Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

Ухаан минь далайн давалгаа мэт тогтворгүй

 Уур хилэн минь хүчит салхи мэт жолоогүй

 Шунал минь шөнийн одод мэт тоолшгүй

 Сувдаг сэтгэл минь харанхуй ангал мэт ёроолгүй

            Бардам омголон зангийн эзэн болсон надад

            Башир яхир зангийн уурхай болсон надад

            Минийх гэдэг үзлээр орчлонг харагч надад

            Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байна

Өршөөшгүй бурууг үйлдчихээд өөрийгөө өмгөөлөн сөрвөлзөж

Өрөөл сайн явбал өрцөндөө атаархал асааж

Мэдрэхүйн эрхтнүүддээ захирагдаж эрдэнэт насаа барсан

Мэдэхгүйн харанхуйд бүдэрч замаа олохгүй тэмтэрсэн

            Ариун гэгээн нэрийн бал мэт амтыг мэдрэхгүй

            Авралт номын багшийн бадам өлмийг хэрэгсэхгүй

            Балчигт зуурдхан орчлонгийн гашуун амтанд дурлаж

            Баларсан мунхаг нөхөдтэй гар барилцан сүжирхэж

Идэх жаахан юм, эдлэх хувцасны төлөө

Эрдэнэт алтан цагаа эзний эрхэнд тушааж

Амьтан хүн рүү боргоодог айлын зуудаг нохой шиг

Албатын үүрэгт баригдаж гэмгүй нэгэнтэй муудалцаж

            “Би”гэдэг үзлийн төмөр гинжинд дөнгөлөгдөж

            Бэрдийн харам сэтгэлээр эд юмаа авдарлаж

             Гүн хуурмагийн далайд живж яваа Бхадра дас

             Хүзүү хоолойноосоо уях хүнд чулууг л хайн байна.

Ухаан минь далайн давалгаа мэт тогтворгүй  Уур хилэн минь хүчит салхи мэт жолоогүй  Шунал минь шөнийн одод мэт тоолшгүй  Сувдаг сэтгэл минь харанхуй ангал мэт ёроолгүй             Бардам омголон зангийн эзэн болсон надад             Башир яхир зангийн уурхай болсон надад             Минийх гэдэг үзлээр орчлонг харагч надад             Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байна Өршөөшгүй бурууг үйлдчихээд өөрийгөө өмгөөлөн сөрвөлзөж Өрөөл сайн явбал өрцөндөө атаархал асааж Мэдрэхүйн эрхтнүүддээ захирагдаж эрдэнэт насаа барсан Мэдэхгүйн харанхуйд бүдэрч замаа олохгүй тэмтэрсэн             Ариун гэгээн нэрийн бал мэт амтыг мэдрэхгүй             Авралт номын багшийн бадам өлмийг хэрэгсэхгүй             Балчигт зуурдхан орчлонгийн гашуун амтанд дурлаж             Баларсан мунхаг нөхөдтэй гар барилцан сүжирхэж Идэх жаахан юм, эдлэх хувцасны төлөө Эрдэнэт алтан цагаа эзний эрхэнд тушааж Амьтан хүн рүү боргоодог айлын зуудаг нохой шиг Албатын үүрэгт баригдаж гэмгүй нэгэнтэй муудалцаж             “Би”гэдэг үзлийн төмөр гинжинд дөнгөлөгдөж             Бэрдийн харам сэтгэлээр эд юмаа авдарлаж              Гүн хуурмагийн далайд живж яваа Бхадра дас              Хүзүү хоолойноосоо уях хүнд чулууг л хайн байна.
Scroll to Top