Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Эхнийх нь мөнхийн албатын харьцааг Бурхантай тогтоох (самбандха). Удаах нь Бурханыг хайрлах жинхэнэ хайранд (прайогяана) хүрэхийн тулд тэрхүү харилцааныхаа дагуу үйлдэх (абхидхеяа) зэрэг болно.

Бүхий л харилцаа адилхан байдаг. Жишээлбэл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд гэр бүл болохыг хүсч болно. Үүний тулд тэд эхлээд танилцаж, хоорондоо харилцана. Тэгээд гэрлэнэ. Дараа нь тэрхүү харилцаандаа үйлчилнэ. Эцэст нь тэдний харилцааных нь үр дүн болж хүүхдүүд нь мэндэлдэг.

Самбандха, абхидеяа, прайогяана гурав бол бүхий л Ведийн философийн оргил, Шримад-Бхагаватамын мөн чанар, амьдрал дахь аугаа их баялгууд юм.

  • Тэр зарим үед ухамсар юм уу, эсвэл дотоод дуу хоолой болон илэрдэг.
  • Тэр бүгдийг мэддэг бөгөөд бидэнд хамгийн сайныг хүсэгч анд нөхөр маань билээ.

1: Бурханы оршихуй

Krishna Жанмадясяа яатхах: “ Бүх зүйл Үнэмлэхүй үнэнээс эхээ авч түүнд бүх зүйл суурилж байдаг, Тэр бол бүгдийн эхлэл бөгөөд үндэс нь юм” (Веданта сутра)

“Энэ дэлхийд хувийн бурхан гэж үгүй бөгөөд хувийн гэх бүх зүйлсээ авч хаяж байж л бурхан жинхэнэ утгаараа бий болдог юм” (Элвин Шродингер-Нобелийн шагналт физикч)

Хүмүүс ерөнхийдөө Бурханы оршихуйн эсрэг тэдний эсэргүүцэл нь үнэн биш гэдэг нь илэрхий болсны дараа л Бурханы оршихуйн талаар нааштай зүйлсийг сонсох дуртай болдог.

 

 

Та дараах эсэргүүцлүүдэд хэрхэн ханддаг вэ?

  1. Орчлон дээр яагаад зовлон шаналлууд байдаг вэ?
  2. Та Бурханы талаар ямар ч нотолгоог өгч чадахгүй.
  3. Танд итгэл байж болох юм, харин бидэнд жинхэнэ мэдлэг байна /шинжлэх ухаан/.
  4. Энэ чинь ердөө л зовсон хүмүүсийн сэтгэл зүйн хэрэгцээ.
  • Онтологийн нотолгоо: Дээдийн дээд нэгэн байдаг уу, үгүй юу гэдэгт асуудал байхгүй. Ертөнцөд Дээдийн дээд нэгэн байх нь зайлшгүй бөгөөд зөвхөн түүнийг хэн болохыг судлах тухай асуудал л байдаг.
  • Эх үндэс бол бодгал юм уу, бодгал бусын аль нь ч биш.
  • Үнэмлэхүйн тухай хязгааргүй олон тайлбар бий. Тиймээс ч Үнэмлэхүй нь бодгал болон бодгал бусын аль алиных нь шинжийг агуулсан байдаг.
  • Бүгд эцэгтэй байдаг. Энэ хэлхээ нь үргэлжилсээр хамгийн сүүлд анхдагч эцэг дээр хүрч очно.
  • Бид байгаль эх гэж ярьцгаадаг, тэгвэл эцэг нь хэн байх вэ? Материаллаг бие махбодод амьдрал өгөгч сүнс нь хаанаас ирдэг вэ?
  • Дэлхий дээрх бүхий л бичээсүүд Бурханы оршихуйг баталж байдаг.
  • Дээд сүнс болох Кришна нь ой санамж, мэдлэг, хийгээд өршөөлийн учир шалтгаан. Зөн совин /инстинкт/ болон тэмүүлэл нь зүрхэн доторх Түүний оршихуйг илэрхийлж байдаг.

Ухаалаг загвар

“Бүх хуулиудын ард хуулийг зохиогч байдаг уу, үгүй юу гэсэн асуулт байдаггүй. Бид хууль зохиогч байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэг явдал амьд гарны оролцоогүйгээр өөрөө өрнөдөггүй. Тиймээс бид Дээдийн Дээд оршнол хийгээд байгалийн хуулийн цаана оршигч Бурханы оршихуйг хүлээн зөвшөөрөх ёстой” Шрила Прабхупада “Бхагавадын гэрэл гэгээ”

Та бугуйн цаг мэддэггүй байсан бол хаа нэгтээгээс цаг олоод түүний нарийн төвөгтэй боловч сайн зохиогдсон механизмыг хараад цагны байгаа байдал нь зүгээр л тохиолдлынх гэж бодохгүй. Харин ч тэр цагийг хэн нэгэн маш ухаалгаар бодож байж хийсэн байна гэдэгт итгэх байсан.

Үүнтэй ижилхэн бүтээлийн итгэмээргүй төвөгтэй бөгөөд төгс төгөлдөр байдал нь ухаалаг загварыг илтгэж байдаг: өчүүхэн жижиг атом, молекулууд, эд эсүүдийн ажиллаж байгаа байдал болон биологийн үйл ажиллагаа, янз бүрийн амьдралын хэлбэрүүд, экосистем болон байгалийн тэнцвэрт байдал, гаргуудын систем болон одод, орчлонгийн хуулиуд.

