Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 4
Users Today : 6
Users Yesterday : 33
Total Users : 10194
Views Today : 8
Views Yesterday : 62

үргэлжлэл

   …Унтаж байх үед нарийн бие ихэнхидээ физик биеэ орхин аялан оддог. Метафизик чадвар бүхий хүмүүс үүнийг өөрийн хүссэнээр хийж чаддаг. Ийм үзэгдлийг ерөнхийдөө астраль проекц буюу астраль аялал хэмээн нэрлэнэ. Хэрхэн ухамсартайгаар энэ физик биеэ орхих, түүний хил хязгаарын чанадад орших нарийн биеийг ашиглах тухай зааж сургадаг ведийн ба эртний египетийн уламжлал соёлоос эх авсан системүүд бий. Шавь нараа физик биеийн хил хязгаарын чинагш гаргаж, илүү нарийн түвшинд аваачихыг заан сургадаг. Ийм мэт боломжууд нь хүн дан ганц физик биеэс илүү өргөн дэлгэр гэдгийг батлах ба дээд хүчнүүдтэй холбогдоход хэрэглэгддэг бодит олон түвшин бий.

    Та нарийн ертөнцтэй холбогдож байгаа нөхцөлд таныг гоо сайхан ба аюул ослын аль аль хүлээж байх болно. Гоо сайхан гэдэг нь нээлт ба үзэгдэл бөгөөд энэ тухай санамжийг та энэ физик ертөнцөд сэрүүн ахуйдаа тээн авч ирэх явдал юм. Аюул гэдэг нь та сөрөг нөлөөлөлтэй тулгарч магадгүйд оршино. Унтаж байгаа эсвэл астраль аялал хийж байгаа хүний ухамсарт нэвтрэх чадвартай олон тооны эерэг ба сөрөг нөлөөлөл бүхий бодгалиуд байдаг. Тэд ихэвчлэн гэр бүлийн гишүүний дүрээр эсвэл ойр дотнын найз нөхрийн дүрээр илэрдэг. Түүнчлэн нарийн түвшинд тухайн унтаж буй хүнтэй үл хүсүүштэй сексийн харьцаанд орох чадвар бүхий бодгалиуд ч бий.

    Хий үзэгдлүүд, буг буюу физик биеэ алдсан бодгалиуд нь хүнд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Хий үзэгдэл гэдэг нь физик биемахбодид орох, төрөх боломж нь хаагдмал, амиа хорлолтоос эсвэл аллагаас болж физик бие махбодио цагаасаа өмнө орхисон амьд бодгаль юм. Чухамдаа сүнсний үндсэн мөн чанар нь цэнгэл жаргалд тэмүүлэх явдал учраас нарийн биет тэр бодгаль мэдрэхүйн цэнгэл таашаал хүртэхийн тулд физик биемахбодид орох боломжийг эрж хайж байдаг. Хүний аура буюу гэрлэн бие архи ба мансууруулах бодис хэрэглэсний уршгаар нам давтамжит түвшинд очсоноор тухайн хүн маш хялбараар тийм мэт биемахбодьгүй бодгалиудын хөнгөн зууш болох болно.

    Хэрэв та бурханлаг байдлын хувьд нээлттэй бол таны нарийн бие бурханлаг ба сөрөг мөн чанар бүхий бодгалиудын аль алиныг нь өөртөө дуудах онцгой цацрагийг өөрөөсөө бий болгон гаргана. Ингэснээр та ямар ч үзэгдлийг амархан мэдрэх, хүлээн авах онцгой мэдрэмжтэй болох болно. Тэр ч атугай та унтаж байх үедээ ч хүлээн авбал зохих тэр мэдээллүүдийг хүлээн авах ба сэрүүн байх явцдаа санамсаргүйгээр тэрхүү мэдээлэл зааврын дагуу үйл үйлдэх болно. Хэрэв ямар нэг айлдвар илгээлт үнэхээр таны бурханлаг өсөлт хөгжилтөд чиглэгдсэн байх аваас та энэ тухай мартаж болох ба эсвэл түүний утга учрыг ухамсарлахгүй. Гэвч тэрээр ялгаагүй таны ухамсарт нөлөөлөх болно. Ерөнхийдөө эерэг ба сөрөг туршлагууд нь таны бурханлаг хөгжлийн түвшинг тэнсэх “чанарын шалгуур” юм.

