Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62

Бурхан: Байна уу? Сайн уу? Чи намайг дуудсан уу

Хүн: Үгүй, гэхдээ би хааяа залбирдаг. Миний сэтгэл тайвширдаг болохоор би залбирах дуртай. Гэхдээ яг одоо би завгүй байна.

Бурхан: Бүгд л завгүй байдаг. Шоргоолж хүртэл завгүй.

Хүн: Мэдэхгүй юм даа. Амьдрал хэцүү, цаг хугацаатай уралдаж байна. Байнгын л завгүй байх юм.

Бурхан: Мэдээж. Бүхий л зүйлд цаг хэрэгтэй. Гэхдээ гарч буй үр бүтээл  чинь үр дүн нь юм. Үйл ажиллагаанд цаг хугацаа зарцуулагддаг. Үр бүтээмж нь үүнээс чөлөөлдөг.

Хүн: За ойлголоо. Гэхдээ надад амьдрал яагаад ийм болоод байгааг тайлбарлаад өгөөч.

Бурхан: Анализ хийх нь бүхнийг хэцүү болгодог. Амьдралыг анализдахаа зогсоо. Анализ хийж эхлэхэд бүхнийг сэжиглэн хардаж боддог. Харин итгэх цагт амжилт олно.

Хүн: Яагаад би дандаа аз жаргалгүй байна вэ?

Бурхан: Чиний өнөөдөр бол маргааш, өчигдөр өнгөрсөн зүйлдээ чи их харамсдаг. Чи анализ хийгээд байгаа учраас сэтгэл чинь түгшүүртэй. Санаа зовох нь чиний зуршил болсон. Иймээс л чи аз жаргалгүй байна даа.

Хүн: Тэгвэл бүх зүйл тодорхой биш байхад би яаж санаа зовохгүй байх юм бэ?

Бурхан: Хүмүүсийн хувьд тодорхой биш байдал нь гарцаагүй харин санаа зовох нь сонголтынх

Хүн: Гэхдээ л тодорхой биш байдал нь өвдөлт  авчирдаг.

Бурхан: Өвдөх нь  гарцаагүй. Шаналах нь сонголтынх

Хүн: Шаналж зовох нь сонголтынх юм бол яагаад сайн хүмүүс зовдог вэ?

Бурхан: Алмааз эрдэнийг өнгөлөхгүй бол гялалзахгүй. Алтыг галд шатаахгүй бол цэвэршихгүй. Сайн хүмүүс заримдаа хэцүү замаар явдаг ч тэд шаналдаггүй. Энэ амьдралын туршлага нь тэднийг гашуун биш зөөлөн сэтгэлтэн илүү сайн хүн болгодог. Сайн хүмүүс бүхий л зүйлсээс боломжийг харж байдаг. Тэр боломж нь тэдэнд Над руу эргэн хандахад тусалдаг.

 Хүн: Тэгэхээр амьдралын туршлага нь хэрэгтэй гэсэн үг үү?

Бурхан: Мэдээж, тэр бол маш хатуу багш. Эхлээд шалгалт аваад дараа нь мэдлэг суулгадаг.

Хүн: Яагаад бид тэр хатуу шалгалтыг дандаа туулах ёстой юм бэ? Проблемгүй сайхан амьдарч болохгүй гэж үү?

Бурхан: Дотоод сэтгэлийн хүч чадал сул орж ирдэггүй. Шантарч зүтгэж байж олж авдаг зүйл. Иймээс л асуудал нь бидний ухаан санааг хүчирхэгжүүлдэг юм.

Хүн: Энэ асуудал дунд заримдаа бид хаашаа яваад байгаагаа мэдэхгүй юм.

Бурхан: Гадаад ертөнц рүү харахад хаашаа яваад байгаагаа олж мэдэхгүй. Дотоод руугаа ханд.

Гадагшаа харахад чи унтаж байдаг. Дотогшоо харахад чи сэрдэг.

Хүн: Хэцүү цаг үед та яаж урам зоригтой байдаг вэ?

Бурхан: Хэр хол явахыг хүсэж байгаагаа биш хэр хол явсанаа бодох хэрэгтэй. Өөрт байгаа сайхан бүхнээ бодож тооцоол. Өөрт байхгүйгээ биш.

Хүн: Танд хүмүүсийн юу нь  гайхалтай  байдаг вэ?

Бурхан: Хүмүүс зовох цагтаа яагаад би гэж асуудаг. Харин баясан цэнгэж өсөн дэвжих цагтаа яагаад би гэж хэзээ ч асуудаггүй. Ихэнх хүмүүс үнэн миний талд байх ёстой гэж үздэг бол цөөхөн хүмүүс нь үнэний талд байхыг хүсдэг!!

Хүн: яаж би амьдралын сайн сайхныг мэдрэх вэ?

Бурхан: Өнгөрсөндөө харамсалгүй, одоо цагаа урам зоригтой итгэлтэйгээр удирдаж, ирээдүйнхээ талаар айдасгүй байх.

Хүн: Сүүлийн асуулт. Заримдаа миний залбиралд хариулт ирдэггүй.

Бурхан: Сонсоогүй залбирал гэж байхгүй. Хариулт нь Үгүй гэсэн үг юм.

Хүн: Надтай ярилцсан баярлалаа.

Бурхан: Амьдрал бол аз жаргал, жинхэнэ хайр, төгс төгөлдөр амар амгаланг  олж нээх юм. Юунаа с ч бүү айж эмээ. Надад итгэ. Яаж амьдрахаа мэдэх аваас амьдрал бол гайхалтай.