2: Үнэмлэхүй Үнэнийг эрж хайх нь

Бодит байдлын мөн чанарыг ойлгохын ач тус нь юу вэ? Доорх өгөгдлүүдийг тунгааж үзээрэй.

Peacock feather ·     “Үнэмлэхүй Үнэний төлөөх философийн  эрэл хайгуул нь мэдлэгийн нэг талбар юм” (Бхагавад-Гита-13.12) гэж Кришна айлдсан.

·     Үнэмлэхүй Үнэнийг эрж хайх /Брахма гянаса/ нь Кришна руу хөтөлдөг. /Бахунам жанманам анте/

Аз жаргалтай байх: түр зуурын материаллаг байдал дээр суурилсан аз 

  • жаргал түр зуурынх л байдаг, харин Үнэмлэхүй Үнэн дээр суурилсан аз жаргал нь үүрдийнх юм.
  • Хэрвээ бид өөрсдийгөө хэн бэ гэдгийг, мөн юуны төлөө амьдарч байна вэ гэдгийг мэдэж чадахгүй бол жинхэнэ сэтгэл хангалуун байдал хийгээд зовлонгоос ангид байдлыг олох боломжгүй болно.
  • Үнэндээ хүмүүс төгс төгөлдрийг бий болгохоор тэмүүлэн ажиллаж байдаг. Бурханлаг ертөнц дэхь амьдрал бол жинхэнэ төгс төгөлдөр юм. Гэхдээ  энэ төгс төгөлдөрт зөвхөн Үнэмлэхүй Үнэний талаарх мэдлэгээр дамжин хүрч болно.
  • Бодит байдлыг ойлгох нь ямагт эрхэмлэвэл зохих зүйл юм. Хэн ч хий хоосон зүйлийг сонгодоггүй. Хүн өөрөө төөрөлдөж будилахаар тийм асуулт асуултыг бусдаас асуудаггүй.
  • Материаллаг ертөнцөд хоёрхон төрлийн хүн л жаргалтай байдаг: Хий хуурмагт автсан (ухаан муутай хүн), төгс гэгээрсэн нэгэн (мэргэд)
  • Тэнэг мунхгийн хүрээнд мэдлэгтэй хүн л жаргалтай байдаг. Мунхаглал нь зовлонг л нөхцөлдүүлдэг.
  • Математикийн тэнцэтгэлд буруу өгөгдөл нь буруу хариу гаргадаг. Түүнтэй адилхан манай ертөнцийн төгс төгөлдөр нь буруу суурьтай учраас амьдралын тухай, бид өөрсдөө хэн болох тухай, мөн бид юу хйих тухай бидний дүгнэлтүүд нь бүгд буруу байдаг. Бодит байдлын тухай бидний ойлголтууд бидний хийдэг бүх зүйлд нөлөөлдөг.
  • Хадан дээр болон элсэн дээр баригдсан байшингууд: Ертөнцийн мөнхийн үнэн дээр суурилсан амьдрал  нь хатуу чулуун дээр суурилсан байшинтай адил юм. Түр зуурын нөхцөл байдал дээр (эсвэл хий хоосны үр дүнд) суурилсан амьдрал нь элсэн дээр баригдсан байшинтай адил. Аль нь илүү бат бөх вэ?
  • Хий хоосны хөөс: Хэрэв бид өөртөө зориулан бүтээсэн жижигхэн хөөсөнцөр дотроо амьдарч байвал аюулгүй байдлыг мэдэрч болно. Гэхдээ бодит байдал ямагт хий хоосноос хүчтэй бөгөөд эцэстээ бидний хөөсийг хагарахад хүргэнэ.
  • Үнэн мэдлэгийг мэдэхгүй байх нь хүмүүсийн сэтгэхүйд гүнзгий нөлөөлдөг. Хүмүүс өөрийнхөө дотоодод ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч байдаг. Тэд түүнийгээ яг юу гэдгийг хэлц чадахгүй боловч хэрвээ өдөр тутмынхаа амьдралын гадаргууд уусч чадвал өөрийнхөө дотоод сэтгэлгээнд гүн орж чадна. Энэ итгэлийг өөр бусад мэдлэгийн хамт үнэний тухай мэдлэгээс олж болно.
  1. 1: Мэдлэгт хүрэх арга замууд

Research Философийн шүүмжлэлийн эхлэх цэг нь мэдлэгийн суурин дээр үндэслэсэн – эпистмологи /танин мэдэхүйн тухай сургаал/ юм. Жива Госвами Сат-Сандхарбха-даа уламжлал, түүх, таавар, харьцуулалт, магадлал, логик зэрэг мэдлэгт хүргэх арван аргыг жагсаагаад тэдгээрийг гурван гол ойлголтын доор багтаажээ.

 

  1. Пратякса (мэдрэхүйгээр шууд хүлээн авах): Бидний таван мэдрэхүйгээрээ хүлээн авдаг мэдлэгүүд
  2. Анумана (ухаанаараа хүлээн авах): Үнэндээ ухаанаа /мана/ дагах /ану/
  3. Шабда (баттай нотолгоо): Дуу авиа

Доорх зүйлсийг мэдэхийн тулд та өмнөх аргуудыг хэрхэн хэрэглэж болох вэ ?

  • Нар хэр том бэ?
  • Радиогоор юу явж байна?
  • Санта Клаус байдаг уу, үгүй юу?
  • 100ширхэг өндөгний пакорас шарахад хэдий хэр хугацаа орох вэ?
  • Кино хийгчид шилдэг бүтээлээ хэрхэн хийдэг вэ?