ҮЛ ҮЗЭГДЭГЧ БОДГАЛИУДАД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Тодорхой үйлийн тусламжтайгаар унтах үедээ та өөрийгөө сөрөг нөлөөллөөс хамгаалж чадна. Үүний тулд та гэртээ ариун гэгээн хүний зураг хөргийг байрлуулах хэрэгтэй. Учир нь ямар ч эд зүйл тухайн энергиэр цэнэглэгдсэн байдаг. Таны физик биеийг харж, хянаж байлгахын тулд та орныхоо толгой орчимд бурханлаг байдлаар ахиж хөгжсөн бодгалийн зургийг байрлуулах хэрэгтэй. Тухайн хүний түвшин бурханлаг байдлаараа хэдийчинээ төгс байна, төдийчинээ түүний зураг нь хүчтэй байх ба энэ хирээр түүний туслах хүч нөлөө нэмэгдэнэ. Хэрвээ та орныхоо толгой орчимд ариун гэгээн хүний зураг өлгөх аваас сөрөг муу нөлөөлөл бүхий бодгалиуд таны зүүд нойрыг тийм амар бусниулж чадахгүй.

    Харь газарт, өөр бусдынд хонож байхдаа ямар ч хоноглох газар нь тэнд амьдардаг хүмүүсийн энергиэр цэнэглэгдсэн байдаг гэдгийг санах хэрэгтэй. Зарим нэг хүмүүс ялангуяа бурханлаг байдлаар өсөж хөгжсөн бодгалиуд зочид буудал, отель, мотель зэрэгт амарч унтаж чаддаггүй. Тэд тухайн байранд шингэсэн ариун бус энергийг мэдрэх ба тэр ч байтугай урьд өмнө нь хэн ч ашиглаж байгаагүй ч. Ийм мэт байр, амьдрах газрыг бурханлаг дуу хөгжмөөр ариусган цэвэрлэж болно. Түүнчлэн та ямар нэг газрыг таны бурханлаг ухаан ухамсарт тохиромжтой болгохын тулд залбирал, бясалгалын тусламжтайгаар эсвэл зүгээр л тэнд бурханлаг зураг байршуулснаар өөрчлөн сайжруулж болно. Хэрэв та орчны байдлыг өөрчлөх ямар нэг зүйл үл хийх аваас хор хөнөөлт нөлөөллөөр дүүрэн тэр өрөөний атмосфер тэр хэвээрээ үлдэх болно.

   Хэрэв хэн нэгэн хүн дээр цаг ямагт сөрөг нөлөөт бодгалиуд ирээд байх аваас энэ нь түүний ухамсар бохирдсон гэсэн үг юм. Ийм хүний хувьд бурханлаг тал дээрээ өсөн хөгжих нь зайлшгүй чухал. Сөрөг нөлөөт бодгалиуд цэвэр тунгалаг ухаан ухамсар бүхий хүн дээр хүрч очих дургүй. Энэ нь хархнууд цэвэр цэмцгэр өрөө тасалгаанаас зугадтагтай адил. Ухамсрыг дээр дурдсан аргаар болон бурханлаг дадал практикийн тусламжтайгаар ариусгаж болно. Гэр орондоо янз бүрийн бурханлаг зүйлсийг байршуулах хэрэгтэй. Мөн ямар нэг сөрөг үйл ажил явагдахыг бүү зөвшөөр. Энэ нь та өөрийн гэр орондоо төрөл төрөгсөд, найз нөхдийгөө архи, дарс уух, мансууруулах зүйлс хэрэглэх, тамхи татах, дэмий зүйл ярихгүй байхыг хүсэх явдал юм. Ерөнхийдөө бурханлаг буюу оюунлаг санаа бодол, бурханлаг үйл хэргийн эсрэг чиглэгдсэн бүхнийг хориглох хэрэгтэй.