Эх үүсвэр:

http://presentations.iskcondesiretree.com/Chat%20with%20God/chat_with_God.swf

Орчуулж бэлдсэн: Т.Цэвэлмаа (Туласи Махарани деви дас)

Бурхан: Байна уу? Сайн уу? Чи намайг дуудсан уу Хүн: Үгүй, гэхдээ би хааяа залбирдаг. Миний сэтгэл тайвширдаг болохоор би залбирах дуртай. Гэхдээ яг одоо би завгүй байна. Бурхан: Бүгд л завгүй байдаг. Шоргоолж хүртэл завгүй. Хүн: Мэдэхгүй юм даа. Амьдрал хэцүү, цаг хугацаатай уралдаж байна. Байнгын л завгүй байх юм. Бурхан: Мэдээж. Бүхий л зүйлд цаг хэрэгтэй. Гэхдээ гарч буй үр бүтээл  чинь үр дүн нь юм. Үйл ажиллагаанд цаг хугацаа зарцуулагддаг. Үр бүтээмж нь үүнээс чөлөөлдөг. Хүн: За ойлголоо. Гэхдээ надад амьдрал яагаад ийм болоод байгааг тайлбарлаад өгөөч. Бурхан: Анализ хийх нь бүхнийг хэцүү болгодог. Амьдралыг анализдахаа зогсоо. Анализ хийж эхлэхэд бүхнийг сэжиглэн хардаж боддог. Харин итгэх цагт амжилт олно. Хүн: Яагаад би дандаа аз жаргалгүй байна вэ? Бурхан: Чиний өнөөдөр бол маргааш, өчигдөр өнгөрсөн зүйлдээ чи их харамсдаг. Чи анализ хийгээд байгаа учраас сэтгэл чинь түгшүүртэй. Санаа зовох нь чиний зуршил болсон. Иймээс л чи аз жаргалгүй байна даа. Хүн: Тэгвэл бүх зүйл тодорхой биш байхад би яаж санаа зовохгүй байх юм бэ? Бурхан: Хүмүүсийн хувьд тодорхой биш байдал нь гарцаагүй харин санаа зовох нь сонголтынх Хүн: Гэхдээ л тодорхой биш байдал нь өвдөлт  авчирдаг. Бурхан: Өвдөх нь  гарцаагүй. Шаналах нь сонголтынх Хүн: Шаналж зовох нь сонголтынх юм бол яагаад сайн хүмүүс зовдог вэ? Бурхан: Алмааз эрдэнийг өнгөлөхгүй бол гялалзахгүй. Алтыг галд шатаахгүй бол цэвэршихгүй. Сайн хүмүүс заримдаа хэцүү замаар явдаг ч тэд шаналдаггүй. Энэ амьдралын туршлага нь тэднийг гашуун биш зөөлөн сэтгэлтэн илүү сайн хүн болгодог. Сайн хүмүүс бүхий л зүйлсээс боломжийг харж байдаг. Тэр боломж нь тэдэнд Над руу эргэн хандахад тусалдаг.  Хүн: Тэгэхээр амьдралын туршлага нь хэрэгтэй гэсэн үг үү? Бурхан: Мэдээж, тэр бол маш хатуу багш. Эхлээд шалгалт аваад дараа нь мэдлэг суулгадаг. Хүн: Яагаад бид тэр хатуу шалгалтыг дандаа туулах ёстой юм бэ? Проблемгүй сайхан амьдарч болохгүй гэж үү? Бурхан: Дотоод сэтгэлийн хүч чадал сул орж ирдэггүй. Шантарч зүтгэж байж олж авдаг зүйл. Иймээс л асуудал нь бидний ухаан санааг хүчирхэгжүүлдэг юм. Хүн: Энэ асуудал дунд заримдаа бид хаашаа яваад байгаагаа мэдэхгүй юм. Бурхан: Гадаад ертөнц рүү харахад хаашаа яваад байгаагаа олж мэдэхгүй. Дотоод руугаа ханд. Гадагшаа харахад чи унтаж байдаг. Дотогшоо харахад чи сэрдэг. Хүн: Хэцүү цаг үед та яаж урам зоригтой байдаг вэ? Бурхан: Хэр хол явахыг хүсэж байгаагаа биш хэр хол явсанаа бодох хэрэгтэй. Өөрт байгаа сайхан бүхнээ бодож тооцоол. Өөрт байхгүйгээ биш. Хүн: Танд хүмүүсийн юу нь  гайхалтай  байдаг вэ? Бурхан: Хүмүүс зовох цагтаа яагаад би гэж асуудаг. Харин баясан цэнгэж өсөн дэвжих цагтаа яагаад би гэж хэзээ ч асуудаггүй. Ихэнх хүмүүс үнэн миний талд байх ёстой гэж үздэг бол цөөхөн хүмүүс нь үнэний талд байхыг хүсдэг!! Хүн: яаж би амьдралын сайн сайхныг мэдрэх вэ? Бурхан: Өнгөрсөндөө харамсалгүй, одоо цагаа урам зоригтой итгэлтэйгээр удирдаж, ирээдүйнхээ талаар айдасгүй байх. Хүн: Сүүлийн асуулт. Заримдаа миний залбиралд хариулт ирдэггүй. Бурхан: Сонсоогүй залбирал гэж байхгүй. Хариулт нь Үгүй гэсэн үг юм. Хүн: Надтай ярилцсан баярлалаа. Бурхан: Амьдрал бол аз жаргал, жинхэнэ хайр, төгс төгөлдөр амар амгаланг  олж нээх юм. Юунаа с ч бүү айж эмээ. Надад итгэ. Яаж амьдрахаа мэдэх аваас амьдрал бол гайхалтай. Эх үүсвэр: http://presentations.iskcondesiretree.com/Chat%20with%20God/chat_with_God.swf Орчуулж бэлдсэн:
Scroll to Top