Энэ гурван арга нь ямар хэрэглэгдэхүүн хийгээд хязгаарлалтуудтай вэ?

Ведийн нэр хүндийн тухай

  • Ведүүд нь материаллаг ертөнцийг тайлбарласан сурах бичигтэй адилхан.
  • Бүтээгч л өөрийнхөө бүтээлийн талаар хамгийн сайн мэддэг.
  • Индуктив (өөрийн хүчээр олж авдаг), дедуктив (өөрөө аяндаа танин мэдэгддэг) мэдлэгүүд: хэрвээ засаглал нь төгс бол түүнээс ирж буй зааврууд нь мөн төгс байна.
  • Бид туршилжиж байж адил дүгнэлтэнд хүрч болно, гэхдээ захиргааг хүлээн зөвшөөрөх нь биднийг хамгаалах болно.
  • Ведийн мэдлэг нь апаурусеяа (жирийн хүнээс үүсэлтэй биш) гэж тодорхойлогдсон.
  • Ведүүд нь аксиомтой адил хүлээн зөвшөөрөгдсөн.

2.2: Нөхцөлдсөн сүнсний дөрвөн сул тал

The Defective Senses 1.   Төгс бус мэдрэхүй (Каранапатава): мэдрэхүйнүүд нь хязгаарлагдмал бөгөөд амархан төөрөгдүүлж болно.

2.   Хий хуурмаг (Прамада)Үнэхээр бодитой гэж хүлээн зөвшөөрөгдсөн зүйлс бдоит биш байдаг.

Алдаанууд (Бхрама): Хүмүүс үргэлж алддаг. 

 

  1.  Хууртагдан мэхлэгддэг(Випралипса): Худал хуурмагийг дэлгэрүүлдэг хийгээд өөрийгөө хэн ч биш гэж үздэг.

  1. Та материаллаг бие биш

Танин мэдэхүйн хүч

Changing Bodies Өөрийгөө хэн гэдэгт болон танин мэдэхүйдээ итгэх таны итгэл маш хүчтэй; Бусадтай харилцах харилцаандаа өөрийгөө хэн гэж харж байгаа тань таны зан үйл, зорилгуудыг тодорхойлж байдаг.

Трансцеденталист гэдэг бол өөрийгөө бурханлаг сүнс гэдгийг ойлгохыг байнга хичээж байдаг нэгнийг хэлдэг. Бурханлаг сүнс гэдэг нь өөрийн хүчинд итгэсэн түр зуурын бие махбодоос ялгаатай юм. 

 

Та бол мөнхийн сүнс, бид хэзээ ч төрөөгүй бөгөөд хэзээ ч үхэхгүй. Энэ бол Бхагавад-Гитагийн эхэнд Кришнагийн тайлбарладаг анхны ойлголт юм. Үүнийг ойлгох нь бурханлаг хөгжлийн эхний алхам билээ.

Нийтлэг нотолгоонууд

  • Үхсэн бие махбод болон амьд биеийн ялгаа нь юу вэ? Хэрвээ хэн нэгэн нас барсан байвал бид “Өө, тэр явчихсан байна” гэж хэлдэг. Хүүхэд хүртэл түүнийг тэнд байхгүй байгааг ойлгож байдаг.
  • Ухамсаргүй атомуудын холбоо юм уу, бүдүүлэг материаллаг махбодууд ухамсрыг бий болгож чадахгүй. Энэ маш ойлгомжтой зүйл.
  • Энерги хэзээ ч алга болдоггүй, устдаггүй. Тэгвэл ухамсар үүсэх үед, амьдарч байх үед, үхэх үед юу болдог вэ?
  • Бид “Миний бие” гэж ярьдаг. Энэ нь бид бие махбодынхоо эзэн нь гэдгийг харуулж байдаг. Энд хоёр тусдаа зүйл байна.
  • Өөөрийн биеэс гарч чадсан хүмүүсийн туршлага болон өмнөх амьдралаа санах чадвар нь маш хүчтэй баталгаа болдог.
  • Ведүүд нь: Материаллаг мэдрэхүйгээр олж авсан зүйлс нь түр зуурын бөгөөд ухамсаргүй байдаг. Харин материаллаг мэдрэхүйгээр хүлээн авч болдоггүй сүнс нь мөнхийн бөгөөд ухамсартай байдаг гэж үздэг.
  • Тэд хамтдаа энэ ертөнцөд бидний хүлээн авч байдаг бодит байдлыг бүтээдэг.

Зарим нийтлэг няцаалтууд

Няцаалт

Гэхдээ сүнсэнд ямар нэг байдлаар хүрч, түүнийг ямар нэг багажаар мэдэрч болохгүй. Ямар ч баталгаа байхгүй байхад бид тийм таамаглалд яаж итгэж болох вэ?

Сөрөг няцаалт

Үнэндээ, бид сүнсийг харж болно; үүнийг сурах хэрэгтэй, атомын бүтцийг харахын тулд их сургуульд олон жил сурдагтай л адил. Сүнс бол бурханлаг атомтай адил. Түүний оршин байдгийн шинж тэмдэг нь ухамсар.

Няцаалт

Хувьслын онол нь амьдрал бол химийн элементүүдийн нэгдлийн үр дүн гэж баталсан гэдгийг хүн бүр мэднэ.

