Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 2
Users Today : 22
Users Yesterday : 33
Total Users : 12582
Views Today : 36
Views Yesterday : 41

1973 оны арван хоёр сарын 2.

Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг.

Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридайананда дас Госвами, Кришнаканти дас  адхикари болон бусад шавь нар дагалдан явна.

Чин бишрэлтэн хүн хүслээс ангид байдаг

 

Шрила Прабхупада: Карми, гьяни, йогч, бхакта нарын ялгааг хэн мэдэх вэ?

Хридайананда дас Госвами: Карми нь өөрийн бүдүүлэг мэдрэхүйнүүдээ хангахыг хүсч байдаг. Гьяни нар нарийн ухаанаа хангахыг буюу өөрөөр хэлбэл цэцэрхийлсэн гүн ухаанд автдаг байхад харин йогч нь орчлонг өөрийн ид шидийн хүчний тусламжтайгаар удирдан залахыг хүсч байдаг.

Шрила Прабхупада: Энэ бүгд цөмөөрөө материаллаг чадварууд.

Хридайананда дас Госвами: Харин бхактад материаллаг хүсэл байдаггүй.

Шрила Прабхупада: Тиймээ. Үнэн. Хүслээсээ бүрэн дүүрэн ангижраагүй хүн аз жаргалтай байж чадахгүй. Карми, гьяни, йогч нар нь маш олон хүслийг тээн явдаг. Ийм учраас тэд аз жаргалыг мэдэрдэггүй. Карми нар тэднээс хамгийн золгүй нь, гьяни нарын аз жаргалант бус байдал арай бага ба харин хамгийн боломжийн байр сууринд йогч оршино. Гэвч бхакта буюу чин бишрэлтэн хүн туйлын аз жаргалтай байдаг. Зарим нэг йогчид өөрсдийн оршин суудаг газраас хэдэн мянган милийн зайд орших өөр нэгэн орны анарын модноос жимс түүх ид шидийг эзэмшсэн байдаг. Зарим нэг нь нисэх онгоцны туслалцаагүйгээр нисч чаддаг байхад гурав дахь хэсэг нь хэнийг ч ховсдолд оруулж чаддаг. Тэгээд тэд хэн нэгэн хүнийг зааж: “Энэ бол Бурхан” гэдэг бөгөөд хүмүүс тэдний золиос болж тэдэнд итгэдэг. Би өөрөө ийм мэтийн ид шидийн дэмий зүйлийг харж байлаа.

Кришнаканти: Цэвэр чин бишрэлтэн нь Кришнагаас Өөрөөс нь ч илүү өршөөнгүй гэж үнэн үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Жинхэнэ вайшнав, жинхэнэ чин бишрэлтэн нь Кришнагаас ч илүү өршөөнгүй. Эзэн Иисус Христээр жишээ татъя л даа. Иисус бүх хүмүүсийн нүглийг өөр дээрээ авсан хэдий ч өөрөө цовдлуулсан. Өнөө цагт үл бүтэх этгээдүүд: “Бид урьдынхаараа л нүглээ үйлдэж байя. Христос харин бидний өмнөөс зовох учиртай” гэж бодоцгоодог. (Удаан хугацааны нам гүм байдал.)

Матери ба сүнсний ялгаа

Д-р Сингх: Моддод ч ухамсар бий гэж эрдэмтэд ярьдаг.

Шрила Прабхупада: Тиймээ, үнэн. Гэвч модны ухамсар минийхээс ялгаатай. Миний ухамсар илүү хөгжингүй. Хэрэв миний биеийг хатгавал би тэр даруй эсэргүүцнэ. Харин хэрэв та модыг огтолвол тэр эсэргүүцэхгүй. Үнэн хэрэгтээ орчлон ертөнц дээрхи бүх зүйл ухамсартай. Асуудлын гол нь чухам ямар хэмжээгээр вэ гэдэгт оршино. Ухамсар хэдийчинээ материар хучигдана, төдийчинээ түүнийг материаллаг гэж тооцдог. Ухамсар хэдийчинээ хөгжингүй байна, төдийчинээ тэрээр бурханлаг гэж тооцдог. Матери ба сүнсний ялгаа үүнд оршино.

