Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 3 5 6 0
Users Today : 22
Users Yesterday : 48
Total Users : 13560
Views Today : 26
Views Yesterday : 70
Farm Ковэри голын эрэг дээрх Махадейвапурад орших Харе Кришна Байгалийн Фермээр Аша Кришнасвами зочилсон ба тэнд өрнөсөн фермийн шинэ санаачлагууд түүний сонирхлыг ихэд татжээ.

Албан тушаал хүлээн авч байхдаа фермерүүдийн итгэлийг хүлээж байсан мужийн амбан сайд Еддюраппа хэрвээ Мандяа дүүргийн Махадейвапура дахь Харе Кришна Байгалийн Фермеер зочилсон бол органик фермийн комисс байгуулахгүй байхаар зогсохгүй бүр хөдөө аж ахуйн комисс байгуулах санаагаа ч больж болох байлаа. Оронд нь фермерүүдэд ямар нэг засаг төрийн агентлагуудаас хамааралтай байж, өр шир бололгүйгээр амьдралаа сайхан авч явахад нь туслах олон олон санал зөвлөгөө, бэлэн байгаа шийдлүүдийг олж харж болох байв.

Iskcon-ы ферм уруу орох үед л фермийг өөрийн гэрээ болгосон хүмүүс танд атаархмаар харагдах болно. Энэ ферм Майсор хотоос 25 км-ийн зайд Ковери хотын эрэг дээр оршдог. Бүр 1993-94 оны үед уг 130 акр гомала (gomala – тосгоны үхэр бэлчдэг газар) газар нь бут сөөг, хайрга чулуугаар дүүрэн, хөрсний элэгдлийн улмаас сүйдсэн газар байжээ. Одоо харин та өөрөө энэ газраар явж үзэх юм бол модон дунд ороод төөрч ч магадгүй юм. Энэ өвс ургамлаар дүүрэн ногоон газарт хэдийгээр гүйцэд ургасан модод үгүйлэгдэж, зулзаган моддоор дүүрэн байгаа ч *Malnad-ын нэг хэсэгхэн газар мэт санагдана. Энд мөн маш олон төрлийн халуун ногоо, амуу тариа, болон цэцэгт ургамал байна. Рама-Баларамагийн бяцхан хийд ч бас байна.

Тутарга, чихрийн нишингэ, ванилла, чинжүүний мөлхөө ургамал, наргил модны самар, личи жимс, анар жимс, папая амтат гуа, банана, цагаан гаа болон түүний нэгэн төрөл болох кардамон, шанцай, задь, бүх төрлийн халуун ногоо, үхрийн нүд, казуарина, экка болон өөр зөндөө олон ургамалыг энд тариалжээ.

Энэ ферм юугаараа бусдаас онцгой вэ?

Энэ фермийн хөрсөнд химийн болон нийлэг бордоо, хортон шавьж устгах хорны ямар ч ул мөр байхгүй. Энэ нь цэвэр байгальтай зохицолдох газар болон үхрийн аж ахуйн ойлголт дээр үндэслэгдэн хөгжжээ. Өөрөөр хэлбэл, органик ферм болон биодинамик (BD – biodynamic – биологийн идэвхит) фермийн аргыг энд хослуулан амьдрал дээр хэрэгжүүлсэн байна. Одоо ялзмагжилтын процесс хангалттай зохих хэмжээнд хүрсэн тул энэ нь үндсэндээ натурал буюу байгалийн ферм болох тийшээ хандаж байгаа юм байна.

Урд нь фермийн газрын 20 хувь засгийн газрынх, үлдсэн нь фермерүүдийнх байжээ. Тиймээс уг газрыг худалдаж авах хандивын мөнгийг чин бишрэлтэнгүүд цуглуулж Iskcon уруу илгээж. 1990-ээд оны эхээр газрын үнэ тун боломжийн байсан тул үүнийг худалдаж авахад бэрхшээл байгаагүй гэж Iskcon-ы чин бишрэлтэн, Кералагийн уугуул оршин суугч Жайя Чайтанья Даса өгүүлэв.

15 орчим жилийн өмнө, Iskcon-оос Дасад хөдөөд сайхан амьдрал цэцэглүүлэх даалгавар ноогдуулжээ. Тэр дөнгөж 27 настай, хөдөө аж ахуйн ямар ч мэдлэг, туршлагагүй байв. Одоо харин тэр Isckon-ы Майсор дахь салбарыг тэргүүлдэг. Тэр мөн фермийн маркетинг, судалгаа шинжилгээний асуудлыг хариуцсан Эко Хөдөө аж ахуйн Судалгааны Сангийн (Eco Agriculture Research Foundation – EARF) итгэмжлэгдсэн зохицуулах түнш юм. Анх эхэлж байхдаа тэр ямар ч эрчим хүч, усны байгууламжгүй 130 акр хуурай газар худалдаж аваад органик фермийн өргөн хүрээтэй практик судалгаа хийж, үүнийгээ нутгийн 20 фермерийн тусламжтайгаар уг фермд хэрэгжүүлсэн байна.