Сөрөг няцаалт

Хувьслын онол бол одоо болтол онол хэвээрээ байгаа, түүнд олон асуудал байдаг гэдгийг эрдэмтэд мэддэг. Мөн олон чухал нээлтүүд энэ онолыг сөрөн зогсдог. Энэ онол батлагдсан зүйлээс хол байдаг. Бид хүмүүсээс лабораторид химийн элементүүдээс амьдрал үүсгээд өгөхгүй юү гэж хүсдэг.

Няцаалт

Тархи бол маш нарийн төвөгтэй зүйл, тэр яаж ажилладгийг бид мэдэхгүй, гэхдээ л тэр бол ухамсрын эх сурвалж гэдгийг хэлж чадна. Яагаад гэвэл ямар нэг эрхтэн тасрахад ухамсар түүнээс ангид болдог.

Сөрөг няцаалт

Зайлшгүй зүйл биш. Компьютер эвдэрлээ гэхэд эзэн нь түүнийг засч болно. Тэглээ гээд эзэн нь түүний бүтээгч гэсэн үг биш. Тархи ухамсрыг удирдан ажиллуулдаг байж болно, гэхдээ энэ нь ухамсар тархи хоёр нэг зүйл гэсэн үг биш юм. Тархи бол материаллаг элемент. Та атом, электрон, молекулуудыг ямар ч болголоо гэсэн тэд түүнийг тань ойлгохгүй.

3.1: Сүнс

Сүнс бол биеийн доторх амьдралын хүч юм. Тэр бол ухамсрын эх сурвалж, оюун ухаан болон бие махбодын өөрчлөлтүүдээр туршлагаждаг таны хувийн зүйл юм. Тиймээс түүнийг мөн салбарын танин мэдэгч гэж нэрлэдэг.

Доор чухал шинж чанаруудыг жагсаасан байна.

  • Мөнхийн, тусгаар бодгал
  • Таашаал цэнгэлийг хайгч мөн чанартай
  • Сат-чит-ананда (мөнхийн, мэдлэгтэй, жаргалтай)
  • Траснценденталь / ямар ч зүйлтэй холилдоогүй
  • Арван мянган нарнаас ч хүчтэй
  • Зүрхэн дотор Дээд сүнстэй зэрэгцэн байрладаг
  • Үргэлж хамааралтай байдаг, Кришна болон түүний эрчмийн өмгөөлөлд байдаг
  • Кришагийн хэсэг учраас мөнхийн бөгөөд түүнтэй адил шинж чанартай байдаг
  • Кришнагийн албат бөгөөд түүнийг хайрлагч
  • Кришнагийн хяналтанд байдаг
  • Үнэндээ Кришнад үйлчилдэг
  • Нар нарны аймгийг гийгүүлдэг шиг ухамсраар дамжуулан бие махбодыг гэрэлтүүлж байдаг
  • Хэзээ ч төрдөггүй, хэзээ ч үхдэггүй
  • Үсний үзүүрийг арван мянга хуваасантай тэнцэнэ
  • Хугаршгүй, уусашгүй, мөнхийн, эвдэршгүй
  • Ямар ч зэвсгээр хуваагдашгүй, галд шатамгүй, усанд уусдагүй, салхинд хатдаггүй

3.2: Санатана дхарма

Сүнсний бүтэц

  • Санатана гэдэг нь мөнх гэсэн утгатай.
  • Өөрийгөө ухаарах нь өөрийн жинхэнэ /мөнхийн бодгал/ мөн чанараа танина гэсэн үг.
  • Бодгал байдал нь бусадтай – эцэг эх, ах нар, авга, ажил мэргэжил, хороолол, нийгэм, улс үндэстэн зэрэгтэй харилцах харилцаагаар тайлбарлагддаг.
  • Бид өөрсдийнхөө жинхэнэ, мөнхийн биеийг олж харъя гэвэл Үнэмлэхүй Үнэн буюу Бурхантай холбогдож буй харилцааныхаа хаана нь явж байгаагаа харах хэрэгтэй.

Тэгвэл Бурхантай харилцах бидний харилцаа гэж юу вэ?

Энэ бол бидний дхарма, бидний мөнхийн (санатана) дхарма.

  • Энгийнээр хэлбэл, дхарма нь бидний үйл хэрэг, шашин, зам мөр юм. Гэсэн ч энэ бол бүх нийтийн ч биш, мөнхийн ч биш, мөн амьд оршнолуудын мөн чанар ч биш билээ.
  • Дхарма гэдэг үгийн үндсэн утга нь мөн чанар, аливаа зүйлийн оршихуйг даагч гэсэн утга болно. Жишээлбэл шорвог бол давсны мөн чанар бөгөөд та үүнийг арилгаж чадахгүй. Халуун болон гэрэл гэгээ нь галын шинж бөгөөд түүний дхарма билээ. Үүнтэй ижлээр амьд оршнолуудын анхдагч мөн чанар нь бусадтай харилцах харилцаандаа үйлдэх буюу үйлчлэх явдал байдаг.
  • Үнэндээ шашин гэдэг нь дахин холбогдох гэсэн утгатай. Бурхантай дахин холбогдох гэдэг нь бүхий л шашнуудын хувьд түгээмэл үйл хэрэг байдаг. Иог нь мөн л даил бурхантай өөрийгөө холбох гэсэн утгатай. Энэ холбоо нь мөн л үйлчлэл дээр суурилдаг.

