Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 24
Views Yesterday : 62

Хэрэв тэд Кришнагийн эсрэг босож, чит-вайбхава буюу сүнслэг бодит байдлыг үгүйсгэн, харин ч эсрэгээр түүнийг ачит-вайбхава буюу амьгүй матери руу хандуулсан унан доройтсон амьд бодгалиудыг хэрхэн яаж материйн боолчлолоос ангижруулах вэ?

Өршөөнгүй, энэрэнгүй сэтгэлтэй тул Кришна бээр Чаитанйа Махапрабхугийн дүрээр морилон заларч дэлхий дахинаа буюу энэ материйн ертөнцөд Ариун нэрийг авч ирсэн билээ. Тэрээр хамгийн харанхуй бараан үе болох Кали-югад заларсан бөгөөл энэ эринд өөр бусад бурханлаг дадал практикууд үр дүнгүй байх үе юм.

    Болзолт сүнснүүдийг материаллаг энергийн нөлөөллөөс ангижруулан суллахын тулд Кришна материйн ертөнцөд ариун судар ном дүрээр заларсан. Ариун гэгээн судар номуудын зорилго нь болвоос амьд бодгалиудыг карма-канда, гьяна-кандагаар дамжуулан  упасана-кандад хүргэх явдал ажгуу. Эхлээд амьд бодгаль нь өөрийн материаллаг үйлийн үр шимийг(карма-канда) Бурханд зориулж сурах ёстой. Дараа нь Эзэн Бурхан дээр өөрийн оюуны үйлээ(гьяна-канда) төвлөрүүлэх ёстой. Энэ зам мөр нь амьд бодгалийг заавал ч үгүй упасана-канда буюу Шри Кришнад үйлчлэн зүтгэх тэр төлөвт хүргэх бөлгөө.

    Бүхний Дээдэд үйлчлэн зүтгэх нь хагас бурхад буюу дева нарт мөргөхийг зөвшөөрдөг. Учир нь тэд Кришнагийн бүрэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар юм. Жишээ нь, Шива Бурханд хандан мөргөл үйлдэхдээ Санкаршан Бурханы аугаа бишрэлтэн хэмээн мөргөх хэрэгтэй. Санкаршан нь болзолт амьд бодгалиудыг өөрийгөө материйн биетэйгээ адилтгах үзлээс ангижруулах бөлгөө…

  Карма болон гьянаг Ведэд Кришнад хүргэх зам мөрүүд гэж үздэг ч эдгээр зам мөр нь энэ Кали-югад хэтэрхий хэцүү бэрх. Ийм ч учраас Шри Чаитанйа Махапрабху, өөрийн хүүгээ хурдан эдгэрүүлэхийг хүсэж маш хүчтэй үйлчилгээтэй эм авч ирж өгч буй элбэрэлт эцэг шиг энэ материйн ертөнцөд Бурханы Ариун Гэгээн Нэрийг авч ирсэн билээ.

   Шри Чаитанйа Махапрабху батлахдаа, бхактийн буюу бишрэл зүтгэлийн зам мөрийн бусад бурханлаг зам мөр, арга замуудаас ялгарах хамгийн онцлог чухал зүйл нь гэвээс бхактийн  зам мөр ба зорилго нь нэг юм хэмээжээ. Кришнагийн Ариун нэр нь Бурханд хүргэх зам мөр боловч энэ нь мөн хүрэхээр тэмүүлсэн зорилго  болох Шри Кришна өөрөө буюу.

     Энэ байдлыг маш тодорхой байдлаар тусгасан нэгэн түүх ариун судар номуудад агуулагдан бий. Нэгэн удаа хаан дээр ядуугийн ядуу гуйлгачин эр ирээд, алт ямаршуу харагддагийг үзүүлээч хэмээн хүсч гэнээ. Хаан ч: “Бололгүй яахав. Миний эрдэнэсийн санд хүргэх энэ шатаар дээш өгс. Тэгээд хамгийн сүүлчийн хаалгыг онгойлгоорой. Тэнд дүүрэн алт байгаа” гэжээ. Ядуу эр ч шатаар өгсөн, хаалгыг нээн алтаар дүүргэсэн өрөөг харж гэнээ. Үүний дараа тэрээр буцан буухаар шатаар уруудах болтол түүний өгсөн ирсэн шат нь мөн алт байсан гэдгийг ойлгож дээ!!!  Гэвч тэрээр үүнийг өмнө нь анзаарсангүй. Учир нь жинхэнэ алт хэрхэн харагддагийг мэдэхгүй байснаас. Ариун Нэр бол Кришна Өөрөө юм. Бид үүнийг үл ухамсарланам. Яагаад гэвэл бид Дээд Эзэнтэй холбоотой харьцаа холбоогоо алдсан, мартсан билээ. Зөвхөн бхактийн зам мөр дээр гарч ирснээр хүн өөртөө аажмаар Ариун Гэгээн нэр алдрын аугаа гайхамшгийг нээн таних болмуй.

…   Ийм учраас цаг хугацаа алдалгүй

 Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

Маха-мантраг уншиж эхлээрэй.

Хором хугацаа сэм сэмхэн нисэж одож, нэг л мэдэхэд хувь тавилангаар заяасан амьдралын мөчлөг маань хорогдон дуусах цаг хаяанд ирсэн байх вий дээ.