   Хэрэв таны мэдрэмж сайн бол та гаднаасаа байнгад сөрөг нөлөөлөлд автаж байгаа бол та ямагт хар дарж зүүдлэх, эсвэл таны биенд хэн нэг нь нэвтрэх гээд байгааг мэдрэх, ажиглах болно. Энэ нь танд нөлөөлж буй биет хор хөнөөлт, сөрөг санаа бодолтой гэсэн үг хараахан биш юм. Тэд хайр энхрийлэл, дэмжлэг тусламж эрж хайж болох ба эсвэл зүгээр л хүүхэд шиг ааштай, шогч байж болох. Энэ тохиолдолд та эелдгээр, энэрэх сэтгэлтэйгээр таны ухамсарт нэвтрэн орсон тэр бодгальд хандаж, тантай хамт тэрээр энэ ариун газарт бясалгахыг санал болгох хэрэгтэй. Түүнчлэн түүнийг ямар нэг бурханлаг үйл ажиллагаанд татан оролцуулахыг хичээх хэрэгтэй, түүнийг хэрэгтэй зүгтээ хандах тулгуур өг. Хэрвээ та хайр энэрлээр дүүрэн, зөв шударга явдалтай бол чухамдаа та энэхүү сүнснийг тэр эмгэнэлт төлөв байдлаас нь татан гаргаж байгаа юм. Ийм бодгалиудад энэ ертөнцөд бурханлаг амжилт өөд өгсөн дээшлэх, хүрэхийн тулд их хайр, их энэрэл шаардагдаж байдаг. Мөн чанарынхаа хувьд тэд сөрөг чанартай тул айдас хүйдсээс хүч сэлбэн авч байдаг. Бурханлаг дайчин болсон хайр энэрлээр зэвсэглэсэн хүн түүний сүнсийг чөлөөлөх, түүнийг өөр зам мөрд чиглүүлэхийн тулд тухайн бодгалийг ялан гарч чадна.

Джон Фэйвор , Бхакти Тиртха Свами  “Бурханлаг дайчин”