Дүгнэлт

Тэгэхээр бидний жинхэнэ бие бурхантай харилцах харилцаагаар тодорхойлогддог байх нь.

Бидний жинхэнэ мөн чанар бол үйлчлэл.

Тэгэхээр бид бол Бурханы албатууд бөгөөд бүхэл бүтний жижигхэн хэсгүүд нь ажээ.

Энэ бол бидний санатана-дхарма, бидний мөнхийн үйл хэрэг, бидний жинхэнэ шашин юм.

4: Шүтлэг

Трансценденталь мэдлэг хүртэхийн төлөө өөрийгөө зориулан байгаа хийгээд мэдрэхүйгээ эзэмдэн захирч чадсан итгэл бишрэл бүхий хүн л энэ мэдлэгийг хүртэж чадах болно. Хэрвээ тэр үүнийг хүртэх аваас дээдийн дээд бурханлаг амар амгаланд маш хурдан хүрдэг.  Ариун гэгээн судруудад эргэлзэх харанхуй мунхаг хийгээд итгэл бишрэлгүй хүмүүс нь бурханы ухамсарт хүрэхгүй бөгөөд доош унана. Эргэлзэгч хүний хувьд энэ нь энэ дэлхийд ч тэр мөн дараа нь өөр хаа нэгтээ ч тэр аз жаргалд хүрдэггүй. (Бхагавад-Гита 4.39-40)

Чин бишрэл дүүрэн бялхах албаны зам мөрийг итгэл бишрэлгүйгээр даган байгаа хэн бүхэн надад хүрч чадахгүй. Ай, дайснаа дарагч минь ээ, иймээс тэд материаллаг ертөнцийн төрөлт үхлийн зам мөрт дахин унадаг. (Бхагавад-Гита 9.3)

Бүхний Дээдэд итгэл бишрэлгүйгээр өргөж буй өргөл тахил, өглөг буян, тэвчил наманчлал нь Ай Притхийн хүү миньээ, зөвхөн л цаг зуурын байдаг юи. Асат буюу иймэрхүү үйлүүд энэ амьдралд ч тэр, дараагийн амьдралд ч тэр ямар ч ач тус болохгүй. (Бхагавад-Гита 17.28)

Мөн бидний энэхүү ариун гэгээн айлдварыг судалж байгаа хэн бүхэн өөрийн оюун ухаанаараа надад бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байдаг гэдгийг айлдъя. Бидний яриаг атаархаж жөтөөрхөлгүй, итгэл бишрэлтэйгээр анхааралтай сонсож байгаа хэн бүхэн  бүхий л нүгэлт үр дагавруудаасаа ангижран, ариун шударга үйл хэрэгтэнгүүдийн оршин суух газарт очдог. (Бхагавад-Гита 18.70-71)

Хэрхэн сүсэг бишрэлээ нэмэгдүүлж, эргэлзээгээ арилгах вэ?

  • Сүсэгтэй чин бишрэлтэнгүүдтэй нэгд.
  • Харе Кришнаг давтан хэлж, эргэлзээ төөрөгдөлд хүргэдэг материаллаг бохирдлоос зүрхээ цэвэрлэ, Кришнагийн ухамсрын үйлэнд зүтгэ.
  • Залбирал болон хүлцэнгүй байдлаар Кришнагийн нөмөр нөөлөгт бай.
  • Үйлчлэн зүтгэж, түүний  хэрхэн үйлчилж байгааг өөрөөсөө олж хар.
  • Энэ бусад хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг хар.
  • Мэдлэг хийгээд философийн ойлголтуудаа тэл, бичээсүүд болон философийн асуудлуудыг судлах замаар мунхаглалуудаасаа сал.

Бурханы Дээд Бодгалын айлдсан анхдагч байдлаараа байгаа Бхагавад-Гитагийн заавруудыг баримтлагч нь трансценденталь мэдлэгийн сүр хүчээр бүхий л эргэлзээнээсээ чөлөөлөгддөг.

Тиймээс мунхаглалаас үүдэн зүрхэнд тань бий болсон эргэлзээнүүдийг мэдлэгийн зэвсгээр тас цохих хэрэгтэй. Ай Бхарат минь, иогоор зэвсэглэн, босч тулалд. (Бхагавад-Гита 4.41-42)

5: Үнэмлэхүй Үнэний гурван дүр

Үнэмлэхүй Үнэнийг мэддэг трансценденталистууд нь түүнийг хоёрдмол бус эхлэл Брхаман, Параматма болон Бхагаван гэж дууддаг. (Шримад Бхагаватам 1.2.11)

Брахман

Брахман гэдэг нь сүнс, хамгийн аугаа, үнэмлэхүй, Кришнагийн бүх эрчмийг шингээсэн гэсэн утгатай. Түүнийг цорын ганц бөгөөд оршихуйн эхлэл гэх олон нотолгоо байдаг.

  • Сагуна Брахман: тодорхой чадваруудтай Брахман (материаллаг ертөнц)
  • Ниргуна Брахман: тодорхой чадваруудгүй Брахман (бурханлаг ертөнц)

Параматма (Дээд сүнс)

Paramatma Материаллаг ертөнцийн атом бүрт, зүрх бүрт оршин байх Бурханы хувилгаан.

·           Тэр ганц боловч олон хэсгүүдэд хуваагдан тодорсон байдаг. Энэ нь нар бүх зүйл дээр тусдагтай адил.

·           Бодгал сүнсээс ялгаатай нь тэр бүхий л биетүүдийг мэддэг.