     Бурханлаг сүнснүүд нь хаа сайгүй оршдог. Тэд хөрс шорооноос гарч ирэхээр тэмүүлж байдаг(ургамлыг заав). Тэдэнд боломж олгомогц тэд өөрсдийн ухамсраа илрүүлэн харуулдаг. Манайхаас илүү дээд эрэмбийн гаригсаас нааш буун ирэгч сүнснүүд нь бороон дуслуудтай хамт дэлхий дээр буудаг. Дараа нь тэд ургамал болоод аажмаар амьдралын илүү дээд дэвшилтэт хэлбэр өөд өсөн хөгждөг.

Д-р Сингх: Гэвч энэ чинь аймшигтай.

Шрила Прабхупада: Нарийн эрч хүч ингэж л үйлчилдэг. Энэ тухай эрдэмтэд юу мэдэх вэ? Майа буюу хоосон хуурмаг тэднээс эрдэм мэдлэгийг нь хулгайлан авсан. Гэтэл харин тэд: “Бид ч мөн их мэдлэгтэй эрдэмтэд шүү” хэмээн бодоцгоож байдаг.

 

Сүнс шилждэг үү?

Д-р Сингх: Шрила Прабхупада, зүрх шилжүүлэн суулгах асуудлын талаар та юу хэлж чадах вэ? Бурханлаг сүнс нь зүрхэнд оршдог гэдгийг бид мэднэ. Гэвч өнөө үед эмч нар хуучин зүрхийг шинээр сольж байна. Тэгэхлээр тэр болон нөгөө зүрхэнд орших бурханлаг сүнсэнд юу тохиолдох вэ? Шинэ зүрх суулгасан хүний бодгаль чанар өөрчлөгдөх үү?

Шрила Прабхупада: Үгүй.

Д-р Сингх: Яагаад ?

Шрила Прабхупада: Жишээ нь, би өөрийн сандлаасаа босоод өөр нэг сандал дээр суулаа гэж бодъё. Энэ тохиолдолд миний бодгаль байдал өөрчлөгдөх үү? Би өөрийн байр суурийг өөрчилж болох ч энэ үед би өөрөө өөрчлөгдөнө гэсэн үг үү?

Д-р Сингх: Гэхдээ зүрх өөрчлөгдсөн шүү дээ. Бурханлаг сүнс түүнд оршин байгаа.

 Шрила Прабхупада: Ведэд зүрхийг сүнсний суудаг газар гэж тодорхойлсон байдаг. Ийм учраас эмч нар зүрх шилжүүлэн суулгах үедээ сүнс сууж байдаг тэр газрыг л өөрчилдөг. Сүнс байсан тэр янзаараа л үлдэнэ. Хэрэв эрдэмтэд, зүрхийг шилжүүлээд өвчтний амь насыг уртасгачихдаг гэж эрдэмтэд баталж чадах юм бол энэ нь  тэд бурханлаг сүнстэй гэдгийн нотолгоо болохсон. Гэвч тэд насыг уртасгаж чадахгүй. Яагаад гэвэл хүмүүс дээд тааллын дагуу өөрсдийн бие махбодио хүлээн авдаг. Та ч биетэй. Та түүнд тодорхой хугацааны туршид амьдран суух ёстой. Хэрэв та энэ биеийнхээ аль нэг хэсгийг солисноор энэ нь таны насыг уртасахад туслахгүй. Энэ бол боломжгүй зүйл. Харин эмч нар зүрхийг шилжүүлэн суулгаснаар хүний насны хэмжээг уртасгачихна гэж боддог. Гэвч энэ нь боломжгүй.