номоос сийрүүлсэн: Балабхадра дас

үргэлжлэл    …Унтаж байх үед нарийн бие ихэнхидээ физик биеэ орхин аялан оддог. Метафизик чадвар бүхий хүмүүс үүнийг өөрийн хүссэнээр хийж чаддаг. Ийм үзэгдлийг ерөнхийдөө астраль проекц буюу астраль аялал хэмээн нэрлэнэ. Хэрхэн ухамсартайгаар энэ физик биеэ орхих, түүний хил хязгаарын чанадад орших нарийн биеийг ашиглах тухай зааж сургадаг ведийн ба эртний египетийн уламжлал соёлоос эх авсан системүүд бий. Шавь нараа физик биеийн хил хязгаарын чинагш гаргаж, илүү нарийн түвшинд аваачихыг заан сургадаг. Ийм мэт боломжууд нь хүн дан ганц физик биеэс илүү өргөн дэлгэр гэдгийг батлах ба дээд хүчнүүдтэй холбогдоход хэрэглэгддэг бодит олон түвшин бий.     Та нарийн ертөнцтэй холбогдож байгаа нөхцөлд таныг гоо сайхан ба аюул ослын аль аль хүлээж байх болно. Гоо сайхан гэдэг нь нээлт ба үзэгдэл бөгөөд энэ тухай санамжийг та энэ физик ертөнцөд сэрүүн ахуйдаа тээн авч ирэх явдал юм. Аюул гэдэг нь та сөрөг нөлөөлөлтэй тулгарч магадгүйд оршино. Унтаж байгаа эсвэл астраль аялал хийж байгаа хүний ухамсарт нэвтрэх чадвартай олон тооны эерэг ба сөрөг нөлөөлөл бүхий бодгалиуд байдаг. Тэд ихэвчлэн гэр бүлийн гишүүний дүрээр эсвэл ойр дотнын найз нөхрийн дүрээр илэрдэг. Түүнчлэн нарийн түвшинд тухайн унтаж буй хүнтэй үл хүсүүштэй сексийн харьцаанд орох чадвар бүхий бодгалиуд ч бий.     Хий үзэгдлүүд, буг буюу физик биеэ алдсан бодгалиуд нь хүнд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Хий үзэгдэл гэдэг нь физик биемахбодид орох, төрөх боломж нь хаагдмал, амиа хорлолтоос эсвэл аллагаас болж физик бие махбодио цагаасаа өмнө орхисон амьд бодгаль юм. Чухамдаа сүнсний үндсэн мөн чанар нь цэнгэл жаргалд тэмүүлэх явдал учраас нарийн биет тэр бодгаль мэдрэхүйн цэнгэл таашаал хүртэхийн тулд физик биемахбодид орох боломжийг эрж хайж байдаг. Хүний аура буюу гэрлэн бие архи ба мансууруулах бодис хэрэглэсний уршгаар нам давтамжит түвшинд очсоноор тухайн хүн маш хялбараар тийм мэт биемахбодьгүй бодгалиудын хөнгөн зууш болох болно.     Хэрэв та бурханлаг байдлын хувьд нээлттэй бол таны нарийн бие бурханлаг ба сөрөг мөн чанар бүхий бодгалиудын аль алиныг нь өөртөө дуудах онцгой цацрагийг өөрөөсөө бий болгон гаргана. Ингэснээр та ямар ч үзэгдлийг амархан мэдрэх, хүлээн авах онцгой мэдрэмжтэй болох болно. Тэр ч атугай та унтаж байх үедээ ч хүлээн авбал зохих тэр мэдээллүүдийг хүлээн авах ба сэрүүн байх явцдаа санамсаргүйгээр тэрхүү мэдээлэл зааврын дагуу үйл үйлдэх болно. Хэрэв ямар нэг айлдвар илгээлт үнэхээр таны бурханлаг өсөлт хөгжилтөд чиглэгдсэн байх аваас та энэ тухай мартаж болох ба эсвэл түүний утга учрыг ухамсарлахгүй. Гэвч тэрээр ялгаагүй таны ухамсарт нөлөөлөх болно. Ерөнхийдөө эерэг ба сөрөг туршлагууд нь таны бурханлаг хөгжлийн түвшинг тэнсэх “чанарын шалгуур” юм. ҮЛ ҮЗЭГДЭГЧ БОДГАЛИУДАД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ? Тодорхой үйлийн тусламжтайгаар унтах үедээ та өөрийгөө сөрөг нөлөөллөөс хамгаалж чадна. Үүний тулд та гэртээ ариун гэгээн хүний зураг хөргийг байрлуулах хэрэгтэй. Учир нь ямар ч эд зүйл тухайн энергиэр цэнэглэгдсэн байдаг. Таны физик биеийг харж, хянаж байлгахын тулд та орныхоо толгой орчимд бурханлаг байдлаар ахиж хөгжсөн бодгалийн зургийг байрлуулах хэрэгтэй. Тухайн хүний түвшин бурханлаг байдлаараа хэдийчинээ төгс байна, төдийчинээ түүний зураг нь хүчтэй байх ба энэ хирээр түүний туслах хүч нөлөө нэмэгдэнэ. Хэрвээ та орныхоо толгой орчимд ариун гэгээн хүний зураг өлгөх аваас сөрөг муу нөлөөлөл бүхий бодгалиуд таны зүүд нойрыг тийм амар бусниулж
Scroll to Top