэг нь материаллаг бие махбодио бүрэлгэн амиа хорлох. Үүний уршгаар хүн төрлийг үл олон маш их зовдог гэдэг. Хоёр дахь нь атма-ха буюу өөрийн сүнсээ хорлох. Энэ нь хүн өөрийн сүнсээ Бурханы мөнхийн хоосон ахуйд буюу бодгаль бус гэрэл туяанд аваачихыг хэлнэ. Өөрөөр хэлбэл тэнд тэрээр бодгаль бус байдалд оршин мөн л жинхэнэ бурханлаг төрлөө үл олон, маш олон сая жилийн туршид тэнд байдаг. Энэ нь тэгэхээр түрүүчийнхээс ч аймшигтай үр дагавартай болох нь харагдана. Гэхдээ харин тэнд зовлон гэгч юм огт байхгүй юм шүү. Учир нь тэнд зовлонгоос ангижирсан, материаллаг ертөнцийн хоёрдмол байдлаас ангижирсан аугаа сүнснүүд л хүрдэг. Гэвч энд хүрэхэд зориулсан цаг хугацаа, эрч хүчээ Бурханы Дээд Бодгаль ахуйг танихад зориулсан бол тэрээр сэтгэл дүүрэн ханаад өөрийн анх байсан жинхэнэ гэр орондоо буцан хариад дахин энэ харанхуй материалаг ертөнцөд буцан унахын айдас, хүсэлгүй, мөнхийн аз жаргалд умбах ёстой байлаа.

            Майавадийн гүн ухаанд олон жил өөрийгөө зориулсан дээрхи эгч шиг та өөрийн замнаж буй зам мөрийн талаар гүн гүнзгий мэдлэггүй эсвэл өөрийн олсон гүн ухааны зам мөрдөө сэтгэл тийм ч ханамжтай биш байгаа бол миний нуршин өгүүлсэн энэ хэдэн үгийг эргэцүүлэн бодож, мөн Кришнагийн ухамсрын гүн ухааны холбогдолтой номуудыг уншин өөрийн эргэлзээ тээнэгэлзлийг арилгаад Бурханы Бодгаль чанарын тухай мэдлэгээр хөлөглөн өөрийн жинхэнэ гэр орны зүгт, бурханлаг дээд мөнхийн гаригсын зүгт эргэлт буцалтгүйгээр зориосой гэж хүснэ.