·           Түүний эх сурвалж болон бие нь Кширодакасаеи Вишну юм.

  • Тэр зарим үед ухамсар юм уу, эсвэл дотоод дуу хоолой болон илэрдэг.
  • Тэр бүгдийг мэддэг бөгөөд бидэнд хамгийн сайныг хүсэгч анд нөхөр маань билээ.
Krishna Бхагаван

(=баялаг /бхага/, эзэн /ван/)

·     Үнэмлэхүй Үнэний жинхэнэ дүр

·     Бхагаван дүр нь Брахман болон Параматма дүрүүдийг өөртөө багтаадаг.

·     Парасара мунигийн тодорхойлсноор Бүхний Дээд бодгал нь бүхий л зургаан баялгийг бүрэн дүүрэн агуулдаг.

 

6: Кришна Үнэмлэхүй Дээд Бодгал

Дээд бурхан болон түүний орон байр

Юу Кришнаг ер бусын болгодог вэ?

шварах парамах кршнах

сач-чид-ананда-виграхах

анадир адир говиндах

сарва-карана-каранам

“Говинда хэмээн нэрлэгдэх Кришна нь Бурханы Дээд Бодгал юм. Тэрээр мөнхийн, мэдлэгтэй, аз жаргалтай бурханлаг дүртэй юм. Тэр бүгдийн эх үндэс бөгөөд түүнд өөрт нь эх сурвалж байхгүй. Тэр бүх учир шалтгааны анхдагч нь билээ“ (Брахма самхита)

Кришна бол бүх эрчим, бүх Вишну-таттва дүрүүд, бүх амьд оршнолууд гээд бүх зүйлсийн оршихуйн үндэс байдаг. Бүх зүйлд, хаа сайгүй орших түүний дүрүүд нь түүний хэсгүүд юм. Тэр бол бишрэл хүндэтгэлийн туйлын зорилго бөгөөд, хамгийн дээд эзэн, хамгийн сайн анд нөхөр, хамгийн эрхэм амраг хайрт билээ.

 Кришна Нанда болон Яшодагийн хүү гэдгээрээ бидэнд танигдсан. Тэр лимбэ тоглож, тогосны өд үсэндээ зүүдгээрээ алдаршсан билээ. Тэр үргэлж залуу сайхан дүрээр илрэн тодордог бөгөөд түүний биеийн өнгө борооны хар хөх үүлтэй адил учраас түүнийг Сяама гэж дууддаг.

Говинда гэдэг нь үнээд болон мэдрэхүйд таашаал ханамжийг өгөгч гэсэн утгатай. Тэр Врндаваны ойд үхэрчин хүү шиг тоглож үзэсгэлэнт үхэрчин охидтой ялангуяа, Түүний таашаал ханамжийн дотоод эрчим Радхаранитай тоглон нааддаг. Түүний зугаа цэнгэлүүдийн дундах оройн дээдийг нь раса-лила бүжиг гэдэг.

Түүнийг хайрлах чин бишрэлтэнгүүдийнх нь хайр орчлонгийн хаа ч хамгийн эрхэм зүйл нь байдаг. Тэр өөрийн тоглож буй лимбээрээ бүхий л амьд оршнолуудын хайрыг татдаг. Түүний нэр нь Бүгдийг өөртөө татагч гэсэн утгатай. Ямар ч бүтээл түүний гоёмсог гоо үзэсгэлэнтэй өрсөлдөж чадахгүй билээ.

Радхарани болон Түүний хувилгаан дүрүүд

Радхарани бол Кришнагийн дээдийн дээд, мөнхийн эрчим юм. Тэрээр Бурханы таашаал ханамжийн төлөө өөрийгөө тоолж баршгүй олон хувилдаг. Бүх гопи нар, Дваракагийн хатад, Вишну болон Нараяана нарын гэргий Лакшми нар, бүгд Радхаранигийн хувилгаан дүрүүд юм.

Дөрвөн дхамууд буюу Бурханы орших газрууд

Эдгээр дөрвөн хүрээг буюу байрыг мэдснээр бүх амьд оршнолуудыг адилхан хардаг болно.

Деви-дхам: Маяадевигийн байр; материаллаг ертөнц

  • Амьд оршнолууд Бурханд үйлчлэх хүсэлгүй болж, түүнээс холдохыг хүсэх үед хүрч очдог газар
  • Амьд оршнолуудын хүслийг биелүүж дахин сэргээх гэсэн утгатай
  • Хуурамч жаргал цэнгэл болон байнгын зовлонтой байдаг түр зуурын газар
  • Төрөлт, хөгшрөлт, өвчин, үхлээр нөхцөлдсөн
  • Амьд оршнолуудын мэдлэг нь мунхаглал болон худал хуурмагт хучигдсан
  • Хуурамч эго амьд оршнолуудад өөрсдийг нь материаллаг бие махбод гэж итгүүлдэг
  • Хоёрдмол, харилцан хамааралтай байдаг

Махеша-дхам: Виража гол (учир шалтгааны далай) дээрх Бурхан Шивагийн байр; Бурханлаг болон материалаг ертөцийн дунд байна

