Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

Нэгэн тосгонд ах, дүү хоёр амьдардаг байжээ. Тэд эцгээсээ дундаа өвлөж авсан ганцхан тариан талбайтай аж. Тэр талбайдаа тэд хамтран тариа тарьж, ургацаа жил бүр тэнцүү хуваан авна. Ах нь эхнэртэй, олон хүүхэдтэй. Дүү нь эхнэргүй юмсанжээ. Ах нь шөнө болгон: “Яана даа… муу дүү минь эхнэр байхгүй. Авсан ургацаа тэнцүү хуваагаад авчихдаг. Тэгэхээр дүү минь насан өтөл болох үед яахав? Түүнд туслах үр, хүүхэд гэж алга. Түүнд би авсан ургацаасаа арай ахиуг нь ав, мөнгө төгрөгөө цааш нь хийж, өтлөж хөгшрөх үедээ хэрэглэ гэж байнга л хэлэх юм.

Гэвч тэр үгийг минь хэрэгсэхгүй юм…”  хэмээн бодно. Ингэж бодоод тэрээр орондоо нааш цааш эргэж хөрвөнө. Тэгээд эцэстээ тэсэхээ больж шөнө дунд сэмхэн босоод, уут авч, өөрийнхөө үр тарианы агуулахаас уутлан, дүүгийнхээ агуулахад аваачаад асгаж орхижээ.

Дүү нь мөн л бүхэл шөнөжин унталгүй, эргэж хөрвөн: “Хөөрхий ах минь… тэр маань эхнэртэй, олон хүүхэдтэй. Тэгээд ургацаа надтай тэнцүү хувааж авдаг. Түүнд би ургацаасаа ахиухныг нь ав, гэр бүлээ тэжээх хэрэгтэй шүү дээ гэж байнга л хэлэх юм. Гэвч тэр миний үгийг тооно гэж үү? !”  хэмээн бодно. Тэг тэгсээр тэсэлгүй орноосоо өндийн босч, уут аваад өөрийнхөө үр тарианы агуулахаас уутандаа хийж ааад, ахынхаа агуулахад аваачин асгаж орхижээ.

Энэ явдал олон шөнө давтагдан, тэд нэг нэгэндээ нууцаар туслаж байгаад нэгэн шөнө халз мөргөлдсөнөөр энэ явдал илрсэн байна.  Энэ үйл явдал тэдний хэн хэнийх нь эд баялаг, үр тариаг арвижуулаагүй ч нэг, нэгнээ хайрлах сэтгэлийг улам улам өсгөж өгсөн нь тодорхой.

Чаитанья Чандра Чаран лекцээс

 Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Нэгэн тосгонд ах, дүү хоёр амьдардаг байжээ. Тэд эцгээсээ дундаа өвлөж авсан ганцхан тариан талбайтай аж. Тэр талбайдаа тэд хамтран тариа тарьж, ургацаа жил бүр тэнцүү хуваан авна. Ах нь эхнэртэй, олон хүүхэдтэй. Дүү нь эхнэргүй юмсанжээ. Ах нь шөнө болгон: “Яана даа… муу дүү минь эхнэр байхгүй. Авсан ургацаа тэнцүү хуваагаад авчихдаг. Тэгэхээр дүү минь насан өтөл болох үед яахав? Түүнд туслах үр, хүүхэд гэж алга. Түүнд би авсан ургацаасаа арай ахиуг нь ав, мөнгө төгрөгөө цааш нь хийж, өтлөж хөгшрөх үедээ хэрэглэ гэж байнга л хэлэх юм. Гэвч тэр үгийг минь хэрэгсэхгүй юм…”  хэмээн бодно. Ингэж бодоод тэрээр орондоо нааш цааш эргэж хөрвөнө. Тэгээд эцэстээ тэсэхээ больж шөнө дунд сэмхэн босоод, уут авч, өөрийнхөө үр тарианы агуулахаас уутлан, дүүгийнхээ агуулахад аваачаад асгаж орхижээ. Дүү нь мөн л бүхэл шөнөжин унталгүй, эргэж хөрвөн: “Хөөрхий ах минь… тэр маань эхнэртэй, олон хүүхэдтэй. Тэгээд ургацаа надтай тэнцүү хувааж авдаг. Түүнд би ургацаасаа ахиухныг нь ав, гэр бүлээ тэжээх хэрэгтэй шүү дээ гэж байнга л хэлэх юм. Гэвч тэр миний үгийг тооно гэж үү? !”  хэмээн бодно. Тэг тэгсээр тэсэлгүй орноосоо өндийн босч, уут аваад өөрийнхөө үр тарианы агуулахаас уутандаа хийж ааад, ахынхаа агуулахад аваачин асгаж орхижээ. Энэ явдал олон шөнө давтагдан, тэд нэг нэгэндээ нууцаар туслаж байгаад нэгэн шөнө халз мөргөлдсөнөөр энэ явдал илрсэн байна.  Энэ үйл явдал тэдний хэн хэнийх нь эд баялаг, үр тариаг арвижуулаагүй ч нэг, нэгнээ хайрлах сэтгэлийг улам улам өсгөж өгсөн нь тодорхой. Чаитанья Чандра Чаран лекцээс  Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top