Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 1
Users Today : 21
Users Yesterday : 33
Total Users : 12581
Views Today : 28
Views Yesterday : 41

А. Ташкент

 

Хүүхэд ахуйдаа би нийт олноос нэг их ялгараад байхгүй жирийн л нэг охин байлаа. Гэвч дотооддоо уран зөгнөлийн, ид шидийн ертөнцөд амьдардаг байсан юм. Би ямагт Бурхантай ярьж, Түүнд өөрийн хүүхдийн цагаахан залбирлаар бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг байсан юм. Тэр ч надад байнга тусалдаг байв. Би бусад хүүхдүүдийн л адил нарийн нууцлаг ертөнцийг мэдрэх мэдрэмжтэй байв

Арван дөрвөн нас хүрэх үеэс эхлэн миний өөрийгөө танин ухаарах үйл явц эхэлсэн. Надад амьдралыг үзэх гүн ухаанч үзэл бий болов. Нэгэн удаа би нүдэндээ нулимс дүүрэн гэрээсээ гүйн гарч билээ. Намрын орой байлаа. Их л орой байсан юмдаг. Тэргэл сартай шөнө байлаа. Би харанхуй гудамжаар тэнүүчлэн алхаж, бүгдийг ойлгохыг оролдон чармайж байлаа: яагаад? ! …. яах гэж бид амьдарч байгаа юм бэ? Юуны тулд энэ ертөнц оршин тогтнодог юм бэ? Миний толгой хариулт үгүй олон тооны асуултуудаар хэсэг хэсэг болтлоо зүсэгдэж байх мэт байлаа. Би гэртээ буцан харив. Ээж  маань намайг аргадан тайтгаруулахыг чармайж, янз бүрийн л арга сэдэж байв. Би түүнд энэ бүх асуултуудаа тавилаа. Тэрээр надад янз бүрийн хариултуудыг өгч байсан боловч тэднээс нэг нь ч миний сэтгэлд хүрээгүй юм. Ингэж л материаллаг амьдралд хандах миний анхны урам хугарал учран тохиосон. Энэ үеэс эхлэн би туйлын үнэнийг ухамсартайгаар эрж хайх болсон билээ. Эртний түүх, гүн ухаан, эзотерик сэдэвтэй анхны номууд ч энэ үед мэндэлж эхэллээ.

Нэгэн удаа би “Хэт ягаан туяан бамбар”нийгэмлэгт очсон бөгөөд энэ нийгэмлэг нь муу кармаг нь шатаах замаар хүн төрөлхтний авралын замыг  нээх нь өөрсдийнх нь үүрэг гэж тооцдог байсан юм. Тэр үед надад бүх ертөнцийг зовлон шаналлаас нь аврах баатрын зүрх оволзож байсан! Би эхлээд бясалгалаар хичээллэх болж, маш хурднаар амжилт олов. Би  томоохон ид шидийн дадал туршлагатай боллоо. Нэгэн удаа би өөрийгөө бие махбодиосоо ялгаатай сүнс юм байна гэдгээ мэдэрлээ. Энэ үйл явдал яаж болсон гээч.

Нэгдүгээр курсынхны баярын үеэр би өөрийн найзынхаа гэрт танилуудын хамт очсон байв. Бүгд унтмагц би найздаа хандан бясалгал хийж, Махатмад залбирч мөргөхийг хүссэн юм. Бид хоёул гал тогоонд нээлттэй цонхы өмнө сууцгаалаа. Намрын дулаахан шөнө байв. Тэрээр залбирал мөргөлийн текст уншиж, би түүнийг нь даган давтаж хэлж байлаа. Гүн бясалгалд автаад би нэгэн мөчид амьсгалахаа больж байгаагаа мэдрэв. Орчин тойрныг мэдрэх мэдрэмж маань өөрчлөгдөв. Би өөрийгөө зүрх орчмоосоо толгойн орой хэсэг рүү өгсөн байх жижигхэн сүнс болохыг мэдрэв. Энэ бол тун ч сонин байсан юм шүү. Би биеэсээ сугаран гарахад бэлэн байлаа. Биеийг маань үгээр илэрхийлэх аргагүй тийм авиа чичиргээ эзэмдэв.

Гэнэт огторгуйн орон зайгаас хурцаас хурц хэт ягаан туяа цацарч, миний гурав дахь мэлмий рүү нэвтрэн орчихов. Миний бүх бие түүнд уусан автах мэт болж билээ. Энэ сувгаар миний зүрхэнд гайхамшгийн цагаан тагтааа нэвтрэн орсон юм. Нүднээс минь нулимс асгарав. Би маш гүн гэмшил харамслыг мэдэрч билээ. Хэсэг хугацааны дараа бүх зүйл тасалдсан юм. Би өөртөө эргэн ирсэн боловч мөнөөхь гэрэл урьдын янзаар надад үлдсэн. Энэ бол Дээд Хүчнийг байнга мэдрэхэд туслах ямар нэг эрчим байсан юм.