  • Деви-дхам болон Хари-дхамын зааг
  • Бурханлаг ертөнцийн хэсэг ч биш, материаллаг ертөнцийн хэсэг ч биш
  • Бурханы дээд бодгалд үйлчлэх боломжгүй
  • Трансцендентэд нэгдэхийг хүссэн бодгал бус үзэлтнүүдэд зориулагдсан
  • Хари-дхамын баялгийг ойлголгүй чөлөөлөгдсөн сүнснүүдэд зориулагдсан
  • Буддын философийн нирванын хүрдэг газар
  • Гяана иогийн систем нь энд хүрэх боломж олгодог

Ваикунтха-дхам (Хари-дхам): бурханлаг ертөнц

  • Зовлонгоос ангид гэсэн утгатай (вай-чөлөөлөгдсөн, кунтха-зовлон)
  • Хязгааргүй олон гараг дээр хязгааргүй олон Вишну-таттва буюу Бурханы хувилгаан дүрүүд байна
  • Нэг л удаа тэнд очсон бол хэзээ ч буцаж материаллаг ертөнцөд бууж ирдэггүй
  • Таашаал ханамж болон хайр нь байнгад өсч хөгжиж байдаг
  • Ямар ч зохиомол гэрэлгүй бөгөөд бүгд өөрөөсөө гэрэл цацруулж байдаг
  • Ямагт шинэ бөгөөд залуу сайхан, үхэшгүй мөнхийн байдаг
  • Гараг бүр Нараяанагийн онцгой хувилгаан дүрүүдийн захиргаанд байдаг
  • Бүх хүн, бүх зүйлс төгс төгөлдөр байдаг
  • Бүх зүйл цэвэр ухамсраар бүтээгдсэн
  • Кама-дхену үнээд болон калпа-вркша хүслийг биелүүлэгч мододтой
  • Шримад-Бхагаватамын 3.15.12-24-т тодорхойлон бичсэн

Кришналока буюу Голока-дхам

  • Вайкунтхагийн хамгийн дээд бурханлаг гараг
  • Энэ нь бадамлянхуа цэцгийн гоо үзэсгэлэнтэй адил (бусад гаргууд дэлбээ нь)
  • Гурван хэсэгтэй: Врндавана, Мадхура, Дварака
  • Бурханлаг ертөнцийг бүхэлд нь гийгүүлэх гэрэл гэгээ цацруулдаг
  • Кришна энд гайхамшигт зугаа наадмаа өрнүүлж, жаргалтай байдаг
  • Алхам бүр бүжиг, үг бүр дуу байдаг

Бурханы Дээд Бодгалын оршин байх газарт байхад Голока-дхам Вайкунтхагийн өөр хаанаас ч оломгүй онцгой шинж байдлуудыг үзүүлдэг. Тэнд Кришна болон түүний чин бишрэлтэнгүүдийн хооронд гайхалтай сайхан харилцаа (раса) байдаг.

6.1:Таван гол раса

Эдгээр расанууд нь цэвэр чин бишрэлтэнгүүдийн зүрхэнд мөнхөд илт байдаг.

  1. Санта (саармаг)

Үйлүүд

  • Брхаман болон Параматмаг бясалгах тэднийг хүндэтгэх
  • Кришнагийн гоо үзэсгэлэнг үнэлэх

Чанарууд

  • Кришнатай нягт холбоотой

Жишээ нь

  • Шукадева госвами
  • Билвамангала
  • Дөрвөн Кумара
  • Наваиогендранууд
  1. Дася (боолын)

Үйлүүд

  • Албатын үйлчлэл
  • Залбирал
  • Хүндэтгэл
  • Сэвэх
  • Шүхэр барих
  • Бетел өргөх
  • Хувцас угаах

Чанарууд

  • Кришнагийн үйлчлэлтэй нягт холбоотой

Жишээ нь:

  • Брахма
  • Дарука
  • Уддхава
  • Прадиумна
  • Бхишма
  1. Сакхяа (нөхөрлөлийн)

Үйлүүд

  • Хошигнох
  • Тулалдах
  • Тоглох
  • Илэх
  • Зөвлөх
  • Үнэн мэдээлэл өгөх
  • Дуулах
  • Бүжиглэх

Чанарууд

  • Кришнагийн үйлсэд маш дотно холбоотой

Жишээ нь

  • Судама
  • Аржуна
  • Бхима
  • Ужжвала
  • Штока Кришна
  1. Ватсаляа (эцэг эхийн)

Үйлүүд

  • Усанд оруулах
  • Хувцаслах
  • Чимэглэх
  • Зодох
  • Зааж сургах
  • Хамгаалах

Чанарууд

  • Кришнад бүрэн дүүрэн үйлчлэн зүтгэдэг
  • Маш дотно
  • Асрах

Жишээ нь

  • Яшода-ээж
  • Нанда махараж
  • Деваки
  • Васудева
  • Кунти
  • Рохини
  • Сандипани муни
  1. Мадхуряа (гэр бүлийн)

Үйлүүд

  • Харц болон сайхан инээмсэглэлээ солилцох
  • Бүжиглэх
  • Үнсэлцэх
  • Тэврэх
  • Ярилцах, маргалдах

Чанарууд

  • Кришнад үйлчлэх үйлэнд өөрийгөө бүрнээ зорилусан
  • Маш дотно
  • Түүнийг халамжилдаг
  • Биеэ өргөх

Жишээ нь

  • Радхарани
  • Рукмини
  • Сатяабхама
  • Лалита
  • Висакха

үргэлжлэл бий…

Орчуулж, сийрүүлсэн: Дунгармаа

 

