Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 6
Users Today : 18
Users Yesterday : 33
Total Users : 10206
Views Today : 23
Views Yesterday : 62

Маяпурт би Шрила Прабхупадын амьдардаг байсан өрөөний цонхон доор байнга очдог байлаа. Тэнд очоод түүнийг намайг анхаараасай гэсэндээ жапа-уншлагаа (эрхин дээр мантра унших аргачлал) чанга чангаар уншдаг байв. Тэр надад их сайнаар ханддаг байсан бөгөөд цонхон доорх чангаар жапа унших дууг сонсоод “Тэнд хэн байна?” хэмээн асууна. Би ч баяр хөөртэйгөөр: “Шрила Прабхупада, би байнаа!” хэмээн хариулна. Тэгээд л тэр намайг өөр дээрээ ирэхийг дуудна: “Гурудас, нааш ир!” гээд л.

Нэг удаа тэрээр намайг цонхныхоо тагтан дээр дуудаж аваачаад гараараа тариан талбай тийш зааж: “Тариачид сайн ургац авахын тулд бороо оруулаасай гэж Кришнад залбирч мөргөцгөөдөг”  гэв. Ингэж хэлээд Прабхупада гараа дээш өргөн: “Тэгэхэд нь Кришна тэдэн рүү хур бороо илгээдэг!” гэв. Талбай руу түүнийг гараараа зааж байх тэрхэн үес Шрила Прабхупадын гартай хамт нэгэн зэрэг тэнгэрээс цахилгаан цахилан газарт буусан агаад шууд бороо орж эхлэсэн юм. Үгээ хэлж дуусаад Шрила Прабхупада гараа буулган өрөө рүүгээ орсон билээ.

Затокт болсон фестиваль дээр Гурудас Прабхугийн ярьсан түүхээс

Орчуулж, бэлдсэн: Балабхадра дас

Маяпурт би Шрила Прабхупадын амьдардаг байсан өрөөний цонхон доор байнга очдог байлаа. Тэнд очоод түүнийг намайг анхаараасай гэсэндээ жапа-уншлагаа (эрхин дээр мантра унших аргачлал) чанга чангаар уншдаг байв. Тэр надад их сайнаар ханддаг байсан бөгөөд цонхон доорх чангаар жапа унших дууг сонсоод “Тэнд хэн байна?” хэмээн асууна. Би ч баяр хөөртэйгөөр: “Шрила Прабхупада, би байнаа!” хэмээн хариулна. Тэгээд л тэр намайг өөр дээрээ ирэхийг дуудна: “Гурудас, нааш ир!” гээд л. Нэг удаа тэрээр намайг цонхныхоо тагтан дээр дуудаж аваачаад гараараа тариан талбай тийш зааж: “Тариачид сайн ургац авахын тулд бороо оруулаасай гэж Кришнад залбирч мөргөцгөөдөг”  гэв. Ингэж хэлээд Прабхупада гараа дээш өргөн: “Тэгэхэд нь Кришна тэдэн рүү хур бороо илгээдэг!” гэв. Талбай руу түүнийг гараараа зааж байх тэрхэн үес Шрила Прабхупадын гартай хамт нэгэн зэрэг тэнгэрээс цахилгаан цахилан газарт буусан агаад шууд бороо орж эхлэсэн юм. Үгээ хэлж дуусаад Шрила Прабхупада гараа буулган өрөө рүүгээ орсон билээ. Затокт болсон фестиваль дээр Гурудас Прабхугийн ярьсан түүхээс Орчуулж, бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top