Д-р Сингх: Тэгэхээр зүрх шилжүүлэн суулгах нь сүнсийг хуучин зүрхнээс шинэ зүрхэнд хиймлээр шилжүүлэн суулгах явдал гэсэн үг үү?

Шрила Прабхупада:Тиймээ. Ер нь үүнтэй адил. Кришна “Бхагавад-гита”-д/2.13/:

дехино асмин йатха дехе

каумарам йауванам жара

татха дехантара-праптир

дхирас татра на мухйати

“Биед хувилсан сүнс нь энэ биедээ тасралтгүйгээр хүүхэд ахуй наснаасаа залуу нас руу болон өтөл нас руу шилжин хувирч байдаг. Өөрийгөө ухамсарласан сүнсийг энэ хувирал шилжилт мэгдээн сандраадаггүй”. Нэг зүрхийг нөгөөгөөр солих нь биеийн ямар нэг материаллаг эд эрхтнийг сольж байгаа л хэрэг. Зүрх бол амьдралын жинхэнэ эх булаг биш. Ийм учраас зүрхийг солих нь  насыг уртасгадаггүй.

Д-р Сингх: Тиймээ. Зүрх шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдийн ихэнхи нь мэс засал хийлгэснийхээ дараагаар маш богино хугацаанд л амьдардаг. Гэвч сүнсийг тэр чигт нь нэг биеэс нөгөө биед шилжүүлэн суулгах боломжтой юу?

Шрила Прабхупада: Зарим нэг йогчид ингэж чаддаг. Тэд илүү сайн биеийг олоод түүнд шилжин ордог.

Д-р Сингх: Эмч нар зүрх шилжүүлэх мэс засал хийж байхдаа дөнгөж нас нөгчсөн хүний зүрхийг аваад түүнийг хэн нэгний бие дэхь өвдсөн зүрхний оронд сольж тавьдаг. Үхсэн бие дэхь зүрх болон өвчтэй зүрх хоёрын орших байр солигдох уу?

Шрила Прабхупада: Үгүй. Сүнс аль хэдийнээ үхсэн биеэ орхисон. Тэд бие махбодид өөр нэгэн сүнсийг суулгасан тухай яриа ч байх аргагүй.

Д-р Сингх: Таныг зөв ойлгосон эсэхээ бататгахыг хүсч байна л даа. Эмч нар дөнгөж үхсэн хүний зүрхийг авахад түүний сүнс нь аль хэдийнээ энэ зүрхийг орхисон байдаг. Дараа нь тэд түүний үхмэл зүрхийг өвчтний биед суулгахад өвчтний сүнс шинэ суулгасан зүрхэнд шилжин суудаг гэсэн үг үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Сүнс нь тухайн биед тодорхой хугацаанд оршин байх заяатай. Та биеийн ямар нэг хэсгийг өөрчилж чадах ч түүний амьдрах хугацааг өөрчлөх хүч үгүй.

Д-р Сингх: Зүрх бол машин буюу төхөөрөмж гэсэн үг үү?

Шрила Прабхупада: Тийм. Тэр бол сүнс оршин байх газар.

Гичийн үртэй шуудайн дахь ганц ширхэг гичийн үр

Д-р Сингх: Шрила Прабхупада, биологчид олон төрлийн амьд бодгалиуд бэлгийн харьцаанд оролгүйгээр үржин өсөж чаддаг гэж ярьдаг. Энэ баталгаа нь Ведүүдийн айлдвартай нийцэж байна уу?

Шрила Прабхупада: Өө тэгэлгүй яахав.

Д-р Сингх: Тэгэхээр бид тэдний өсөлт үржилтийг хязгаарлаж чадахгүй нь ээ?