Харе Кришна

Эргэцүүллийг бичсэн: Балабхадра дас

(Бурханы тухай бодгаль бус үзлээс бодгальд үзэлд шилжсэн нэгэнтэй уулзаад төрсөн эргэцүүлэл)             Саяхан Кришнагийн ухамсрын хөдөлгөөний номлогч номын багш Бхактивайбхава Свами Махаражийн Монголд айлчлан ирэх үеэр олон олон сэтгэлд хоногшим сайхан үйл явдлууд болж өнгөрсөн билээ. Түүний айлдсан лекцүүд, киртан дуулал бидний сэтгэлд хэсэгтээ л урам зориг өгөх хүч болох бизээ.  Харин эдгээрээс гадна Гуру Махаражийн лекцэнд сууж байсан, өөрийн олон жил замнаж байсан  бурханлаг эрэл хайгуулын чиг замаа өөрчилсөн нэгэн эмэгтэйтэй би таарсан юм. Тэр эмэгтэй 8-9 жилийн туршид майавадийн гүн ухаан буюу Бурханы бодгаль бус үзлийг дагагчдын эгнээнд тууштай явж байжээ. Энэ хугацаанд олсон тэр зам мөрдөө түүний зүрх сэтгэл нэг л ханаж өгөхгүй байв. Эгэл жирийн материаллаг амьдралын зам мөрийг хөөснөөс илүү дээр байсан нь мэдээж хэрэг л дээ. Гэхдээ л нэг юм дутуу санагдсаар байлаа. Монгол дахь имперсоналист буюу майавадийн гүн ухаан нь янз бүрийн л нэр хаягтай. Гэвч эдгээрийн цаана нуугдах дүр төрх нь ердөө нэг. Энэ нь Бурханы бодгаль бус үзэл юм. Тэд Бурхан бол гэрэл, Бурхан бол аялгуу, эсвэл Бурхан бол мөнхийн ахуй, эсвэл Бурхан бол би өөрөө, Бурхан бол аз жаргал гэх мэтчилэнгээр өөрсдийн номлолоо түгээцгээнэ. Энэ замаар замнагчдын тоо Улаанбаатар хотод хэдэн мянгаараа тоологдохоор болсон нь мэдрэгдэж байсан. Ведийн ном судруудад өгүүлснээр Бурханы оршихуйн 3 төлөв байдаг гэжээ. Энэ нь Брахман, Параматма, Бхагаван. Брахман буюу Бурханы бодгаль бус ахуйг танихын төлөө, гэгээрэл, ангижрал гэж нэрлэгдэх тэр зүйлийн төлөө имперсоналистууд буюу бодгаль бус үзлийг баримтлагчид тэмүүлцгэнэ. Амьд бүхний зүрхэн дотор орших Параматма буюу Дээд Сүнсийг танин ухамсарлахын тулд хатуу бэрх замаар төгс йогчид замнана. Энд би төгс гэдгийг тодотгож хэлсэн нь жинхэнэ йогийн зорилго нь зүрхэндээ байх Бурханыг танихад оршдогоос бус амьсгалын дасгалаар хичээллэж эрүүл мэндээ сайжруулахад оршдоггүй. Ийм йогчид нь төгс бус юм. Тэгээд тэр эмэгтэй саяхан  “Бхагавад-гита” анх айлдсан төрхөөрөө номыг олж уншжээ. Энэ нь түүнд яг л харанхуй шөнө нар мандахтай адил сэтгэгдлийг төрүүлж, өөрийнх нь  дотор байсан  бүх эргэлзээ, үл ойлголтыг арилгаж өгсөн байна. Кармын хууль, амьд бодгалиудын мөн чанарын тухай, төрөл авах тухай, байгалийн мөн чанарын гунуудын тухай, эдгээрээс гадна хамгийн чухал нь Бурханы Бодгаль чанарын тухай энэ номноос олж уншжээ. Тэрээр сэтгэл ханамжгүй өнгөрөөсөн, сэтгэл дундуурхан явсан өнгөрч одсон он жилүүддээ маш ихээр харамсав. Гэхдээ Бурханы Бодгаль чанарын тухай өгүүлсэн энэ мэдлэгтэй учирсандаа туйлын ихээр баярлав. Энэ гүн ухааны ямархан аугааг тэрээр бага, багаар улам улам ойлгож байгаагаа надад ярьсан юм. Энэ эмэгтэйтэй адил Бурханы тухай бодгаль бус үзлээс бодгаль үзэлд шилжсэн олон олон хүмүүсийн жишээг Ведийн ном судруудад өгүүлсэн байдаг. Жишээ нь, Шукадева Госвами, Кумарууд, майавадийн аугаа номын багш Сарвабхаума Бхаттачарйа гэх мэт. Тэр ч байтугай аугаа мэргэн Вйасадева Бурханы бодгаль бус чанарыг магтан дуулж бүх дөрвөн Веда, Веданта-сутрыг ч бүтээгээд зүрх сэтгэл  нь ханаагүй бөгөөд өөрийн сэтгэлийн хоосон байдлыг, зүрхнийхээ гүний ханамжгүй байдлын учрыг олж цөхөн Сарасвати голын эрэг дээр гансран сууж байхад нь түүний номын багш Нарада Муни хүрэлцэн ирээд түүний сэтгэл ханамжгүй байгаагийн учир нь тэрээр Бурханы Бодгаль байдлын тухай, Түүний Бодгаль мөн чанарын илэрхийлэл болсон Түүний ариун гэгээн үйл, баатарлаг түүхийн талаар ном судар бүтээгээгүйд оршиж буйг тайлбарлан өгүүлсэн. Ингээд тэрээр Бурханы ариун үйлүүдийг өгүүлсэн
Scroll to Top