“Би энэ газрыг хуурай байхаа больж чийг хадгалагдаж үлддэг байх хэмжээнд хүргэж, бүхэлд нь ногоон болгохыг хүссэн юм. Эхний таван жилдээ вирус, хортон шавьж болон микробоос болж ферм маань олон өвчнөөр халдварлагдаж байлаа, учир нь ферм маань энэ хавьдаа л ганцхан ногоон газар байсан юм. Харин сүүлийн таван жилд, ургамалууд маань өвчин эсэргүүцэх чадвартай болсон, яагаад гэвэл бид хөрсөнд тийм тэжээлийг өгч чадсан” гэж тэр онцоллоо.

Тэр яагаад байгалийн фермийн оронд органикийг сонгосон юм бол? “Байгалийн ферм нь биологийн олон хэлбэрийн амьдрал, төрөл зүйлээс хамааралтайгаар бий болох боломжтой, 15 жилийн өмнө ийм боломж байгаагүй юм. Одоо харин бид олон төрлийн ургамал, ногоотой экологийн олон талт системийг энд байгуулж чадсан учраас байгалийн ферм уруу шилжих бүрэн боломжтой болсоон” гэж тэр тайлбарлав.

Бууцын бордоо, ялзмаг гэх мэтийг ашиглах, чихрийн нишингийг буурцагт ургамалтай сөөлжүүлэн хослуулж тарих, наргил модны самрын цэцэрлэгт банана, цагаан гаа, чинжүү, ваниллаг хольж тариалсан зэрэг энэ бүгд нь фермийг бусдаас онцгой, ер бусын болгож байна. Хатсан сүрэл, ногоон буурцагт ургамал зэрэг ургамлын гаралтай материалын найрлагатай бордоо нь мөн өтөг бууц үүсэхэд сайнаар нөлөөлж байна.

Ийм хольцууд нь хөрсний шим тэжээлийг хадгалахад тусалдаг гэж EARF-ын хяналт, өргөтгөлийн ажил хариуцсан менежер Ёогиш А хэлэв.

Танд ийм зүйл хийх урам зориг байх л юм бол газар тариалангийн ажил хийх нь эдийн засгийн хувьд хэр боломжтой байж болох вэ гэдгийг өнөөдөр уг ферм болон EARF хамтдаа өөрсдийн бодит жишээгээр үзүүлж байна. Энэ газар ямар нэг шашны санаа агуулаагүй. Энэ фермд хүмүүс маш их эрмэлзэлтэйгээр ажиллаж байгааг та олж харах болно.  Эдний нэг бол цагаан идээ хариуцдагынхаа улмаас ‘Cowpathi’ хоч авсан Бангалорын залуу Кулашекара Даса юм.

“Органик Амьдралын Хэв Маяг – Organic Lifestyle” гэсэн брэндийн дор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулдаг болсноос хойш уг сан нь санхүүгийн хувьд тогтвортой болжээ. Фермерүүдийн боловсролыг дээшлүүлэхийн тулд EARF нь сургалт явуулдаг аж. Фермд байрлах BASIL академаар дамжуулан органик болон биологийн олон талт фермийн үйл ажиллагааны давуу талуудад түшиглэн сургалт явуулдаг ба практик дадлага нь фермерүүдэд нэг дор 4 өдрийн турш үргэлжилдэг байна. Хоол хүнс болон орон байр нь 2000 рупий болдог ажээ.

Сургалтын зохицуулагч, PhD (докторантурт сурч буй) оюутан Режина фермерүүдээс гадна олон тооны програм хангамжийн мэргэжилтнүүд сургалтын ажиллагаанд оролцож байгааг дурдлаа. Хот газар боловсорсон хүмүүс хөдөө газар хөрөнгө оруулалт хийж байгаа нь тэднийг BASIL уруу татагдахад хүргэж байна гэж тэр хэлэв. Сангийн зүгээс мөн олон тооны зөвлөх семинарын ажиллагааг Карнатака дахь тосгодод, хөрш мужуудад ч хүртэл явуулж байна. Одоо тэд аль хэдийн 3000 гаруй фермерийг органик фермийн ажиллагаанд хамруулсан амжилтанд хүрчээ.

Судалгаа шинжилгээний сан эдгээр фермерүүдээс улаан буудай, цагаан будаа, раги, халуун чинжүү, халуун ногоо зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан авч байна. Амуу будааг дотоодын зах зээлийн хэрэгцээнд гаргадаг бол халуун ногоог дотоодын ч , гадаадын ч зах зээлд гаргадаг байна. Уг бүтээгдэхүүнүүд нь Европын Холбоо болон АНУ-ын стандартыг хоёуланг хангасан аж.