Шрила Прабхупада: Чадахгүй. Яаж чадах билээ? Энэ материаллаг ертөнцөд ирсэн амьд бодгалиуд нь амьдран жаргахаар ирсэн. Ийм учраас өсөх үржих процесс үргэлжлэх болно. Энэ материаллаг ертөнц нь шорон гяндантай адил. Та шорон гянданг үгүй болгож чадахгүй. Нэг хүн шоронгоос гарч байхад өөр нэг хүн тийш ороход бэлэн болж байдаг. Энэ сэдвээр Бурхан Чаитанйа Махапрабху хэлэлцэн ярилцсан нь бий. Түүний чин бишрэлтнүүдийн нэг Васудева Датта: “Энэ орчлонгийн бүх амьд бодгалиудыг материаллаг боолчлолоос суллаж хайрлаач. Хэрвээ та тэднийг засаж залруулахад хэтэрхий нүгэлтэй гэж тооцож байгаа бол тэдний бүх нүглийг миний мөрөнд үүрүүлээч” гэсэн байдаг.

     Гэвч Чаитанйа Махапрабху: “Жишээлэхэд, Би энэ орчлонг бүх амьд бодгалиудтай нь авлаа, суллалаа гэж бодъё. Тэгэхэд энэ нь ердөө тоолшгүй олон орчлонгуудын нэг нь л шүү дээ. Тэрээр гичийн үрээр дүүргэсэн том шуудайн доторхи нэг ширхэг үр шиг л юм. Хэрэв энэ уутнаас нэгийг нь гаргаад хаялаа гэхэд юу өөрчлөгдөх юм бэ?” гэсэн байна. Ийнхүү өсөн үржих процессыг зогсоох нь чухамдаа боломжгүй юм. Амьд бодгалиуд нь тоо томшгүй олон ба ийм ч учраас тэд цаашид өсөн үржих л болно.

Д-р Сингх: Материаллаг ертөнц нь амьд бодгалиудыг материаллаг торноос хэрхэн сулрах, үхэх төрөхийн дахин дахин давтагдах эргүүлэгнээс хэрхэн аврагдан гарахад сургадаг засан хүмүүжүүлэх колонн гэж хэллээ.

Шрила Прабхупада: Тиймээ. Ийм учраас л Кришнагийн ухамсрын арга замыг даган баримтлах ёстой.

