Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 5
Users Today : 17
Users Yesterday : 33
Total Users : 10205
Views Today : 22
Views Yesterday : 62
  1. Вайшнавын нийгэмлэгт залуу  бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой.
  2. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама  систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой.
  3. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно.
  1. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй.
  2. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй.
  3. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог.
  4. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй.
  5. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу, модноос ч илүү тэсвэр тэвчээртэй байж, өөртөө хүндлэл хүлээлгүй, бусдад хүндэтгэлээ ямагт илэрхийлж байх хэрэгтэй.
  6. Вайшнавын ёс зүйг үл баримталж, гажуудуулах аваас хүний бурханлаг амьдрал сөнөн мөхөх аюултай.
  7. Ахлах бишрэлтэнгүүдийн хооронд зөрчил зөрөлдөөн гарах үед аль нэгнийх нь тал руу хөлбөрч орох хэрэггүй. Тэдний хийж буй үйлс бидний ойлгох хүрээнээс хальсан, Вайшнавын нэгэн зугаа юм.
  8. Шавь хүн багшаа ямагт Бурхан мэт хүндэтгэх хэрэгтэй.
  9. Номлогчид гэм зэмгүй, унан доройтсон сүнснүүдэд энэрэнгүй хандаж, харин Бурханд алдас хийгчидтэй харилцахгүй байвал зохино.

Bhaktivedanta Vedabase, Vaishnava etiquettes by Bhakti Charu Swami

 

Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

 

Вайшнавын нийгэмлэгт залуу  бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама  систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу, модноос ч илүү тэсвэр тэвчээртэй байж, өөртөө хүндлэл хүлээлгүй, бусдад хүндэтгэлээ ямагт илэрхийлж байх хэрэгтэй. Вайшнавын ёс зүйг үл баримталж, гажуудуулах аваас хүний бурханлаг амьдрал сөнөн мөхөх аюултай. Ахлах бишрэлтэнгүүдийн хооронд зөрчил зөрөлдөөн гарах үед аль нэгнийх нь тал руу хөлбөрч орох хэрэггүй. Тэдний хийж буй үйлс бидний ойлгох хүрээнээс хальсан, Вайшнавын нэгэн зугаа юм. Шавь хүн багшаа ямагт Бурхан мэт хүндэтгэх хэрэгтэй. Номлогчид гэм зэмгүй, унан доройтсон сүнснүүдэд энэрэнгүй хандаж, харин Бурханд алдас хийгчидтэй харилцахгүй байвал зохино. Bhaktivedanta Vedabase, Vaishnava etiquettes by Bhakti Charu Swami   Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа  
Scroll to Top