1998 онд олон тооны үзэл сувгуудыг нэгтгэсэн анхны эзотерик үзэсгэлэн болов. Би мэдлэг хайх хүсэлдээ хөтлөгдөн энд ирсэн юм. Олон олон эгэл бус зүйлүүдийн дотор надад миний урьд өмнө нь бага зэрэг танилцаж амжсан Ведийн мэдлэгийн дагалдагчид болох кришнаитууд байв. Их олон зүйлийн талаар асуумаар байв. Гэвч энэ хүмүүс бусад бүгдээс онцын ихээр ялгарч байгааг би шууд л харсан юм.

Хүүхэд байхад ээж маань надад нэг боодол хүж өгөөд түүнийг нэг номтой хамт нэг хуврага өгсөн гэж хэлж байж билээ. Түүний үнэр миний бүх амьдралын туршид үнэртэх болсон юм. Хожим нь би номын шүүгээнээс хэд хэдэн ном олсон билээ. Эдгээр нь “Шри Ишопанишад”, “Төгс төгөлдөр асуултууд”, “Номлол сургаалын рашаан” зэрэг номууд байсан. Заримдаа би энэ номуудыг дэлгэж үзээд цэцгэн дунд суух жаахан Кришнаг олж хараад ямар нэг хачин жигтэй мэдрэмж төрдөг байснаа одоо санадаг юм. Хожмоо би тэднийг уншихаар оролдсон боловч тун ч бага зүйлийг ойлгож билээ. Мөн харинамыг бас санадаг юм. Ямар нэг бурханлаг дуу дуулан буй сайхан хувцасласан хүмүүсийн цуваа.  Надад энэ нь их таалагддаг байв.

1998 онд анх удаагаа сүмд очсоны дараагаар сонголтын үе эхэлсэн. Би сүнсний мөн чанарт ойр хүмүүсийг их удаан хайсан билээ. Олон ч янзын нийгэмлэгт очиж үзсэн. Гэвч би хаана ч ийм мэт гэрэл цацруулсан, өөрийгөө танин ухамсарласан хүмүүсийг харж байсангүй. Хаа сайгүй л хуурай гүн ухаан, улиг болсон “Агни йог”, Блаватскын онолтой таарч байв. Тэд бүр бүгдийн гүнд нэвтэрсэн мэт санагдаж байсан юм. Харин кришнаитууд дотроосоо гэрэлтэж байсан. Намайг тэр хүмүүс татсан бөгөөд би яг л тэдэн шиг болохыг хүсэх боллоо.

Би нэгэн хуучин модоор эрхи хийж, уут оёж, мантра уншиж эхэллээ. Энэ бол өөр ямар нэг бясалгалаас амсаж байгаагүй эгэл бус мэдрэмж байв. Нэгэн удаа би сүм рүү очихыг хүссэн авч жапагаа арай уншаагүй байсан юм. Мантрагаа бүгдийг уншаагүй цагт сүм рүү очихгүй байх хэрэгтэй гэж шийдэв. Өрөөндөө ороод, хаалгаа хаан, шүтээнийхээ өмнө бадамлянхуан суултаар суун, уншлаган дээрээ аль болох сайн төвлөрөхийг чармайв. Дөрөв дэхь тойрог дээр биед маань ямар нэг тааламжтай чичирхийлэл илэрлээ. Би улам л илүү давтан уншихыг хүсэв. Тэр салахын аргагүй амттай санагдав. Гэнэт нүднээс маань нулимс урсан асгарав. Тэр нь яг л зүрхнээс урсаж байгаа мэт санагдаж билээ. Бие маань цэнгэл жаргалын эрчмимд тэр чигтээ автав. Энэ үедээ би өөрийн бүхий л бохир бузар бүхнийг олж харсан бөгөөд нулимс маань улам улам их асгарав. Харамсал, гэмшлийн хүчтэй мэдрэмжийг би мэдэрч билээ. Би Кришнаг Өөрийн нэрэндээ оршин байдгийг мэдэрсэн юм. Ийм байдал ойролцоогоор хагас цаг хиртэй үргэлжилсэн. Энэ хугацаанд би тасралтгүй уйлж, өөрийн бурханлаг мөн чанарыг мөн түүнчлэн өөрийн унан доройтсон байр сууриа мэдэрч, Ариун Нэрэнд улам улам залбирч байлаа. Үүний дараагаар бүрэн дүүрэн амар амгаланг мэдрэв. Ухаан маань нам тайван усны мандал мэт болсон бөгөөд би тэр өдрийн туршид Ариун Нэрийг давтан уншсан юм.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