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны арван хоёр сарын 2. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридайананда дас Госвами, Кришнаканти дас  адхикари болон бусад шавь нар дагалдан явна. Чин бишрэлтэн хүн хүслээс ангид байдаг   Шрила Прабхупада: Карми, гьяни, йогч, бхакта нарын ялгааг хэн мэдэх вэ? Хридайананда дас Госвами: Карми нь өөрийн бүдүүлэг мэдрэхүйнүүдээ хангахыг хүсч байдаг. Гьяни нар нарийн ухаанаа хангахыг буюу өөрөөр хэлбэл цэцэрхийлсэн гүн ухаанд автдаг байхад харин йогч нь орчлонг өөрийн ид шидийн хүчний тусламжтайгаар удирдан залахыг хүсч байдаг. Шрила Прабхупада: Энэ бүгд цөмөөрөө материаллаг чадварууд. Хридайананда дас Госвами: Харин бхактад материаллаг хүсэл байдаггүй. Шрила Прабхупада: Тиймээ. Үнэн. Хүслээсээ бүрэн дүүрэн ангижраагүй хүн аз жаргалтай байж чадахгүй. Карми, гьяни, йогч нар нь маш олон хүслийг тээн явдаг. Ийм учраас тэд аз жаргалыг мэдэрдэггүй. Карми нар тэднээс хамгийн золгүй нь, гьяни нарын аз жаргалант бус байдал арай бага ба харин хамгийн боломжийн байр сууринд йогч оршино. Гэвч бхакта буюу чин бишрэлтэн хүн туйлын аз жаргалтай байдаг. Зарим нэг йогчид өөрсдийн оршин суудаг газраас хэдэн мянган милийн зайд орших өөр нэгэн орны анарын модноос жимс түүх ид шидийг эзэмшсэн байдаг. Зарим нэг нь нисэх онгоцны туслалцаагүйгээр нисч чаддаг байхад гурав дахь хэсэг нь хэнийг ч ховсдолд оруулж чаддаг. Тэгээд тэд хэн нэгэн хүнийг зааж: “Энэ бол Бурхан” гэдэг бөгөөд хүмүүс тэдний золиос болж тэдэнд итгэдэг. Би өөрөө ийм мэтийн ид шидийн дэмий зүйлийг харж байлаа. Кришнаканти: Цэвэр чин бишрэлтэн нь Кришнагаас Өөрөөс нь ч илүү өршөөнгүй гэж үнэн үү? Шрила Прабхупада: Тиймээ. Жинхэнэ вайшнав, жинхэнэ чин бишрэлтэн нь Кришнагаас ч илүү өршөөнгүй. Эзэн Иисус Христээр жишээ татъя л даа. Иисус бүх хүмүүсийн нүглийг өөр дээрээ авсан хэдий ч өөрөө цовдлуулсан. Өнөө цагт үл бүтэх этгээдүүд: “Бид урьдынхаараа л нүглээ үйлдэж байя. Христос харин бидний өмнөөс зовох учиртай” гэж бодоцгоодог. (Удаан хугацааны нам гүм байдал.) Матери ба сүнсний ялгаа Д-р Сингх: Моддод ч ухамсар бий гэж эрдэмтэд ярьдаг. Шрила Прабхупада: Тиймээ, үнэн. Гэвч модны ухамсар минийхээс ялгаатай. Миний ухамсар илүү хөгжингүй. Хэрэв миний биеийг хатгавал би тэр даруй эсэргүүцнэ. Харин хэрэв та модыг огтолвол тэр эсэргүүцэхгүй. Үнэн хэрэгтээ орчлон ертөнц дээрхи бүх зүйл ухамсартай. Асуудлын гол нь чухам ямар хэмжээгээр вэ гэдэгт оршино. Ухамсар хэдийчинээ материар хучигдана, төдийчинээ түүнийг материаллаг гэж тооцдог. Ухамсар хэдийчинээ хөгжингүй байна, төдийчинээ тэрээр бурханлаг гэж тооцдог. Матери ба сүнсний ялгаа үүнд оршино.      Бурханлаг сүнснүүд нь хаа сайгүй оршдог. Тэд хөрс шорооноос гарч ирэхээр тэмүүлж байдаг(ургамлыг заав). Тэдэнд боломж олгомогц тэд өөрсдийн ухамсраа илрүүлэн харуулдаг. Манайхаас илүү дээд эрэмбийн гаригсаас нааш буун ирэгч сүнснүүд нь бороон дуслуудтай хамт дэлхий дээр буудаг. Дараа нь тэд ургамал болоод аажмаар амьдралын илүү дээд дэвшилтэт хэлбэр өөд өсөн хөгждөг. Д-р Сингх: Гэвч энэ чинь аймшигтай. Шрила Прабхупада: Нарийн эрч хүч ингэж л үйлчилдэг. Энэ тухай эрдэмтэд юу мэдэх вэ? Майа буюу хоосон хуурмаг тэднээс эрдэм мэдлэгийг нь хулгайлан авсан. Гэтэл харин тэд: “Бид ч мөн их мэдлэгтэй эрдэмтэд шүү” хэмээн бодоцгоож байдаг.   Сүнс шилждэг үү? Д-р Сингх: Шрила Прабхупада, зүрх шилжүүлэн суулгах асуудлын талаар та юу хэлж чадах вэ? Бурханлаг сүнс нь зүрхэнд оршдог гэдгийг бид мэднэ. Гэвч өнөө үед эмч нар хуучин зүрхийг шинээр сольж байна. Тэгэхлээр тэр болон нөгөө зүрхэнд орших бурханлаг сүнсэнд юу тохиолдох вэ? Шинэ зүрх суулгасан хүний бодгаль чанар өөрчлөгдөх үү? Шрила Прабхупада: Үгүй. Д-р Сингх: Яагаад ? Шрила Прабхупада: Жишээ нь,
Scroll to Top