Олон улсын сертификат

Хэрвээ фермер сертификатын үнэлгээнд хамрагдахыг хүсвэл EARF-ын албаны хүмүүсийн зааврын дагуу гурван жилийн туршид органик ферм эрхлэх хэрэгтэй. Жилд хоёр удаа хөрсөнд лабораторийн шинжилгээ хийнэ. Хэрвээ тариалалт журмын дагуу явагдсан бол тухайн фермер бүтээгдэхүүнүүддээ органик гэсэн брэндийн олон улсын сертификат авах эрхтэй болно. Үнийн хүчин зүйл болон янз бүрийн үйл явцын улмаас хувь хүн ганцаараа энэ сертификатыг авна гэдэг хэцүү ч хэрвээ тэд EARF-ын гишүүн болох юм бол групп сертификатад хамрагдах боломжтой гэж Ёогиш хэллээ.

Органикаар ургуулсан хар перц нь олон улсын зах зээл дээр өндөр эрэлттэй байгаа гэж EARF-ын дотоод хяналтын системд ажилладаг бизнесийн ухаан магистр Жай Балажи мөн өгүүлэв.
      

Сансар огторгуйн холбоо

Биологийн идэвхит (BD – biodynamic) аргын дагуу янз бүрийн эрдэс бодис, ургамал, болон амьтны бодисууд дээр үндэслэгдсэн 500-508 орчим цуврал бэлдмэл хийгдсэн. Эдгээр нь хөрс, бордоо болон шингэн бууцын чанарыг сайжруулахад ашиглагддаг. Эдгээр нь ямар нэгэн байдлаар дээрх органик аргыг бүрэн утгаар нь гүйцэлдүүлдэг юм. Биологийн идэвхит /BD/ арга нь сар, нар, гаригуудын зохимжит байршлуудаас ихээхэн хамаардаг. Энэ нь тариалалт, ургуулалт нь гариг ертөнцийн хөдөлгөөнөөс голдуу хамааралтай байсан эртний Энэтхэгийн фермийн аргатай тун адилхан юм. Гэхдээ био идэвхит аргыг даян дэлхийгээр дэлгэрүүлэхэд Шинэ Зеландын Питэр Простор үнэтэй үүрэг гүйцэтгэжээ. Тэр EARF-тай нягт холбоотой ажилладаг.

Туршаад үзээрэй
Органик амьдралын хэв маягийн бүтээгдэхүүнүүд нь Бангалор дахь Iskcon хийдийн цогцолбор болон өөр 10 дэлгүүрүүдэд худалдаалагддаг. Бүтээгдэхүүнүүдээ Nilgiris (Энэтхэгийн томоохон супермаркетийн сүлжээ)-тэй хамтран нэг брэндийн доор зах зээлд нийлүүлэх гэж байна. Органик бүтээгдэхүүн нь ердийн хэвшсэн аргаар ургуулсан бүтээгдэхүүнээс илүү зардалтай, үнэтэй тусдаг гэдэг үнэн юм. “Органик аргаар тариалах, боловсруулах зардал их байдаг. Мөн, тариалалтын эхний жилүүдэд ямар нэг ашиг гардаггүй учраас бид фермерүүдээ ашигтай ажиллахыг хүсэж байна. Тиймээс, үнэ 25 хувиар илүү өндөр байгаа. Бид ямар нэг ашиг гаргах гэсэндээ биш харин фермерүүдээ санхүүгийн хувьд сайн байхыг  л хүсэж байна” гэж Жай Чайтаньяа Даса өгүүлэв. Тэр одоо хүнсний ялангуяа жимсний чанамал, дарсан ногоо үйлдвэрлэн түгээх жижиг үйлдвэрлэлтэй болохыг хүсдэг.

*Malnad –  Malnad нь Өмнөд Энэтхэгийн Карнатака мужид байх ба баруун Гатс буюу Сахьядри уул нуруудын баруун, зүүн бэлүүдийг оролцуулан 100 орчим километрийг хамран оршдог маш баялаг ойтой, толгодорхог, биологийн хувьд арвин баялаг гайхамшигт ногоон газар юм