А. Ташкент   Хүүхэд ахуйдаа би нийт олноос нэг их ялгараад байхгүй жирийн л нэг охин байлаа. Гэвч дотооддоо уран зөгнөлийн, ид шидийн ертөнцөд амьдардаг байсан юм. Би ямагт Бурхантай ярьж, Түүнд өөрийн хүүхдийн цагаахан залбирлаар бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг байсан юм. Тэр ч надад байнга тусалдаг байв. Би бусад хүүхдүүдийн л адил нарийн нууцлаг ертөнцийг мэдрэх мэдрэмжтэй байв Арван дөрвөн нас хүрэх үеэс эхлэн миний өөрийгөө танин ухаарах үйл явц эхэлсэн. Надад амьдралыг үзэх гүн ухаанч үзэл бий болов. Нэгэн удаа би нүдэндээ нулимс дүүрэн гэрээсээ гүйн гарч билээ. Намрын орой байлаа. Их л орой байсан юмдаг. Тэргэл сартай шөнө байлаа. Би харанхуй гудамжаар тэнүүчлэн алхаж, бүгдийг ойлгохыг оролдон чармайж байлаа: яагаад? ! …. яах гэж бид амьдарч байгаа юм бэ? Юуны тулд энэ ертөнц оршин тогтнодог юм бэ? Миний толгой хариулт үгүй олон тооны асуултуудаар хэсэг хэсэг болтлоо зүсэгдэж байх мэт байлаа. Би гэртээ буцан харив. Ээж  маань намайг аргадан тайтгаруулахыг чармайж, янз бүрийн л арга сэдэж байв. Би түүнд энэ бүх асуултуудаа тавилаа. Тэрээр надад янз бүрийн хариултуудыг өгч байсан боловч тэднээс нэг нь ч миний сэтгэлд хүрээгүй юм. Ингэж л материаллаг амьдралд хандах миний анхны урам хугарал учран тохиосон. Энэ үеэс эхлэн би туйлын үнэнийг ухамсартайгаар эрж хайх болсон билээ. Эртний түүх, гүн ухаан, эзотерик сэдэвтэй анхны номууд ч энэ үед мэндэлж эхэллээ. Нэгэн удаа би “Хэт ягаан туяан бамбар”нийгэмлэгт очсон бөгөөд энэ нийгэмлэг нь муу кармаг нь шатаах замаар хүн төрөлхтний авралын замыг  нээх нь өөрсдийнх нь үүрэг гэж тооцдог байсан юм. Тэр үед надад бүх ертөнцийг зовлон шаналлаас нь аврах баатрын зүрх оволзож байсан! Би эхлээд бясалгалаар хичээллэх болж, маш хурднаар амжилт олов. Би  томоохон ид шидийн дадал туршлагатай боллоо. Нэгэн удаа би өөрийгөө бие махбодиосоо ялгаатай сүнс юм байна гэдгээ мэдэрлээ. Энэ үйл явдал яаж болсон гээч. Нэгдүгээр курсынхны баярын үеэр би өөрийн найзынхаа гэрт танилуудын хамт очсон байв. Бүгд унтмагц би найздаа хандан бясалгал хийж, Махатмад залбирч мөргөхийг хүссэн юм. Бид хоёул гал тогоонд нээлттэй цонхы өмнө сууцгаалаа. Намрын дулаахан шөнө байв. Тэрээр залбирал мөргөлийн текст уншиж, би түүнийг нь даган давтаж хэлж байлаа. Гүн бясалгалд автаад би нэгэн мөчид амьсгалахаа больж байгаагаа мэдрэв. Орчин тойрныг мэдрэх мэдрэмж маань өөрчлөгдөв. Би өөрийгөө зүрх орчмоосоо толгойн орой хэсэг рүү өгсөн байх жижигхэн сүнс болохыг мэдрэв. Энэ бол тун ч сонин байсан юм шүү. Би биеэсээ сугаран гарахад бэлэн байлаа. Биеийг маань үгээр илэрхийлэх аргагүй тийм авиа чичиргээ эзэмдэв. Гэнэт огторгуйн орон зайгаас хурцаас хурц хэт ягаан туяа цацарч, миний гурав дахь мэлмий рүү нэвтрэн орчихов. Миний бүх бие түүнд уусан автах мэт болж билээ. Энэ сувгаар миний зүрхэнд гайхамшгийн цагаан тагтааа нэвтрэн орсон юм. Нүднээс минь нулимс асгарав. Би маш гүн гэмшил харамслыг мэдэрч билээ. Хэсэг хугацааны дараа бүх зүйл тасалдсан юм. Би өөртөө эргэн ирсэн боловч мөнөөхь гэрэл урьдын янзаар надад үлдсэн. Энэ бол Дээд Хүчнийг байнга мэдрэхэд туслах ямар нэг эрчим байсан юм. 1998 онд олон тооны үзэл сувгуудыг нэгтгэсэн анхны эзотерик үзэсгэлэн болов. Би мэдлэг хайх хүсэлдээ хөтлөгдөн энд ирсэн юм. Олон олон эгэл бус зүйлүүдийн дотор надад миний урьд өмнө нь бага зэрэг танилцаж
Scroll to Top