Шачинандана Свами “Ариун Нэрийн Рашаан Далай” номоос сийрүүлсэн:

Балабхадра дас

Хэрэв тэд Кришнагийн эсрэг босож, чит-вайбхава буюу сүнслэг бодит байдлыг үгүйсгэн, харин ч эсрэгээр түүнийг ачит-вайбхава буюу амьгүй матери руу хандуулсан унан доройтсон амьд бодгалиудыг хэрхэн яаж материйн боолчлолоос ангижруулах вэ? Өршөөнгүй, энэрэнгүй сэтгэлтэй тул Кришна бээр Чаитанйа Махапрабхугийн дүрээр морилон заларч дэлхий дахинаа буюу энэ материйн ертөнцөд Ариун нэрийг авч ирсэн билээ. Тэрээр хамгийн харанхуй бараан үе болох Кали-югад заларсан бөгөөл энэ эринд өөр бусад бурханлаг дадал практикууд үр дүнгүй байх үе юм.     Болзолт сүнснүүдийг материаллаг энергийн нөлөөллөөс ангижруулан суллахын тулд Кришна материйн ертөнцөд ариун судар ном дүрээр заларсан. Ариун гэгээн судар номуудын зорилго нь болвоос амьд бодгалиудыг карма-канда, гьяна-кандагаар дамжуулан  упасана-кандад хүргэх явдал ажгуу. Эхлээд амьд бодгаль нь өөрийн материаллаг үйлийн үр шимийг(карма-канда) Бурханд зориулж сурах ёстой. Дараа нь Эзэн Бурхан дээр өөрийн оюуны үйлээ(гьяна-канда) төвлөрүүлэх ёстой. Энэ зам мөр нь амьд бодгалийг заавал ч үгүй упасана-канда буюу Шри Кришнад үйлчлэн зүтгэх тэр төлөвт хүргэх бөлгөө.     Бүхний Дээдэд үйлчлэн зүтгэх нь хагас бурхад буюу дева нарт мөргөхийг зөвшөөрдөг. Учир нь тэд Кришнагийн бүрэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар юм. Жишээ нь, Шива Бурханд хандан мөргөл үйлдэхдээ Санкаршан Бурханы аугаа бишрэлтэн хэмээн мөргөх хэрэгтэй. Санкаршан нь болзолт амьд бодгалиудыг өөрийгөө материйн биетэйгээ адилтгах үзлээс ангижруулах бөлгөө…   Карма болон гьянаг Ведэд Кришнад хүргэх зам мөрүүд гэж үздэг ч эдгээр зам мөр нь энэ Кали-югад хэтэрхий хэцүү бэрх. Ийм ч учраас Шри Чаитанйа Махапрабху, өөрийн хүүгээ хурдан эдгэрүүлэхийг хүсэж маш хүчтэй үйлчилгээтэй эм авч ирж өгч буй элбэрэлт эцэг шиг энэ материйн ертөнцөд Бурханы Ариун Гэгээн Нэрийг авч ирсэн билээ.    Шри Чаитанйа Махапрабху батлахдаа, бхактийн буюу бишрэл зүтгэлийн зам мөрийн бусад бурханлаг зам мөр, арга замуудаас ялгарах хамгийн онцлог чухал зүйл нь гэвээс бхактийн  зам мөр ба зорилго нь нэг юм хэмээжээ. Кришнагийн Ариун нэр нь Бурханд хүргэх зам мөр боловч энэ нь мөн хүрэхээр тэмүүлсэн зорилго  болох Шри Кришна өөрөө буюу.      Энэ байдлыг маш тодорхой байдлаар тусгасан нэгэн түүх ариун судар номуудад агуулагдан бий. Нэгэн удаа хаан дээр ядуугийн ядуу гуйлгачин эр ирээд, алт ямаршуу харагддагийг үзүүлээч хэмээн хүсч гэнээ. Хаан ч: “Бололгүй яахав. Миний эрдэнэсийн санд хүргэх энэ шатаар дээш өгс. Тэгээд хамгийн сүүлчийн хаалгыг онгойлгоорой. Тэнд дүүрэн алт байгаа” гэжээ. Ядуу эр ч шатаар өгсөн, хаалгыг нээн алтаар дүүргэсэн өрөөг харж гэнээ. Үүний дараа тэрээр буцан буухаар шатаар уруудах болтол түүний өгсөн ирсэн шат нь мөн алт байсан гэдгийг ойлгож дээ!!!  Гэвч тэрээр үүнийг өмнө нь анзаарсангүй. Учир нь жинхэнэ алт хэрхэн харагддагийг мэдэхгүй байснаас. Ариун Нэр бол Кришна Өөрөө юм. Бид үүнийг үл ухамсарланам. Яагаад гэвэл бид Дээд Эзэнтэй холбоотой харьцаа холбоогоо алдсан, мартсан билээ. Зөвхөн бхактийн зам мөр дээр гарч ирснээр хүн өөртөө аажмаар Ариун Гэгээн нэр алдрын аугаа гайхамшгийг нээн таних болмуй. …   Ийм учраас цаг хугацаа алдалгүй  Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе Маха-мантраг уншиж эхлээрэй. Хором хугацаа сэм сэмхэн нисэж одож, нэг л мэдэхэд хувь тавилангаар заяасан амьдралын мөчлөг маань хорогдон дуусах цаг хаяанд ирсэн байх вий дээ. Шачинандана Свами “Ариун Нэрийн Рашаан Далай” номоос сийрүүлсэн: Балабхадра дас
Scroll to Top