Эхнийх нь мөнхийн албатын харьцааг Бурхантай тогтоох (самбандха). Удаах нь Бурханыг хайрлах жинхэнэ хайранд (прайогяана) хүрэхийн тулд тэрхүү харилцааныхаа дагуу үйлдэх (абхидхеяа) зэрэг болно. Бүхий л харилцаа адилхан байдаг. Жишээлбэл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд гэр бүл болохыг хүсч болно. Үүний тулд тэд эхлээд танилцаж, хоорондоо харилцана. Тэгээд гэрлэнэ. Дараа нь тэрхүү харилцаандаа үйлчилнэ. Эцэст нь тэдний харилцааных нь үр дүн болж хүүхдүүд нь мэндэлдэг. Самбандха, абхидеяа, прайогяана гурав бол бүхий л Ведийн философийн оргил, Шримад-Бхагаватамын мөн чанар, амьдрал дахь аугаа их баялгууд юм. Тэр зарим үед ухамсар юм уу, эсвэл дотоод дуу хоолой болон илэрдэг. Тэр бүгдийг мэддэг бөгөөд бидэнд хамгийн сайныг хүсэгч анд нөхөр маань билээ. 1: Бурханы оршихуй Жанмадясяа яатхах: “ Бүх зүйл Үнэмлэхүй үнэнээс эхээ авч түүнд бүх зүйл суурилж байдаг, Тэр бол бүгдийн эхлэл бөгөөд үндэс нь юм” (Веданта сутра) “Энэ дэлхийд хувийн бурхан гэж үгүй бөгөөд хувийн гэх бүх зүйлсээ авч хаяж байж л бурхан жинхэнэ утгаараа бий болдог юм” (Элвин Шродингер-Нобелийн шагналт физикч) Хүмүүс ерөнхийдөө Бурханы оршихуйн эсрэг тэдний эсэргүүцэл нь үнэн биш гэдэг нь илэрхий болсны дараа л Бурханы оршихуйн талаар нааштай зүйлсийг сонсох дуртай болдог.     Та дараах эсэргүүцлүүдэд хэрхэн ханддаг вэ? Орчлон дээр яагаад зовлон шаналлууд байдаг вэ? Та Бурханы талаар ямар ч нотолгоог өгч чадахгүй. Танд итгэл байж болох юм, харин бидэнд жинхэнэ мэдлэг байна /шинжлэх ухаан/. Энэ чинь ердөө л зовсон хүмүүсийн сэтгэл зүйн хэрэгцээ. Онтологийн нотолгоо: Дээдийн дээд нэгэн байдаг уу, үгүй юу гэдэгт асуудал байхгүй. Ертөнцөд Дээдийн дээд нэгэн байх нь зайлшгүй бөгөөд зөвхөн түүнийг хэн болохыг судлах тухай асуудал л байдаг. Эх үндэс бол бодгал юм уу, бодгал бусын аль нь ч биш. Үнэмлэхүйн тухай хязгааргүй олон тайлбар бий. Тиймээс ч Үнэмлэхүй нь бодгал болон бодгал бусын аль алиных нь шинжийг агуулсан байдаг. Бүгд эцэгтэй байдаг. Энэ хэлхээ нь үргэлжилсээр хамгийн сүүлд анхдагч эцэг дээр хүрч очно. Бид байгаль эх гэж ярьцгаадаг, тэгвэл эцэг нь хэн байх вэ? Материаллаг бие махбодод амьдрал өгөгч сүнс нь хаанаас ирдэг вэ? Дэлхий дээрх бүхий л бичээсүүд Бурханы оршихуйг баталж байдаг. Дээд сүнс болох Кришна нь ой санамж, мэдлэг, хийгээд өршөөлийн учир шалтгаан. Зөн совин /инстинкт/ болон тэмүүлэл нь зүрхэн доторх Түүний оршихуйг илэрхийлж байдаг. Ухаалаг загвар “Бүх хуулиудын ард хуулийг зохиогч байдаг уу, үгүй юу гэсэн асуулт байдаггүй. Бид хууль зохиогч байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэг явдал амьд гарны оролцоогүйгээр өөрөө өрнөдөггүй. Тиймээс бид Дээдийн Дээд оршнол хийгээд байгалийн хуулийн цаана оршигч Бурханы оршихуйг хүлээн зөвшөөрөх ёстой” Шрила Прабхупада “Бхагавадын гэрэл гэгээ” Та бугуйн цаг мэддэггүй байсан бол хаа нэгтээгээс цаг олоод түүний нарийн төвөгтэй боловч сайн зохиогдсон механизмыг хараад цагны байгаа байдал нь зүгээр л тохиолдлынх гэж бодохгүй. Харин ч тэр цагийг хэн нэгэн маш ухаалгаар бодож байж хийсэн байна гэдэгт итгэх байсан. Үүнтэй ижилхэн бүтээлийн итгэмээргүй төвөгтэй бөгөөд төгс төгөлдөр байдал нь ухаалаг загварыг илтгэж байдаг: өчүүхэн жижиг атом, молекулууд, эд эсүүдийн ажиллаж байгаа байдал болон биологийн үйл ажиллагаа, янз бүрийн амьдралын хэлбэрүүд, экосистем болон байгалийн тэнцвэрт байдал, гаргуудын систем болон одод, орчлонгийн хуулиуд. 2: Үнэмлэхүй Үнэнийг эрж хайх нь Бодит байдлын мөн чанарыг ойлгохын ач тус нь юу вэ? Доорх өгөгдлүүдийг тунгааж үзээрэй.
Scroll to Top