Орчуулж бэлдсэн: Эрдэнэсувд

Ковэри голын эрэг дээрх Махадейвапурад орших Харе Кришна Байгалийн Фермээр Аша Кришнасвами зочилсон ба тэнд өрнөсөн фермийн шинэ санаачлагууд түүний сонирхлыг ихэд татжээ. Албан тушаал хүлээн авч байхдаа фермерүүдийн итгэлийг хүлээж байсан мужийн амбан сайд Еддюраппа хэрвээ Мандяа дүүргийн Махадейвапура дахь Харе Кришна Байгалийн Фермеер зочилсон бол органик фермийн комисс байгуулахгүй байхаар зогсохгүй бүр хөдөө аж ахуйн комисс байгуулах санаагаа ч больж болох байлаа. Оронд нь фермерүүдэд ямар нэг засаг төрийн агентлагуудаас хамааралтай байж, өр шир бололгүйгээр амьдралаа сайхан авч явахад нь туслах олон олон санал зөвлөгөө, бэлэн байгаа шийдлүүдийг олж харж болох байв. Iskcon-ы ферм уруу орох үед л фермийг өөрийн гэрээ болгосон хүмүүс танд атаархмаар харагдах болно. Энэ ферм Майсор хотоос 25 км-ийн зайд Ковери хотын эрэг дээр оршдог. Бүр 1993-94 оны үед уг 130 акр гомала (gomala – тосгоны үхэр бэлчдэг газар) газар нь бут сөөг, хайрга чулуугаар дүүрэн, хөрсний элэгдлийн улмаас сүйдсэн газар байжээ. Одоо харин та өөрөө энэ газраар явж үзэх юм бол модон дунд ороод төөрч ч магадгүй юм. Энэ өвс ургамлаар дүүрэн ногоон газарт хэдийгээр гүйцэд ургасан модод үгүйлэгдэж, зулзаган моддоор дүүрэн байгаа ч *Malnad-ын нэг хэсэгхэн газар мэт санагдана. Энд мөн маш олон төрлийн халуун ногоо, амуу тариа, болон цэцэгт ургамал байна. Рама-Баларамагийн бяцхан хийд ч бас байна. Тутарга, чихрийн нишингэ, ванилла, чинжүүний мөлхөө ургамал, наргил модны самар, личи жимс, анар жимс, папая амтат гуа, банана, цагаан гаа болон түүний нэгэн төрөл болох кардамон, шанцай, задь, бүх төрлийн халуун ногоо, үхрийн нүд, казуарина, экка болон өөр зөндөө олон ургамалыг энд тариалжээ. Энэ ферм юугаараа бусдаас онцгой вэ? Энэ фермийн хөрсөнд химийн болон нийлэг бордоо, хортон шавьж устгах хорны ямар ч ул мөр байхгүй. Энэ нь цэвэр байгальтай зохицолдох газар болон үхрийн аж ахуйн ойлголт дээр үндэслэгдэн хөгжжээ. Өөрөөр хэлбэл, органик ферм болон биодинамик (BD – biodynamic – биологийн идэвхит) фермийн аргыг энд хослуулан амьдрал дээр хэрэгжүүлсэн байна. Одоо ялзмагжилтын процесс хангалттай зохих хэмжээнд хүрсэн тул энэ нь үндсэндээ натурал буюу байгалийн ферм болох тийшээ хандаж байгаа юм байна. Урд нь фермийн газрын 20 хувь засгийн газрынх, үлдсэн нь фермерүүдийнх байжээ. Тиймээс уг газрыг худалдаж авах хандивын мөнгийг чин бишрэлтэнгүүд цуглуулж Iskcon уруу илгээж. 1990-ээд оны эхээр газрын үнэ тун боломжийн байсан тул үүнийг худалдаж авахад бэрхшээл байгаагүй гэж Iskcon-ы чин бишрэлтэн, Кералагийн уугуул оршин суугч Жайя Чайтанья Даса өгүүлэв. 15 орчим жилийн өмнө, Iskcon-оос Дасад хөдөөд сайхан амьдрал цэцэглүүлэх даалгавар ноогдуулжээ. Тэр дөнгөж 27 настай, хөдөө аж ахуйн ямар ч мэдлэг, туршлагагүй байв. Одоо харин тэр Isckon-ы Майсор дахь салбарыг тэргүүлдэг. Тэр мөн фермийн маркетинг, судалгаа шинжилгээний асуудлыг хариуцсан Эко Хөдөө аж ахуйн Судалгааны Сангийн (Eco Agriculture Research Foundation – EARF) итгэмжлэгдсэн зохицуулах түнш юм. Анх эхэлж байхдаа тэр ямар ч эрчим хүч, усны байгууламжгүй 130 акр хуурай газар худалдаж аваад органик фермийн өргөн хүрээтэй практик судалгаа хийж, үүнийгээ нутгийн 20 фермерийн тусламжтайгаар уг фермд хэрэгжүүлсэн байна. “Би энэ газрыг хуурай байхаа больж чийг хадгалагдаж үлддэг байх хэмжээнд хүргэж, бүхэлд нь ногоон болгохыг хүссэн юм. Эхний таван жилдээ вирус, хортон шавьж болон микробоос болж ферм маань олон өвчнөөр халдварлагдаж байлаа, учир нь
Scroll to Top